Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/65   

 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Д.Азжаргал, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй улсын яллагч, хяналтын прокурор М.Фарида, нарийн бичгийн дарга К.Еркежан орчуулагч, хэлмэрч Т.М иргэдийн төлөөлөгч Х.А хохирогч К.А хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд, Д.А шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Хүнийг алах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Бгийн Хд холбогдох 1713001580112 дугаартай, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Б.Хы биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт Бгийн Х, 1970 оны 08 дугаар сарын 25-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн “Хүйтэн хөтөл” гэх газарт оршин суудаг, малчин, Монгол хэл мэдэхгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:.... Шүүгдэгч Б.Хы холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед БаянӨлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хүйтэн хөтөл” гэх газарт оршин суудаг, иргэн Ж.Кг бэлчээрийн маргааны улмаас түүний толгойн дагз руу модоор 2 удаа цохиж амь насыг нь хохироосон, мөн талийгаачийн эхнэр К.Аийн толгой руу модоор цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн М.Кд 1 үхэр худалдахаар болж хүүхдээ үхэрт явуулсан боловч үхэр нь бэлчээртээ байгаагүй байна. Тэр үед мал хариулж яваад ирсэн дүү Б.Х нь “үхэр Ж.Кн бэлчээрт нэвтэрснээс болж тэдний талын морьтой хүн буруу зүг рүү хөөж туусан” гэжээ. Ингээд шүүгдэгч Б.Х нь М.К, Б.Х нарын хамт өөрийн үхрийг сураглах, олох зорилгоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүйтэн хөтөл” гэх газарт оршин суудаг Ж.К, Ж.М нарын гэрт Б.Хий Уаз-469 маркийн 74-34 БӨТ улсын дугаартай автомашинаар тус өдрийн 20 цагийн үед очсон байна. Тэр үед Ж.М “мал тооллогын хүмүүс ирлээ” гээд гэрээсээ гарч ирэн, гадаа харанхуй, машины гэрэлд уулзахад машины урд суудалд сууж байсан Б.Х “үхэр хаашаа хөөж явуулсан бэ, танай морьтой хүн хөөсөн байна” гэхэд нь Ж.М “хараагүй, үхэр хөөсөн морьтой хүн харсан юм бол та нар үхрээ яагаад хариулж яваагүй юм гэж” гэж хэлснээс болж Б.Х нь уурлан бухимдаж, машинаас бууж ирэн “та нар миний үхрийг хөөсөн, миний үхрийг хөөдөг хэн юм бэ” гэж уурлан бэлчээрийн маргаан үүсгэхэд Ж.М нь хүрзний ишний зориулалт бүхий урт мод барин ирж цохихоор даллаан Б.Хыг 1 удаа цохих үед Б.Х модыг нь булаан авч Ж.Мийн баруун бөөрөнд нь 2 удаа, зүүн тохойн тус газар нь 1 удаа цохих үед, салгахаар очсон М.Гүлмайрагийн нуруун тус газар нь 1 удаа модоороо цохижээ. Тэр үед К.А гэрээсээ гаран “бага ахыг аллаа хэмээн” зодооныг болиулахаар ирэхэд нь Б.Х гартаа барьж байсан модоор /122.5 см+51.5см=174см/ түүний толгойн тус газар нь 1 удаа цохиж, хагалан хөнгөн гэмтэл учруулсан байна. Энэ үед К.Аийн нөхөр Ж.К “чи эмэгтэй хүн цохичихлоо, эмэгтэй хүнд гар хүрдэг хэн юм бэ” гэж байшингийн ойролцоо газар байсан хүрзийг авч Б.Х луу дайрч, баруун гарын бугалганд нь 1 удаа цохиход нь Б.Х гартаа байсан модоор Ж.Кн нуруун тус газар нь 1 удаа цохих үед мод нь хугарч тал нь /51.5см/ газар унасан байна. Улмаар гарт үлдсэн том модоор нь /122.5 см урттай 4 см диаметртэй/ түүний толгойн дагз хэсэгт нэг удаа цохисноос болж Ж.Кн тархинд битүү хүнд гэмт учирч, тэрээр “ах аллаа” хэмээн хэлээд ухаан алдан унаж, ухаан оролгүй гэрт эмчлүүлж байгаад 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цаг 02 минутад амьсгал хурааж нас барсан байна Тухайн үед М.К нь Б.Хд “та хүн алчихлаа шүү дээ, та эндээс яв, эндээс холд” гэж хэлэхэд нь Б.Х гарт байсан мод, газарт хэвтэж байсан хүрз хоёрыг аван гэртээ явган, зугтан очин гэрийнхэндээ “би асуудалд орлоо, би өнгөрлөө, би бүгдийг нь хядчихлаа, намайг одоо цагдаа авч явна” гэж хэлэн хувцсаа тайлахгүй сууж байжээ. Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: - Хохирогч К.Аийн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19-20 цагийн үед манай гэрийн гадаа УАЗ-469 маркийн машин ирж зогсохоор нь би гэрээсээ гарч ирсэн чинь бага ах Ж.Мийг Б.Х модоор цохиж зодож байсан. Тэгээд би та яагаад энэ хүнийг зодож байгаа юм бэ гээд явж явж очиход Б.Х миний толгой руу барьж байсан модоор нэг удаа цохисноос болж толгой эргэн ухаан санаа балартсан байсан. Тэр үед миний араас нөхөр болох Ж.К хүрч ирээд миний эхнэрийг яагаад зодсон бэ гэхэд мөн Б.Х нь түүний толгойн дагз хэсэгт цохисноос болж ухаан алдан унаж, улмаар ухаан оролгүй гэрт эмчилгээ хийж байгаад нас барсан. Миний бие зодуулснаас болж толгойд гэмтэл авсан бөгөөд эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирж эмчилж толгойд оёдол тавьсан...Би нийт 10 гаруй сая төгрөг нэхэмжилсэн ба уг мөнгийг бүрэн төлж өгсөн. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35, 2 дугаар хх-ийн 109 дүгээр хуудас/, - Гэрч А.Жанаргүлийн: ”...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Ж.К, К.А нарын гэрт дуудлагаар ирэхэд Ж.К гэрийн дунд хэсэгт шаланд, К.А оронд хэвтэж байсан. К.А ухаанаа сайн мэдэхгүй, дэмийрсэн байдалтай байсан ба даралтыг үзэхэд 60-40 болж буурсан, шоконд орсон байдалтай байсан. Түүнд өвдөлт намдаах, шокноос гаргах эмчилгээ хийсний дараа биеийн байдал дээрдэж, даралт нь 90-60 болж тогтворжсон. Харин Ж.Кн биеийн байдал маш хүнд ухаангүй хурхирсан байдалтай байсан, зүрхний цохилт маш бага, даралт тодорхойлогдохгүй байсан. Эмчилгээ хийсний дараа биеийн байдал нь ялимгүй дээрдсэн боловч ухаан ороогүй болохоор аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дугаарт залгаж өвчтөний байдал хүнд байна гэж дуудлага өгсөн. Мэдрэлийн эмч А.М, гэмтлийн эмч Б нарын Ж.Кгийн биед хийсэн үзлэг оношын хүрээнд тэдний бичиж өгсөн эмчилгээг цаг тухайд нь тасралтгүй хийсэн боловч Ж.Кн ухаан оролгүй байсаар байгаад 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цаг 05 минутад зүрх судасны үйл ажиллагаа зогсож амьсгал хурааж нас барсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-42 дугаар хуудас/, - Гэрч Б.Хий: "...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний бие хонь хариулж ирээд цай ууж сууж байхад ах Б.Х үхэр харсан уу гэж асуухад нь би манай үхрийг Ж.Мийн хүүхдүүд хөөж явж байсан гэж хэлсэн. Б.Х, М.К нар тийшээ мотоциклоор явах гэж байхад би машинаа асааж миний машинаар яваад ирье гэж тэд нарыг дагуулж аваад Ж.М, Ж.К /хоч нэр О/ нарын өвөлжөөнд очсон. Бид машинд сууж байхад Б.Х Ж.Мээс үхэр яасан бэ гэж асуухад бид мэдэхгүй гэж байгаад хэрүүл маргаан болсон....Ж.М мод барьж ирж Б.Хыг цохихоор савах үед Б.Х Ж.Мээс модыг нь булааж авсан. Тэгж байхад Ж.Кгийн /О/ эхнэр К.Аийн толгойд модоор цохисон гэх асуудал гарч ирсэн. К.А Б.Хд чи миний толгойд модоор цохиж авлаа гэсэн. Би эхлээд Б.Хыг Ж.Мээс салгаж аваад машины ар талд аваачсан. Би К.Аийн толгойноос гарсан цусыг харж К.Аийн гараас барьж зодохоо болиорой гэж байхад Ж.К чи миний эхнэрийг модоор цохисон гэж Б.Х руу дайрч очиход Б.Х гарт байсан модоор Ж.Кн нуруунд цохих үед мод хугарч тал нь газарт унасан. Б.Х гарт үлдсэн модоор Ж.Кн толгой руу цохиж авахад Ж.К ухаан алдаж унасан. Ж.К ухаан ороогүй, бид түүнийг өргөж гэрт оруулсан. Би Ж.Кн цээжийг илж массаж хийж өгсөн. Тэр толгойгоо гараар маажих шиг болсон...Б.Х уурлахаараа их ууртай зүрхний өвчтэй юм шиг зан гаргадаг. Өөрт нь халдахгүй бол хэн нэгэн хүнд халдаад байдаггүй, бид түүний занг мэддэг болохоор юм яриад эхлэхээр холдоод явчихдаг” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-48 дугаар хуудас/, - Гэрч М.Кий: “...Ж.М гарт байсан модоор Б.Х руу даллаж байсан. Б.Х тэр үед Ж.М руу дайрахаар нь би түүнийг салгаж барьж аваад машины хойд талд аваачсан. Тэр үед гадаа харанхуй байсан...нэг мэдэхэд Ж.К ухаан алдаж уначихсан гэсэн. Ж.К газар элгээрээ хараад ухаангүй хэвтэж байсан. Б.Х тэр үед Ж.К үхлээ, үхлээ гэж хэлсэн. Би түүний хажууд очсон. Би Ж.К үхчихсэн байх гэж бодсон. Б.Х өргөж гэрт оруулъя гэсэн. Тэр үед би Ж.К үхсэн байх гэж айгаад зогсож байхад нүдээ хөдөлгөх шиг болохоор нь амьд байна гэж бодоод түүнийг гэрт өргөж оруулж хэвтүүлсэн. К.Аийн толгойноос цус гарч байсан болохоор би тэр цусыг хөвөнгөөр арчсан. Тэгж байхад Улаанхус сумын түргэний машинаар эмч ирж үзэж эмчилгээ хийсэн" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-52 дугаар хуудас/, - Гэрч Ж.Мийн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 30 минутаас 20 цагийн үед дүү Ж.Кгийн байшингийн урд талд Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Миний бие нимгэн хувцастайгаа гадаа мал тооллогын хүмүүс ирсэн, тэднийг гэрт оруулж ирье гэж угтаж авах санаатай гарч явж очиход манайд ойрхон оршин суудаг Б.Х, түүний дүү Б.Х бас нэг Б.Хы том ахын хүүхэд болох нэрийг мэдэхгүй нэг залуу ирсэн байсан...би эд нар намайг зодох гэж байна гэж бодоод малын хашааны урд талд хэвтэж байсан хүрзний иштэй адилхан бөөрөнхий модыг авч тэд нарыг айлгаж хөөж явуулах санаатай модоо даллаж Б.Хыг нэг цохиж авах шиг болсон. Тэр үед Б.Х миний гарт байсан уг модыг булааж аваад өөрийг минь хоёргурван удаа зүүн талын тохой, баруун талын бөөрний хэсэг, зүүн гарын алганы хэсэгт цохиж авсан...бэр К.Аийн толгой хагарсан цус гарсан, дүү Ж.К ухаан алдаж унасан, газарт хэвтэж байсан. Б.Х гэр лүүгээ зугтаж явсан байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс Б.Х болон дагаж ирсэн залууд та нар хүн алчихлаа гэж орилж хашхирч байсан. Тэгээд бид бүгд Ж.Кг өргөж гэрт оруулаад шаланд хэвтүүлсэн. Ж.Кг гэрт оруулсны дараа ухаан ороогүй 30-40 минутын дараа хурхирч эхлэхээр нь биеийн байдал муудсан гэж бодоод эхлээд сумын хүн эмнэлгийн эрхлэгч Мухтарт залгаж түргэн дуудсан. Дараа нь сумын цагдаа Батбаярт утсаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-64 дүгэр хуудас/, -Гэрч М.Гүлмайрагийн: “...аав гарч явсны дараа удаагүй араас нь гарч машинтай ирсэн хүмүүст явж очиход аав руу Б.Х, Б.Х, М.К нар дайрсан байдалтай байсан. Тэр үед аав хаанаас авсныг би мэдэхгүй байна нэг мод авч ирээд Б.Хыг цохиж авахад Б.Х аавын гарт байсан модыг булааж аваад аавыг хоёр удаа баруун бөөрний тус хэсэг болон зүүн тохойд нь цохиж авсан. Би боль гэж очиход Б.Х миний нуруунд гарт байсан модоор нэг удаа цохиж авсан. Тэр үед бэр эгч гэрээс гарч ирээд “бага ахыг аллаа” гэж хашхирч хүрч ирэхэд Б.Х гарт байсан модоор нэг цохиж авахад бэр эгч Аийн толгойноос цус гарчихсан. Тэр үед ах Ж.К “чи эмэгтэй хүнийг цохичихлоо, эмэгтэй хүнд гар хүрдэг хэн юм бэ” гэж Б.Х руу дайрч ээжтэй хамт яваад очиход Б.Х гарт байсан модоор Ж.Кн толгой дагз руу нэг удаа цохиж авсан. Ж.К тэнд ухаан алдаж унасан. Б.Хы барьж цохисон мод хугарч хугарсан тал нь газарт унасан, Б.Х гэр лүүгээ зугтаж явсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73-74 дүгээр хуудас/, - Гэрч Д.Меруертийн: "...Ж.Кг Б.Х гарт байсан модоор хоёр удаа цохиж авсан. Б.Х Ж.Кн толгойд цохиж авсныг баттай харсан. Тэр үед Ж.К ухаан алдаж унасан. Эхлээд биеийн аль хэсэгт цохиж авсан болохыг сайн анзаарч хараагүй. Ж.К ухаан алдаж унаснаас хойш ухаан ороогүй гэрт эмчилгээ хийлгэж байгаад тэр өдрийн маргааш нь өглөө 09 цагт нас барсан...К.А намайг Б.Х толгойд минь модоор цохиж авсан гэсэн. К.Аийн толгойноос их цус гарч байсан. Дараа нь миний охин М.Гүлмайра, нөхөр Ж.М нар ч Б.Х модоор цохиж авсан гэж хэлж байсан. Б.Х гарт байсан модоо бариад явган зугтаж явсан болохыг би харсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/, Гэрч А.Жанаргүлийн: “2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Ж.К, К.А нар бусдад зодуулсан гэх дуудлагаар Улаанхус сумын 6 дугаар багт “Хүйтэн даваа” гэх газарт байдаг Ж.К, К.А нарын гэрт ирэхэд Ж.К гэрийн шалан дунд хэсэгт, К.А оронд хэвтэж байсан. К.А нь ухаанаа сайн мэдэхгүй, дэмийрсэн байдалтай байсан ба даралтыг үзэхэд 60-40 болж буурсан шоконд орсон байдалтай байсан. Би К.Ад өвдөлт намдаах, шокноос гаргах эмчилгээ хийсний дараа биеийн байдал дээрдэж даралт нь 90-60 болж тогтворжсон. Ж.Кн биеийн байдал маш хүнд, ухаангүй хурхирсан байдалтай, зүрхний цохилт маш бага, даралт тодорхойлогдохгүй байсан. Би Ж.Кд яаралтай эмчилгээ хийсний дараа биеийн байдал ялимгүй дээрдсэн боловч ухаан ороогүй болохоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 103-т залгаж өвчтөний байдал хүнд байна гэж дуудлага өгсөн. Түргэний эмч Б эмч ирж өвчтөний байдлыг үзэж яаралтай эмчилгээ хийсэн. Ж.К нь тархины битүү, хүнд гэмтэлтэй байна, хөдөлгөж болохгүй гэсэн. К.Аийг эмнэлэгт хүргэхээр авч яваад мэдрэлийн эмч Мийг дагуулж ирсэн. М эмч ирж үзэхэд өвчтөний тархины битүү, хүнд гэмтэлтэй байна, цус алдалт явагдаж байж болзошгүй. Өвчтөнд газар дээр нь ямар ч хөдөлгөөн хийхгүй, биеийн байдал тогтворжих хүртэл эмчилгээ хийх шаардлагатай гэж эмчилгээ бичиж өгсөн. Уг эмчилгээний дагуу зохих эмчилгээг Ж.Кг гэрт түүнд эмчилгээ хийсэн боловч ухаан оролгүй байсаар байгаад 12 дугаар сарын 09-ний өдөр өглөө 09 цаг 05 минутад зүрх судасны үйл ажиллагаа зогсож амьсгал хурааж нас барсан. Ж.Кд тархины хүнд битүү гэмтэлтэй гэж онош тавигдсан, хөдөлгөж болохгүй болохоор биеийн бусад хэсэгт ямар гэмтэл учирсан болохыг бүрэн тодорхойлох боломжгүй...Б.Х нь Ж.Кг модоор цохиж зодох үед Ж.К ухаан алдаж унасан гэж Ж.Мийн эхнэр Меруерт хэлж байсан. Б.Х урьд нь хагалгаанд орж эмчлүүлж байсан ба түүний өвчний онош, эмчилгээний талаар картанд тодорхой бичигдсэн. Энэ эмчлэгдэх хугацаанд зүрхний ямар нэгэн өвчнөөр өвдөж байгаагүй. Харин уурлахаараа биеэ барьж чадахгүй байх нь өвчин биш. Энэ бол тухай хүний зан байдалтай холбоотой” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-42 дугаар хуудас/, - Гэрч Х.Аманбекийн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аав Б.Х, ах Б:Х, М.К нар үхэр асууж олж ирнэ гэж Ж.Мийн гэр лүү Б.Хий Уаз-469 маркийн цагаан өнгийн машинаар явсан. Дараа нь нэлээн орой болсон байхад аав гэрт явган гартаа нэг хүрз, нэг мод барьж орж ирж би өнгөрлөө гэж хэлсэн. Бид юу болсон гэж асуухад “би Ж.Мийн гэрт очоод тэнд зодоон гаргасан...би модыг нь булааж авч Ж.К хүрз бариад ирэхээр модоор цохиж авсан. Тэр үед Ж.К ухаан алдаад уначихсан, би асуудалд орсон” гэж хэлж байсан. Тэгээд 1-2 цаг өнгөрсний дараа сумын цагдаа Батбаяр ирж аавыг барьж ирсэн хүрз, модтой хамт авч явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/, - Гэрч Б.Гүлжайнагийн: “2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед миний нөхөр Б.Х нь ташуураа аваад төрсөн дүү Б.Хий машинаар М.Кийг дагуулж Ж.Мийн өвөлжөө рүү алга болсон үхрийг асууна, хашаандаа хашиж авсан байж магадгүй, тэндээс туугаад ирье гээд явсан боловч 30 гаруй минут өнгөрсний дараа явган ирж нэг хүрз, нэг хүрзний иш мэт бөөрөнхий мод барьсан би асуудалд орлоо, би өнгөрлөө гэхээр нь юу болсон бэ гэхэд бүгдийг хядчихлаа, намайг цохиж зодсон хүрз модыг аваад ирлээ гээд өөр тодорхой зүйл хэлэхгүй байсан. Гэрт барьж ирсэн мод, хүрзийг гэрээсээ авч очоогүй байсан. Б.Хы биед ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Ж.К нь хүрзээр миний гарын булчин хэсэгт, Ж.М нь модоор цохихоор нь модыг булааж аваад тэднийг цохисон. Тэгэхэд Ж.К ухаан алдаж унасан. Гэхдээ түүний биеийн аль хэсэгт цохиж авснаа мэдэхгүй байна гээд гэрт орж гараад дээрх үгээ давтаад байсан...Ж.К, Ж.М нартай таарамжгүй харилцаа байхгүй боловч Ж.К, Ж.М нар урьд нь бэлчээрээс болж мал хөөж туудаг асуудал гаргадаг байсан. Бид нарын хооронд болж бүтэхгүй, таарахгүй гэх өөр ямар нэгэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-58 дугаар хуудас/, Тэгээд цагдаа ирж намайг аваад явна, би өнгөрсөн гээд хувцсаа тайлахгүй гэрт сууж байсан. Гэтэл 1 цагийн дараа сумын цагдаа С.Батбаяр түргэний машинаар Б.Хыг авч ирсэн хүрз, модтой нь хамт аваад явсан. Маргааш нь Ж.Кг нас барсан болохыг олж мэдсэн. Тухайн үед тэднийг зодно гэж хэлж байгаагүй, тэд өөрсдөө багаж зэвсэг гаргаж ирж зодоон үүсгэснээс болж асуудал үүссэн байх гэж бодож байна. - Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор Ж.Кн орон байр болон эргэн тойрны 100 метр газарт үзлэг хийж “улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон тоос шороо, чулуу, 27 см урттай модны мөчир, хар хөх өнгийн ноосон малгай, 51.5 см урттай 4 см диамертэй мод зэргийг ирүүлж, бэхжүүлсэн” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр, /1 дүгээр хх-ийн 6-14 дүгээр хуудас/, - Амь хохирогч Ж.Кн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 15-23 дугаар хуудас/, - Амь хохирогч Ж.Кн гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/ - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэнд: “...1, 2. Талийгаач Ж.Кн биед тархины битүү гэмтэл, няцралт, тархины орой яснууд 3 хэсэг болон хугарч цөмөрсөн, урагшаа хоёр салаалсан хугаралт үүссэн, толгойн хуйхны дотор гадаргууд зулай хэсэгт улаан өнгөтэй цус хуралттай, цусан бүлэнтэй, тархины эдүүд няцарч цусан хураа үүсэн, эдийн зааг тод цус хуралттай, хажуугийн болон хөндийд ховдлууд цус хуралттай, тархины зүүн бөмбөлгөнд цус хуралттай, хамрын нураанд хөх ягаан өнгөтэй цус хуралттай, баруун гарын бугуйнд цус хуралттай, баруун тохойны хонхорт цус хуралттай, зүүн хөлийн өвдөгний урьд хэсэгт цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдсон. Талийгаач Ж.Кн биед үүсэн бүх гэмтэл шинэ гэмтэл болно. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлдлээр үүссэн болно. 4, 5. Талийгаач Ж.К нь амь насыг аврах боломжгүй тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач Ж.Кд архаг хууч өвчин үгүй. 7. Талийгаач Ж.Кн цусанд этилийн спирт илрээгүй /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1, 2. Иргэн К.Аийн биед тархины доргилт няцралт, зулайны зүүн талд 4 ширхэг оёдол тавьсан шархтай, баруун бүслүүр орчим цус хуралттай гэмтэл тогтоогдсон. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4 дүгээр заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. /1 дүгээр ххийн 121 дүгээр хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Баймырзагийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд: “...1. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан 51,5 см урттай, 4 см диаметртэй мод, Б.Хаас эд мөрийн баримтаар хураан авсан 1 метр 22.5 см урттай, 4 см диаметртэй моднууд урд нь нэг бие, нэг бүхэл эд зүйл мөн байна /1 дүгээр хх-ийн 130-132 дугаар хуудас/, - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 340/342 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Хэргийн газраас хураан авсан гэх мөчрийн хэсэг, хар хөх өнгийн ноосон малгай, чулуу шорооны дээжинд цус илэрч байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 penta D, vWA8 D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов. Мөчрийн хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна. 2. Чулуу шороо, хар хөх ангийн ноосон малгайд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 penta D, vWA8 D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Ж.Кн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. 3. Чулуу шороо, хар хөх ангийн ноосон малгайд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 penta D, vWA8 D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар К.Аийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /1 дүгээр хх-ийн 140-141 дүгээр хуудас/, - Шүүх сэтгэц гэм судлалын 21 дугаартай магадалгаанд: “...1. Б.Х нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй. 2. Гэмт хэрэг үйлдэх үед ямар нэгэн өвчингүй эрүүл байсан. 3. Хэрэг хариуцах чадвартай. 4. Сэтгэц мэдрэлийн тасагт хяналт байхгүй, сэтгэцийн эмчид үзүүлж байгаагүй. Асуусан асуудлыг зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 147-148 дугаар хуудас/, - Эд мөрийн баримтаар хураагдсан 51.5 см урттай 4 см диаметртэй мод, хар хөх алаг өнгийн ноосон малгай, яллагдагч Б.Хаас хурааж авсан 164 см урт иштэй хүрз, 122.5 см урттай 4 см диаметртэй мод, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх- ийн 187-190 дүгээр хуудас/ - Хохирогч К.Аийн тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 191-194 дүгээр хуудас/, - Хохирогч К.Аийн 1722 дугаартай өвчний түүх /1 дүгээр хх-ийн 217-226 дугаар хуудас/ - Яллагдагч Б.Хы сэтгэл зүй, оюун санааны темпераментыг тогтоосон БаянӨлгий аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч А.Венерагийн 2018 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/, - Ховд аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч Ү.Ариунзул, Ч.Нямхүү, Б.Анхтуяа нарын 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 116- 122 дугаар хуудас/, - Эмч нарын үзлэгийн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/ - Шүүгдэгч Б.Х өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх хуулиар олгогдсон эрхтэй боловч тэрээр өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Уаз-469 маркийн цагаан саарал өнгийн 74-34БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр М.К, Б.Х бид гурав Ж.Кн гэрийн гадаа очиж зогссон. Тэр үед гадаа харанхуй байсан, 20 цагийн үе байсан. Машин зогссоны дараа би машинаас буух үед эхлээд Ж.К ирсэн байх би сайн санахгүй байна. Би түүнээс үхэр яагаад туусан гэж байхад бид нарын хооронд хэрүүл маргаан үүсэж зодоон болсон. Тэр үед Ж.М нэг мод авч ирж намайг 4-5 удаа цохиж авсан. Тэр үед би Ж.Мийн гарт байсан урт модыг булааж авсан. Тэгж байхад Ж.М чи бие давхар эмэгтэй хүнийг цохиж авлаа гэсэн. Ж.Кн эхнэр А та миний толгой руу модоор цохичихлоо гэж цус болчихсон толгойгоо барьж байсан. Аийн нөхөр Ж.К чи миний эхнэрийг цохиж зодсон гэж хүрз барьж ирээд баруун талын бугалганд минь цохиж авсан. Тэр үед Ж.Мээс булааж авсан модоор Ж.Кн толгой руу нэг удаа цохиж авахад Ж.К ухаан алдаж унасан. Тэр үед Ж.Кн барьж ирсэн хүрзийг газраас авчихсан. М.К надад та хүн аллаа, яагаад цохиж байгаа юм бэ яв гэхээр нь гарт барьсан хүрз, модоо бариад гэр лүү явган явчихсан. Би гэрээс гарахдаа гарт ташуур авчихсан. Би үхэр олж авбал явган туугаад ирэхэд хэрэг болно гэж бодсон. Гэхдээ тэр ташуураар хүн зодоогүй...Ж.К над руу гүйж ирэхээр нь би түүнийг цохиж авсан. Ж.Кн үхэл бол надаас болсон. Би буруутай. Миний бодолгүй үйлдлээс болж хүний амь хохирсон болохыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151-154 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Б.Хы хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд: - Хохирогч К.Аийн шүүх хуралдаанд өгсөн: “ Б.Х хохирол төлбөрт нэхэмжилсэн 9171528 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ - Гэрч Б.Бимолдагийн: “...Ж.Кн хувьд маш даруухан зантай, хээгүй хүн байсан гэж болно. Тэр хэн нэгэн хүнд өөрөө очоод халдаж асуудал гаргадаг хүн биш, харин Б.Х нь газрын маргаан үүсгэх, хүмүүстэй муудалцах гээд байдаг муу зан авир гаргадаг болсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-101 дүгээр хуудас/, - Гэрч Б.Хий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“..Б.Х нь уурлахаараа их ууртай, зүрхний өвчтэй юм шиг зан гаргадаг. Өөрт нь халдахгүй бол хэн нэгэнд халдаад байдаггүй. Тэр хурдан уурладаг зантай боловч уур нь амархан арилдаг. Урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи тамхи хэрэглээд байдаггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48 дугаар хуудас/, - Гэрч Б.Гүлжайнагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Б.Х нь уурлахаараа биеэ барьж чаддаггүй. Сэтгэцийн хувьд эрүүл гэж боддог. Архи тамхи хэрэглэдэггүй, ах дүү нартай харилцаа сайн. Б.Хы биеэ барьж чаддаггүй зан гаргадаг болохыг мэддэг болохоор түүнтэй хамаагүй харьцаад байдаггүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/, - Гэрч Ж.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Х нь ойр орчмын хүмүүстэй маргалдаж, хэрэлдэж явдаг хүн болно. Дандаа санаатай зориуд хэрэг зөрчил хайж явдаг.. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр хуудас/, - Гэрч Х.Аманбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Х нь уур омогтой хүн. Хаяа уурлахаараа биеэ барьж чаддаггүй. Хэрэг зөрчил гаргаж шалгуулж байгаагүй. Архи тамхи хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-82 дүгээр хуудас/, - Гэрч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг дарга К.Багдаулетийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Х нь даруу зантай боловч уурлахаараа бие барьж чаддаггүй. Огцом уурладаг боловч хурдан тайвширдаг...хүнд ямар нэгэн байдлаар заналхийлж, өс хонзон санаж бодолгүй явдаг цайлган сэтгэлтэй хүн” гэх /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/, - Гэрч Б.Сьезханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Х нь цайлган сэтгэлтэй, худлаа хэлж хулгай хийж байгаагүй. Архи уудаггүй, тамхи хэрэглэдэггүй, мухар олгой, түгжрэл болж 2 удаа хагалгаанд орж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 47 дугаар хуудас/, - Гэрч Б.Аманкелдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Х нь зүрхний өвчтэй юм шиг биеэ барьж чаддаггүй зан ааш гаргадаг. Агаар муутай, бүгчим орчинд сууж чаддаггүй...” гэх /2 дугаар хх-ийн 48 дугаар хуудас/, - Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг дарга К.Багдаулетийн 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн “Улаанхус сумын 6 дугаар багийн иргэн Ж овогт Бгийн Х нь ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.Одоо тус сумын Хар-Уул гэх газарт өвөлжиж байгаа. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ-3, адуу-10, үхэр-15, хонь-140, ямаа-100, нийт 268 толгой мал тоолуулсан. 26 мкв талбайтай өвлийн байшин, 6 ханатай эсгий гэртэй. Иргэн Б.Х нь 49 настай, архи тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу зантай, олны дунд нэр хүндтэй, урьд өмнө өөр хүнтэй хэрүүл маргаан зөрчил гаргаж байгаагүй” гэх 1/11 тоот тодорхойлолт, /1 дүгээр хх-ийн 156 дугаар хуудас/, - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хх-ийн 157 дугаар хуудас/, - Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б овогтой Хы нэр дээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт байршилтай Ү-0211000233 тоот улсын бүртгэлийн дугаартай 25 м.кв талбайтай, 1 өрөө хувийн сууц бүртгэлтэй байна” гэх 388 тоот лавлагаа /1 дүгээр хх-ийн 161 дүгээр хуудас/, - 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон, РД:..., овог Ж, эцэг /эх/-ийн нэр Б, нэр Х, яс үндэс Казах, хүйс эрэгтэй, төрсөн огноо 1970/08/25, төрсөн газар 83,34, хаяг Баян-Өлгий, Улаанхус сум, 6-р баг, Даян гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 162 дугаар хуудас/, - Шүүгдэгч Б.Х нь харилцах, хадгаламж, хугацаагүй хадгаламж, зээлийн ямар нэгэн данс эзэмшдэггүй болохыг тодорхойлсон Капитал, Капитрон, Голомт, Хас банкнуудын Баян-Өлгий салбар болон Байтерек ХЗХ-ны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 164-165, 171-173 дугаар хуудас/, -Шүүгдэгч Б.Х нь ХААН банк болон Төрийн банканд данстай болохыг тодорхойлсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 166-170 дугаар хуудас/, - Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “ Б овогт Хы нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй болно”гэх 02 тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас/, - Шүүх сэтгэц гэм судлалын 21 дугаартай магадалгаанд: “...1. Б.Х нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй. 2. Гэмт хэрэг үйлдэх үед ямар нэгэн өвчингүй эрүүл байсан. 3. Хэрэг хариуцах чадвартай. 4. Сэтгэц мэдрэлийн тасагт хяналт байхгүй, сэтгэцийн эмчид үзүүлж байгаагүй. Асуусан асуудлыг зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 147-148 дугаар хуудас/, - Улаанхус сумын 6 дугаар багийн иргэн Б.Х нь иргэн Ж.Мтэй газрын маргаанаас болж маргалдаж Б.Х нь Ж.М, М.Гүлмайра нарыг эрх чөлөөнд нь халдаж модоор цохисон болох нь Б.Х нь Ж.М, М.Гүлмайра нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгосныг нотлох 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0058091 дугаартай шийтгэлийн хуудас, Мөн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэн Ж.М нь газрын маргаанаас болж маргалдаж иргэн Б.Хы эрх чөлөөнд халдсан болох нь хохирогч, гэрч, холбогдогч нарын мэдүүлэг, шүүх эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгосныг нотлох 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0057868 дугаартай шийтгэлийн хуудас, - Шүүгдэгч Б.Х нь хөдөлмөрийн чадварын 60 хувийн алдалттай болохыг нотолсон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 -2017 онуудын шийдвэр /хх-ийн 20-213/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ. Гэмт хэрэг гарахад айл хөрш амьдардаг иргэд ах дүү, хамаатан садангийн хооронд газар, малын бэлчээрээс болж муудалцаж, хэрүүл маргаан үүсдэг, шүүгдэгчийн түргэн ууртай, уурласан үедээ бие барьдаггүй зан байдал, хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй хийгдсэн, уг чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа Ж.Кг өөрийнх нь малыг тууж хөөсөн гэх хувийн сэдэлтээр шалтаглан, хүрзээр цохисных нь хариуд цохиж алсан, мөн хохирогч К.Аийг толгой руу нь модоор цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Х нь бусдыг зодох, модоор цохих зэрэг нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг мэдсэн атлаа Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэл халдаж хөнгөн гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохирсон хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч К.Аийн амь насанд ч аюул учирч болох нөхцөл байдал тухай үед бий болсныг хэлэх нь зүйтэй. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Хы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Хы Ж.Кн тархинд модоор цохисноос болж Ж.К нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд тусгасан “...талийгаач Ж.Кн амь насыг аврах боломжгүй, тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барсан” гэх, хавтаст хэрэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Өвчтөний биед үзлэг хийх боломжгүй, тархины битүү гэмтэлтэй, хөдөлгөөн хийж болохгүй гэв” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч Б.Хий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ж.Кд нэг удаа ухаан орж юу болсон бэ гэхэд бид зодолдсон...гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Д.Меруертийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Х нь гартаа байсан урт модоор Ж.Кг толгойд нь цохиж авахад ухаан алдаж унасан болохыг харсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна. Харин Шүүгдэгч Б.Хы үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн улмаас хохирогч К.Аийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай "...иргэн К.Аийн биед тархины доргилт, няцралт, зулайны зүүн талд 4 ширхэг оёдол тавьсан шархтай, баруун бүслүүр орчим цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дүгээр заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 121 дүгээр хуудас/, мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаартай “ Иргэн К.Аийн биед тархины доргилт, няцралт, зулайны зүүн талд 4 ширхэг оёдол тавьсан шархтай, баруун бүслүүр орчим цус хуралттай гэмтэл тогтоогдсон ба гавал ясанд ямар нэгэн өөрчлөлт үгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4 дүгээр заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас/ зэргээр, болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул учирсан гэмтлийн зэрэг үнэн зөв гэж дүгнэлээ. Хохирогч К.Аийн жирэмсэн болохыг мэдээгүй талаар шүүгдэгч Б.Хы хавтаст хэрэгт өгсөн “Ж.М надад чи жирэмсэн эмэгтэй хүнийг зодлоо гэж хэлэх үед би түүний жирэмсэн болохыг мэдсэн. Урьд өмнө би К.Аийн жирэмсэн болохыг мэдээгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогч К.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Х нь миний жирэмсэн эсэхийг мэддэг эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүгдэгч Б.Хы үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн илрээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Хыг “хүнийг алах”, “хүний эрүүл мэндэл хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалт тохирч байна. Хохирогч К.Аийн шүүх хуралдаанд өгсөн: “...миний нэхэмжилсэн 9171528 төгрөгийг Б.Х өгсөн, одоогоор нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, - мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би нийт 10 гаруй сая төгрөг нэхэмжилсэн уг мөнгийг бүрэн төлж өгсөн. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /1 дүгээр хх-ийн 34-35, 2 дугаар хх-ийн 109 дүгээр хуудас/ мэдүүлгээр, - шүүгдэгч Б.Хы шүүх хуралдаан дээр өгсөн “ хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг намайг цагдан хоригдож байхад манай гэрийнхэн өгсөн, яг хэдийг өгснийг мэдэхгүй” гэх мэдүүлгээр уг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Гэвч амь хохирогчийн ард үлдсэн, түүний төрсөн 7 хүүхдийг /хх-205-207/ тэжээн тэтгэхтэй холбоотой асуудал болон гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл энэ талаарх нэхэмжлэлийг хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Харин хэрэгт авагдсан баримтуудыг шүүх шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулна” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг тус тус баримтлан Казак хэл дээр бичигдэн, орчуулга хийгдээгүй баримтууд болох 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан 180000 төгрөгийн баримт, мөн хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан 70000 төгрөгийн баримт, мөн хавтаст хэргийн 16 хуудсанд авагдсан 553000 төгрөгийн баримт зэргийг шүүх үнэлээгүй учир хор уршигт тооцоогүй болно. Мөн юуных болох нь тодорхой бус /хх-18/ баримтыг үндэслэн учирсан хор уршигт тооцох боломжгүй, иргэд байгууллага хоорондын гэрээгээр байгуулсан банкны зээлийг үндэслэн энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршиг гэж зээлийн үлдэгдлийг /хх-249/ төлүүлэх үндэслэлгүй, мөн өмгөөлөгч нартай байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 1500000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно. Өөрөөр хэлбэл хохирогч нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзээгүй. Иймд Б.Хы үйлдсэн энэхүү гэмт хэргүүдийн улмаас шууд учирсан үр дагавар болох хохирол нь хүний амь нас хохирсон, мөн хүний биед хөнгөн хохирол учирсан, дээрх хохирлуудыг учруулсны улмаас үүссэн үр дагавар болох 5076500 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. Харин хохирогчийн нийт нэхэмжилсэн 9171528 төгрөгийг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд бүгдийг нь төлснийг шүүх /9171528-5076500=4095028/ сайн дураараа илүү төлсөн байна гэж үзлээ. Шүүх хуралдаан дээр хохирогч К.А нь “нөхөр Ж.Кн амь насыг хохироосонд гомдолтой байна, би цусны оронд цус, амины оронд амь авахыг хүсэж байна” гэж мэдүүлж байсныг тэмдэглэх нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Хы үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, сайн дураар илүү мөнгө төлсөн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох болон хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогчоос уучлал гуйж, илүү төлбөр сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бөгөөд харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна. Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд урьдаас бэлдэж хүн алах, хүний биед хөнгөн гэмтэл учруулж зодох санаа зорилго байхгүйгээр, хэрүүл маргаан гарч хүмүүсийн харьцаа, уур амьсгал өөрчлөгдсөний улмаас бие барьж чадалгүй гэмт хэрэг үйлдсэн учир тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлд хамааруулсан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид дүү нараа үлдээж шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх, өөрийгөө илчилсэн гэх” ял хөнгөрүүлэн нөхцөлд байдалд хамааруулах хүсэлтийг хүлээж авах боломжгүй юм. Учир нь гэмт этгээд өөрөө эмнэлгийн тусламж үзүүлэх талаар санаачилга гаргасан талаарх баримт хэрэгт байхгүй бөгөөд өөрийн үйлдлээ хамгаалах зорилгоор өөрийг нь цохисон эд мөрийн баримт болох хүрз, мод зэргийг авч хэргийн газраас зугтан гэртээ очиж байгаа байдал, шүүгдэгч нь өөрөө цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар илчлэн мэдээлээгүй, эхнэр хүүхэд дээрээ очиж “би бүгдийг хядчихлаа, би асуудалд орсон” гэж хэлж байсан зэргийг шүүх үндэслэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг дурдаж байна. Мөн улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан” энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “нийтэд аюултай аргаар” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэв. Учир нь шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа хийсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байгаа бөгөөд “хүнийг алах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт, “ хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт буюу тус тусдаа бүлэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн, урьд нь өөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэргийг үндэслэл болгон энэ ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүйг дурдаж байна. Нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, хорт бодис, эм бэлдмэл, химийн болон биологийн бодис зэргийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэнийг хамааруулах ба энэ нь хохирогчийн амь бие, эрүүл мэндэд төдийгүй орчны бусад хүмүүсийн амь бие, эрүүл мэндэд бодитой занал аюул учруулдаг учир шүүх энэ хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг мөн дурдлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээсэн учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж ял халдааж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогчоос уучлал гуйж, илүү төлбөр сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа хэдий боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь насыг хохироосон хохирол хэзээ ч нөхөн төлөгдөхгүй, амь хохирогчийн 11 настай хүү Х.Ерасыл, 9 настай охин К.А, 15 настай хүү Х.Тунгышбек, 13 настай охин Х.Айсауле, 6 настай хүү Х.Айжибек, 4 настай охин К.Ахерке болон дөнгөж төрсөн нярай хүүхэд зэрэг 7 хүүхэд нь өнчин үлдсэн, мөн мөнгөөр илэрхийлэх боломжгүй хохирогч К.Аийн болон хүүхдүүдийн сэтгэл санаанд учирч буй хор уршиг, шүүгдэгч нь тухайн үед өөрт нь ойртсон хүн болгоныг уг модоор цохиж зодон, нийт 4 хүний биед халдаж, 2-т нь хохирол учруулсан, шүүгдэгчийн хүнтэй харьцах харьцааны соёл, уур бухимдал, өөрийгөө барих чадвар дутмаг байдлын улмаас хүний биед халдаж байгаа байдал, түүний зан байдлыг тодорхойлсон гэрч нарын мэдүүлэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан хуульд зааснаар оногдуулбал зохих хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй юм гэж үзсэн. Иргэн Ж.М, М.Гүлмайра нарын биед халдсан болох нь шийтгэлийн хуудас болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа болно. Шүүхээс дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулахаар шийдвэрлэсэн. Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 5076500 төгрөг төлж барагдуулсан, хохирогч К.Ад 4095028 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг харгалзан “хүний алах” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжээр торгож шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4- т “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхээр тогтоосон тул 450000 төгрөгийн торгох ялыг хорих ялын хоногт шилжүүлэхэд 1 сарын хорих ял болж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан торгох хөнгөн ялыг хүнд ял болох хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 144 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Хы баривчлагдаж, цагдан хоригдсон 144 хоногийг хорих ялын 144 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх 9 жил 1 сарын хорих ялаас хасаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хэргийн газрын үзлэг хийх үед эд мөрийн баримтаар хураагдсан 51.5 см урттай, 4 см диаметртэй мод 1 ширхэг, хар хөх алаг өнгийн ноосон малгай 1 ширхэг, шүүгдэгч Б.Хаас хурааж авсан 122.5 см урттай 4 см диаметртэй мод 1 ширхэг, 164 см урт иштэй хүрз 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнд шүүхээс эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ аваагүй учир түүний өмчлөлийн “нас бие гүйцсэн морь 2, нас бие гүйцсэн эр үхэр 1, эм үхэр 1, нас бие гүйцсэн хонь 10, эм хонь 10, нас бие гүйцсэн сэрх 10, ямаа 10 тооны мал”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хохирогч К.Аийн 2 ширхэг рентген зургийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлүүдэд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Бгийн Хыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох хөнгөн ялыг 1 сарын хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 9 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хы баривчлагдаж, цагдан хоригдсон 144 хоногийг хорих ялын 144 хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хассугай.

6. Шүүгдэгч Б.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч К.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хойшид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хы өмчлөлийн “нас бие гүйцсэн морь 2 ширхэг, нас бие гүйцсэн эр үхэр 1 ширхэг, эм үхэр 1 ширхэг, нас бие гүйцсэн хонь 10 ширхэг, эм хонь 10 ширхэг, нас бие гүйцсэн сэрх 10 ширхэг, ямаа 10 ширхэг”-ийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 51.5 см урттай, 4 см диаметртэй мод 1 ширхэг, хар хөх алаг өнгийн ноосон малгай 1 ширхэг, шүүгдэгч Б.Хаас хурааж авсан 122.5 см урттай 4 см диаметртэй мод 1 ширхэг, 164 см урт иштэй хүрз 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч К.Аийн рентген зураг 2 ширхгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Б.Хы эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай 11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

А.ДАУРЕНБЕК

Б.ГАНТӨГС

ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ