Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2020/0005

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр                   Дугаар                                               Зуунмод сум

                                                     123/ШШ2020/0005

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Э.Б.Э.Д ХХК-иас Төв аймгийн С сумын З.Д-д холбогдуулан  гаргасан “Төв аймгийн С сумын З.Д-н 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 тоот захирамжийн Э.Б.Э.Д ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн С сумын З.Д Э.Энхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Б.Э.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын З.Д-д холбогдох захиргааны хэрэгт Э.Энхбаяр миний бие хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан “Төв аймгийн С сумын З.Д-н 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 тоот захирамжийн Э.Б.Э.Д ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгох”нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Э.Б.Э.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын З.Д-д холбогдох захиргааны хэргийн хариуцагч С сумын З.Д Э.Энхбаяр нэхэмжлэгч Э.Б.Э.Д ХХК-ийн гаргасан “Төв аймгийн С сумын З.Д-н 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 тоот захирамжийн Э.Б.Э.Д ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгох”нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б.Э.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын З.Д-д холбогдох “Төв аймгийн С сумын З.Д-н 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 тоот захирамжийн Э.Б.Э.Д ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

  

 

ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН