| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0126/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/113 |
| Огноо | 2022-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0126/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа, Л.Наранчимэг,
Шүүгдэгч Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нарт холбогдох 2139002610125 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Таван-Овоотын энгэр” гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Зургаад овогт Батцагааны Халтар /регистрийн дугаар: СП92051714/
Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн хөдөө хэсэг “Сүүл нугатай” гэх газар оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Сартуул овогт Ванданпүрэвийн Санги-Очир /регистрийн дугаар: ВТ95040813/
Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Хаянхярваагийн Эрдэнэцогт /регистрийн дугаар: СА69110318/
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Халтар нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Цогт-Өндөр” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нартай бүлэглэж, Б.Жамсранжавыг “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар Б.Жамсранжавын хамар хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч В.Санги-Очир нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Цогт-Өндөр” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Халтар, Х.Эрдэнэцогт нартай бүлэглэж, Б.Жамсранжавыг “хэл амаар доромжилсон, М.Баяр-Эрдэнийг хавсарч унагаасан” гэх шалтгаанаар Б.Жамсранжавын нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Х.Эрдэнэцогт нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Цогт-Өндөр” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ В.Санги-Очир, Б.Халтар нартай бүлэглэж, Б.Жамсранжавыг “ээж шигээ хүнтэй хэрэлдсэн” гэх шалтгаанаар Б.Жамсранжавын баруун нүд хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Б.Жамсранжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгээд...жоохон сууж байгаад уур хүрээд байхаар нь 22 цагийн орчимд Халтарын гэрээс гараад явсан чинь хажуугаар нэг нөхөр над руу хараад өнгөрөхөөр нь тухайн үед Баяр-Эрдэнийг гэж мэдэлгүй Халтартай андуураад хавираад унагаасан чинь ар дагз хэсгээс нэг хүн цохих шиг болсон. Тухайн үед унаж байхдаа харахад Санги-Очир миний ард зогсож байсан. Тэгээд намайг унасан чинь Санги-Очир цээж хэсэгт минь 2-3 удаа дэвссэн харин Халтар миний толгой хэсэгт зогсож байснаа яг хамар хэсэгт минь өшиглөхөөр нь би хамраа дараад манараад хэвтэж байсан чинь Омбо /Эрдэнэцогт/ ах миний баруун нүд рүү өшиглөсөн, харин Санги-Очир дахин нэг дэвсэх үедээ миний зүүн нүдний дээд хэсэгт хөмсөг хэсэгт дэвсээд хөмсгийг минь язалчихсан. Тухайн үед би архиныхаа халуунаас болоод өвдөлт мэдрэхгүй нүдний дээд хөмсөг хэсгээс цус гараад, зүүн нүд бага зэргийн зовуурьтай, хамар минь харин янгинаад амьсгалахад хэцүү байгаад байсан. Тухайн үед Алтанзагас нүүрийг минь угаалгаж байх шиг байсан ...харин маргааш өглөө нь сэрээд Эрдэнэцогт ахын гэрт орсон чинь Эрдэнэцогт /Омбо/ ах намайг өшиглөсөн тухайгаа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
2. Гэрч Г.Хэрлэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд хартал нүүр, нүд нь хавдсан хөмсөг нь язарсан байсан...Гэртээ ирээд цусыг нь арчиж цэвэрлэсэн чинь хөмсөг дээр нь хоёр язарсан байсан...оёдол тавиулсан...хүүгийн маань нүд нь цус хурчхаад дээрдэхгүй болохоор нь сумын эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай аймаг руу яв гээд 13-а маягт хийж өгсөн. Аймагт ирээд үзүүлсэн чинь хот руу яв гэж хэлсэн тэгээд хот руу очоод Нэгдүгээр эмнэлэгт очиж нүдний ухархайн хагалгаанд орж 1.800.000 төгрөгөөр нүдний ухархайн зөөлөн эд авч хагалгаанд орсон. Мөн хамрын салст хугарсан учир хамрын хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
3. Гэрч Э.Алтанзагасын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгэхээр нь би гэрээс гараад хартал Жамсранжав газар хэвтэж байсан. Тухайн үед Жамсранжавын хажууд Халтар ах, Санчир хоёр байж байсан. Тэгээд би очоод хартал Жамсранжавын хөмсөгнөөс нь цус гарчихсан Халтар, Сайнжи хоёр намайг арай хэтрүүлчихлээ гэж орилоод байж байсан... Халтарыг дарж унаад байж байхад нь Санчир өшиглөсөн гэж маргааш өглөө нь энд байсан хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
4. Гэрч Э.Алтанзагасын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн... Халтарын гэрийн хүмүүс орилоод бөөн шуугиан болсон. Тэгэхээр нь гадаа гартал Жамсранжавыг Санги-Очир гэх залуу нүүрэн тус газарт нь өшиглөөд эргэж байсан. Жамсранжавын хажууд Халтар байсан... тэр үед Жамсранжав хэлэхдээ Халтар, Санги-Очир хоёр намайг арай л хэтрүүлчихлээ гээд орилоод уйлаад байсан. Би Жамсранжавын нүүрийг угаасны дараа хартал хөмсөг хавьцаа язарсан байдалтай цус гоожоод байгаа харагдсан... харахад Санги-Очир цагаан дээлтэй Жамсранжавын нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж байгаа нь харагдсан... харин Жамсранжав дээр очиход Халтар, Санги-Очир хоёр хажууд нь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/
5. Гэрч Б.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд удалгүй зодоон болоод бөөн юм болохоор нь манай нөхөр Алтанзагас гэрээс эхэлж гарсан. Би дараа нь гадаа гарахад Жамсранжав газар хэвтэж, хөмсгөөс нь цус гоожсон байдалтай хажууд нь Халтар, Санги-Очир нар зогсож байсан... харин зодоон болж Жамсранжав зодуулсан үед Санги-Очир цагаан дээлтэй ирчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/
6. Гэрч М.Баяр-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би гэрт нь түр суугаад удаагүй гарсан чинь Жамсранжав нь гэрийн гадаа надтай таараад намайг барьж аваад хоёр удаа хавсарч унагаасан. Тэр үед хүмүүс бид хоёрыг салгасан чинь... манай туслах малчин Санги-Очир нь гэрээс гарч ирээд Жамсранжавтай муудалцаад зодолдсон... Тэгээд би зодоон намжсаны дараа өөрийн малчин Санги-Очирыг аваад харьсан... Би Санги-Очир цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/
7. Гэрч Н.Оргодолын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд 21 цагийн үед гадаа бүрэнхий болоод ирэх үед би гэрээс гарсан. Тэгтэл гэрийн гадна Монхоодой Баяр-Эрдэнэ нар байсан. Монхоодой гэх залуу нь Баяр-Эрдэнэ гэх залууг 2 ч удаа хөлөөрөө ташиж газарт унагасан. Тэр үед Санги-Очир гэрээс гарч ирэх таараад яагаад Баяр-Эрдэнийг унагаагаад байгаа юм бэ гээд хүчтэй гүйж ирээд Монхоодойг үсэрч өшиглөөд унагаасан. Санги-Очир нь Монхоодойг унагаачхаад дээрээс нь цээжин хэсэгт хөлөөрөө дэвслээд байгаа харагдсан... Санги-Очир нь тухайн үед цагаан дээлтэй явж байсан. Монхоодойгоос нь цус гарчихсан байна угаая гээд тэрүүгээр явж байсан... Жамсранжав нь миний нүд харахгүй байна гээд бахираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/
8. Гэрч Б.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд Жамсранжав ямар нэгэн үгийн солиогүй Баяр-Эрдэнийг барьж аваад дэгээдээд газар унагаасан. Тэгтэл Санги-Очир гэрээс гарч ирээд манай найз Баяр-Эрдэнийг яаж байна гээд гүйж ирээд үсрээд хөлөөрөө Жамсранжавыг жийж унагаагаад дээр нь суугаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 тал
9. Гэрч Д.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд л гэрийн гадаа Жамсранжав нь Баяр-Эрдэнэ гэж залууг барьж аваад 1-2 удаа тонгорч унагаагаад орхисон. Тэр үед Санги-Очир нь баруун гэрээс гарч ирээд Жамсранжавыг өшиглөсөн чинь Жамсранжав газар ойчсон... Харин өглөө нь Жамсранжав манай гэрт буюу хүү Алтанзагасын гэрт орж ирчхээд Халтар, Санги-Очир хоёр намайг арай хэтрүүллээ дээ гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/
10. Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би гэрээс гараад юу болсон талаар харахад Санги-Очир Жамсранжав хоёр хоорондоо муудсан гээд байж байсан. Харин Жамсранжавын нүүрэн хэсгээс нь цус гарсан байсан... харин маргааш өглөө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өглөө Хэрлэнцэцэг нь намайг унтаж байхад ирээд сум яваад өгчих Жамсранжавын хөмсөг задарсан болохоор оёдол хийлгэнэ гэсэн... тэнд байсан хэдэн хүн Санги-Очир Жамсранжавыг зодсон л гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 тал/
11. Гэрч Д.Дэлгэрсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай төрсөн ахын хүү Халтарын гэрийн найранд оролцсон. Ингээд найр дундаа явж байхад буюу 16 цагийн орчимд найранд байсан хүмүүс гадаа гарч машины хөгжимд бүжиглэсэн. Тэр үеэр Жамсранжав нь Ариунтуяа эгчтэй хоорондоо хэрэлдээд муудалцаад байсан. Ингээд Ариунтуяа эгчийн хүү Базаргүр нь ирээд Жамсранжавтай ээж Ариунтуяагаа өмөөрч тэр хоёр бас хоорондоо хэрэлдсэн. Тэгээд тэр хоёрыг тэнд байсан хүмүүс та хоёр боль гэж хэлээд бүгд найрын гэр рүү орцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал,
12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 461 дугаартай: “...Б.Жамсранжавын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104 тал/
13. Яллагдагчаар Б.Халтарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Жамсранжавыг зодож цохиогүй намайг худлаа гүтгэж байна. Би Жамсранжавыг хүнд зодуулж байх үед нь салгасан. Тухайн үед харанхуй байсан учраас би сайн анзаарч хараагүй... Би Жамсранжавын хамар руу өшиглөөгүй... Жамсранжав нь маш их хэмжээний согтолттой байсан. Би өмнө нь болон тухайн үед маргалдаж муудалцсан үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 тал/,
14. Яллагдагчаар В.Санги-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 тал/,
15. Яллагдагчаар Х.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Би Жамсранжавыг цохиж зодсон үйлдэл гаргаагүй. Тийм ч учраас Жамсранжавт хандан би цохисон юм шүү гэж хэлэх шаардлага надад байхгүй... Жамсранжав намайг гүтгэж байна. 2021 оны 08 дугаар сарын 11-ний шөнө гэрийн найранд орж байгаад архи дарс их уусан болохоор бөөлжих гээд хонины хашааны хойно очоод бөөлжиж байхад гэрийн найр дээр байсан хүмүүс бужигналдаад байсан. Би яг болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед зодоон болчихлоо гээд байсан болохоор нь хүмүүсээс юу болсон талаар асуухад манай бэр Жамсранжавыг Санги-Очир зодсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч В.Санги-Очир, Б.Халтар, Х.Эрдэнэцогт нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар баг “Цогт-Өндөр” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед “хэл амаар доромжилсон, М.Баяр-Эрдэнийг хавсарч унагаасан” гэх шалтгаанаар Б.Жамсранжавын хамар хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Жамсранжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгээд...жоохон сууж байгаад уур хүрээд байхаар нь 22 цагийн орчимд Халтарын гэрээс гараад явсан чинь хажуугаар нэг нөхөр над руу хараад өнгөрөхөөр нь тухайн үед Баяр-Эрдэнийг гэж мэдэлгүй Халтартай андуураад хавираад унагаасан чинь ар дагз хэсгээс нэг хүн цохих шиг болсон. Тухайн үед унаж байхдаа харахад Санги-Очир миний ард зогсож байсан. Тэгээд намайг унасан чинь Санги-Очир цээж хэсэгт минь 2-3 удаа дэвссэн харин Халтар миний толгой хэсэгт зогсож байснаа яг хамар хэсэгт минь өшиглөхөөр нь би хамраа дараад манараад хэвтэж байсан чинь Омбо /Эрдэнэцогт/ ах миний баруун нүд рүү өшиглөсөн, харин Санги-Очир дахин нэг дэвсэх үедээ миний зүүн нүдний дээд хэсэгт хөмсөг хэсэгт дэвсээд хөмсгийг минь язалчихсан. Тухайн үед би архиныхаа халуунаас болоод өвдөлт мэдрэхгүй нүдний дээд хөмсөг хэсгээс цус гараад, зүүн нүд бага зэргийн зовуурьтай, хамар минь харин янгинаад амьсгалахад хэцүү байгаад байсан. Тухайн үед Алтанзагас нүүрийг минь угаалгаж байх шиг байсан ...харин маргааш өглөө нь сэрээд Эрдэнэцогт ахын гэрт орсон чинь Эрдэнэцогт /Омбо/ ах намайг өшиглөсөн тухайгаа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
Гэрч Г.Хэрлэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд хартал нүүр, нүд нь хавдсан хөмсөг нь язарсан байсан...Гэртээ ирээд цусыг нь арчиж цэвэрлэсэн чинь хөмсөг дээр нь хоёр язарсан байсан...оёдол тавиулсан...хүүгийн маань нүд нь цус хурчхаад дээрдэхгүй болохоор нь сумын эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай аймаг руу яв гээд 13-а маягт хийж өгсөн. Аймагт ирээд үзүүлсэн чинь хот руу яв гэж хэлсэн тэгээд хот руу очоод Нэгдүгээр эмнэлэгт очиж нүдний ухархайн хагалгаанд орж 1.800.000 төгрөгөөр нүдний ухархайн зөөлөн эд авч хагалгаанд орсон. Мөн хамрын салст хугарсан учир хамрын хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
Гэрч Э.Алтанзагасын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгэхээр нь би гэрээс гараад хартал Жамсранжав газар хэвтэж байсан. Тухайн үед Жамсранжавын хажууд Халтар ах, Санчир хоёр байж байсан. Тэгээд би очоод хартал Жамсранжавын хөмсөгнөөс нь цус гарчихсан Халтар, Сайнжи хоёр намайг арай хэтрүүлчихлээ гэж орилоод байж байсан... Халтарыг дарж унаад байж байхад нь Санчир өшиглөсөн гэж маргааш өглөө нь энд байсан хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
Гэрч Э.Алтанзагасын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн... Халтарын гэрийн хүмүүс орилоод бөөн шуугиан болсон. Тэгэхээр нь гадаа гартал Жамсранжавыг Санги-Очир гэх залуу нүүрэн тус газарт нь өшиглөөд эргэж байсан. Жамсранжавын хажууд Халтар байсан... тэр үед Жамсранжав хэлэхдээ Халтар, Санги-Очир хоёр намайг арай л хэтрүүлчихлээ гээд орилоод уйлаад байсан. Би Жамсранжавын нүүрийг угаасны дараа хартал хөмсөг хавьцаа язарсан байдалтай цус гоожоод байгаа харагдсан... харахад Санги-Очир цагаан дээлтэй Жамсранжавын нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж байгаа нь харагдсан... харин Жамсранжав дээр очиход Халтар, Санги-Очир хоёр хажууд нь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/
Гэрч Б.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд удалгүй зодоон болоод бөөн юм болохоор нь манай нөхөр Алтанзагас гэрээс эхэлж гарсан. Би дараа нь гадаа гарахад Жамсранжав газар хэвтэж, хөмсгөөс нь цус гоожсон байдалтай хажууд нь Халтар, Санги-Очир нар зогсож байсан... харин зодоон болж Жамсранжав зодуулсан үед Санги-Очир цагаан дээлтэй ирчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/
Гэрч М.Баяр-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би гэрт нь түр суугаад удаагүй гарсан чинь Жамсранжав нь гэрийн гадаа надтай таараад намайг барьж аваад хоёр удаа хавсарч унагаасан. Тэр үед хүмүүс бид хоёрыг салгасан чинь... манай туслах малчин Санги-Очир нь гэрээс гарч ирээд Жамсранжавтай муудалцаад зодолдсон... Тэгээд би зодоон намжсаны дараа өөрийн малчин Санги-Очирыг аваад харьсан... Би Санги-Очир цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/
Гэрч Н.Оргодолын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд 21 цагийн үед гадаа бүрэнхий болоод ирэх үед би гэрээс гарсан. Тэгтэл гэрийн гадна Монхоодой Баяр-Эрдэнэ нар байсан. Монхоодой гэх залуу нь Баяр-Эрдэнэ гэх залууг 2 ч удаа хөлөөрөө ташиж газарт унагасан. Тэр үед Санги-Очир гэрээс гарч ирэх таараад яагаад Баяр-Эрдэнийг унагаагаад байгаа юм бэ гээд хүчтэй гүйж ирээд Монхоодойг үсэрч өшиглөөд унагаасан. Санги-Очир нь Монхоодойг унагаачхаад дээрээс нь цээжин хэсэгт хөлөөрөө дэвслээд байгаа харагдсан... Санги-Очир нь тухайн үед цагаан дээлтэй явж байсан. Монхоодойгоос нь цус гарчихсан байна угаая гээд тэрүүгээр явж байсан... Жамсранжав нь миний нүд харахгүй байна гээд бахираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/
Гэрч Б.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ингээд Жамсранжав ямар нэгэн үгийн солиогүй Баяр-Эрдэнийг барьж аваад дэгээдээд газар унагаасан. Тэгтэл Санги-Очир гэрээс гарч ирээд манай найз Баяр-Эрдэнийг яаж байна гээд гүйж ирээд үсрээд хөлөөрөө Жамсранжавыг жийж унагаагаад дээр нь суугаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 тал
Гэрч Д.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд л гэрийн гадаа Жамсранжав нь Баяр-Эрдэнэ гэж залууг барьж аваад 1-2 удаа тонгорч унагаагаад орхисон. Тэр үед Санги-Очир нь баруун гэрээс гарч ирээд Жамсранжавыг өшиглөсөн чинь Жамсранжав газар ойчсон... Харин өглөө нь Жамсранжав манай гэрт буюу хүү Алтанзагасын гэрт орж ирчхээд Халтар, Санги-Очир хоёр намайг арай хэтрүүллээ дээ гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/
Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би гэрээс гараад юу болсон талаар харахад Санги-Очир Жамсранжав хоёр хоорондоо муудсан гээд байж байсан. Харин Жамсранжавын нүүрэн хэсгээс нь цус гарсан байсан... харин маргааш өглөө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өглөө Хэрлэнцэцэг нь намайг унтаж байхад ирээд сум яваад өгчих Жамсранжавын хөмсөг задарсан болохоор оёдол хийлгэнэ гэсэн... тэнд байсан хэдэн хүн Санги-Очир Жамсранжавыг зодсон л гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 тал/
Гэрч Д.Дэлгэрсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай төрсөн ахын хүү Халтарын гэрийн найранд оролцсон. Ингээд найр дундаа явж байхад буюу 16 цагийн орчимд найранд байсан хүмүүс гадаа гарч машины хөгжимд бүжиглэсэн. Тэр үеэр Жамсранжав нь Ариунтуяа эгчтэй хоорондоо хэрэлдээд муудалцаад байсан. Ингээд Ариунтуяа эгчийн хүү Базаргүр нь ирээд Жамсранжавтай ээж Ариунтуяагаа өмөөрч тэр хоёр бас хоорондоо хэрэлдсэн. Тэгээд тэр хоёрыг тэнд байсан хүмүүс та хоёр боль гэж хэлээд бүгд найрын гэр рүү орцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 461 дугаартай: “...Б.Жамсранжавын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104 тал/
Яллагдагчаар В.Санги-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаан дээр талууд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:
Улсын яллагч: Шүүгдэгч Б.Халтар нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Цогт-Өндөр” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нартай бүлэглэж, Б.Жамсранжавыг “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар Б.Жамсранжавын хамар хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч В.Санги-Очир нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Цогт-Өндөр” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Халтар, Х.Эрдэнэцогт нартай бүлэглэж, Б.Жамсранжавыг “хэл амаар доромжилсон, М.Баяр-Эрдэнийг хавсарч унагаасан” гэх шалтгаанаар Б.Жамсранжавын нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Х.Эрдэнэцогт нь Хэнтий аймгийн Батноров сум 3 дугаар багийн нутаг “Цогт-Өндөр” гэх газар 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ В.Санги-Очир, Б.Халтар нартай бүлэглэж, Б.Жамсранжавыг “ээж шигээ хүнтэй хэрэлдсэн” гэх шалтгаанаар Б.Жамсранжавын баруун нүд хэсэгт нь 1 удаа өшиглөж, түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болон хохирогч Б.Жамсранжавын дахин өгсөн мэдүүлэг, гэрч Г.Хэрлэнцэцэгийн мэдүүлэг, гэрч Э.Алтанзагасын мэдүүлэг, гэрч Э.Алтанзагасын дахин өгсөн мэдүүлэг, гэрч Б.Бадамхандын мэдүүлэг, гэрч М.Баяр-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Н.Оргодолын мэдүүлэг, гэрч Б.Болортуяагийн мэдүүлэг, гэрч Д.Отгонжаргалын мэдүүлэг, гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн Халтар , Санги-Очир, Эрдэнэцогт нар нь өнөөдрийн шүүх хуралдаанаар айлын туслах малчин хийдэг, ам бүл 1, амьдралын түвшин сайнгүй, Халтар Эрдэнэцогт нар нь уг гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Хохирол төлбөрийн асуудал дээр хохирлыг төлсөн үйл баримт тогтоогдож байгаа. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр Эрдэнэцогт нь тасарсан байсан гэж байгаа боловч хүүхдүүдээ хараад байж байсан, машины гэрэл асаагаад бүжиглэж байсан цаг хугацаа, хэргийн болсон процесс үйл баримтыг тод санаж байгаа нь харагдаж байна. Мөн гэрч нарын мэдүүлгээр Санги-Очирын мэдүүлэгт Халтарыг хамар хэсэг рүү өшиглөсөн гэж дурдагдсан байдаг. Мөн бусад гэрч нарын мэдүүлгээр Халтар, Санги-Очир нар нь тухайн үед байсан гэж мэдүүлдэг. Гэрчийн мэдүүлгийг авч үзэхэд гэрч Алтанзагас нь Эрдэнэцогтын төрсөн хүү, Болортуяа нь Халтарын төрсөн эгч гэх мэт садан төрлийн холбоотой хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрдэнэцогтын талаар мэдүүлэг өгөөгүй боловч, бусад байдлаар тогтоогдож байна. Хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг, цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогчийн ээж нь өргөдөл гаргахдаа гар нь цус болсон байдаг гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүгдэгч нь гараа хаданд урсан гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар мэдүүлээгүй байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг хуваан төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Ялын санал зөрсөн учраас би ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүгдэгч нар хохирлыг төлж барагдуулсан учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй. Мөн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогч Жамсранжав нь Халтар гэх хүний найранд очиж зодуулсан гэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдож оролцсон. Уг хэрэг нь 2021 оны 08 дугаар сарын 11-ны орой болсон байдаг. Анх энэ хэрэг маргаан нь Туяа гэх хүн муухай бүжиглэж байна, бүжиглэж чаддаггүй юм байна гэх асуудлаас үүдэн хэрүүл маргаан үүссэн байдаг. Базаргүр нь миний үйлчлүүлэгч Жамсранжавыг нэг удаа алгадсан асуудал байдаг. Алгадсанаас болж хоорондоо маргалдаад, Базаргүрийг өмөөрч Санги-Очирыг зодсон юмаа гэх асуудлыг ярьдаг. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд эхний мэдүүлгийг өгөхдөө тухайн үед намайг тал талаас өшиглөөд байсан, Эрдэнэцогт , Халтар нар нь хажууд байсан гэж тодорхой ярьсан байдаг. Харин 6 сарын дараа Санги-Очир нь миний цээж хэсэгт 2-3 удаа дэвсэлсэн, Халтар хамар хэсэг рүү цохисон, Эрдэнэцогт баруун нүд рүү өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Эхний мэдүүлэгт үйл явдлыг санаагүй байсан атлаа 2 дахь мэдүүлэгт нэг бүрчлэн ярьсан нь хэрэгт эргэлзээ байна гэж ярих байх, хүн цаг хугацаа өнгөрөх тусам санах явц нь хүний оюун ухаанд байх асуудал гэж үзэж байна. Санги-Очир нь ганцаараа зодсон, зодоогүй гэж ярьдаг. Жамсранжавын хувьд биеийн харьцааны хувьд Жамсранжавыг Санги-Очир ганцаараа зодсон нь эргэлзээтэй. Зодсон байх боломжгүй. Эрдэнэцогт нь тухайн үед тасарсан байсан, нэг болохоор хүүхдүүдээ харж байсан гэж ярьдаг. Тасраад унтсан юм уу гэхээр шөнийн 2 цагийн үед Жамсранжавын ээжийнх рүү нь очсон байдаг. Ганцаараа очихдоо ямар нэг шалтгаангүйгээр гар нь цус болчихсон байсан. Эрдэнэцогт нь Нямсүрэнтэй тамхинд явсан гэдэг. Гэтэл Нямсүрэн 20-оод минутын дараа Хэрлэнцэцэгийнд очсон гэж мэдүүлдэг. Яллагдагч шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ч гэсэн Эрдэнэцогт нь үнэн зөв ярихгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Хэргийн материалд гэрчийн мэдүүлгүүд нь ах дүү хамаатан садан төрөл төрөгсөд нь байдаг. Санги-Очир нь ганцаараа зодоогүй, Халтар, Эрдэнэцогт нар нь бүлэглэн Жамсранжавыг зодсон байна гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдал, бусад нотлох баримтуудыг харгалзан үзэж Санги-Очир, Эрдэнэцогт, Халтар нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Жамсранжавын мэдүүлэгт маргааш өглөө нь Эрдэнэцогт ах надад хандан би чамайг зодсон гэж хэлэхэд эхнэр нь хажуунаас чам шиг хүн зодчихоод хэлдэг хүн байдаг юм уу гэж хэлсэн мэдүүлэг байдаг. Хэрэгт 2.890.000 мянган төгрөгний баримт байгаа. Энэ баримтан дээр Улаанбаатар уу явсан замын зардал дутуу байгаа, хамрын хагалгааны баримт байхгүй, эдгээр баримтуудыг нотлох баримтуудаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байгаа. нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг: Шүүгдэгч Эрдэнэцогтын өмгөөлөгчөөр оролцож байна. 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Халтарын найр болсон байдаг. Уг найранд Халтарын ах дүү хамаатан, садан ирсэн. Найран дээр ууж идэж байгаад машины гэрэл асаагаад бүжиглэсэн, бүжиглэх явцад Ариунзаяа гэх эмэгтэй чи ямар мод шиг бүжиглэдэг юм бэ гэх шалтгааны улмаас маргалддаг. Ууж идэж байгаад гэрт ороход хогийн савын тагаар шидсэн, тэр үед гаръя гэж бодоод гарсан, гарахад нэг хүн өшиглөх шиг болсон, би өшиглөхөд нь унасан, унахад тал талаас өшиглөөд байсан тухайн үед харахад Омбоо, Базаа нар харагдсан гэж ярьдаг. Хэн хэн нь яг хаана цохисон юм бэ гэдгийг дэлгэрэнгүй яриагүй, Омбоо Согоо, Базаа нар нь цохисон юмаа гэх мэдүүлэг нь Алтанзагас, Бадамханд, Отгонжаргал, Дэлгэрсайхан нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Зодолдож байх явцад Эрдэнэцогтыг байсан гэж нэг ч мэдүүлэг байдаггүй, 6 сарын дараа Жамсранжаваас дахин мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт зүүн нүд рүү Санги өшиглөсөн, Хамар руу Халтар өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Жамсранжав нь анх өргөдөл гомдолд яриагүй хэрнээ, яагаад одоо гэнэт санаад мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй байна. Жамсранжав нь биеийн харьцааны хувьд өндөр Санги-очир нь ганцаараа зодсон байх боломжгүй гэх зүйлийг хохирогчийн өмгөөлөгч ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байх учиртай. Тэгтэл Эрдэнэцогт нь Жамсранжавыг бүлэглэж зодсон гэх үйлдэл нь нотлогдохгүй байна гэсэн байр суурьтай оролцож байна. Тухайн үед болсон асуудлын талаар хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг бүрэн дүүрэн зааж өгч чадахгүй байна. Хохирогчийн хамгийн сүүлд өгсөн нэг удаагийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй оролцож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал яллагдагч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү. Хохирол төлөгдсөн учир хохирол төлбөргүйд тооцох нь зүйтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт өгөхөд санал зөрсөн учир хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж прокурор ярьдаг. Гэвч Эрдэнэцогт нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт өгөхөд прокурор хялбаршуулах боломжгүй гэсэн байдаг. Огт санал зөрсөн асуудал байдаггүй. Санги-Очирын гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа: Миний үйлчлүүлэгч Халтар нь 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр шинэ гэрийн найр хийсэн. Тухайн өдөр түүний төрөл төрөгсөд хамаатан садан нар нь ирсэн байсан. Жамсранжав нь тэр өдөр муудаж маргалдсан талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Тухайн үед Халтар нь гэртээ гэрийнхээ хойморт сууж байсан. Улмаар чимээ шуугиан гарч хүмүүс маргалдахад Халтар гарсан байдаг. Гарах үед зодоон болж байдаг. Зодооныг салгахаар очдог, очих үед гэрч Алтанзагас, Бадамхатан нар гэрээс гарч ирэх таардаг. Алтанзагас нь Жамсранжавыг босгосон. Халтар нь зодооныг салгахаар очсон гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлүүлээд өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл өөрийн байр суурийг илэрхийлж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн нотлох баримт болох гэрч Алтанзагасын мэдүүлэгт гэрээс гараад хартал Жамсранжав нь газар хэвтэж байсан. Жамсранжавын хажууд Халтар, Санги-Очир нар байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Бадамханд нь Жамсранжавын хажууд Халтар, Санги-Очир нар зогсож байсан гэж мэдүүлдэг. Эдгээр гэрчийн мэдүүлгээр Жамсранжавын хажууд Халтар нь зогсож байсан гэх үндэслэлээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь үндэслэлгүй байна. Гэрч Баяр-Эрдэнэ, Отгонжаргал, Оргодол нарын мэдүүлгээр Жамсранжавын биед гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэх байр сууринаас оролцож байна. Хохирогч Жамсранжав анх мэдүүлэг өгөхдөө юу болсныг санахгүй мэдэхгүй байна гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл 2022 оны 3 сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг тод санаж мэдүүлэг өгсөн нь худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийг Жамсранжавын биед гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд найз нөхдийн харилцаа байсан учир хохирол төлбөрийг төлөлцсөн асуудал байдаг. Гэм буруутай учраас гэж хохирол төлбөрийг төлөөгүй юм. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийн хувьд төл малын үе байсан дахин дахин ирэх боломж байгаагүй, мөн манай гэрийн найран дээр болсон асуудал учраас хэргийг хурдан шийдүүлье гэх бодлоор хүсэлт гаргасан байдаг. Тэрнээс биш ялын хувьд санал зөрсөн асуудал байдаггүй гэжээ.
Талууд шүүгдэгч В.Санги-Очирын гэм буруугийн талаар маргаагүй, харин бусад шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийн биед халдаагүй гэж мэдүүлэг өгсөн, тэдний өмгөөлөгч нар гэм буруугүй гэж дүгнэж байгаа бөгөөд улсын яллагч шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч Б.Халтар, Х.Эрдэнэцогт нар нь шүүгдэгч В.Санги-Очиртой үйлдлээрээ бүлэглэн хохирогч Б.Жамсранжавын эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Жамсранжавын “...ар дагз хэсгээс нэг хүн цохих шиг болсон. Тухайн үед унаж байхдаа харахад Санги-Очир миний ард зогсож байсан. Тэгээд намайг унасан чинь Санги-Очир цээж хэсэгт минь 2-3 удаа дэвссэн, харин Халтар миний толгой хэсэгт зогсож байснаа яг хамар хэсэгт минь өшиглөхөөр нь би хамраа дараад манараад хэвтэж байсан чинь Омбо /Эрдэнэцогт/ ах миний баруун нүд рүү өшиглөсөн, харин Санги-Очир дахин нэг дэвсэх үедээ миний зүүн нүдний дээд хэсэгт хөмсөг хэсэгт дэвсээд хөмсгийг минь язалчихсан... харин маргааш өглөө нь сэрээд Эрдэнэцогт ахын гэрт орсон чинь Эрдэнэцогт /Омбо/ ах намайг өшиглөсөн тухайгаа надад хэлсэн...” гэж /хх-ийн 17-18 тал/ өөрийн биед халдсан этгээдүүдийг шууд заан мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Алтанзагасын “...хүмүүс орилоод бөөн шуугиан болсон... гартал Жамсранжавыг Санги-Очир гэх залуу нүүрэн тус газарт нь өшиглөөд эргэж байсан. Жамсранжавын хажууд Халтар байсан... тэр үед Жамсранжав хэлэхдээ Халтар, Санги-Очир хоёр намайг арай л хэтрүүлчихлээ гээд орилоод уйлаад байсан... Халтарыг дарж унаад байж байхад нь Санчир /В.Санги-Очир/ өшиглөсөн гэж маргааш өглөө нь энд байсан хүмүүс ярьж байсан... Би Жамсранжавын нүүрийг угаасны дараа хартал хөмсөг хавьцаа язарсан байдалтай цус гоожоод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, гэрч Б.Бадамхандын “...зодоон болоод бөөн юм болохоор нь гадаа гарахад Жамсранжав газар хэвтэж, хөмсгөөс нь цус гоожсон байдалтай хажууд нь Халтар, Санги-Очир нар зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/, гэрч М.Баяр-Эрдэнийн “...манай туслах малчин Санги-Очир ...Жамсранжавтай муудалцаад зодолдсон... Би Санги-Очир цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/, гэрч Д.Отгонжаргалын “...Санги-Очир нь баруун гэрээс гарч ирээд Жамсранжавыг өшиглөсөн чинь Жамсранжав газар ойчсон... Харин өглөө нь Жамсранжав манай гэрт орж ирчхээд Халтар, Санги-Очир хоёр намайг арай хэтрүүллээ дээ гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 461 дугаартай: “...Б.Жамсранжавын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун дээд зовхинд мэс заслын оёдол бүхий шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104 тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин бусад гэрч нарын хувьд шүүгдэгч нартай төрөл садны холбоотой, эрх ашгийн зөрчилтэй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүх мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулах, эх сурвалжуудыг үнэлэх замаар дүгнэж шийтгэх тогтоолын үндэслэл болгож, заримыг нь үнэлээгүй болно.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жамсранжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...3.000.000 сая төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байна. Хохирол төлбөрийн хувьд 2.942.120 мянган төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан учир шүүх хохирол төлбөрийг төлсөнд тооцлоо. Цаашид гарах бусад зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:
Улсын яллагч: Шүүгдэгч Б.Халтарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500.000 мянган төгрөгөөр торгох, шүүгдэгч В.Санги-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 сая төгрөгөөр торгох, шүүгдэгч Х.Эрдэнэцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500.000 сая төгрөгөөр тус тус торгох саналтай байна. Шүүгдэгч Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нарт 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Жамсранжав гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр илэрхийлсэн байх тул Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нар нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийн цаашид нэхэмжлэх мөнгөн дүнг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр заалаа. Тийм учраас ялын хувьд ямар нэг санал байхгүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа: Миний үйлчлүүлэгч Халтарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Тийм учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэх ял шалгах хуудсаар тогтоогддог. Халтар нь хувийн байдлын хувьд аав эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу, сум орон нутагтаа нэр хүнд сайтай болох нь гэрч Мягмарын мэдүүлгээр тогтоогддог. Тийм учир дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 500.000 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 600.000 мянган төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү. Санги-очир нь 500.000 мянган төгрөгөөр айлын мал харан амьдрал ахуйгаа залгуулдаг. Энэ байдлыг харгалзан үзэж 600.000 мянган төгрөгөөр торгож өгнө үү гэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /шүүгдэгч В.Санги-Очир өмнө нь ял шийтгэгдэж байсан/, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруудаа хандаж буй хандлага зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зургаад овогт Батцагааны Халтар, Сартуул овогт Ванданпүрэвийн Санги-Очир, Боржигон овогт Хаянхярваагийн Эрдэнэцогт нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Санги-Очирыг Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс 4 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Халтар, Х.Эрдэнэцогт нарыг Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс 2 сарын хугацаанд гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хохирогч нь өөрт учирсан бусад хохирол зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Халтар, В.Санги-Очир, Х.Эрдэнэцогт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ