| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/05026/И |
| Дугаар | 532 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 532
| 20*******8 оны 02 сарын 09 өдөр | Дугаар *******0*******/ШШ20*******8/00532 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: р “Н” ХЗХоршоо /РД:*****/-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Х овогт Т Б /РД:*******/,
Хариуцагч: тоотод оршин суух И овогт Б Н /РД:*******/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 7*******,392,78******* төгрөг, хүү 39,2*******9,73******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,9*******9,480 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 2*******,500 төгрөг, эрэн сурвалжлуулах зардал 70,200 төгрөг, автомашины торгуулийн үнэ 343,200 төгрөг, татварын төлбөр 7*******2,9************** төгрөг, нийт **************8,779,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. Н, хариуцагч Т.Б, хариуцагч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: NU/3r077 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 7*******,392,78******* төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37,*********************,037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,759,354 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс *******8,500 төгрөг, эрэн сурвалжлуулах зардал 70,200 төгрөг, нийт **************5,35*******,873 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 3,5**************,**************5 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт **************8,779,808 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү.
Иргэн Т.Б, Б.Н нар нь 20*******4 оны 08-р сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 80,000,000 төгрөгийн зээлийг №007*******93*******3 гэрчилгээний дугаартай CHEVROLET TAHOE автомаши- худалдан авах зориулалтаар *******0 сарын хугацаатай, жилийн 20,28 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Барьцааны гэрээнд CHEVROLET TAHOE маркын цайвар шаргал өнгөтэй, 20*******2 онд үйлдвэрлсэн суудлын автомашин, мөн Төмөр-Очир овогтой Бы өмчлөлийн Ү-********** улсын бүртгэлийн дугаартай нийслэлийн Баянгол дүүргийн *******2 дугаар хороо ******* бичил хороолол 2******* байрны *******4 тоот орон сууцны зориулалттай *******8 мкв нэг өрөө үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч Т.Б, Б.Н нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 20*******5 оны ************** сарын 29-нд төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй болно. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******7 оны 02 сарын 03-ны өдрийн *******82/ШШ20*******7/******** тоот захирамжаар Т.Б болон Б.Н нарыг эрэн сурвалжлуулахаар тус хэлтэст даалгалгасны дагуу БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэс эрэн сурвалжпах ажиллагааг явуулахад Т.Б
Б.Н нар нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо ******* дүгээр хэсэг ******* ******* *******558А тоотод оршин сууж байгаа болохыг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.
Нэхэмжлэл гаргасан өдрөөр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, эрэн сурвалжлуулах зардал болон нотариатын хураамжийн хамт нийт **************8,779,808 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б би 20*******4 оны 08 сарын 07 өдөр “Н” ХХК-аас Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн Шевролэт Тахое маркийн авто машиныг “НЮ” хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан лизингийн гэрээ хийн худалдаж авсан билээ. Тухайн авто машины нийт үнэ нь *******25,000,000 төгрөгөөр тооцон худалдаж авсан болно.
Ингээд “НЮ” хадгаламж зээлийн хоршооны тавьсан нөхцөлийн дагуу урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөг төлж үлдэгдэл болох 80,000,000 төгрөгийг тус хадгаламж зээлийн хоршооноос сарын *******.*******9 хувийн хүүтэйгээр *******0 сарын хугацаатайгаар тухайн авто машин болон өөрийн өмчлөлийн орон сууцыг давхар барьцаалан лизингийн гэрээ байгуулан авсан болно. Гэрээ хийгдсэнээс хойш миний бие тус хадгаламж зээлийн хоршоонд нийт 52,800,000 төгрөгийг төлсөн байна.
Миний бие дээрхи гэрээний графикийн дагуу ямар нэгэн зөрчилгүй төлбөрөө төлж байсан болно. 20*******5 оны 07 сард уг авто машиний лизингийн гэрээний үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал надад тохиолдоод би уг авто авто машиныг худалдан борлуулж гэрээний үүргийг гүйцэтгэе гэж бодон худалдах саналтай байна гэж “НЮ” хадгаламж зээлийн хоршоонд мэдэгдэж байсан. Гэвч тухайн үед ажиллаж байсан ажилтан нь хэт доогуур үнэлгээ хэлж байсан тул би борлуулж болон зээлийн гэрээний үүргийг хангахаар буцаан өгч чадаагүй. Үүнээс хойш би 20************** оны 09 сарын ******* өдөр “НЮ” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд нэхэмжлэл гаргасаныг мэдсэн.
Одоо миний бие уг нэхэмжлэлд заасны дагуу төлбөрөө төлөх үүргийг хүлээж байгаа болно. Тус нэхэмжлэлд заасан **************8,779,808 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Мөн барьцаа хөрөнгө болох машинаар төлбөрийг төлөх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б.Н би 20*******4 оны 08 сарын 07 өдөр “Н” ХХК-аас Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн Шевролэт Тахое маркийн авто машиныг Т.Б нь “НЮ” хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан лизингийн гэрээ хийн худалдаж авахад хамтран зээлдэгчээр заавал гарын үсэг зурах ёстой гэсэн тул хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан билээ.
Тухайн авто машиныг миний нөхөр байсан Т.Б нь хувийн хэрэгцээндээ зориулж авсан бөгөөд миний бие тухайн зээлийн болон барьцааны гэрээг ашигласан болон хувьдаа хэрэглэсэн зүйл байхгүй тул уг нэхэмжлэлийн хариуцагчийн эрхээс татгалзаж байгаа болно.
Т.Б бид хоёрын хувьд хамтран амьдрахаа болиод 2 жил гаран болсон бөгөөд одоогоор гэр бүлийн баталгаагаа салгахаар харилцан тохиролцож байгаа болно.
Иймд Б.Н надад энэхүү зээлийн гэрээний үүрэг хариуцлага хамааралгүй би хувьдаа ашигласан зүйл байхгүй тул энэхүү зээл болон барьцааны гэрээг Т.Б нь дангаараа хариуцах ёстой гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “НЮ” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Т.Б, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох **************5,35*******,873 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Т.Б нэмэгдүүлсэн хүү, татвар, торгуулийг төлөхийг зөвшөөрөхгүй Б.Н нь би энэ хэргийн хариуцагч биш гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “НЮ” ХЗХ нь 20*******7 оны *******2 дугаар сарын *******9-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол:
Зохигчдын хооронд байгуулагдсан 20*******4 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн NU/ЗГ077 тоот зээлийн гэрээ, 20*******4 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн NU/БГ077 тоот барьцааны гэрээ, 20*******4 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн NU/БГ077-******* тоот барьцааны гэрээнүүдийн үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 7*******,392,78******* төгрөг, зээлийн хүү 39,2*******9,73******* төрөг, нэмэгдүүлсэн хүү *******,9*******9,480 төрөг, нотариатын зардал 2*******,500 төгрөг, эрэн сурвалжуулах зардал 70,200 төгрөг, торгуулийн төлбөр 343,200 төгрөг, татварын төлбөр 7*******2,9************** төгрөг, нийт **************8,779,808 төгрөгийг хариуцагч Т.Б, Б.Н нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч “НЮ” ХЗХ нь Т.Б, Б.Н нараас дээрх зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлд тус хоршоо болон Т.Б, Б.Н нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ, зээлийн тооцоолол зэргийг үндэслэж байгаа болно.
Хариуцагч Т.Б нь “НЮ” ХЗХ-ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Н ХХК нь өөрсдийн оруулж ирсэн автомашиныг зарахын тулд НЮ ХЗХ зээл гаргуулан уг мөнгийг авто машины үнэнд шилжүүлсэн уг машин одоо гражид байгаа зарах гэсэн боловч үнэ тохироогүй...” гэж тайлбарлан нэмэгдүүлсэн хүү, татвар, торгуулийг зөвшөөрөхгүй эдний компани Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг зөрчсөн гэж мэтгэлцэж байгаа болно.
Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч “НЮ” ХЗХ-оос зээл авсан асуудал надад хамаагүй Т.Б бид хоёр тусдаа амьдарч байгаа гэж тайлбарлаж байгаа нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд зээлийн болон барьцааны гэрээнүүдэд хариуцагч Б.Н нь гарын үсэг зурсан, хариуцагч нар нь зээлийн гэрээний харилцаа үүсэхэд гэр бүл байсан одоогоор гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй болох нь тэдний тайлбараар нотлогдсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
“НЮ” ХЗХ болон Т.Б, Б.Н нарын хооронд байгуулагдсан 20*******4 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн NU/ЗГ077 тоот зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг *******0 сарын хугацаатай, сард *******,*******9 хувийн хүүтэйгээр, автомашин худалдан авах зориулалтаар зээлж, 20*******4 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн NU/БГ077 тоот барьцааны гэрээгээр CHEVROLET TAHOE маркийн хар цайвар мөнгөлөг саарал өнгөтэй 20*******2 онд үйлдвэрлэсэн суудлын авто машин, 20*******4 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн NU/БГ077-******* тоот барьцааны гэрээгээр Т.Бы өмчлөлийн Ү-********** улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн *******2 дугаар хороо ******* бичил хороолол 2******* байр *******4 тоотод байрлах *******8 мкв нэг өрөө орон сууцыг барьцаалан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 42 дугаар 42.*******, 43.2.*******, 43.2.3, *******5******* дугаар зүйлийн *******5*******.*******, *******5*******.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Хариуцагч Б.Н нь “Зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан мөнгийг аваагүй, нөхөр байсан Т.Б машиныг эзэмшиж байгаа” гэж тайлбарласан нь зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ.
Харин зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх шаардлагатай байх бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хадгаламж, зээлийн үйл ажиллагааг явуулахдаа “НЮ” ХЗХ нь хуульд заасан хадгаламж зээлийн хоршооны үндсэн чиг үүрэг, зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******-д зааснаар хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгож болох бөгөөд бөгөөд тухайн хоршооны гишүүн байх нөхцөл, гишүүнээр элсэх журмыг хуулиар тусгайлан зохицуулсан.
Хадгаламж зээлийн хоршооны тухай *******9 дүгээр зүйлийн *******9.3-т “ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг, эс бол үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/, өөрөөр нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг хүмүүс хадгаламж, зээлийн хоршоог байгуулж гишүүн байх” боломжтойг заажээ.
Тус хоршоо нь хуульд заасан дээр дурдсан аль нөхцөлийн үндсэн дээр Т.Б, Б.Н нарыг гишүүнээр элсүүлсэн нь тодорхойгүй байна.
Мөн хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.*******-д “хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно” гэж заасан бөгөөд “НЮ” ХЗХ нь дүрмээ шүүхэд ирүүлээгүй бөгөөд тус хоршооны Тэргүүлэгчдийн хурлын 20*******5 оны 0******* сарын 05-ний өдрийн 02 тоот шийдвэрээр хоршооны гишүүн болж бүртгэгдсэн боловч 20*******4 оны 08 дугаар сарын 07-ний өдөр зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээг байгуулж зээл олгосон нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг зөрчсөн гэж үзэв.
Хариуцагч Т.Б, Б.Н нар нь тус хадгаламж зээлийн хоршоонд 20*******5 оны 0******* дүгээр сарын 05-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр гишүүнээр элссэн болох нь хэрэгт авагдсан Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тус хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэхийг болон зээл олгохыг хүссэн хүсэлт болон үйлчилгээний хураамжид төлсөн баримтаар тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “НЮ” ХЗХ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.*******-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.
Харин хариуцагч нар нь зээлийн гэрээгээр нийт 80,000,000 төгрөгийг тодорхой хугацаатай, хүү тохиролцон авч, 20*******4 оны 08 дугаар сарын 08-ний өдөр “Номин трейдинг” ХХК-ний “Н” салбартай “авто машин худалдах худалдан авах гэрээ” байгуулан CHEVROLET TAHOE маркийн авто машин худалдан авч одоо уг авто машиныг эзэмшин ашиглаж байгаа болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн *******-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.
Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
Хариуцагч Т.Б, Б.Н нар нь нэхэмжлэгч “НЮ” ХЗХ-оос 20*******4 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөг, *******0 сарын хугацаатай, сард *******,*******9 хувийн хүүтэйгээр, автомашин худалдан авах зориулалтаар зээлж, зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаанд 9 удаа нийт *******7,400,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдсон, харин хариуцагч Т.Б нь нийт *******,000,000 төгрөг төлсөн гэх боловч түүнийгээ нотлоогүй тул хариуцагч нараас үндсэн зээл 7*******,392,78******* төгрөг, *******,352,000********8 сарын хүү=24,33*******,000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нь хохиролд нотариатын зардал *******0,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү *******,9*******9,480 төгрөг, жолоочийн торгуулийн төлбөр 343,200 төгрөг, тээврийн хэрэгсэлийн албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөрт 7*******2,9*******2 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр **************,000 төгрөг, нийт *******7,970,327 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь нэхэмжлэгч нь дээрхи төлбөрүүдийг хариуцагч нарын өмнөөс төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, *********************, **************8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******, 282 дугаар зүйлийн 282.*******, 227 дугаар зүйлийн 227.*******-д зааснаар хариуцагч Т.Б, Б.Н нараас *******00,809,48******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч “НЮ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******7,970,327 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.*******-д зааснаар нэхэмжлэгч “НЮ” ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805,92******* төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Б.Н нараас *********************,997 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “НЮ” ХЗХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ