Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0138/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Урантуяа,

Улсын яллагч                                             Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                          О.Батбаяр нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Батбаярт холбогдох 2239000930194 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах малчин ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 17-11 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Отгондарийн Батбаяр /регистрийн дугаар: СЮ99112916/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Батбаяр нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-04 тоотод байх Т.Гантогтохын гэрт 2022 оны 01 дүгээр сарын 21-ны шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар Т.Гантогтохын нүүрэн хэсэгт 2-3 удаа гараараа цохиж, түүний биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, өвчүүний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Т.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...гэртээ ирэхэд эхнэр Хүрэлтуяа манай дүү О.Батбаяртай 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво уугаад сууж байсан. Би эхнэрээс таксинд өгөх 10.000 төгрөг байна уу? гаргаад өгчих гэхэд эхнэр Хүрэлтуяа мөнгө аваад гэрээс гарсан. Эхнэрийг гадаа байхад Батбаяр та надад зайгаа тавьж өг, таны бага хүүхэд чинь миний хүүхэд гэж хэлсэн. Миний уур хүрээд эхнэр Хүрэлтуяаг гэрт ороод ирэхээр нь Батбаяр та хоёр янхандаа юу гэж хэлсэн чинь Хүрэлтуяа би юу гэж чиний дүүтэй чинь унтаж байдаг юм гэж хэлээд намайг унагаагаад цамцны энгэрээс заамдаад дээрээс дарахад Хүрэлтуяаг Батбаяр надаас салгасан. Би гэрийн зүүн орон дээр сууж байсан чинь Батбаяр зуухны хажууд хоол хутгаад зогсож байснаа миний урууланд 2-3 удаа гараараа цохисон. Миний дээд уруул язарч хавдаад цус гарсан. Би зөрүүлээд гараараа Батбаярын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд эхнэр Хүрэлтуяа цагдаа дуудсан. Тухайн үед миний согтолтын хэмжээ дунд зэрэг байсан байх. Болсон үйлд явдлыг бүрэн санаж байна. Батбаяр бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

2. Гэрч Ц.Хүрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 01 дүгэр сарын 21-ний орой 21 цагийн орчим Хэрлэн сумын Нисэхийн 1-4 тоотод байх гэртээ 3 настай хүү Ганцолмон, 1 настай охин Ганцэцэг нарын хамт байж байхад гаднаас Батбаяр орж ирсэн. Тэгээд би гэрт байсан Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво гаргаад Батбаяртай хувааж уугаад сууж байхад гаднаас манай нөхөр Гантогтох согтуу орж ирээд надаас таксины мөнгө асуусан. Би гэрээс гараад таксинд 10.000 төгрөг өгчхөөд орж ирэхэд Гантогтох намайг дүү Батбаяртай хардаад та хоёр янхандаа юу гэх зэргээр хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Гантогтоход хандаж би яахаараа чиний дүүтэй унтдаг юм. Чиний хоёр хүүхэд чинь энд байж байгаа биз дээ гэж хэлээд Гантогтохыг газар унагаагаад цамцнаас нь заамдаад байж байхад Батбаяр бид хоёрыг салгасан. Үүний дараа Батбаяр манай нөхөр Гантогтохыг гараараа уруул хэсэгт нь 2 удаа цохисон чинь дээд уруулнаас нь цус гараад хавдсан. Манай нөхөр Гантогтохыг зөрүүлээд гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

3. Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Т.Гантогтохын биед учирсан дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, өвчүүний дээд хэсэгт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай: “...Т.Гантогтохын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, өвчүүний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46 тал/

5. О.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгэр сарын 21-ний орой 21 цагийн орчим Хэрлэн сумын Нисэхийн 1-4 тоотод очиход Хүрэлтуяа, 3 настай хүү Ганцолмон, 1 настай охин Ганцэцэг гэх хоёр хүүхэдтэйгээ  байж байсан. Намайг ороход Хүрэлтуяа 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво гаргаад бид хоёр хувааж уугаад дуусаж байхад гаднаас Гантогтох ах нэлээн согтуу орж ирээд таксины мөнгө өгөөч гэхэд Хүрэлтуяа гараад таксинд мөнгөө өгөөд орж ирсэн. Тэгсэн Гантогтох ах Хүрэлтуяаг надтай хардаад эхнэртээ хандаж чи Батбаяртай янхандаа юу, сайхан янхандаарай гэж хэл амаар доромжилсон. Хүрэлтуяа би яахаараа танай дүүтэй унтаж байдаг юм. Чиний хоёр хүүхэд хараад байна гэсэн чинь наад хоёр хүүхэд чинь миний хүүхэд биш гээд эхнэртэйгээ маргалдсан. Хүрэлтуяа эгч Гантогтохыг унагаад цамцнаас заамдаад босгохгүй дараад байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд дараа нь би Гантогтохыг гараа зангидаад 2 удаа уруул хэсэгт нь цохисон чинь дээд уруул нь хавдаж цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

 

            Шүүгдэгч О.Батбаяр нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 1-04 тоотод байх Т.Гантогтохын гэрт 2022 оны 01 дүгээр сарын 21-ны шөнө 22 цагийн орчим согтуугаар Т.Гантогтохын нүүрэнд 2-3 удаа гараараа цохиж, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, өвчүүний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...гэртээ ирэхэд эхнэр Хүрэлтуяа манай дүү О.Батбаяртай 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво уугаад сууж байсан. Би эхнэрээс таксинд өгөх 10.000 төгрөг байна уу? гаргаад өгчих гэхэд эхнэр Хүрэлтуяа мөнгө аваад гэрээс гарсан. Эхнэрийг гадаа байхад Батбаяр та надад зайгаа тавьж өг, таны бага хүүхэд чинь миний хүүхэд гэж хэлсэн. Миний уур хүрээд эхнэр Хүрэлтуяаг гэрт ороод ирэхээр нь Батбаяр та хоёр янхандаа юу гэж хэлсэн чинь Хүрэлтуяа би юу гэж чиний дүүтэй чинь унтаж байдаг юм гэж хэлээд намайг унагаагаад цамцны энгэрээс заамдаад дээрээс дарахад Хүрэлтуяаг Батбаяр надаас салгасан. Би гэрийн зүүн орон дээр сууж байсан чинь Батбаяр зуухны хажууд хоол хутгаад зогсож байснаа миний урууланд 2-3 удаа гараараа цохисон. Миний дээд уруул язарч хавдаад цус гарсан. Би зөрүүлээд гараараа Батбаярын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд эхнэр Хүрэлтуяа цагдаа дуудсан. Тухайн үед миний согтолтын хэмжээ дунд зэрэг байсан байх. Болсон үйлд явдлыг бүрэн санаж байна. Батбаяр бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

Гэрч Ц.Хүрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 01 дүгэр сарын 21-ний орой 21 цагийн орчим Хэрлэн сумын Нисэхийн 1-4 тоотод байх гэртээ 3 настай хүү Ганцолмон, 1 настай охин Ганцэцэг нарын хамт байж байхад гаднаас Батбаяр орж ирсэн. Тэгээд би гэрт байсан Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво гаргаад Батбаяртай хувааж уугаад сууж байхад гаднаас манай нөхөр Гантогтох согтуу орж ирээд надаас таксины мөнгө асуусан. Би гэрээс гараад таксинд 10.000 төгрөг өгчхөөд орж ирэхэд Гантогтох намайг дүү Батбаяртай хардаад та хоёр янхандаа юу гэх зэргээр хэл амаар доромжилсон. Миний уур хүрээд Гантогтоход хандаж би яахаараа чиний дүүтэй унтдаг юм. Чиний хоёр хүүхэд чинь энд байж байгаа биз дээ гэж хэлээд Гантогтохыг газар унагаагаад цамцнаас нь заамдаад байж байхад Батбаяр бид хоёрыг салгасан. Үүний дараа Батбаяр манай нөхөр Гантогтохыг гараараа уруул хэсэгт нь 2 удаа цохисон чинь дээд уруулнаас нь цус гараад хавдсан. Манай нөхөр Гантогтохыг зөрүүлээд гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Т.Гантогтохын биед учирсан дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, өвчүүний дээд хэсэгт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай: “...Т.Гантогтохын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, өвчүүний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46 тал/

О.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгэр сарын 21-ний орой 21 цагийн орчим Хэрлэн сумын Нисэхийн 1-4 тоотод очиход Хүрэлтуяа, 3 настай хүү Ганцолмон, 1 настай охин Ганцэцэг гэх хоёр хүүхэдтэйгээ  байж байсан. Намайг ороход Хүрэлтуяа 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво гаргаад бид хоёр хувааж уугаад дуусаж байхад гаднаас Гантогтох ах нэлээн согтуу орж ирээд таксины мөнгө өгөөч гэхэд Хүрэлтуяа гараад таксинд мөнгөө өгөөд орж ирсэн. Тэгсэн Гантогтох ах Хүрэлтуяаг надтай хардаад эхнэртээ хандаж чи Батбаяртай янхандаа юу, сайхан янхандаарай гэж хэл амаар доромжилсон. Хүрэлтуяа би яахаараа танай дүүтэй унтаж байдаг юм. Чиний хоёр хүүхэд хараад байна гэсэн чинь наад хоёр хүүхэд чинь миний хүүхэд биш гээд эхнэртэйгээ маргалдсан. Хүрэлтуяа эгч Гантогтохыг унагаад цамцнаас заамдаад босгохгүй дараад байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд дараа нь би Гантогтохыг гараа зангидаад 2 удаа уруул хэсэгт нь цохисон чинь дээд уруул нь хавдаж цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

Иймд шүүгдэгч О.Батбаярыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.   

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Гантогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг өгсөн /хх-ийн 15-16 тал/, шүүхээс хурлын товыг мэдэгдэж дуудахад “...шүүх хуралд оролцохгүй, гомдолтой, 2 шүдний мөнгө нэхэмжилнэ, хэрэгт баримт байхгүй, жич нэхэмжлэхээр дурдаж өгнө үү...” гэсэн байх тул хохирогч Т.Гантогтох нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч О.Батбаярт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгондарийн Батбаярыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Батбаярыг  400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Батбаяр нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4. Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хохирогч Гантогтох нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ