Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч Д.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005400314 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Галиндар овогт Доржийн Энхжаргал Регистрийн дугаар: /ВВ80111615/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Энхжаргал нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт орших 35-23 тоотод иргэн Д.Энхзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед би гадуур явж dайгаад найз нартайгаа архи уучихсан байж байгаад тэгээд өөрийн төрсөн эгч Энхзаяагийнд 21 цагийн үед 3 дугаар багт байх гэрт нь очиход Энхзаяа эгч гэртээ байхгүй байсан. Тэгээд би тэднийд 1 шил архины талыг нь уусан. Ингээд би Энхзаяа эгчийн 89502854 дугаар уруу нь залгаад гэртээ ирэхгүй юм уу гээд асуугаад тэднийд нэлээн байж байтал Энхзаяа эгч архи уучихсан байдалтай гэртээ ороод ирсэн. Энэ үед нь би нэлээн согтсон байсан. Тэгээд би эгчийгээ та архи уугаад байхдаа яадаг юм, хүүхдүүддээ хоол хийж өгөхгүй яагаад байдаг юм гэхэд Энхзаяа эгч чамд ямар хамаатай юм гэхэд нь миний уур хүрээд тэгээд би хацар нүүр хэсэгт нь хоёр 'араараа ээлжлээд хоёроос гурван удаа алгадсан. Харин Энхзаяа эгч намайг зодож нүдсэн зүйл байхгүй. Өөрийн гаргасан асуудал дээрээ зохих арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл байхгүй. Миний буруутай асуудал болсон юм. Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхжаргал мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.Энхзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би найзтайгаа нэг шил пиво уучхаад гэртээ ирсэн чинь манай гэрт миний төрсөн дүү Энхжаргал Чойжамц гээд найзтайгаа архи уучихсан Чойжамц нь гэрийн зүүн талын орон дээр архи уугаад тасарчихсан унтаж байсан, тэгээд гэрт архины шил байхаар нь би хөлөөрөө өшиглөөд энийгээ гаргаж хаяхгүй яасан юм бэ гэтэл манай дүү гэртээ архи уучихсан орж ирээд чи агсам тавих эрхтэй юм уу гэсэн тэгэхээр нь би эрүүл байна гэсэн чинь манай дүү Энхжаргал юу гээд хуцаад байгаа юм бэ гээд миний хоёр нүд болон нүүр хэсэгт гараараа 3 удаа цохисон Чойжамц нь намайг Энхжаргал зодож байхыг мэдэхгүй байх сэрээгүй унтаад л байсан, Энхжаргалд зодуулаад миний уруул язраад цус гараад тэгээд би гэрээсээ охин Хандсүрэнтэй гараад урьд талын гудамжны айлын эмэгтэй хүний гар утсаар манай охин Хандсүрэн цагдаад дуудлага өгсөн миний төрсөн дүү болохоор гомдол саналгүй гэх мэдүүлэг / хх-ийн 05-06 /,

4. Арван найман насанд хүрээгүй гэрч Ч.Хандсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2018 оны 09 дүгээр сарын 18-нд манай ах Энхжаргал ах хоёр хүнтэй манайдорж ирээд 2 шил Ерөөл архи ууж тасраад манай гэрт унтаад өгсөн тэр хоёр хүн ч манайхаас гарч яваад байсан тэгээд унтаж байхад нь ээж Энхзаяа гаднаас орж ирсэн тэгтэл Энхжаргал ах гэнэт босож ирээд манай ээжийг нүүр руу цохиж утасны залгуураар толгой руу нь цохисон тэгтэл манай 3 настай дүү уйлаад байхаар нь цагдаа руу утсаар залгаж хэлсэн. Д.Энхжаргал ах ганцаараа байсан Манай ээжийн нүүр рүү цохиод байсан.Нэмж хэлэх зүйл байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн:

1. Д.Энхзаяагийн биед тархи доргилт, 2 нүдний нүдний дээд доод зовхи бнүдний алимны салст, доод уруулд цус хуралт, хацар, дух, дээ/: уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн Д.Энхзаяагийн биед 2018.09.18-ны өдөр гэмтэл авснаас өмнө учирсшинж тэмдэг үгүй байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааэрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүшинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ болон хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Энхжаргалын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Энхжаргалын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 63-67 дугаар хуудсанд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хавтаст хэргийн 68-72 дүгээр хуудсанд авагдсан банкны тодорхойлолтууд, хавтаст хэргийн 14-15 дүгээр хуудсанд авагдсан Д.Энхжаргалын эрүүлжүүлэгдсэн талаарх бүртгэл, тэмдэглэл, хавтаст хэргийн 34-36 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Энхжаргалын эзэмшлийн Skywort маркийн зурагт битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэтогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Д.Энхжаргал нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийнорчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт орших 35-23 тоотод иргэн Д.Энхзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Энхзаяагийн мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч Ч.Хандсүрэн нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүхээс шүүгдэгч Д.Энхжаргалыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.Энхжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Энхжаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Энхжаргалын эзэмшлийн Skywort маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч Д.Энхжаргалд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Энхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Энхжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галиндар овогт Доржийн Энхжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Галиндар овогт Доржийн Энхжаргалыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Энхжаргалд оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Д.Энхжаргалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Энхжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.Энхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Энхжаргалын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Энхжаргалд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Д.Энхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Энхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ