Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Батсайхан, Б.Ганбаатар холбогдох эрүүгийн 1814005290271 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, Жамсран овогт Золзаяагийн Батсайхан, / ВЮ76090517/

2.Монгол улсын иргэн, Таванханхар овогт Балбарын Ганбаатар, /ВЙ77030114/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 308 тоот хашаанд байсан Б.Золбоогийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын 2 нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.Үүнд

Шүүгдэгч З.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн ...Би архи ууж байгаад гаргасан. Хашаанаас мотоциклийг түрж асаагаад Б.Ганбаатар жолоодоод би ард нь суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 /

Шүүгдэгч Б.Ганбаатарын мөрдаг байцаалдтад өгсөн ...Мотоциклийг З.Батсайхан хашаанаас түрж аргасан. Би З.Батсайханд хандаж хэрэггүй гэж хэлсэн боловч зүгээр гээд хулгай хийсэн. Бид хоёр түрж асаагаад би жолоодоод З.Батсайхан ард сууж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 /

Хохирогч Б.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би сумын төвд өөрийнхөө эзэмшлийн ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой явж байхад бензин нь дууссан. Тухайн үед сумын төвд байрлах эрчим хүчний ойролцоо явж байсан. Тус газрын ойролцоо манай эмээгийн ахын гэр байсан болохоор тэдний хашаанд оруулаад тавьсан. Орой 17 цагийн үед буцаад ирэхэд миний мотоцикль алга болсон хашаанд мотоциклийг түрээд авсан гэмээр бакаль гуталтай хүний мөр байсан. Хашаанаас гарсан мөр болохоор ертөнцийн зүгээр урд зүг рүү чиглэсэн байсан ба хэсэг дагаад мөр нь арилаад алга болсон. Тэгээд хайгаад явж байхад З.Батсайхан миний мотоциклийн ачааг, амортизаторын хамт хогийн жалганд хайж байхыг нь хараад тэгээд түүнээс миний мотоциклын зүйлс байна хаанаас авсан гэхэд тэрээр Б.Ганбаатарын хамт миний мотоцикпыг хулгайлаад задлаад хаясан талаар хэлсэн.Тэгээд З.Батсайханы хамт Б.Ганбаатарынд очиж мотоциклио авъя гэж хэлэхэд тэр би аваагүй гэж хэлэхээр нь Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэгт дуудлага өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 /

Гэрч Г.Гаанжуурийн мөрдөн байцаалтад өгсөн ...манай гэрт З.Батсайхан, Б.Ганбаатар нар ирээд түлхүүр, багажаа өгөөч гэхээр нь өгсөн. Мотоциклийнхоо моторыг тайлах гэж байгаа юм гэж байсан. Тэгээд би тэр хоёрын араас гадаа гараад харахад ногоон өнгийн мотоциклийг тэр хоёр задалж байсан. Мотоциклийг задалчихаад зарим нэг эд, ангиудыг нь аваад явсан. Манай хашаанд мотоциклийн банк, руль зэрэг зүйлс нь үлдсэн байсан. Тэдгээрийг сүүлд Б.Ганбаатар, З.Батсайхан хоёр цагдаагаас хүмүүстэй цуг ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-25 /,

Гэрч Л.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би гэртэй байж байтал дэлгүүрийн хаалга цохиод байхаар нь дэлгүүрээ онгойлгоход Б.Ганбаатар мотоциклийн эвдэрсэн мотор авах уу гэхээр нь ямар үнэ ханштай гэхэд 10000 төгрөг гэхээр нь 10000 төгрөг өгөөд авсан...” гэх мэдүүлэг /ххийн 26-27 /,

Энх-нахиа ХХК-ны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 215 дугаартай “...хулгайд алдагдсан гэх мустанг-5 маркийн мотоцикпын зах зээлийн ханш нь 1500000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 43-44 /

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 2-3,5-6/, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 19-22/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7- 18/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шүүгдэгч З.Батсайханы иргэний 3 үнэмлэхний лавлагаа / хх-ийн 58/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 09.17-ны өдрийн №154 тоот тодорхойлолт /хх-ийн 57/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 59/, шүүгдэгч З.Батсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 75/ шүүгдэгч Б.Ганбаатарын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 66/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.07.27-ны өдрийн №227 тоот тодорхойлолт /хх-ийн 65/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 69/, шүүгдэгч Б.Ганбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 76/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 308 тоот хашаанд байсан Б.Золбоогийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар 2018 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 308 тоот хашаанд байсан Б.Золбоогийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч З.Батсайханы ... хашаанаас мотоциклийг түрж асаагаад Б.Ганбаатар жолоодоод би ард нь суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 / шүүгдэгч Б.Ганбаатарын ...мотоциклийг бид хоёр түрж асаагаад би жолоодоод З.Батсайхан ард сууж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 / хохирогч Б.Золбоогийн ... сумын төвд өөрийнхөө эзэмшлийн ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой явж байхад бензин дууссан тул эмээгийн ахын гэр байсан болохоор тэдний хашаанд оруулаад тавьсан,…орой 17 цагийн үед буцаад ирэхэд миний мотоцикль алга болсон хашаанд мотоциклийг түрээд авсан гэмээр бакаль гуталтай хүний мөр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 / гэрч Г.Гаанжуурийн ... З.Батсайхан, Б.Ганбаатар нар ирээд түлхүүр, багажаа өгөөч гэхээр нь өгсөн,...ногоон өнгийн мотоциклийг тэр хоёр задалж байсан. Мотоциклийг задалчихаад зарим нэг эд, ангиудыг нь аваад явсан, манай хашаанд мотоциклийн банк, руль зэрэг зүйлс нь үлдсэн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-25 /, гэрч Л.Болормаагийн ... Б.Ганбаатараас мотоциклийн эвдэрсэн моторыг 10000 төгрөг өгөөд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /, 4 Энх-нахиа ХХК-ны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 215 дугаартай “...хулгайд алдагдсан гэх мустанг-5 маркийн мотоцикпын зах зээлийн ханш нь 1500000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 43-44 / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс З.Батсайхан, Б.Ганбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Б.Золбоогийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хулгайлсан гэх мотоциклийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн бөгөөд шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч З.Батсайхан нь хэргийн учир 8 /найм/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Жамсран овогт Золзаяагийн Батсайхан, Таванханхар овогт Балбарын Ганбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, ууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч

З.Батсайхан, Б.Ганбаатар нарыг тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр нэг / 1 / жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч З.Батсайхан нь 8 /найм/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зхих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Батсайханд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн 6 тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Батсайхан, Б.Ганбаатар нарт хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА