Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 08

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг гудамж 91 тоотод оршин суух ******* овогт ******* *******ийн /ИЭ-69051269/  нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буурхээр, 2 дугаар хэсэг, 004 тоотод оршин суух /МЭ-77062201/ Олхонууд овогт Цэдэндоржийн *******д холбогдох “1.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

н.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 15-нд мөнгө хэрэгтэй байна гээд надаас 1,000,000 төгрөг зээлж авсан боловч одоо болтол өгөхгүй намайг хохироож байгаа тул 1,000,000 төгрөгийг Н.*******гээс гаргуулж өгнө үү... гэжээ.                                     

 

Хариуцагч Ч.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

Ц.******* би Т.*******ээс 2015 оны 11 дүгээр сарын 15-нд 1.000.000 төгрөг авсан нь үнэн төлөхөд татгалзах зүйлгүй. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны дотор төлж дуусгана... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гаргасан “1.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “....Т.*******ээс 2015 оны 11 дүгээр сарын 15-нд 1.000.000 төгрөг авсан нь үнэн төлөхөд татгалзах зүйлгүй. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны дотор төлж дуусгана...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөг төлөх хугацааг шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 78 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т.*******ийн нэхэмжлэлтэй Ц.*******д  холбогдох “1,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА