| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0208/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/235 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, Д.Насанжаргал
Шүүгдэгч: Д.Ба, Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дгийн Ба, Дэлгэрмөнх овогт Бийн М нарт холбогдох 1812003040243 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигин овогт Дгийн Ба/РД:АЮ............/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3, хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ....................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Дэлгэрмөнх овогт Бийн М/РД:АД...................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ба нь 2018 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Одод баарны гадна иргэн Б.Мын бие махбадид халдаж, эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Одод баарны гадна иргэн Д.Бын бие 2 махбадид халдаж, эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Б.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2018 оны 05 дугаар сарын 2Ш ны өдөр хурал зөвлөгөөнтэй байсан болохоор 3 найзтайгаа Архангай аймагт ирээд орой 3 найзтайгаа Одод караокед орсон. Тэгээд бид гурав пиво уугаад сууж байтал Д.Ба хоёр эмэгтэй хүнтэй орж ирээд хажуу талын ширээнд суусан, манай нэг найзын таньдаг эмэгтэй нь бид хэд дээр ирээд суусан. Тэгээд гадаа тамхи татахаар гартал Д.Ба намайг Архангайд барах хүн байхгүй гээд намайг мөргөсөн, тэгэхээр нь би нэг удаа цохьсон, тэгээд орчихоод гараад ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Тэгээд цагдаагийн газар очоод байж байхад Д.Ба намайг нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг
*Хохирогч Д.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Би хоёр шүдээ янзлуулмаар байна, урд хоёр шүд цөмөрч орсон, хамар мурийсан байдалтай байна...” гэх мэдүүлэг
* Эрүүгийн 1812003040243 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Д.Бын өгсөн: “...2018 оны 05-р сарын 25-ны шөнө 02 цагийн үед Эрдэнэбулган сумын 4-р багийн нутагт Одод баарны гадаа хоёр эмэгтэй зодолдоод байхааар нь би очоод нөгөө хоёр хүүхнийг салгасан чинь наад хоёр хүүхнээ яагаад салгаад байгаа юм зодолдуулаач гэж нэг залуу хэлэхээр нь би хоёр эмэгтэй хүн зодолдуулж яах гээд байгаа юм бэ гэтэл чи ямар овоо залуу вэ хоёр эмэгтэйг салгадаг гээд нөгөө залуу миний нүүр рүү гараараа хоёр гурван удаа ц о х и ^ би нүүрээ дараад доошоо тонгойтол миний нүүр рүү өшиглөчихсөн босоод ирсэн чинь н а м а * зодсон залуугийн найз нь гэх хоёр залуу намайг босгоод хананд шахаад чи манай найзыг яагаад байгаа юм гээд гурвуулаа намайг цаашаа харанхуй газар чирч ороод гурвуулаа намайг алгадаад байсан. Тэгээд тэр гурав цагдаа ирсэн чинь зугтаачихсан. Тэгээд цагдаа араас нь хөөгөөд намайг зодсон залуучуудыг барьж авсан. Миний хамар далийсан шүд цөмөрсөн толгой доргисон байдалтай байна. Намайг тэр залуучууд гар хөлөөрөө цохиж зодсон. Би тэр гурван залууг танихгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би гомдолтой, биеэ эмчлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/
*Хохирогч Д.Бын дахин өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт Одод баарны гадаа 2 эмэгтэй зодолдож байхаар нь би очоод нөгөө 2 хүүхнийг салгасан чинь наад 2 хүүхнээ яагаад салгаад байгаа юм зодолдуулаач гэж нэг залуу хэлэхээр нь би хоёр эмэгтэй хүн зодолдуулж яаах гээд байгаа юм бэ гэтэл чи ямар овоо залуу вэ хоёр эмэгтэйг салгадаг гээд нөгөө залуу миний нүүр рүү гараараа хоёр гурван удаа цохиод би нүүрээ дараа доошоо тонгойтол миний нүүр рүү өшиглөчихсөн. Босоод ирсэн чинь намайг зодсон залуугийн найз нь гэх хоёр залуу намайг босгоод хананд шахаад чи манай найзыг яагаад байгаа юм гээд гурвуулаа намайг цаашаа харанхуй газар чирч ороод гурвуулаа намайг алгадаад байсан. Тэгээд тэр гурав цагдаа гэсэн чинь зугтаачихсан юм тэгээд цагдаа араас нь хөөгөөд намайг зодсон залуучуудыг барьж авсан. Хоёр эмэгтэй зодолдож байсныг салгасн^ улмаас зодуулах болсон. Эхлээд намайг гараараа нүүрэн тус газар хоёр гурван удаа цохиод тэгээд тонгойгоод босоод ирэхэд нүүрэн тус газар өшиглөсөн. Миний толгой өвдөж байна. Зүүн талын нүд хөхөрч хавдсан,хамар мурийж, уруул сэтэрсэн, хамар шалбарсан, үүдэн дээд талын хоёр шүд угаараа чихэгдээд орсон зэрэг гэмтэл учирсан. Би М гэх залууг цохиж зодоогүй. Би тэр залууг танихгүй өмнө нь таарч байгаагүй, өр авлага өс хонзонгийн Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, согтуу байсан. Тухайн үед би Алтантуяа, Тунгаа гэх хоёр эмэгтэйтэй явж байсан. Б.М гэх залуутай хамт явж байсан хоёр залуу намайг алгадсан. Ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Б.М гэгч миний биед эдгээр гэмтлүүдийг учруулсан. Би Б.М болон хамт явж байсан хоёр залууг харвал танина. Би гомдолтой, намайг зодсоноос болж үүссэн эмчилгээний зардалаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-21 дүгээр тал/
*Хохирогч Б.Мын өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Одод бааранд хоёр найзтайгаа сууж байгаад хоёр найзтайгаа баарнаас гарч ирэхэд баарны гадна эмэгтэй хүмүүс зодолдоод байсан бид гурав баарны баруун талын төмөр хайсыг налаад зогсож байхад нэг залуу гүйж ирээд Архангайд намайг амжихгүй шүү гээд над руу дайраад байсан чинь манай найз зодоон цохион хийгээд яахав гээд бид хоёрыг салгахад нөгөө залуу над руу дайраад зодолдох гээд дайрч байснаа миний дээд уруул руу нэг удаа мөргөчихсөн. Тэгээд би найз нартаа намайг мөргөчихлөө гэж хэлээд нөгөө залуу дахин дайраад ирхэд нь би хариуй үйлдэл хийгээд нөгөө залуугийн толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд манай найз намайг салгаад яв гэхээр нь би цааашаа яваад 88 -нэртэй баарны баруун талаар нь тойроод завсараар нь ороход бас олон залуучууд зодолдож байхаар нь би буцаад гүйгээд ирсэн чинь цагдаа ирчихсэн байхаар нь цагдаагийн машинд намайг мөргөсөн Д.Ба гэдэг залуу бид хоёрыг хамт суулгаад цагдаа дээр ирсэн. Тэгээд цагдаагийн газар ирчихэээд нөгөө залуу миний зүүн шанаанд гараараа нэг цохиж авсан тэгээд Отгонбаяр гэдэг нэг цагдаа бид хоёрыг салгаад намайг эрүүлжүүлэх байранд оруулаад нөгөө залуу яваад өгсөн. Миний биед учирсан гэмтлийг надтай зодолдох гээд байсан Д.Ба гэдэг залуу толгойгоороо мөргөж учруулсан. Миний биеийн байдал гайгүй байгаа хааяа өвчин намдаах эм ууж байна. Намайг тэр залуутай маргалдах үед манай хоёр найз болох Д.Б, Тойг гээд хоёр залуу байсан. Мөн манай нутгийн одод бааранд ажилдаг охин гарч ирээд бид хоёрыг салгасан. Би Д.Ба гэдэг залууг баруун гараараа нэг удаа толгой хэсэгт цохьсон. Би өөрт учирсан гэмтэлдээ хохирол нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/
*Хохирогч Б.Мын дахин өгсөн: “...Б.М миний бие 2018 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт Одод баарны гадаа Б.Ц, Д.Б гэх найзтайгаа гурвуулаа зогсож байхад Д.Ба гэх залуу гүйж ирээд миний нүүр рүү мөргөсөн. Тэгээд хоёр найздаа мөргөчихлөө гэж хэлэхэд Д.Ба дахин над руу дайрхаар нь боль гээд урдаас нь гараараа цохиод, хавсарч унагаасан тэгээд манай хоёр найз болон Одод бааранд ажиллаж байсан эмэгтэй бид хоёрыг салгаад манай найз зодоон цохион хийгээд яахын бэ эр хүмүүс учраа олцгооё гэж хэлээд байж байхад хоёр цагдаа ирээд машинд суулгаад Цагдаагийн газар руу явсан. Хоёр найзтайгаа уулзаад зогсож байсан. Эхлээд гүйж ирээд мөргөсөн, би зөрүүлээд гараараа урдаас нь цохьсон тэгсэн намайг баруун гараараа баруун талын шанаа руу цохьсон. Миний шүд хөдөлсөн, баруун талын буйл хэгзэрсэн зэрэг гэмтэл учирсан. Би гараараа шанаа руу нь нэг удаа цохьсон. Би тэр залууг танихгүй өмнө нь таарч байгаагүй. Өр авлага, өс хонзонгийн болон бусад таарамжгүй харьцаа байхгүй. Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Д.Б, Б.Ц гэх хоёр эрэгтэй хүнтэй явж байсан. Д.Ба гэх залуу надад гэмтэл учруулсан. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар тал/
Гэрч Б.Цын өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны өөрийн найз Б.М Д.Б нарын хамт аймгийн төвийн Одод нэртэй бааранд ороод шөнийн 01 цагийн үед хоёр найзтайгаа баарнаас гарч ирэхэд баарны гадна эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад эодолдоод байсан. Бид гурав баарнаас гарч ирээд баруун талд саад налаад зогсож байхад Д.Ба гэдэг залуу намайг Архангайд барахгүй шүү гээд Б.Мыг ирж заамдаж аваад чирээд байсан Б.М, Д.Ба гэдэг залууд хоёулаа зодоон цохион хийгээд яахав гэхэд Д.Ба Б.Мыг нэг удаа толгой руу нь мөргөхөөр би дундуур нь ороод салгатал Б.Мөнхсугао намайг мөргөчихлөө гээд Д.Ба гэдэг залууг зөрүүлээд нэг удаа гараараа толгой руу ьР цохьсон. Тэгээд бид нарыг салаад байж байхад цагдаа ирээд Д.Б Б.М бид гурвыг цагдаа авч яваад цагдаагийн газар ирсэн чинь Д.Ба араас цагдаа дээр хүрээд ирсэн. Би тэр хоёрыг ямар асуудлаас маргалдсанг мэдээгүй Д.Ба гэдэг залуу өөрөө гүйж ирээд Б.Мтай барьцалдаад авсан. Миний харсанаар Д.Ба Б.Мыг нэг удаа мөргөсөн Б.М Д.Быг нэг удаа гараараа эрүүнд нь цохиод Д.Ба нь цус нөжтэйгээ холилдчихсон Б.Мын амнаас цус гарчихсан байсан. Д.Ба гэдэг залуу мөргөж Б.Мын үүдэн шүдийг хөдөлгөсөн. Д.Бын биед Б.М гэмтэл учруулсан Д.Ба бид гурав дээр анх гүйж ирэхэд нүүр ам нь зүгээр байсан Б.М Д.Бын эрүү рүү нь цохьсоноос үүссэн гэмтэл гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/
Гэрч О.Тын өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн цагийн орчим өөрийн найз Алтантуяатай Одод бааранд орж сууж байгаад шөнийн 01 цагийн үед баарнаас гарахад манай баарны оо-лд ороод би гадна такси дуудаад зогсож байтал нэг охин надаас та манай найз охиныг харсан уу гэхээр нь би цаана чинь байна гэтэл нөгөө охин намайг пизда гэж хэллээ гээд миний үснээс зулгаахад таксины жолооч Д.Ба гэдэг залуу цаанаас та нар болиоч гэж хэлсэн. Тэр охинтой явсан гурван залуу Д.Быг цаашаа хашааны мухар догол руу аваад орчихсон. Тэгээд цагдаа нар ирэхэд Д.Ба гэдэг залуу хашааны мухараас нүүрэндээ цохиулчихлаа гээд цус нөж болчихсон гарч ирэхэд нөгөө гурван залууг нэг машинд суулгаад Д.Бын машиныг бас нэг цагдаа жолоодоод явсан. Бид нар цагдаа дээр ирээд н ө гй зодолдсон залуучуудыг авч үлдээд бид нарыг явуулсан. Би хэн цохьсонг хараагүй нэг харахад Д.Ба газар уначихсан нэг өндөр залуу нь өшиглөж байгаа харагдаж байсан. Өөр харанхуйд юу болж байгаа талаар би хараагүй. Д.Быг тэр намхан залуу нь зодсон байх гэж бодож байна, тэр залуугийн өмд нь цус болчихсон байсан, өөрийнх нүүр ам зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар тал/
Гэрч Д.Бын өгсөн: “...Би 2018 оны 05 сарын 25-ны шөнө Б.М, Б.Ц нартай аймгийн төвд Одод нэртэй бааранд сууж шөнийн 01 цагийн орчим гарч ирээд баарны үүдэнд бид гурав тамхи асаагаад зогсож байхад хэдэн эмэгтэй хүмүүс маргалдаж байсан. Бид гурав тэр хүмүүсийн хажуугаар зөрөөд гарах гэтэл Д.Ба гэдэг залуу бид гурав дээр ирээд Б.Мыг заамдаж аваад та нар намайг Архангайд барах уу гээд Б.Мыг баарны үүд рүү чирч байгаад нүүр рүү нь мөргөчихсөн. Тэгээд манай найз Б.Ц тэр хоёрын дундуур ороод салгасан чинь Д.Ба дахин Б.Мыг гараас нь чирэхэд нь Б.М Д.Быг нүүр рүү нь удаа цохьсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид гурвыг аваад явсан. Б.М цохьсоноос болж Д.Бын хамарнаас цус гарч биед нь гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх[1]ийн 36-38 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Мын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, 11-р шүд хөдөлсөн, 11-р шүд хөдөлсөнөөс ёзоор орчим үрэвссэн, баруун завьжинд жижиг жижиг хэгзэрсэи шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлд нидрэгдэх, 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт гэмтэл нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, 11-р шүд хөдөлсөн, шүдний ёзоор үрэвссэн, баруун завьжны хэгзэрсэн жижиг жижиг шарх гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал /
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаартай дүгнэлтэнд: “...Д.Бын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд үүдэн 2 шүд /11,12/ ба хоншоор ясны хугарал, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтмол алдагдуулна. /шүд ба хоншоор ясны хугарал/. Цаашид 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82, 89 дүгээр тал/,
шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судалсан болно. 2018 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Одод баарны гадна Б.М, Д.Ба нар нь зодолдож харилцан бие биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.М, Д.Ба нар нь гэм буруутай болох нь хохирогч Б.Мын“...Архангайд намайг амжихгүй шүү гээд над руу дайраад байсан чинь манай найз зодоон цохион хийгээд яахав гээд бид хоёрыг салгахад нөгөө залуу над руу дайраад зодолдох гээд дайрч байснаа миний дээд уруул руу нэг удаа мөргөчихсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Бын“...би хоёр эмэгтэй хүн зодолдуулж яах гээд байгаа юм бэ гэтэл чи ямар овоо залуу вэ хоёр эмэгтэйг салгадаг гээд нөгөө залуу миний нүүр рүү гараараа хоёр гурван удаа цохиод би нүүрээ дараад доошоо тонгойтол миний нүүр рүү өшиглөчихсөн босоод ирсэн чинь намайг зодсон залуугийн найз нь гэх хоёр залуу намайг босгоод хананд шахаад чи манай найзыг яагаад байгаа юм гээд гурвуулаа намайг цаашаа харанхуй газар чирч ороод гурвуулаа намайг алгадаад байсан...” “... Б.М эхлээд намайг гараараа нүүрэн тус газар хоёр гурван удаа цохиод тэгээд тонгойгоод босоод ирэхэд нүүрэн тус газар өшиглөсөн. Миний толгой өвдөж байна. Зүүн талын нүд хөхөрч хавдсан,хамар мурийж, уруул сэтэрсэн, хамар шалбарсан, үүдэн дээд талын хоёр шүд угаараа чихэгдээд орсон зэрэг гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цын “...Д.Ба гэдэг залуу намайг Архангайд барахгүй шүү гээд Б.Мыг ирж заамдаж аваад чирээд байсан Б.М, Д.Ба гэдэг залууд хоёулаа зодоон цохион хийгээд яахав гэхэд Д.Ба Б.Мыг нэг удаа толгой руу нь мөргөхөөр би дундуур нь ороод салгатал Б.М намайг мөргөчихлөө гээд Д.Ба гэдэг залууг зөрүүлээд нэг удаа гараараа толгой руу нь цохьсон. Д.Бын биед Б.М гэмтэл учруулсан Д.Ба бид гурав дээр анх гүйж ирэхэд нүүр ам нь зүгээр 6 байсан Б.М Д.Бын эрүү рүү нь цохьсоноос үүссэн гэмтэл гэж бодож байна....” гэх мэдүүлэг,
гэрч О.Тын “...Д.Ба гэдэг залуу хашааны мухараас нүүрэндээ цохиулчихлаа гээд цус нөж болчихсон гарч ирэхэд нөгөө гурван залууг нэг машинд суулгаад Д.Бын машиныг бас нэг цагдаа жолоодоод явсан. Бид нар цагдаа дээр ирээд нөгөө зодолдсон залуучуудыг авч үлдээд бид нарыг явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын “...Д.Ба гэдэг залуу бид гурав дээр ирээд Б.Мыг заамдаж аваад та нар намайг Архангайд барах уу гээд Б.Мыг баарны үүд рүү чирч байгаад нүүр рүү нь мөргөчихсөш Б.М Д.Быг нүүр рүү нь удаа цохьсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид гурв^Г аваад явсан. Б.М цохьсоноос болж Д.Бын хамарнаас цус гарч биед нь гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтооосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 250, 248 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Ба, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ба, Б.М нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хохирогч Д.Ба болон түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нар шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар түүний биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон, шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болоогүй, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, эргэлзээтэй баримт хэрэгт авагдаагүй тул ш үж хохирогч Д.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлтиЖ дахин гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Шүүгдэгч Д.Ба, Б.М нар нь тохиолдлын шинжчанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.М нь 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 852 дугаар шүүгчийн захирамжаар 2018 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл 10 хоног цагдан хоригдсон байх тул түүнийг цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М нь шүүх хуралдааны явцад хохирогч Д.Бад 211000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй бөгөөд хохирогч Д.Ба нь цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Маас жич нэхэмжлэх эрхтэй болохыг мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Дгийн Ба, Дэлгэрмөнх овогт Бийн М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Д.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 10/арав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 10/арав/ хоногийн 1 хоногийгторгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /15000x10=150000/ эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба, Б.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Д.Ба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Бад 211000 төгрөгийг хохирол төлсөн, Д.Ба нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ба, Б.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР