| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0295/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/292 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч Ц.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005390292 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, урьд ял шийтгэлгүй, Хөх нуур овогт Цэрэндоржийн Түвшинбаяр / Регистрийн дугаар: ВМ96032611/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч: Ц.Түвшинбаяр нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг иргэн Ч.Чандагбалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 09 дугаар сарын 15-ны өдөр би Лхагва-Очир бид хоёр сумын төв орох гэж гэрээсээ гараад хөдөөгөөс ирэх замдаа айлаар орж Чадраабалыг гэрээс нь авч бид нар цуг сумын төв орж ирээд орой 20 цагийн үед буцаад Чадраабалыг гэрт нь хүргэж өгсөн гэрт нь орж архи уух гэж аяга авах гэхэд Чадраабалын дүү Чандагбал аяга өгөхгүй гэж түүнээс болж маргалдаж Чандагбалыг би нэг удаа гэр дотор нь байхад алгадаж хоёр удаа ундааны саваар цохисон.Лхагва-Очир бид хоёрыг салгасан. Мотоцикл дээр сууж байхад нь би цохиж авснаа санахгүй байна. Уусан байсан нэг шил 0.5 грамм Алтан түрүү гэж архи Нийслэл нэртэй 2.5 грамм пиво Анхбаяр,Лхагва-Очир , Чадраабал бид дөрөв уусан. Би гадна байхад аяга аваад ир гэж дуудаагүй гэрт байхад аяга өгчих гэж хэлсэн тэхэд өгөхгүй та нарын архи уудаг газар биш гэж хэлсэн тэхээр нь би нэг удаа алгадаж хоёр удаа ундааны саваар цохисон. Хацар хэсэгт нь нэг удаа цохиж цээж хэсэгт нь ундааны саваар хоёр удаа цохисон. Сумын төвөөс би 2 шил архи 3 ундаа авсан архи ундааг Чадраабал гэртэй авч орсон тэхээр нь би тэнд уух гэж байгаа юм байна гэж бодоод дүүгээс нь аяга нэхсэн аяга байхгүй та нарын архидуулдаг орон юм уу гэж Чандагбал хэлсэн тэхээр нь би нэг удаа хацар хэсэгт нь алгадаж хоёр удаа ундааны саваар цээж хэсэгт нь цохиод авсан.Тэхэд Лхагва-очир бид хоёрыг салгасан.Нэг удаа алгадсан.Ундааны сав зүсээд хоёр удаа ундааны саваар цохисон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/
... Би уг зүйл хэсгийг ойлголоо. Хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч авахгүй. Монгол хэл. бичиг үсэг мэднэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. тиймээ нэг удаа үүр хэсэгт нь алгадаж авсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Чандагбалд би эм тариаг 146000 мянган төгрөгөөр авч өгсөн сүүлд нь бас 45000 мянган төгрөг нэмж төлсөн замын дардал гэж 75000 мянган төгрөг өгсөн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Түвшинбаяр мэдүүлэхдээ:Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Хохирогч Ч.Чандагбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 9 сарын 15 өдөр ах бид хоёр гэртэй байж байхад Түвшинбаяр Лхагва-Очир хоёр машинтай ирээд манай ах Чадраабалыг аваад орой хүрээнд ирнэ удахгүй гэж хэлээд цуг явсан тэр орой 20 цаг өнгөр ч байхад Түвшинбаяр манай ах Лхагва-Очир , Анхбаяр нар хүрээд ирсэн манай гэрт Түвшинбаяр орж ирэхдээ нэг ууттай юм бариад ороод ирсэн би Түвшинбаярт танай дүү аймагт бие нь өвдөөд байна аймаг явах гэсэн чинь унаа байхгүй болоод байна Түвшинбаяр харсан уу гэж асуусан гэр лүүгээ ярь гэж хэлсэн чинь манай гэр лүү залга гэсэн тэхээр нь би танай дугаарыг мэдэхгүй гэж хэлэхэд дугаараа хэлээд манай утсаар ээжтэйгээ ярьсан тэгснээ уурлаад нөгөө хэдийгээ явъя гээд ууттай юмаа шүүрээд авсан чинь ууттай юм нь асгарсан тэр үед манай гадаа нэг машин ирж зогсоод Түвшинбаяраа гэж дуудаад байсан чинь Түвшинбаяр, Анхбаяр хоёр гарсан тэгээд Түвшинбаяр гаднаас намайг аяга аваад ир гэд дуудсан тэхээр нь би аяга байхгүй гэж гэр дотроосоо хэлсэн чинь Чимбаагийнд аяга байхгүй пизда минь гээд ороод ирэхээр нь аяга байхгүй өгөхгүй гэж хэлсэн чинь намайг нэг удаа нүүр хэсэг гараараа цохиод авсан тэхээр нь гарыг нь бариад авсан чинь би хутгаа авъя гэсэн тэхээр нь би хутгийг нь өгсөн анх манай гэрт орж ирэхэд Анхбаяр гэж хүн нэг эвхдэг хутга бариад орж ирээд ах нь үүнийг эвхэж чаддаггүй ахын дүү эвхээд өг гээд нэг эвхдэг хутга надад өгсөн байсан би тэр хутгыг бариад сууж байсан юмаа.Тэгснээ Түвшинбаяр намайг ахиад цохих гэхээр нь би гараас нь бариад авсан чинь намайг орон дээр дарж унгаагаад чамайг 10 сая төгрөгт алчих уу гэсэн тэр үед араас нь Анхбаяр, Лхагва- Очир хоёр бариад авсан чинь буцаж гүйж ирээд намайг дахиад нэг удаа нүүрэнд цохиод авсан манай ах ирээд боль гээд салгасан чинь пизда минь цаашаа суу гэсэн тэгээд ах хойшоо болсон Анхбаяр ах тэр үед намайг аваад гадагшаа гарсан би утсаа авах гэсэн чинь намайг оруулахгүй байсан би гадаа гараад мотоциклоо унаад явах гэхэд Анхбаяр ах түлхүүр аваад надад өгөөгүй би мотоцикл дээрээ сууж байхад Түвшинбаяр миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн миний хамраас цус гараад би хамраа дараад сууж байхад намайг дахиад нэг удаа өшиглөсөн би босоод ирсэн чинь намайг цохих гэхээр нь би тэврээд авсан чинь намайг дахиад нэг удаа цохисон тэгээд намайг аваад аргалын ард бид хоёр цуг орсон чинь намайг дахиад нэг удаа цохиод авсан тэхээр нь би та намайг яагаад байгаа юм бэ аав ээж байхгүй болохоор дээрэлхээд байгаа юм уу гэсэн чинь чи надаас 10 сая төгрөг авах юм уу гэсэн би тэхээр нь хүнээс мөнгө авдаг хүн биш гэж хэлсэн тэгсэн чинь за гэрт оръё гээд бид нар манай гэрт орсон би гэрээс утсаа аваад гарах гэхэд Түвшинбаяр намайг гаргахгүй ярих хүн байгаа бол наанаа сууж байгаад ярь гэсэн тэгээд Түвшинбаяр орон дээр сууж байгаад танайд аяга байхгүй гэсэн үү гэж хэлээд ундаа гаргаж ирээд өөрөө хутга гаргаад ундаандаа зоогоод ёроол хэсгийг нь зүсэж аваад надад чи энд архи аягал пизда минь гэж хэлээд надад өгсөн тэхээр нь би чадахгүй гэхэд яасан аягалдаггүй пизда вэ гэж хэлээд дахиад нүүр лүү нэг удаа цохиод авсан би чамайг ямар ч шарах гаргалгүй цохих уу гэж хэлээд цээж рүү хатгах шиг болсон тэхээр нь би чи намайг зодвол зод би чиний архийг яасан ч аягалж чадахгүй гэж хэлсэн чинь намайг дахиад нүүр лүү нэг удаа цохиод авсан тэр үед Анхбаяр ах чи намайг цохилдоо гэж хэлээд Түвшинбаярыг тэврээд авсан тэгснээ Анхбаяр ах чи наадхаа хая хүйтэн мэс гэж хэлэхэд нь би харахад Түвшинбаяр хутга бариад зогсож байснаа цааш нь хийснээ гараараа үснээс зулгааж байгаад нэг удаа цохиод авсан тэгээд тэр хэд манай гэрээс гараад явсан өөр зүйл болоогүй. гэх мэдүүлэг / хх-ийн 11-13 /,
...2018 оны 09 дүгээр сарын 15 өдөр Түвшинбаяр гэж хүн манай гэрт ирээд манай ахыг аваад сумын төв ороод ирнэ гээд явсан тэр өдөртөө 20 цагийн үед Түвшинбаяр ,манай ах Чадраабал ,Лхагва-Очир , Анхбаяр нар манай гэрт ирсэн Түвшинбаяр манай гэрт орж ирэхдээ нэг ууттай юм бариад орж ирсэн тэхээр нь би Түвшинбаярт танай ээж утсаар чамайг асуугаад байна лээ дүүгийн чинь бие өвдөөд аймаг явна гэж байсан чи гэр лүгээ утсаар ярь гэж хэлсэн тэгсэн чинь манай гэр лүү залга гэсэн тэхээр нь би танай дугаарыг мэдэхгүй гэхэд надад дугаар хэлээд гэр лүү нь би залгаж өгсөн тэгээд ээжтэйгээ утсаар яриад уурлаад байх шиг байсан нөгөө хэдийгээ явъя манайд очиж архи ууя гээд ууттай юмаа аваад гарах гэж байгаад ууттай юм нь задраад асгарсан. Тэр үед гадаа хүн ирээд Түвшинбаяраа гэж дуудаад байсан Түвшинбаяр ,Анхбаяр хоёр гараад явсан гадаа гараад Түвшинбаяр аяга аваад ир гэж гаднаас хэлсэн тэхээр нь би аяга байхгүй гэж хэлсэн чинь орж ирээд танайд аяга байхгүй юу гээд намайг нэг удаа цохиод авсан тэхээр нь би гараас нь бариад авсан чинь хутгаа авъя гэсэн тэхээр нь би хутгыг нь өгсөн манайд Анхбаяр гэж хүн орж ирэхдээ нэг эвхдэг хутга бариад ах нь үүнийг эвхэж чадахгүй байна эвхээд өг гээд надад хутга өгсөн байсан би тэр хутга бариад сууж байсан юмаа тэр хутгаа Түвшинбаяр аваад намайг орон дээр дарж унагаасан тэгснээ ах нь чамайг 10 саяд зодчих юм уу гэсэн тэхэд араас нь Лхагва-Очир бариад авсан.Тэхэд Анхбаяр ах намайг аваад гарсан тэгээд би гадаа гараад мотоциклоо унаад явах гэхэд Анхбаяр ах түлхүүр аваад өгөхгүй байсан тэр үед Түвшинбаяр гэрээс гарж ирээд намайг мотоцикл дээр сууж байхад нүүр лүү нэг удаа өшиглөсөн хамраас цус гараад би доошоо тонгойгоод сууж байхад дахиад өшиглөсөн Лхагва-Очир байх салгаад цааш явсан би босоод зогсож байхад Түвшинбаяр буцаж ирээд дахиад намайг цохиод авсан би тэхээр нь тэврээд авсан чинь намайг тавь гээд байхаар нь би тавьсан чинь дахиад цохиод авсан. Түвшинбаяр буцаж ирээд ярилцъя гээд аргалын ар талаар намайг аваад орсон тэхээр нь би та намайг яагаад цохиод байгаа юм бэ дээрэлхээд байгаа юм уу гэхэд хэн чамайг дээрэлхсэн юм бэ танайд аяга байхгүй юу гэсэн тэгснээ гэр лүү оръё гэсэн тэхээр нь би гэртэй ороод утсаа аваад гарах гэхэд намайг гаргахгүй ярих хүн байгаа юм бол наанаа сууж байгаад ярь гэсэн тэхээр нь орон дээрээ сууж байхад Түвшинбаяр ундаа гаргаж ирээд өөрөөсөө хутга гаргаж ирээд ундаагаа зүсэж асгаад савны ёроол хэсгийг нь аваад надад архи аягал гэж өгсөн тэхээр би чадахгүй та нарын архийг би аягалж чадахгүй гэхэд Түвшинбаяр чи аягалж чадахгүй юу гээд дахиад намайг цохиод авсан цаашаа болоод буцаж ирээд миний цээж хэсэгт хатгах шиг болоод чамайг би ямар ч шарх сорив гаргахгүй зодчих уу гээд намайг цохиод авсан тэгсэн чинь Анхбаяр ах бариад авсан тэгээд Анхбаяр ах наад хүйтэн зэвсэг хая гэсэн би харахад хутгаа цааш нь хийж байсан тэгээд ундааны сав авчраад энэ дотор аягалж чадахгүй юу гэсэн тэхээр нь би чадахгүй гэхэд нүд рүү гараараа нэг удаа цохиод авсан тэхээр нь би доошоо болоход намайг үсдэж байгаад нэг удаа цохиод авсан тэгсэн чинь цуг байсан хүмүүс нь явъя гээд аваад явсан өөр зүйл болоогүй. Манай гэрт Чадраабал.Түвшинбаяр, Зодуулсандаа гомдолтой байна. Би эмнэлэгт 10 хоног хэвтсэн тэр зардал мөн аймагт очиж буудалд хоносон мөнгө Улаанбаатар хот руу зураг авхуул гэсэн тэр зардлаа нэхэмжилж байна өөр зүйл байхгүй. /хх-ийн 14-16/ ... 2018 оны 09 дүгээр сарын 26 нд байх 146000 мянган төгрөгийн эм тариа авч өгсөн замын зардал гэж 75000 мянган төгрөг авсан өөр зүйл аваагүй. Өмнө бид хоёр муудалцаж байсан зүйл байхгүй. Би энэ хэргээ хурдан шийдүүлмээр байна би 3 сая төгрөг нэхэмжилж байна намайг Улаанбаатар хот руу явж зураг авхуул гэсэн мөн миний нэр хүндийг сум орон нутагт унагаад байна намайг хэл амаар доромжилсон тийм болохоор би 3 сая төгрөг нэхэмжилж байна.Мөн нь нэмж аймгийн төвд ирээд эмнэлэгт үзүүлэхэд тархины цахилгаан бичлэг хийлгэсэн 40.000 мянган төгрөг сумын төвөөс аймагт ирээд хонох айл байхгүй буудалд хоносон 40.000 мянган төгрөг нийт 3 сая 80.000 мянган төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
4. Гэрч Ч.Чадраабалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Тэр өдөр би гэртээ байж байхад манай гэрт өглөө Түвшинбаяр, Лхагва-Очихоёр ирээд сумын төв яваад ирье гээд би хэд цуг яваад орой 21-н цагийн гэрт ирээд байж байхад манай гадаа машин ирж зогсоод Түвшинбаяр гаднаас аяга аваад ир гэхэд манай дүү гэр дотроос аяга байхгүй гэж хэлсэн тэхэд Түвшинбаяр гаднаас яахлаараа аяга байхгүй байдаг юм гээд ороод ирээд гараараа толгойн хэсэгт нь 2 удаа цохиод авсан би салгах гэсэн чинь намайг түлхээд холдуулсан тэгээд өөр хүн салгасан тэгээд манай дүү гадаа гарсан гадаа гараад мотоциклоо дээрээс нь өшиглөөд унагасан хамраас нь цус гарсан байсан. Тэгээд гэрийн гадаа ахиад цохисон гэсэн. Тэгээд гэрт орж ирээд ахиад хэрэлдээд тэгээд орон дээр дарж хэвтээд гэдэс толгой хэсэгт нь ахиад цохисон тэгээд цуг явсан хүмүүс нь салгаад аваад явсан өөр зүйл болоогүй. Нэмж хэлэх зүйл байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/ 5.
Гэрч А.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018.09.15-ны өдөр би малдаа явж байгаад Түвшинбаяртай таараад цуг сумын төв орж ирэхээр болж Түвшинбаяр аавынхаа машиныг аваад бид хоёр сумын төв рүү явсан явах замдаа айлаар орж Чадраабалыг гэрээс нь аваад бид хэд сумын төв орж ирсэн сумын төв орж ирээд удалгүй буцаад явсан орой 20 цаг өнгөрч байхад Чадраабалын гэрийн гадна ирээд бид хэд гэрт орсон гэрт ороод Түвшинбаяр сумын төвөөс авсан архиа гаргаж ирээд Чадраабалын дүү Чандагбалыг аяга аваад өгчих гэсэн чинь Чандагбал аяга байхгүй манайх та нарын архи уудаг газар биш гээд аяга авч өгөөгүй тэгсэн чинь Түвшинбаяр ундаа гаргаж ирээд мөн хутга гаргаж ирээд ундааны ёроол хэсгийг нь тастаж аваад Чандагбалыг энд архи аягал гэж өгсөн чинь Чандагбал чадахгүй би чиний зарц юм уу гэсэн тэхээр нь Түвшинбаяр барьж байсан ундааны ёроол хэсгээр баруун хацарт нь 2 удаа цохиод авсан тэхээр нь тэнд байсан Анхбаяр салгаад бид хэд тэндээс гараад явсан өөр зүйл болоогүй. Гадаа байж байхад нь Чандагбалыг Түвшинбаяр цээж хэсэгт нь нэг удаа цохиод авсан өөр цохиж байсан зүйл байхгүй би хараагүй. Хутга гаргаж ирээгүй ундаа зүсэх гэж хутга гаргаж ирсэн өөр зүйл болоогүй. Бага зэрэг уусан байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-26/ 6.
Гэрч Н.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би хөдөөгөөс сумын төв орж ирээд сумын төвд Түвшинбаяртай таарсан тэгээд сумын төвөөс Түвшинбаяртай цуг явсан яваад Чадраабалыг гэрт нь хүргэж өгсөн тэнд байж байхад Түвшинбаяр , Чандагбал хоёр аяганаас болж муудалцаад Түвшинбаяр, Чандагбалыг цохисон 2 удаа гэрт байхад алгадсан тэгээд салгаж аваад явсан өөр зүйл болоогүй. Би цохисныг нь хараагүй би мотоциклын түлхүүр нь аваад мотоциклын ард сууж байсан Түвшинбаяр, Чандагбал хоёр барилцаад авсан хаана нь цохисныг нь хараагүй.Бадгаа салгаж авсан бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй. Би түүнийг хараагүй.Гадаа байж байгаад аяга байна уу гээд байхгүй гэсэн гэрт ороод ноцолдоод унасан би гэр лүү араас нь ороход Түвшинбаяр, Чандагбалыг орон дээр дарчихсан байсан би тэхээр нь салгасан. Тиймээ тэгсэн машин дотор нэг эвхдэг хутга байсан түүнийг эвхэж чадахгүй Чандагбалд эвхээд өг гэж өгсөн нь үнэн. Өөр хүн цохиогүй Түвшинбаяртай л муудалцсан өөр хүнтэй муудалцаагүй. Түвшинбаяр, Чандагбал, Чадраабал, Лхагва-Очир бид хэд байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 568 дугаартай шинжээчийн:
1. Ч.Чандагбалын биед тархи доргилт, баруун чихний зулгаралт гэмтогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар-алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 37-38/ болон хавтаст хэргийн 71 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Түвшинбаярын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 68-69 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Түвшинбаярын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 72-76 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлийн самсунг S-6 маркийн гар битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Түвшинбаяр нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг иргэн Ч.Чандагбалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ч.Чандагбалыг мэдүүлэг гэрч Ч.Чадраабал, А.Лхагва-Очир, Н.Анхбаяр нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 568 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Түвшинбаярыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Д
ээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ц.Түвшинбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Ц.Түвшинбаяр ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1.2-д заасан “учруулсан хохирол нөхөн төлсөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Түвшинбаярын эзэмшлийн Samsung S-6 гар утас битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж дээрх гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхийн шийдвэр биелэгдсэн бол утсыг эзэмшигч Ц.Түвшинбаярт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Түвшинбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Түвшинбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Ч.Чандагбалаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гурван сая наян мянган / 3.080.000 / төгрөг нэхэмжилж мэдүүлэг өгсөн бөгөөд уг нэхэмжлэлийн талаар тодорхой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Түвшинбаяраас хохирогч Ч.Чандагбалд гурван зуун арван нэгэн мянган төгрөг төлсөн бөгөөд хавтаст хэрэгт хохирогч нь гурван зуун дөчин мянган төгрөгийн хохирлын баримт хавсаргасан ба үүнээс гурван зуун мянган төгрөгийг Жаргалант сумын хүн эмнэлэгт төлөх нотлох баримт байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна
Иймд хохирогч Ч.Чандагбал нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний гурван зуун мянган төгрөгийг Жаргалант сумын хүн эмнэлгээс нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Жаргалант сумын хүн эмнэлэгт гурван зуун мянган төгрөг төлсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар хэрэгт нотлох баримтыг хавсаргаагүй шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Ц.Түвшинбаяраас гурван зуун мянган төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Жаргалант сумын хүн эмнэлэгт олгохоор шийдвэрлэв. Иймд шүүгдэгч Ц.Түвшинбаярыг хохирогч Ч.Чандагбалд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөхнуур овогт Цэрэндоржийн Түвшинбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хөхнуур овогт Цэрэндоржийн Түвшинбаярыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.Түвшинбаярт оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Ц.Түвшинбаярыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Түвшинбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Ч.Чандагбалаас гурван сая наян мянган / 3.080.000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, энэ хэргийн учир шүүгдэгч Ц.Түвшинбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.Чандагбалд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан Ц.Түвшинбаяраас гурван зуун мянган / 300.000 / төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Жаргалант сумын хүн эмнэлэгт олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц.Түвшинбаярын эзэмшлийн S-7 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөх, торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Ц.Түвшинбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Түвшинбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ