| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0264/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/286 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/286
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 1814000000281 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******ий *******, / *******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 16 дугаар гудамжнаас 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед иргэн *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн 150 мотортой хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр айлын хуримд орж архи уусан өглөө шартсан архи гараагүй сэрсэн. Тэгээд Баянхонгор сумын 5 дугаар баг 14 дүгээр гудамж 21 тоотоос буюу гэрээсээ 09 цаг өнгөрч байхад гарч хүргэн Мөнхөөгийн гэрээр орж өөрийнхөө мотоциклийг авах гэж очиход эзэнгүй байсан. Миний мотоцикль бензин байхгүй асахгүй байсан. Тэгээд би хүргэн Мөнхөөгийн хашаанаас гараад явж байснаа санаж байна. Нэг мэдэхэд хэний мотоцикль 2 болохыг нь мэдэхгүй нэг мотоцикль унаад хүргэн Отгон дээр ирсэн байсан. Тэгтэл 2 цагдаа ирээд намайг бариад цагдаа дээр ирсэн. Тэгэхэд надад мотоциклийн түлхүүр байсан. Би яг хаанаас яагаад мотоцикль авсан талаараа санахгүй байна. Би мотоциклийг эзэнд нь буцаан өгч уйлчлалт гуйсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 53-59 /
Хохирогч Ц.Цэдэндагвын мөрдөн байцаалтад өгсөн ...хүү *******ын хамтаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 16 дугаар гудамж гол талаасаа эхний хашаанд адуугаа шахсан. Манай гэр 5 дугаар багийн 16 дугаар гудамж 17 тоотод байдаг. Тэгээд өөрийн унаж явсан мотоцикль хүү *******ын нэр дээр бичиг баримт нь байдаг бөгөөд мотоциклийг түлхүүрийг нь зоолттой үлдээгээд гэр лүүгээ алхаад явсан. Манай хүү тэгэхэд адуугаа шахаад байж байсан. Тэгтэл нэг их удалгүй манай хүү мотоцикль алга болсон. Би алдагдсан мотоциклио бүрэн бүтэн буцаан авсан. Уг мотоциклийг 2014 онд шинээр нь худалдаж авсан 800000 төгрөгөөр үнэлж байсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 11-13 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 16 дугаар гудамж гол талаасаа эхний хашаанд адуугаа шахаж байгаад морио бариад хашаандаа хөтөлж оруулчихаад буцаад ирэхэд мотоцикль алга болсон байсан. Энэ мотоциклийг манай аав надад өгөхөөр болж миний нэр дээр бичиг баримт авч улсын дугаар авсан мотоцикль байсан юм. Тухайн үед аав уг мотоциклийг унаж очоод тавьчихаад гэр лүгээ алхаад орсон.… гэх мэдүүлэг / хх-ийн 16-20 /
Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн ...******* нь манай гэрт улаан хүрэн өнгийн мотоцикль унасан ирсэн. Тэгэхэд араас нь цагдаа ирээд аваад явсан. Миний хувьд ямар учиртай хэний мотоцикль унаж ирээд яагаад баригдаад явсныг нь ойлгоогүй. Манайд орж ирээгүй би уулзаагүй зөвхөн энэ явдлыг наанаас нь хараад өнгөрсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 /
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №253 дугаар ...мустанг-5 мотоцикль 320000 төгрөгөөр... үнэлсэн үнэлгээ/ хх-ийн 43-44 / -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт / хх-ийн 5-7/, , шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 63/ шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 69/ эвлэгрлийн гэрээ / хх-ийн 75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 16 дугаар гудамжнаас 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед иргэн *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн 150 мотортой хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн ... надад мотоциклийн түлхүүр байсан, …хаанаас яагаад мотоцикль авсан талаараа санахгүй байна.... гэх мэдүүлэг / хх-ийн 53-59 / хохирогч Ц.Цэдэндагвын ... мотоцикльдоо түлхүүрийг нь зоолттой үлдээгээд гэр лүүгээ алхаад явсан,…удалгүй манай хүү мотоцикль алга болсон байна гээ хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 11-13 / гэрч *******ын ... аав мотоциклийг унаж очоод тавьчихаад гэр лүгээ алхаад орсон. … гэх мэдүүлэг / хх-ийн 16-20 / гэрч *******ы ... ******* нь манай гэрт улаан хүрэн өнгийн мотоцикль унасан ирсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 / Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон Энх нахиа ХХК-ийн шинжээчийн …. мустанг-5 мотоцикль 320000 төгрөгөөр .... үнэлсэн үнэлгээ / 43-44 / зэрэг болон хэрэгт авагдсан бусад бигчийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч *******ид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн 4 аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын мустанг-5 маркийн мотоциклийг буцаан өгсөн / хх-ийн 11-13/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ. Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй / хх-ийн 47/, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ий *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 5 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон бүитүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохы тус тус г дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА