Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2014/1010

 

М.Нын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга л нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлоор М.Нын нэхэмжлэлтэй,Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга, сумын газрын даамал, Байгаль орчны улсын байцаагч, сургуулийн захирал нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сумын 90 жилийн ойг угтан сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах ажил хийгдэж байгаа бөгөөд сургуулийн эзэмшлийн газар дээр байгаа танай хашаа байшин орчныхоо өнгө үзэмжийг муухай харагдуулж байгаа тул 2014 оны 5 дугаар сарын 24-ний дотор газраа чөлөөлөхийг шаардаж байна. Шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 57.5-д заасны дагуу газрыг албадан чөлөөлж, газар дээрх эд хөрөнгийг төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэхийг анхааруулж байна гэсэн утгатай байгаль орчны байцаагч Н.П, газрын даамал Ц.М, сургуулийн захирал С.Б нар газар чөлөөлөх мэдэгдэх хуудас авчирч өгсөн.

Ингээд сургуулийн захирал С.Бтай уулзаад одоогоор энэ газарт барих төлөвлөлт байхгүй шүү дээ, би цайны газар ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг болохоор эндээс нүүмээргүй байна. Байшингийн өнгө зүсийг нь янзалья гэж гуйсан. Засаг даргатай уулзаж амжаагүй байтал маргааш нь 2014 оны 05-р сарын 14-нд захирал Б сургуулийн багш ажилчид нийлсэн 7-8 үнэ дагуулан ирж Засаг дарга буулга гэсэн гээд байшин дахь эд зүйлийг намайг эзгүйд гаргасан байсан. Аргагүйн эрхэнд хүчинд автсан миний бие маргаашөглөө нь засаг дарга Отай уулзаж байшингаа өөрсдөө буулгая, ковшоор буулгавал туйпуунууд нь үйрээд юу ч үлдэхгүй гэхэд орлогч дарга Ууганбаяр хүлээн зөвшөөрсөн боловч засаг дарга О танайхыг удаан хүлээж чадахгүй энэ ковш маргааш явна гэж хэлээд маргааш нь 05-р сарын 15-нд миний 15 жил амьдарсан. Байшингийн харьцаа 4х7 таамбар нь 4х3.5 метрийн хэмжээтэй орон гэр, ажлын байрыг минь ковшоор түрэн нураахад туйпуунууд нь бүгд хагарч хоёр машин хог болгож хаян зөвхөн таазны банзыг л ашиглаж болохоорүлдсэн.

Уг байшинг 1997-1998 онд Нүрзэд захирал ашиглахгүй болсон илүүдэл байшингуудыг тухайн үеийн ханшаар нь 10000-15000 төгрөгөөр зарсан байдаг. Одоо сургуульд тогооч хийж байгаа а, нярав А, нябо Г, захирал агсан, нярав Чүагсан нар тус бүрдээ нэг нэг байшин худалдан авч байсан. Манай байрыг анх манай нөхрийн дүү болох Мөийн эхнэр нябо Г худалдан авч манайх Сэлэнгэ аймгаас Ургамал суманд шилжин очиход уг байрыг 2001 онд манайд өгч өөрсдөө өөр байранд нүүн орсон юм.

Сумын 90 жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр миний хувийн өмч хөрөнгийг устгасан Ургамал сумын албан тушаалтнуудын шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн улмаас учирсан хохирлыг барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Хариуцагч сумын Засаг дарга, сургуулийн захирал, байгаль орчны байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартааТус сумын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойн ажлын хүрээнд 9 бүтээлч ажил хийхсумын шийдвэр гарсан. Энэ хүрээнд байгууллага бүрт 9 бүтээлч ажил зарлагдсан. Сургуулийн хашаанд энэ айл олон жил суурьшиж ирсэн. Сургуулийн өмнөх захирлууд мэдэгдэх хуудас өгч байсан ч үл тоон нүүлгүй байсаар өдийг хүрч ойн ажлын хүрээнд, мөн шинэ сургууль, уурын зуух, спорт заалтай баригдах газрын зураглал хийгдсэн газарт байрлаж байсан тул зайлшгүй нүүлгэх шаардлага гарсан.

Сургуулийн хуучин барилгуудыг 1998 оны үед зарахад бусад айлууд авсан барилгаа буулгаад газраа чөлөөлөөд өгсөн байхад эднийх авахгүй, нүүхгүй байсаар өдий болсон. Энэ айл нь сургуулийн хашаанд гуанз ажиллуулдаг, олон тахиа тэжээдэг, нохойтой зэрэг нь хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлэхэд ноцтой саад болдог юм. Сумын Засаг дарга шаардсаны дагуу газрын даамал мэдэгдэх хуудас өгөхөд энэ айлд мөн газар чөлөөлж нүүх мэдэгдэл сургуулийн захиргаанаас өгсөн. Ингээд ойр ойр шаардаад байхад нүүхгүй, заримдаа хүн хүч алга, нүүх машин байхгүй гэсээр хугацаа алдаад ой дөхөөд байсан. Ингээд аман тохиролцооны дагуу өөрсдөө нүүхгүй, хогоо цэвэрлэхгүй хугацаа алдаад байхаар нь байгууллагаас туслах хүн гаргаж туслуулъя гээд хамт буулгалцсан. Хамгийн гол нь нөхөн сэргээлтийн компаниас сум ковш, хүнд даацын машин жолооч нарын хамттүрээслэж сумын тохижилтонд ажиллуулж байсан нь хоног хугацаа алдвал хөрөнгө мөнгөний алдагдалд орох байсан тул яаравчлан буулгуулахаар тохиролцож 2-3 хоног хараад буулгасан. Энэ техникүүдийн түрээсийн үнэ өдөрт 500 орчим мянган төгрөг болдог байсан.

Уг айлын байшин нь амьдардаг биш зөвхөн зуны улиралд хааяа хааяа хоол хийж гуанз ажиллуулдаг байсан нь ямар нэгэн зөвшөөрөл, бичиг баримт байхгүй. Хүүхдийн байгууллагын орчинд хог тарих, шувуу тэжээх, нохой тэжээх, давхар оо, муу ус гаргах зэргээр стандарт шаардлага хангахгүй байсан. Өмнөх үеийн захирлуудын болон удаа дараагийн шаардлага мэдэгдлийг үл тоож орчноо цэвэрлэж, байшин барилгаа засч янзалж байгаагүй. Олон жил сургуулийн эзэмшил газарт байсан ч түрээс төлбөр өгч байгаагүй, сургууль авчбайгаагүй юм. Энэ 1998 оноос хойш тооцвол нэлээд өндөр өртөг гарна.

Сумын Засаг даргатай аман тохиролцоо хийж буулгуулчихаад дараа нь төрийн өмчийг 2 хүний наймаахийж байгаа мэтээр ярьж албан ёсны өргөдөл өгөлгүйгээр төрийн өмчийг эзэмших гэж оролдсон. Энэ нь бидний үзэж байгаагаар заавал шүүхэд өгөх шаардлагагүй, шүүхийн ажлыг чирэгдүүлж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хүн албан ёсоор өргөдөл өгч хандсан бол ажлын байр гаргаж өгөх боломж бүрэн байсан. Энэ байшинг өөрөө худалдаж аваагүй, дүүгээсээ үнэгүй шилжүүлж авсан. Энэ тухай худалдан авсан Мийн тодорхойлолтод байгаа.

Мөн энэ барилга нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Нэхэмжлэгчид тодорхойлолт бичиж өгсөн 2 хүн яг өөрсдөө бичсэн эсэх нь тодорхойгүй тул тодруулах шаардлагатай. Энэ хүний хохирол гээд нэхээд байгаа зардал нь бидний бодлоор буулгасан байшингийн хохирол биш барих байшингийнх нь төсөв юм шиг санагдаад байгаа. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны шүүхийн 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийнтухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дүгээр зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Нын гаргасан Сумын 90 жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр миний хувийн өмч хөрөнгийг устгасан Ургамал сумын албан тушаалтнуудын шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох, уг шийдвэрийн улмаас учирсан хохирлыг барагдуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Адавж заалдах гомдолдоо: ...1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтанд үндэслэж гараагүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч сургуулийн эзэмшлийн газрыг чөлөөлж байшингаа албадан буулгуулсны дараа сумын Засаг даргатай харилцан тохиролцсон сумын Засаг даргын Тамгын газрын хуучин буудлын байшингийн талаар уулзсан ба ингэхдээ түрээсээр эзэмшихх тохиролцооноосоо гадна сумын Засаг даргын Тамгын газрын хуучин буудал байсан тус байшинг худалдах, эсхүл өөрт нь шууд эзэмшүүлэх талаар санал тавьсан байна. Үүнийгээ шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үндэслэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь хариуцагчийн хууль бус үйлдэл нь тохиролцох гэх үйл явдлаас өмнө хийгдсэн.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Наас хариуагчаар Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга, газрын даамал, байгаль орчны байцаагч, сургуулийн захирал гэсэн 4 албан тушаалтанд холбогдуулан Сумын 90 жилийн ой нэрийдлээр хувийн өмч хөрөнгийг устгасан Ургамал сумын албан тушаалтнуудын шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирлыг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл буюу хариуцагч тус бүрээс гаргасан ямар захиргааны актыг илт хууль бус гэж үзсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг тодруулалгүй захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч бүрэн тодорхой болоогүй байхад ... энэхүү маргаан нь түрээсээр эзэмшүүлэхээр тохиролцсон байшинтай холбоотой үүссэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, хариуцагч газрын даамал, байгаль орчны хяналтын байцаагч, сургуулийн захирал нарын шүүх хуралдаанд гаргасан ... мэдэгдэл өгснөөс хойших үйл ажиллагааг мэдэхгүй... гэж тайлбарласан, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн байшинг ... өнгө үзэмж муу гэх үндэслэлээр буулгахыг шаардсан мэдэгдэл өгч байснаас үзэхэд хариуцагч тус бүрийг захиргааны акт гаргасан гэж үзэхээргүй байна.

Анхан шатны шүүх захиргааны акт тус бүрийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулан дүгнэлт өгч шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт өгч хэргийг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь мэдэгдэлд дурдсан хугацаанаас өмнө буулгах шийдвэрийн улмаас өмч хөрөнгөд хохирол учирсан гэж үзсэн байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт өгөөгүй, мөн нэхэмжлэгчийн цайны газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломж олгох талаар тохиролцсон атлаа Засаг дарга түүнийгээ хэрэгжүүлээгүйн улмаас хохирсон гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч Засаг дарга хүлээн зөвшөөрч эвлэрэх боломжтой талаар шүүх хуралдаанд мэдэгдсэн байхад нэхэмжлэгчийг газар дур мэдэн эзэмшсэн, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ баталгаажуулаагүй, мэдэгдэл биелүүлээгүй, харилцан тохиролцож ... байшингаа албадан буулгуулсан гэх мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулсны дараа захиргааны акт тус бүрт холбогдох ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ