Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 123/ШШ2020/0003

 

 

 

2020 оны 01 сарын 15 өдөр                   Дугаар                                                  Зуунмод сум

                                                     123/ШШ2020/0003

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би С.Г-н нэхэмжлэлтэй Төв аймгийн З сумын И.Т.Х Д-д холбогдох “Төв аймгийн З сумын И.Т.Х Д-н 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 08 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 11 сарын 01-ний 09, 10, 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 12 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугцаанд хасагдсан 11, 12 сарын цалингийн зөрүү болох 852012 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн З сумын И.Т.Х Д С.Өлзийдэлгэр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: З сумын И.Т.Х-н Т-н 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар И.Т.Х-н нарийн бичгийн дарга С.Г-н өргөдлийг хэлэлцээд З сумын И.Т.Х-н Т-н 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 08 дугаар,  09 дугаар , 10 дугаар, 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 12 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

   Хариуцагч Төв аймгийн З сумын И.Т.Х Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг С.Гийн нэхэмжлэлтэй Төв аймгийн З сумын И.Т.Х Д-д холбогдох “Төв аймгийн З сумын И.Т.Х Д-н 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 08 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 11 сарын 01-ний 09, 10, 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 12 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугцаанд хасагдсан 11, 12 сарын цалингийн зөрүү болох 852012 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төв аймгийн З сумын И.Т.Х Д хүлээн зөвшөөрснийг баталж, С.Гийн нэхэмжлэлтэй Төв аймгийн З сумын И.Т.Х Д-д холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.4  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

  

 

              

ШҮҮГЧ                               Ч.ОДСҮРЭН