Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 507

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/00507

Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт А З /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Од овогт С С /РД:*****/-т холбогдох,

 

            А.З болон С.С нарын хооронд байгуулсан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

 

А.Зийн байшингийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, урсгал засварын төлбөр 20,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 23,200,000 төгрөг, нийт 43,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.З нь С.Ст өөрийн эзэмшлийн СБД-ийн ****** тоот хаягт байрлах зуслангийн зориулалттай 700 мкв газар, тус газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-********0 бүртгэлтэй 189 мкв тайлбайтай хувийн сууцыг нийт 125,000 ам доллараар худалдахаар тохиролцсон.

Үл хөдлөх хөрөнгө болон эзэмшил газраа манай хүргэн Х.Бийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлчих, татвар мөнгө төлөхгүйгээр мөнгийг 3 хуваагаад төлнө гэсэн.

Харин би чамаас 125,000 ам доллар зээлсэн болж зээлийн гэрээ байгуулахаар болж, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр түүний хүргэн Х.Бийн нэр дээр гэрчилгээг шилжүүлсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл С.С нь манай байшинд  2014 оны 05 дугаар сараас хойш амьдран нэг ч төгрөг төлөөгүй. Иймд БГД-ийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.Б зөвшөөрөн үл хөдлөх хөрөнгө болон газрыг буцаан А.Зийн нэр дээр шилжүүлэх болсон тул хариуцагч С.Ст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан БЗД-ийн шүүхэд шилжүүлсэн.

 

Иймд тус шүүхэд гаргасан А.З болон С.С нарын хооронд байгуулсан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар татан авч байна.

Хариуцагч С.С нь А.Зийн байшингийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, урсгал засварын төлбөр 20,000,000 төгрөг, 20******* оны 05 сараас 2016 оны 10 сар хүртэлхи түрээсийн төлбөр 23,200,000 төгрөг, нийт 43,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүхэд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөр 23,200,000 төгрөгийн шаардлагаа нотлох зорилгоор “үнэгүй.мн” сайтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч үзлэгээр 2014, 20******* оны түрээсийн төлбөрийн үнэ тодорхой гарч ирэхгүй  байгаа тул 2014 оны 05 сараас уг амины орон сууцанд суусан хугацааны түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 23,200,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч С.С шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:

            Миний бие С.С нь 2014-2016 оны зуны улирлуудад иргэн А.Зийн ******* ******* аманд байрлах зусжиж байсан бөгөөд худ ургийн холбоотой гэх шалтгаанаар биднийг түрээслэх шаардлагагүй угаасаа хүн амьдардаггүй эрүүл агаарт гарч бай гээд эцэст нь намайг худалдаж авах санал тавьж уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний эзэмшилд ирж байгаагүй.

            Өнгөрсөн хугацаанд эзэнгүй байсан байшингийн чийгийг гаргаж доторхи эвдэрхий хэмхэргийг өөд нь татаж ирсэнээс өөр зүйлгүй байшингийн дотор болон гадаад заслыг өөрчлөн барьж заасан байдал огт бий болоогүй. Анхнаасаа байшингийн чанар газрын байдал ах дүү нартай нь дамждаг 1 хашаанд орших зусланг үзэж тунгаалгүй худалдан авах нь байж болзошгүй бөгөөд уг зусланг 310,000,000 төгрөгөөр худалдан авах нөхцөл үгүй. Бид хамаатан болсон гэхээр нь тусалж байна гэж бодсон. Гэтэл түрээсийн гэрээ байгуулаагүй байж мөнгө нэхэн үр хүүхдүүдийн харилцаа холбоог үл хайхран ийм байдалд хүргэж байгааг харамсаж байна гэжээ.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч А.З нь хариуцагч С.Ст холбогдуулан А.З С.С нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

А.Зийн байшингийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, урсгал засварын төлбөр 20,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 23,200,000 төгрөг, нийт 43,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч С.С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд А.З болон С.С нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, түрээсийн төлбөрт 23,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

А.З С.С нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

 СБД-ийн ******* хороо ******* ******* гудамж ******* тоот хаягт байрлах зуслангийн зориулалттай 700 мкв газар, тус газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-********0 гэрчилгээтэй 189 мкв тайлбайтай хувийн сууцыг нийт 125,000 ам доллараар худалдан авахаар А.З, С.С нар тохиролцон, татвараас зайлсхийх зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл 125,000 ам долларыг хүүгүйгээр зээлдүүлэхээр зээлийн гэрээ бичгээр  байгуулсан, мөн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан Х.Бэд шилжүүлсэн байна.

 

Хариуцагч Х.Бэд холбогдуулан А.Зийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-********0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, СБД-ийн *******-р хороо ******* ******* гудамж ******* тоот хаягт байрлах зуслангийн 700 мкв газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 07-ний өдрийн 00448 тоот Шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч С.С нь  СБД-ийн *******-р хороо ******* ******* гудамж ******* тоот хаягт байрлах А.Зийн хувийн сууцанд 2014 оны 05 сараас 2016 оны 10 сар хүртэл амьдарсан боловч гэрээний үүргийн дагуу төлбөрийг төлөөгүй тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Хариуцагч С.С нь худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу төлбөрийг төлөөгүй байх ба төлбөр огт хийгээгүй талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр СБД *******-р хороо ******* ******* ******* тоот зуслангийн байшинд 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хийсэн шүүхийн үзлэгээр: уг байшин нь 1 давхартаа 3 өрөөтэй хана, таазны замаск, обой хуурсан байдалтай, 2 давхартаа 4 өрөөтэй хана, таазны замаск, обой мөн хуурсан байдалтай байсныг 24 хуудас фото зургаар бэхжүүлсэн.

Зохигчдын маргаан бүхий амины орон сууцны барилгын гадна дотор засварын төсөвт өртөгийн зардлыг 30,253,752 төгрөг, элэгдэл хорогдлыг тооцоход жилд 1,703,058 төгрөг, 2007 онд ашиглалтанд орсоноос хойш 2017 оны хооронд 17,030,580 төгрөгийн элэгдэл хорогдол гарсан гэх дүгнэлтийг шинжээч гаргажээ.

           Хариуцагч С.С нь гэрээний үүргээ зөрчсөн буруутай бөгөөд 2014 оны 05 сараас 2016 оны 10 сар хүртэл А.Зийн амины орон сууцыг эзэмших ашиглах явцдаа дээрхи эд хөрөнгөд хохирол учруулсан тул хариуцагчийн  29 сар эзэмшсэн хугацааны 4,106,016 төгрөгийн элэгдэлийг хасаж тооцон хариуцагч С.Сээс *******,893,984 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгох үндэслэлтэй байна.

         Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч С.С нь 2017 оны 03 сарын 22-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон боловч 2017 оны 03 сарын 10-ний өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэл Р.Б*******д олгож түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн татгалзалгүйгээр төлөөлөхөөс татгалзсан баримтыг шүүхэд ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн 2018 оны 02 сарын 7-ний өдрийн 13.30  цагт хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******д ******* утсаар мэдэгдсэн, хариуцагч С.Ст шүүхийн мэдэгдэх хуудсаар албан ёсоор мэдэгдэн гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Сээс *******,893,984 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгож, 4,106,016 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.З хариуцагч С.С нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, түрээсийн төлбөрт 23,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Сээс 237,419 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Зд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440,000  төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй. 

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.МӨНХЗУЛ.