Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Отгонцэцэг, П.Гандолгорнарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Т,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Д.Б
Иргэдийн төлөөлөгч: С.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд
хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 12.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь
хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А овогт Дгийн Бт холбогдох 2012.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай
аймгийн Ихтамир суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... аймгийн ............................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Дгийн Б /РД:/,


Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн охин
Б.Жийг 16 насанд хүрээгүй байхад нь болон хүрснийх нь дараа буюу 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын хооронд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан, ....... аймгийн ... сумын .....багийн нутаг дэвсгэрт удаа дараа бэлгийн харилцаанд орсон,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 24-ний үед ..... аймгийн ................ тоотод байх гэртээ гэр бүлийн харилцаа бүхий, охин Б.Жийг өөрийг нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд зүүн шилбэний гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                 ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын өгсөн: “Миний бие Архангай
аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу хохирогч Б.Жийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд хохирогч Б.Жийн хамт 2 удаа мэдүүлэг өгсөн. Мөн 2-3 удаа ганцаарчилсан уулзалт хийсэн. Хохирогч Б.Жтэй уулзахад “манай аав намайг 17-18 удаа хүчирхийлж байсан. Миний хувьд өөрийнхөө 06 настай эмэгтэй дүүг ийм байдалд оруулахгүйн тулд энэ хэргийн талаар Б ахад хэлсэн” гэж байсан. Эцэг, эх, асран хамгаалагч гэдэг хүн хүүхдийг аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу арга хэмжээ авах үүрэг хүлээдэг. Гэтэл Д.Б нь хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа нь ёс зүйн болон ёс суртахууны маш том зөрчил байна гэж үзэж байна. Хохирогч Б.Жийн хувьд сэтгэл зүйн хүнд дарамтанд байгаа. Сэтгэл зүйчтэй нэг удаа уулзуулж байсан. Цаашид сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах шаардлагатай. Иймд цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч С.Дгийн дүгнэлт: Д.Быг гэм буруутай гэж үзэж
байна. Төрсөн охиноогоо хүчиндсэн, гэмтэл бэртэл учруулсан учраас гэв.
Эрүүгийн 2012000............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн өгсөн: “...Хамгийн анх манайх Архангай
аймгийн .................. хороололд эмээгийн хашаанд байхад 2019 оны 10 дугаар сарын эхний долоо хоногт орой 18 цагийн орчим намайг гэртээ 3 дүүтэйгээ хамт байж байхад миний аав Д.Б нь согтуу гэртээ орж ирсэн юм. Гэртээ хэсэг байж байснаа миний дүү нарыг гэрээс зайл та нар гэж хөөгөөд гаргасан. Би тэр үед гэртээ хоол хийгээд сууж байсан юм. Ээж халуун усны газар үйлчлэгч хийдэг байсан ба тэр үед гэртээ байгаагүй. Аав дүү нарыг гэрээс хөөж гаргаад гэрийн хаалгыг дотроос нь цоожилсон. Тэгээд над руу ирээд миний хөх, бөгснөөс барьж базлаад байсан. Би та яаж байгаа юм гэж эсэргүүцээд уурлаж, цохиж, түлхсэн. Тэгсэн гараараа миний элэг рүү 4-5 удаа цохиж, тэр үед би амьсгалж чадахгүй болсон чинь миний өмд, турсикыг тайлж миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийж намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан юм. Би эсэргүүцэж аавын нурууг хумсаараа маажиж уйлсан боловч аав үйлдлээ дуусгаад босоход миний салтаа орчим шингэн цагаан зүйл асгарсан байсныг даавуугаар арчиж цэвэрлэсэн. Мөн миний бэлэг эрхтнээс цус гарсан байсан. Би тэр үед өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй онгон байсан юм. Аав надад хэлэхдээ энэ талаар ямар нэгэн хүнд хэлэх юм бол чамайг ална шүү гэж заналхийлсэн. Би энэ талаар хэнд ч хэлээгүй өнгөрсөн юм. Үүнээс хойш олон удаа намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан юм. 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр намайг аавтай хоёулаа гэртээ байхад 16 цагийн орчим аав ганцаараа гэрт архи ууж байгаад намайг цохиж зодож, бас хүчээр бэлгийн харьцаанд оруулсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 06, 07-ны үеэр намайг гэртээ ганцаараа байхад юу ч хэлэлгүй намайг оролдоод уурлахаар цохиж зодож байгаад хүчиндсэн. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр гэртээ ганцаараа байхад 14-өөс 15 цагийн хооронд аав чамайг шаамаар байна гэж хэлээд намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. 2019 оны 12 дугаар сарын 10-ны үеэр гэртээ ганцаараа байхад өдрийн цагаар чамайг шаамаар байна гэж хэлээд намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим миний дүү нарыг унтаж байхад аав эрүүл саруул байхдаа намайг ганц шаачихья гэж хэлсэн. Би үгүй гэж хэлэхэд ирээд цохиж зодож байгаад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. 2020 оны 01 дүгээр сарын 14, 15 -ны үеэр сумын мөсний баярын өдөр 21 цагийн орчим гэртээ дүү нартайгаа орондоо орчихсон байхад аав гадуур  архи уучихаад согтуу орж ирээд миний хөнжил рүү шургаж орж ирээд миний араас тэвэрч аваад хөхнөөс барихаар нь би тохойгоороо цохиход пизда чинь яагаад байгаа юм гэж намайг татаж чангаагаад миний турсикыг тайлаад хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. Тэр үед бол миний дүү нар унтаж байсан. Би орилж хашгирч дүү нараа сэрээж өөрийнхөө ийм байдалтай байгааг мэдэгдэхийг хүсээгүй юм. 2020 оны 02 дугаар сарын эхээр 11 цагийн орчим гэртээ дүү нартайгаа хамт байсан. Миний дүү нар гэрээс гараад арын хашаанд ороод тоглож байхад аав гаднаас согтуу орж ирээд намайг пизда минь гэртээ байж чадахгүй хаагуур явж байгаа юм ор зас гэхээр нь орыг нь зассан. Тэгсэн гэрийнхээ хаалгыг түгжээд хажуугаар хэвт гэхээр нь чадахгүй гэж хэлэхэд босч ирээд өөрөө гэрийн хаалга түгжээд намайг чирж орруу түлхээд миний хувцсыг тайлж  хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчим намайг гэртээ ганцаараа байхад хоёулаа нэг шаалцъя гэж хэлээд эсэргүүцэхээр барьж аваад цохиж зодож байгаад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 03 дугаар сарын 25-ны үеэр бас гэртээ байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 12, 13-ны үеэр мөн адил байдлаар гэртээ байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 28, 29-ний үеэр бас гэртээ байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 05 дугаар сарын 10-ны үеэр бас намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 05 дугаар сарын 20-ны үеэр мөн адил хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 06 дугаар сарын 03, 04-ний үеэр хүсээгүй байхад бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хот руу явж ажил хийж байгаад 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн юм. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авга ах Ч.Бгийн Ихтамир сумын-Тайхар багийн нутаг Заанхошуу хорооллын 5-705 тоот хашаанд манайх хамт буусан юм. Одоо бол энэ хашаанд амьдарч байгаа. Энэ хашаанд бууснаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг өнгөрч байх үед гэртээ унтаж байсан. Тэр үед миний дүү нар, ээж хүртэл гэртээ унтаж байсан. Аав миний хөнжилд орж ирээд нэг
хийчихье гэхээр нь би юу яриад байгаа юм гэхэд миний амыг гараараа дараад чимээгүй бай ээж, дүү нар чинь сэрчихнэ гэж хэлээд миний амыг дарж байгаад бэлгийн харьцаанд оруулсан. Би ээжийг мэдээд сэрчихвэл юу болох бол гэдгээс айгаад дуугарч чадаагүй юм. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед хичээлээ тараад ирчихээд гэртээ ортол ээж хашаанд юм хийж байсан. Аав гэрт ганцаараа байснаа намайг хараад хоёулаа гялс ганц шаалцая, юу байхав, би хурдан тавина ш дээ гэж хэлсэн. Би уурлаад гэрээсээ гараад явсан. Тэр үед бол намайг хүчирхийлж чадаагүй. Тэрний дараа надад хэлэхдээ чи надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй, тэгвэл чи жирэмсэн болно. Би чамайг жирэмсэн болгохгүй гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 08, 09-ний үеэр гэртээ унтаж байхад шөнө миний хөнжил рүү орж ирээд нэг шаалцая гэж чихэнд шивнэхээр нь би ээжийг сэрээчихгүйг хичээгээд сул дуугаар дургүй байгаагаа хэлхэд чи ямар онгон охин биш дээ гэж хэлсэн. Би аавыг цохиж эсэргүүцсэн боловч зууралдсаар байгаад хүчээр бэлгийн ажлаа хийчихээд ээжийн хажуугаар ороод унтаад өгсөн. Тэрнээс хойш би энэ байдлыг тэвчихээ больж, өөрийнхөө ирээдүйг бодож, мөн өөрийн төрсөн охин дүүгийн ирээдүйг бодож над шиг ийм байдалд битгий ороосой гэсэндээ авга ах Ч.Бд болсон явдлын талаар хэлсэн юм. Одоо аав намайг чи Ч.Бтэй нийлж намайг цагдаад өгөх гэж байна уу, хэрэв цагдаад мэдэгдсэн байх юм бол чамайг ална гэж айлгаж дарамталсан. Би цаашид аав болох Д.Бтай хамт амьдрахыг хүсэхгүй байна. Би энэ хүнээс маш их айж байгаа учраас аавыг надтай уулзуулахгүй байж байгаад энэ асуудлыг шийдэж өгнө үү. Би өөр ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Аав намайг хүчиндсэн талаар ээж мэдсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би ээжийг сүүлдээ мэдсэн гэж бодож байгаа. Хэвлий, толгой хэсэг рүү байнга цохиж зодДог байсан. Одоо бол толгой байнга өвддөг. Намайг хүчирхийлэхдээ цохиж зодоход тухайн үед миний биед хөхөрсөн хавдсан газар байсан. Одоо бол миний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байна. Би ээжтэйгээ тийм дотно харилцаатай байдаггүй юм. Ээжид энэ талаар хэлсэн ч шийдэж чадахгүй гэж би ойлгосон болохоор хэлээгүй юм. Харин би ганцхан Ч.Б ахад энэ талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн дахин өгсөн: “...Миний биед учирсан
байсан зүүн хөлийн шилбэний хехерлийг аав Б учруулсан. Энэ гэмтлийг аав
Б учруулсан, энэ талаар ээж мэдэх ёстой, өөр мэдэх хүн байхгүй. Гэхдээ ээж тухайн үед гэртээ байгаагүй, би ээжид аав сандлаар цохиж гэмтэл учруулсан талаар хэлсэн. Намайг цохиж гэмтээсэн сандал нь одоо гэрт байгаа, төмөр хөлтэй, модонт тавцантай сандал байгаа. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Гэхдээ 2020 оны 11 сарын 23-24-ний үед гэж бодож байна. Би үхэр малд явж байгаад гэмтэл авах үе байдаг. Гэхдээ миний хөлийн шилбэний хөхөрсөн гэмтлийг аав сандлаар цохиж гэмтээсэн. Ер нь бол аав гэртээ байхдаа байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, архи уусан үедээ намайг хүчиндэхдээ цохиж зодож байсан. Надад гомдол санал. нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 ху/,
Гэрч Ч.Бгийн өгсөн: “...Д.Б нь миний ээжийн төрсөн дүү байгаа юм.
Б.Ж нь Д.Бын төрсөн охин байгаа юм. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр миний нагац дүү Б.Ж нь надтай уулзаад нэг зүйлийн талаар ярьмаар байна. Миний бага охин дүү надтай адилхан ийм зүйлийг битгий үзээсэй гэсэндээ танд заавал ярихгүй бол болохгүй байна гэж хэлсэн юм. Би юуны тухай ярих гэж байгааг нь асуухад хамгийн анх 2019 оны 10 дугаар сард Ихтамир сумын Тайхар багийн нутаг Хужирт хороололд байх манай эмээгийн хашаанд гэртээ дүү нартайгаа хамт байхад, ээжийг ажлаасаа ирээгүй байх үед аав Д.Б нь согтуу орж ирээд миний дүү нарыг гэрээс хөөж гаргаад намайг оролдоод байхаар нь би та яагаад байгаа юм бэ гэж хэлээд эсэргүүцэхэд элэг рүү гараараа хүчтэй цохиж, намайг айлгаж байгаад хүсээгүй байхад хүчиндсэн. Би тэр үед хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй онгон байсан гэж хэлсэн юм. Тэрнээс хойш миний аав Д.Б намайг эрүүл, согтуу байхдаа олон удаа зодож, айлгаж дарамтлан хүчиндсэн гэж хэлсэн. Б.Ж нь аавдаа би таны төрсөн охин чинь шүү дээ та яагаад намайг ингээд байгаа юм гэж асуухад энэ талаар өөр ямар нэгэн хүнд хэлж болохгүй, өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй, би чамайг жирэмсэн болгохгүй гэж хэлж байсан байна. Хамгийн сүүлд одоогоос хорь гаруй хоногийн өмнө
хүчиндсэн гэж хэлсэн. Би үүнээс өөр зүйл мэдэхгүй байна. Д.Б нь одоо
Б.Жийг гэрээс нь гаргахгүй. Надтай уулзуулахгүй байгаад байна. Энэ хүний ёсонд байж боломгүй бузар үйлдэл болсон болохоор би Б.Жийн ирээдүй болон түүний 6 настай охин дүүгийн ирээдүйг бодож байна. Иймд энэ асуудлыг шалгаж шийдвэрлэж өгнө үү гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Одоо Д.Б нь энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх юм бол Б.Жийг ална гэж айлгаж сүрдүүлж, намайг хүн амины хэрэгт тохно гэж дарамталж байна. Б.Ж болон миний гэр бүлд аюул учруулж болзошгүй эрсдэлтэй байх тул Д.Быг цагдан хорьж энэ асуудлыг шалгаж шийдэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Би энэ талаар өөрийн эхнэр Золзаяад хэлсэн. Өөр хүн мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 ху/,
Гэрч Ч.Бгийн дахин өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны үед байх, өдрийг
нь сайн санахгүй байна. Б гэртээ агсам тавьсан гэхээр нь цагдаад дуудлага өгч байсан. Тэгээд маргааш нь Жөөс юу болсон талаар асуухад намайг цагдаад хэлж, хүчингийн хэргийн талаар өргөдөл өгсөн үү гэхээр цагдаад хэлсэн, өргөдөл өгсөн асуудал байхгүй гэж хэлсэн чинь хэлсэн биз дээ гээд цохисон гэсэн. Аль хөл гэдгийг нь санахгүй байна. Нэг хөлийн шилбэ нь хөхөрсөн харагдаж байсан. Аймгийн шүүх эмнэлэгт үзүүлээд хөлийн шилбийг нь харсан. Гэхдээ зодох үед нь хажууд нь байгаагүй учир нарийн сайн мэдэхгүй байна. Би цаг хугацааны талаар нарийн сайн санахгүй байгаа учраас Жийн ярьсан үнэн байх. Энэ асуудлаас хойш удаагүй 2-3 хоногийн дараа хүчингийн хэргийн талаар цагдаад өргөдөл өгсөн. Сандлаар цохисон асуудал нь манай хашаанд буюу ....................... тоот хашаанд байх өөрийнх нь гэр болсон юм. Сандлаар цохисон асуудлын талаар өөр мэдэх хүн байхгүй байх. Д.Бынх нь хэдэн сандалтай гэдгийг мэдэхгүй байна. Ж хэлэхдээ нарийн төмрөөр гагнаж хийсэн, төмөр сандлаар цохиж хөлийг нь хөхрүүлсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 ху/,
Гэрч Г.Мын өгсөн: “...Манайх Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр
багийн нутаг, Буурал гэх газар хөдөө мал маллаж амьдарч байсан юм. 2017 оны намар Ихтамир сумын төвд амьдрах болсон юм. Би 2018 оны 07 дугаар сард Ихтамир сумын төвд зам дагуу байрлах халуун усны газар үйлчлэгчээр ажилд орсон. Ажил орой 22, 23 цагийн үед тараад гэртээ харьдаг байсан. Би тухайн газарт 2020 оны 08 дугаар сарын 19- ний өдөр хүртэл ажиллаад гарсан. Одоо хадам дүү Ч.Бгийн хашаанд буугаад тэдний Т ХХК-д саальчинаар ажилд ороод ажиллаж байна. 2020 оны 04 дүгээр сарын эхээр байх би өдрийн сайн санахгүй байна. Орой ажлаа тараад гэртээ ирээд амарсан. Намайг гэрт ирэхэд миний нөхөр Д.Б согтуу байж байсан. Шөнө 2, 3 цагийн орчим миний нөхөр Д.Б надтай хамт унтаж байгаад босоод охин Б.Жийн орлуу явж хөнжил дотор нь орсон. Охин сэрсэн бололтой зайлаачээ, яах гээд байгаа юм гэсэн. Тэгсэн Д.Б чимээгүй бай, чамайг ална шүү гэж хэлж байсан. Тэгээд хүчээр
охинтой бэлгийн харьцаанд орсон. Охин байнга болиоч ээ, зайлаач ээ гэж эсэргүүцэж байсан. Би тухайн үед яахаа мэдэхгүй, дуугарч чадаагүй. Айсандаа унтаж байгаа дүр үзүүлээд мэдээгүй юм шиг өнгөрсөн. Тэгээд Д.Б миний хажуугаар ороод унтаад өгсөн юм. Маргааш нь би Д.Баас чи охиноо яагаад хүчирхийлээд байгаа юм бэ гэж асуухад “хань нь одоо ийм зүйл дахиж хийхгүй” гэж хэлсэн. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын дундуур байх намайг ажлаа тараад орой ирэхэд Д.Б согтуу байсан. Шөнө унтаж байгаад Д.Б орноос босоод явахаар нь би сэрээд чи хаачих гэж байгаа юм гэж асуухад юу ч дуугараагүй эргээд орондоо ороод унтсан юм. Би тэрнээс хойш нөхрөө дахиж охинтойгоо хүчээр бэлгийн харьцаанд ороогүй гэж бодож байсан юм. Тэр үед цочордоод би хөдлөх байтугай дуугарч чадаагүй юм. Энэ явдлын талаар хэнд хандахаа мэдэхгүй, яах учраа олохгүй байсан юм. Хааяа нэг архи уухаараа чамаас болж ингэсэн тэгсэн гэж орилж хашгирч байдаг юм. Хүүхдүүдээ гар зайл гэж хөөдөг. Миний хүүхдүүд болохоор том охин нөхөртэй болоод тусдаа гарсан. Хоёр дахь хүүхэд болох
Б.Ж нь одоо 11 дүгээр ангийн сурагч, дараагийнхан 8 настай Д.Б 3 дугаар ангийн сурагч, бага хүүхэд 6 настай Д.О 1 дүгээр ангид суралцдаг юм. Хоёр бага хүүхэд аавыгаа согтуу орилж хашгирхаар гэрээсээ гараад явчихдаг. Охин Б.Ж гэрээс гараад явчихдаг. Д.Б тэгж орилж байгаад унтаад өгдөг юм. Тэрнээс бид нарыг барьж аваад цохиж зодоод байдаггүй. Архи уухаараа зүрхэнд нь хүрчихдэг байх, уурлаад орилж хашгираад байдаг юм. Хэсэг байж байгаад тайвшираад зүгээр болоод унтаад өгдөг юм. Д.Б нь миний нүдэн дээр Б.Жийг зодож цохиж байхыг би хараагүй. Хааяа архи уучихсан согтуу байхдаа хүүхдүүдээ гар зайл гэж хөөж байдаг юм. Би охиноосоо санаа зовоод асууж чадаагүй. Юу гэж асуух ч учраа олохгүй байсан юм. Миний охин ч надад ярьж байгаагүй. Миний охин Б.Ж нь хүнтэй харьцах чадвар сайтай, харилцааны соёлтой, яриа, хүнд хэлэх үгээ шууд хэлчихдэг. Эелдэг зөөлөн ааштай, дүү нартайгаа дотно харьцаатай байдаг юм. Д.Б бол ах, дүү нарынхаа дунд бол хүн чанар, харьцаагаараа сор нь болсон хүн. Хүнтэй яриа хөөрөөтэй, эелдэг зөв харилцаатай. Хүүхдүүдтэйгээ тоглож наадаад игэрийнхээ ажлыг зохицуулчихдаг. Надад болон үр хүүхдүүддээ халамжтай. Хааяа нэг архи уухаараа орилж хашгираад байдаг нь буруу зан нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 ху/,
Гэрч Г.Мын дахин өгсөн: “...Би өмнөх мэдүүлгээр 2020 оны 04 сарын эхээр
гзртээ унтаж байгаад мэдсэн гэж хугацааг нь андуурсан байна лээ. Яг үнэн хэрэгтээ 2020 оны 11 сарын эхээр намайг ажлаас ирээд унтаж байхад шенө дунд надтай унтаж байгаад Б хөнжлөөс босож охин Жийн хөнжилд орж бэлгийн харьцаанд орсон. 2020 оны 04 сард надад мэдсэн зүйл байхгүй. Гэмтэл авахаар ямар нэгэн зүйл болоогүй, зодож цохисон асуудал огт байхгүй, үнээний фермд ажиллаж байсан, үнээ малтай зууралдаж аваад гэмтэл авсан байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 ху/,
Гэрч Г.Мын дахин өгсөн: “...Сүүлийн үед нөхөр, охин хоёрын дундах энэ
хэргээс болж сэтгэл санаа тавгүй, ойлгох ч зүйлгүй, яах учраа олохгүй хэцүү байна. Охин энэ талаар надад хэлсэн гэж байна лээ. Надад аавдаа сандлаар цохиулсан эсэх талаар лавлаж асуулаа. Үнэн хэрэгтээ би сонсоогүй, анзаараагүй өнгөрсөн байна. Гэхдээ миний дэргэж цохиж зодсон асуудал огт байхгүй. Охин Ж надад хэлсэн гэж байна лээ. Би мунгинаж байгаад анзаараагүй бололтой, охин Ж худал яриагүй байх. Надад хөхөрсөн хөлөө харуулсан бол би сайн харах, анзаарах байсан байх, гэхдээ надад үзүүлж харуулсан зүйл байхгүй. Төмөр хөлтэй, паниаран /модон/ тавцантай сандал байдаг. Нэлээн том, хүнд сандал байгаа.Надад худал мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Цохиж зодсон, хөл хөхөрсөн талаар надад нарийн мэдэх зүйл байхгүй байна. Б 6 дугаар анги төгссөн гэж ярьдаг, гэхдээ яг хэддүгээр анги төгссөн талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 ху/,
Гэрч Ц.З өгсөн: “...Д.Б нь миний хадам ах байгаа юм. Б.Ж нь хадам ах Д.Бын хүүхэд болохоор танина. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Ч.Б нь надад хэлэхдээ хадам ах Д.Быг өөрийн төрсөн охин Б.Жийг хүчинддэг талаар ярьсан. Ч.Бд энэ талаар Б.Ж нь өөрөө хэлсэн гэж байсан. Энэ асуудлыг сонссон миний бие эмэгтэй хүний хувьд Б.Жөөс хоёулаа байхдаа ямар асуудал болсон талаар асуухад “аав намайг 2019 оны 10 дугаар сараас эхлэн олон удаа хүсээгүй байхад хөх, бөгснөөс барьж, хүчээр бэлгийн харьцаанд оруулж хүчирхийлдэг” гэж ярьсан. Би удаан уулзаж чадаагүй болохоор өөр зүйлүүдийг тодруулж асууж чадаагүй юм. Нөхөр бид хоёр энэ асуудлын талаар ингээд чимээгүй байж болохгүй гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан юм. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хадам ах Д.Бын гэр бүл манай хашаанд хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд Б.Ж нь өглөө хичээлдээ яваад өдөр гэртээ ирээд гэрээсээ гардаггүй байсан. Би Б.Жтэй уулзаж ярилцах боломж гардаггүй байсан. Б.Жийн биед гэмтэл учирсан болон сэтгэл санааны хувьд ямар нэгэн өөрчлөлт орсон зүйл мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/,
Гэрч Д.Н өгсөн: “...Д.Б нь миний төрсөн дүү байгаа юм. Б.Ж нь миний төрсөн дүү Д.Бын охин байгаа юм. Миний төрсөн дүү Д.Б нь хүүхэд байхаасаа аав, ээж, ах, эгч нарынхаа хайрыг татсан хүүхэд байсан. Сургуульд суралцаж байхдаа сайн сурагч байсан. Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Эхнэртэйгээ 2000 оны эхээр гэр бүл болж одоо 4 хүүхдийн эцэг болоод сайхан амьдарч байгаа. Элдэв буруу ааш зан байхгүй. Ах, эгч, дүү нараа гэсэн сэтгэлтэй. Бидэндээ тус дэмтэй хүн байгаа юм. Ааш зангийн хувьд уян хатан зантай, аливаа юмны сайн мууг ялгаж чаддаг. Хэнд хэзээ ямар үед нь тус болох уу гэдгээ мэддэг. Зөв сайхан хүмүүжилтэй хүн байгаа юм. Би ийм хэрэг үйлдсэн гэдэгт нь итгэж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 ху/,
Гэрч Д.Б өгсөн: “...Миний төрсөн дүү Д.Б нь айлын 6 дахь
хүүхэд байгаа юм. 1978 онд төрсөн. Доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Дээрээ 5 ах, эгчтэй. Хүүхэд насаа цэцэрлэгт хүмүүжиж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн алба хааж ирээд хөдөө ээж, аавтай хамт мал маллаж амьдарч байсан. Эхнэртэйгээ танилцаад гэр бүл болсноос хойш 4 хүүхэдтэй болоод хамт амьдарч байгаа. Миний мэдэхийн элдэв буруу зан байдаггүй. Үг дуу цөөтэй. Үе үе архи уучихаад байдаг юм. Сүүлийн хоёр жил хөдөө байхаа болиод сумын төвд амьдарч байгаа юм. Надтай хэвийн харьцаатай байдаг. Элдэв буруу ааш авир гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 ху/,
Гэрч Б.С өгсөн: “...Миний мэдэхийн Д.Б ах найрсаг, эелдэг зөөлөн зан харилцаатай. Хааяа нэг архи уучихсан байдаг. Тамхи татдаг. Эхнэр, хүүхдүүдтэйгээ хэвийн харилцаатай байдаг. Үг дуу цөөтэй, ажилласаг. Манай хашаанд хамт амьдарч байсан. Тэгэхэд ямар нэгэн элдэв буруу зан гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 ху/,
Гэрч Б.Б өгсөн: “...Би Б.Жийн одоо суралцаж байгаа ангийг 6
дугаар ангиас нь эхлэж дааж авсан ангийн багш нь байгаа юм. Ангийнхаа хүүхдүүдийнхээ талаар бол сайн мэднэ. Б.Жийн хувьд бол нээлттэй, хүнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцдаг. Анги хамт олонтойгоо нийтэч, хичээнгүй хүүхэд байгаа юм. Апиваа зохион байгуулж байгаа олон нийтийн ажил, уралдаан тэмцээнд тогтмол идэвхи санаачилгатай оролцдог. Хувийн идэвхи, сурч мэдэх гэсэн эрмэлзэл сайтай хүүхэд байгаа юм. Сурлагын хувьд 80 буюу 7 дугаар түвшинд суралцдаг. Элдэв буруу ааш авир байхгүй. Хамт олны дунд сайн үлгэр дуурайлал үзүүлдэг. Хичээл сургалтыг ямар нэгэн шалтгаангүй тасалж байгаагүй. Ер нь бол хүүхдүүдэд ямар нэгэн өөрчлөлт орж байгаа нь шууд мэдэгддэг. Б.Жийн хувьд бол танхимийн сургалт ордог байх хугацаанд бол ямар нэгэн өөрчлөлт орсон зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 ху/,
Гэрч Б.Э өгсөн: “...Би Д.Бтай 1986 оноос 1991 он хүртэл нэг
ангид сурч байсан юм. Тэр үед зах зээлд шилжээд тухайн үеийн хүүхдүүд сургуульд сурах нь сураад, мал дээр гарах нь гарч байсан юм. Д.Б сургуулиасаа гараад мал дээр гарч байсан юм. Сургуульд суралцаж байхдаа онц сурлагатай, салааны дарга, ангийн дарга хийдэг, яриа хөөрөөтэй, нийтэч зантай хүүхэд байсан юм. Одоо ч яриа хөөрөөтэй, хүнд тусархаг, ямар ч ажлыг сайн хийдэг. Гарын ур сайтай. Гэр бүлтэйгээ хэвийн сайхан харилцаатай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 ху/,
Гэрч Б.Бын өгсөн: “...Би Д.Бтай 1986 онд Ихтамир сумын ерөнхий
боловсролын сургуульд 1в ангид элсэн суралцаж байсан. 5 билүү 6 дугаар анги хүртэл хамт нэг ангид сурсан. Тэгээд Д.Б мал дээр гарсан юм. Сургуульд суралцаж байхдаа хөдөлгөөнтэй, , . санагдаж байна. Одоо бол уулзаагүй удаж байгаа болохоор ямархуу зан төлөвтэй хүн болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 ху/,
Шинжээч С.Х өгсөн: “...Ер нь бол 7 орчим хоног болсон гэж үзсэн хэдий
боловч 2020 оны 11 дүгээр сарын 23 болон 24-ний үед үүссэн байх боломжтой. Цус
хуралт зөөлөн эдий нь есөөс дээш хоногт шар туяа сууж шимэгдэж эхэлдэг. Жиин гэмтэлд шар туяа суугаагүй байсан учир 7 хоног орчим болсон байх
боломжтой гэж үзсэн, хугацааг нарийн тогтоох боломж байхгүй учир хохирогчийн хэрэг болсон гэх цаг хугацаанд тухайн гэмтэл үүссан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 ху/,
Д.Бын яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой холбоотой
тайлбар байхгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 ху/,
Д.Бын яллагдагчаар дахин өгсөн: “...Би прокурорын тогтоолтой холбоотой
тайлбар байхгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай охин үнээнд тийрүүлсэн гэж байсан. Миний хувьд цохисон зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-135 ху/,
Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай
тэмдэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 11
ху/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Ж нь бэлгийн замын халдварт өвчтэй эсэхийг
тогтоосон “Тана Арцат” эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжилгээний бичиг /хх-ийн 62 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн биед учирсан гэмтлийн зэргийг
тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 618 дугаартай насанд хүрээгүй хохирогч Б.Жийн биед, зүүн шилбэний гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл учирчээ. Биеийн бусад гадаргууд өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй.
1. Зүүн шилбэний гадна дээд хэсгийн зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл нь
мохоо зүйлийн цохих, цохигдох, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ.
2. Б.Жийн биед учирсан зүүн шилбэний гадна дээд хэсгийн зөөлөн
эдийн няцралт, цус хуралт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
3. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтэл нь 2020.11.27-ны шинжээч эмчийн үзлэгээр, шинж байдлаараа үүсээд 7 орчим хоносон байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Б.Жийн охин хальс 01, 04, 20,23 цагийн орчим хуучин урагдал гэмтэлтай байна. Гэмтэл авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
6. Охин хальсны гэмтэл нь гэмт хэрэг анх үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.
7. Охин хальсны гэмтэл нь мохоо зүйлийн дарах, шахах үйлчлэлээр үүснэ. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй.
8. Б.Ж нь бэлгийн замаар дамжин халдварладаг халдварт өвчингүй гэдэг нь 2020.11.27-ны ийлдэс судлалын болон нян судлалын шинжилгээгээр нотлогдож
байна гэх дүгнэлт /хх-ийн 63-64 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг
тогтоосон 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын
1. Б.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө нь болон дараа нь, гэмт хэрэг үйлдэгдэх үед
сэтгэцийн өвчтэй болоогүй байна.
3. Гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн байдал ямар байдалтай байсныг тогтоох
боломжгүй.
4. Б.Ж нь өөрийнхөө үйлдпийг зөв ойлгож удидах чадвартай байна.
5. Болсон асуудлын талаар зөв тусган мэдүүлэг өгөх чадвартай.
6. Б.Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн
68-69 ху/,
Шүүгдэгч Д.Бын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон 2020 оны 12
дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын
1. Д.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Д.Б нь сэтгэцийн
ямар нэг өвчингүй байна.
2. Гэмт хэрэгт холбогдохын өмнө нь болон дараа нь гэмт хэрэг үйлдэгдэх үед
сэтгэцийн өвчтэй болоогүй байна. Сэтгэцийн өвчтэй болоогүй ба цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй .
3. Гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн байдал нь ямар байдалтай байсныг тогтоох
боломжгүй .
4. Д.Б нь өөрийнхөө үйлдпийг зөв, ойлгож, удирдах чадвартай.
5. Болсон асуудлын талаар зөв тусган мэдүүлэг өгөх чадвартай.
6. Д.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.
7. Д.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй тул эмнэлгийн чанартай
албадлагийн арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 73-74 ху/,
Шүүгдэгч Д.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Архангай
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар
сарын 09-ний өдрийн 2020/ЦХШЗ/132 дугаартай захирамж /хх-ийн 93-94 ху/,
Архангай аймгийн Ихтамир сумын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 554
дугаартай тодорхойлолт /хх-ийн 96 ху/,
Архангай аймгийн Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 12
дугаар сарын 11-ний өдрийн 67, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 97-98 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /ххийн 99-107 ху/,
Анчин овогт Дгийн Б /РД:/-ийн иргэний үнэмлэхний
лавлагаа /хх-ийн 110 ху/,
Анчин овогт Бын Ж /РД:/-ийн иргэний үнэмлэхний
лавлагаа /хх-ийн 111 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121-122 ху/,
Шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний
хугацааг сунгасан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай захирамж /хх-ийн 127-128 ху/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 121-122, 104 хуу/
зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн охин Б.Жийг 16 насанд хүрээгүй байхад нь болон хүрснийх нь дараа буюу 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын хооронд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан, ..... аймгийн ... сумын ..... багийн нутаг дэвсгэрт удаа дараа бэлгийн харилцаанд орсон,
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 24-ний үед ... аймгийн ..... сумын
.......... тоотод байх гэртээ гэр бүлийн харилцаа бүхий, охин
Б.Жийг өөрийг нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд зүүн шилбэний гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн өгсөн: “...Аав дүү нарыг гэрээс хөөж
гаргаад гэрийн хаалгыг дотроос нь цоожилсон. Тэгээд над руу ирээд миний хөх, бөгснөөс барьж базлаад байсан. Би та яаж байгаа юм гэж эсэргүүцээд уурлаж, цохиж, түлхсэн. Тэгсэн гараараа миний элэг рүү 4-өөс 5 удаа цохиж, тэр үед би амьсгалж чадахгүй болсон чинь миний өмд, турсикыг тайлж миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийж намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан юм. Би эсэргүүцэж аавын нурууг хумсаараа маажиж уйлсан боловч аав үйлдлээ дуусгаад босоход миний салтаа орчим шингэн цагаан зүйл асгарсан байсныг даавуугаар арчиж цэвэрлэсэн. Мөн миний бэлэг эрхтнээс цус гарсан байсан. Би тэр үед өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй онгон байсан юм. Аав надад хэлэхдээ энэ талаар ямар нэгэн хүнд хэлэх юм бол чамайг ална шүү гэж заналхийлсэн. Би энэ талаар хэнд ч хэлээгүй өнгөрсөн юм. Үүнээс хойш олон удаа намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан юм. 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр намайг аавтай хоёулаа гэртээ байхад 16 цагийн орчим аав ганцаараа гэрт архи ууж байгаад намайг цохиж зодож, бас хүчээр бэлгийн харьцаанд
оруулсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 06, 07-ны үеэр намайг гэртээ ганцаараа байхад юу ч хэлэлгүй намайг оролдоод уурлахаар цохиж зодож байгаад хүчиндсэн. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр гэртээ ганцаараа байхад 14-өөс 15 цагийн хооронд аав чамайг шаамаар байна гэж хэлээд намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. 2019 оны 12 дугаар сарын 10-ны үеэр гэртээ ганцаараа байхад өдрийн цагаар чамайг шаамаар байна гэж хэлээд намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан.2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн орчим миний дүү нарыг унтаж байхад аав эрүүл саруул байхдаа намайг ганц шаачихья гэж хэлсэн. Би үгүй гэж хэлэхэд ирээд цохиж зодож байгаад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. 2020 оны 01 дүгээр сарын 14, 15 -ны үеэр сумын мөсний баярын өдөр 21 цагийн орчим гэртээ дүү нартайгаа орондоо орчихсон байхад аав гадуур архи уучихаад согтуу орж ирээд миний хөнжил рүү шургаж орж ирээд миний араас тэвэрч аваад хөхнөөс барихаар нь би тохойгоороо цохиход пизда чинь яагаад байгаа юм гэж намайг татаж чангаагаад миний турсикыг тайлаад хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. Тэр үед бол миний дүү нар унтаж байсан. Би орилж хашгирч дүү нараа сэрээж өөрийнхөө ийм байдалтай байгааг мэдэгдэхийг хүсээгүй юм. 2020 оны 02 дугаар сарын эхээр 11 цагийн орчим гэртээ дүү нартайгаа хамт байсан. Миний дүү нар гэрээс гараад арын хашаанд ороод тоглож байхад аав гаднаас согтуу орж ирээд намайг пизда минь гэртээ байж чадахгүй хаагуур явж байгаа юм ор зас гэхээр нь орыг нь зассан. Тэгсэн гэрийнхээ хаалгыг түгжээд хажуугаар хэвт гэхээр нь чадахгүй гэж хэлэхэд босч ирээд өөрөө гэрийн хаалга түгжээд намайг чирж ор руу түлхээд миний хувцсыг тайлж хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчим намайг гэртээ ганцаараа байхад хоёулаа нэг шаалцъя гэж хэлээд эсэргүүцэхээр барьж аваад цохиж зодож байгаад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 03 дугаар сарын 25-ны үеэр бас гэртээ байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 12, 13-ны үеэр мөн адил байдлаар гэртээ байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 28, 29-ний үеэр бас гэртээ байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 05 дугаар сарын 10-ны үеэр бас намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 05 дугаар сарын 20-ны үеэр мөн адил хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 06 дугаар сарын 03, 04-ний үеэр хүсээгүй байхад бэлгийн харьцаанд оруулсан, 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хот руу явж ажил хийж байгаад 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн юм. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авга ах Ч.Бгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Заанхошуу хорооллын 5-705 тоот хашаанд манайх хамт буусан юм. Одоо бол энэ хашаанд амьдарч байгаа. Энэ хашаанд бууснаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг өнгөрч байх үед гэртээ унтаж байсан. Тэр үед миний дүү нар, ээж хүртэл гэртээ унтаж байсан. Аав миний хөнжилд орж ирээд нэг хийчихье гэхээр нь би юу яриад байгаа юм гэхэд миний амыг гараараа дараад чимээгүй бай ээж, дүү нар чинь сэрчихнэ гэж хэлээд миний амыг дарж байгаад бэлгийн харьцаанд оруулсан. Би ээжийг мэдээд сэрчихвэл юу болох бол гэдгээс айгаад дуугарч чадаагүй юм. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед хичээлээ тараад ирчихээд гэртээ ортол ээж хашаанд юм хийж байсан. Аав гэрт ганцаараа байснаа намайг хараад хоёулаа гялс ганц шаалцая, юу байхав, би хурдан тавина ш дээ гэж хэлсэн. Би уурлаад гэрээсээ гараад явсан. Тэр үед бол намайг хүчирхийлж чадаагүй. Тэрний дараа надад хэлэхдээ чи надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй, тэгвэл чи жирэмсэн болно. Би чамайг жирэмсэн болгохгүй гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 08, 09-ний үеэр гэртээ унтаж байхад шөнө миний хөнжил рүү орж ирээд нэг шаалцая гэж чихэнд шивнэхээр нь би ээжийг сэрээчихгүйг хичээгээд сул дуугаар дургүй байгаагаа хэлэхэд чи ямар онгон охин биш дээ гэж хэлсэн. Би аавыг цохиж эсэргүүцсэн боловч зууралдсаар байгаад хүчээр бэлгийн ажлаа хийчихээд ээжийн хажуугаар ороод унтаад өгсөн. Тэрнээс хойш би энэ байдлыг тэвчихээ больж, өөрийнхөө ирээдүйг бодож, мөн өөрийн төрсөн охин дүүгийн ирээдүйг бодож над шиг ийм байдалд битгий ороосой гэсэндээ авга ах Ч.Бд болсон явдлын талаар хэлсэн юм. Одоо аав намайг чи Ч.Бтэй нийлж намайг цагдаад өгөх гэж байна уу, хэрэв цагдаад мэдэгдсэн байх юм бол чамайг ална гэж айлгаж дарамталсан. Би цаашид аав болох Д.Бтай хамт амьдрахыг хүсэхгүй байна. Би энэ хүнээс маш их айж байгаа учраас аавыг надтай уулзуулахгүй байж байгаад энэ асуудлыг шийдэж өгнө үү. Би өөр ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Аав намайг хүчиндсэн талаар ээж мэдсэн эсэхийг
би сайн мэдэхгүй байна. Би ээжийг сүүлдээ мэдсэн гэж бодож байгаа. Хэвлий, толгой
хэсэг рүү байнга цохиж зоддог байсан. Одоо бол толгой байнга өвддөг. Намайг хүчирхийлэхдээ цохиж зодоход тухайн үед миний биед хөхөрсөн хавдсан газар байсан. Одоо бол миний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байна. Би ээжтэйгээ тийм дотно харилцаатай байдаггүй юм. Ээжид энэ талаар хэлсэн ч шийдэж чадахгүй гэж би ойлгосон болохоор хэлээгүй юм. Харин би ганцхан Ч.Б ахад энэ талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 ху/, Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн дахин өгсөн: “...Миний биед учирсан байсан зүүн хөлийн шилбэний хөхөрлийг аав Б учруулсан. Энэ гэмтлийг аав Б учруулсан, энэ талаар ээж мэдэх ёстой, өөр мэдэх хүн байхгүй. Гэхдээ ээж тухайн үед гэртээ байгаагүй, би ээжид аав сандлаар цохиж гэмтэл учруулсан талаар хэлсэн. Намайг цохиж гэмтээсэн сандал нь одоо гэрт байгаа, төмөр хөлтэй, модон тавцантай сандал байгаа. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Гэхдээ 2020 оны 11 сарын 23-24-ний үед гэж бодож байна. Би үхэр малд явж байгаад гэмтэл авах үе байдаг. Гэхдээ миний хөлийн шилбэний хөхөрсөн гэмтлийг аав сандлаар цохиж гэмтээсэн. Ер нь бол аав гэртээ байхдаа байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, архи уусан үедээ намайг хүчиндэхдээ цохиж зодож байсан. Надад гомдол санал. нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 ху/, гэрч Ч.Бгийн өгсөн: “...аав Д.Б нь согтуу орж ирээд миний дүү нарыг гэрээс хөөж гаргаад
намайг оролдоод байхаар нь би та яагаад байгаа юм бэ гэж хэлээд эсэргүүцэхэд элэг рүү гараараа хүчтэй цохиж, намайг айлгаж байгаад хүсээгүй байхад хүчиндсэн. Би тэр үед хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй онгон байсан гэж хэлсэн юм. Тэрнээс хойш миний аав Д.Б намайг эрүүл, согтуу байхдаа олон удаа зодож, айлгаж дарамтлан хүчиндсэн гэж хэлсэн. Б.Ж нь аавдаа би таны төрсөн охин чинь шүү дээ та яагаад намайг ингээд байгаа юм гэж асуухад энэ талаар өөр ямар нэгэн хүнд хэлж болохгүй, өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй, би чамайг жирэмсэн болгохгүй гэж хэлж байсан байна. Хамгийн сүүлд одоогоос хорь гаруй хоногийн өмнө хүчиндсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 ху/, гэрч Ч.Бгийн дахин өгсөн: “...Сандлаар цохисон асуудлын талаар өөр мэдэх хүн байхгүй байх. Д.Бынх нь хэдэн сандалтай гэдгийг мэдэхгүй байна. Ж хэлэхдээ нарийн төмрөөр гагнаж хийсэн, төмөр сандлаар цохиж хөлийг нь хөхрүүлсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 ху/, гэрч Г.Мын өгсөн: “...Шөнө 2, 3 цагийн орчим миний нөхөр Д.Б надтай хамт унтаж байгаад босоод охин Б.Жийн орлуу явж хөнжил дотор нь орсон. Охин сэрсэн бололтой зайлаачээ, яах гээд байгаа юм гэсэн. Тэгсэн Д.Б чимээгүй бай, чамайг ална шүү гэж хэлж байсан. Тэгээд хүчээр охинтой бэлгийн харьцаанд орсон.
Охин байнга болиоч ээ, зайлаач ээ гэж эсэргүүцэж байсан. Би тухайн үед яахаа мэдэхгүй, дуугарч чадаагүй. Айсандаа унтаж байгаа дүр үзүүлээд мэдээгүй юм шиг өнгөрсөн. Тэгээд Д.Б миний хажуугаар ороод унтаад өгсөн юм. Маргааш нь би Д.Баас чи охиноо яагаад хүчирхийлээд байгаа юм бэ гэж асуухад “хань нь одоо ийм зүйл дахиж хийхгүй” гэж хэлсэн. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын дундуур байх намайг ажлаа тараад орой ирэхэд Д.Б согтуу байсан. Шөнө унтаж байгаад Д.Б орноос босоод явахаар нь би сэрээд чи хаачих гэж байгаа юм гэж асуухад юу ч дуугараагүй эргээд орондоо ороод унтсан юм. Би тэрнээс хойш нөхрөө дахиж охинтойгоо хүчээр бэлгийн харьцаанд ороогүй гэж бодож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 ху/, гэрч Г.Мын дахин өгсөн: “...Яг үнэн хэрэгтээ 2020 оны 11 сарын эхээр намайг ажлаас ирээд унтаж байхад шөнө дунд надтай унтаж байгаад Б хөнжлөөс босож охин Жийн хөнжилд орж бэлгийн харьцаанд орсон. 2020 оны 04 сард надад мэдсэн зүйл байхгүй. Гэмтэл авахаар ямар нэгэн зүйл болоогүй, зодож цохисон асуудал огт байхгүй, үнээний фермд ажиллаж байсан, үнээ малтай зууралдаж аваад гэмтэл авсан байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 ху/, гэрч Г.Мын дахин өгсөн: “...Сүүлийн үед нөхөр, охин хоёрын дундах энэ хэргээс болж сэтгэл санаа тавгүй, ойлгох ч зүйлгүй, яах учраа олохгүй хэцүү байна. Охин энэ талаар надад хэлсэн гэж байна лээ. Надад аавдаа сандлаар цохиулсан эсэх талаар лавлаж асуулаа. Үнэн хэрэгтээ би сонсоогүй, анзаараагүй өнгөрсөн байна. Гэхдээ миний дэргэд цохиж зодсон асуудал огт байхгүй. Охин Ж надад хэлсэн гэж байна лээ. Би мунгинаж байгаад анзаараагүй бололтой, охин Ж худал яриагүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 ху/, гэрч Ц.Золзаяагийн өгсөн: “...манай нөхөр Ч.Б нь надад хэлэхдээ хадам ах Д.Быг өөрийн төрсөн охин Б.Жийг хүчинддэг талаар ярьсан. Ч.Бд энэ талаар Б.Ж нь өөрөө хэлсэн гэж байсан. Энэ асуудлыг сонссон миний бие эмэгтэй хүний хувьд Б.Жөөс хоёулаа байхдаа ямар асуудал болсон талаар асуухад “аав намайг 2019 оны 10 дугаар сараас эхлэн олон удаа хүсээгүй байхад хөх, бөгснөөс барьж, хүчээр бэлгийн харьцаанд оруулж хүчирхийлдэг” гэж ярьсан. Би удаан уулзаж чадаагүй болохоор өөр зүйлүүдийг тодруулж асууж чадаагүй юм. Нөхөр бид хоёр энэ асуудлын талаар ингээд чимээгүй байж болохгүй гэж үзээд цагдаагийн байгууллагад
хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 ху/, шинжээч С.Х өгсөн: “...Ер нь бол 7 орчим хоног болсон гэж үзсэн хэдий боловч 2020 оны 11 дүгээр сарын 23 болон 24-ний үед үүссэн байх боломжтой. Цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь есөөс дээш хоногт шар туяа сууж шимэгдэж эхэлдэг. Жиин гэмтэлд шар туяа суугаагүй байсан учир 7 хоног орчим болсон байх боломжтой гэж үзсэн, хугацааг нарийн тогтоох боломж байхгүй учир хохирогчийн хэрэг болсон гэх цаг хугацаанд тухайн гэмтэл үүссан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 ху/, эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09 ху/, насанд хүрээгүй хохирогч Б.Жийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 11 ху/, насанд хүрээгүй хохирогч Б.Жийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 618 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 ху/,насанд хүрээгүй хохирогч Б.Жийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын дүгнэлт /хх-ийн 68-69 ху/, шүүгдэгч Д.Бын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын дүгнэлт /хх-ийн 73-74 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Жийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэн хүчиндсэн, мөн сандлаар зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн шилбэний гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 11 дүгээр сарын 27-ны өдрийн 618 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн охин Б.Жийг 16 насанд хүрээгүй байхад нь болон хүрснийх нь дараа хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан удаа дараа хүчиндсэн, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бын үйлдлийг Монгол
Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй
байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, бие махбодын хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар хохирогчийн хүсэл зоригын үл харгалзан хурьцал үйлдэхийг ойлгоно. Гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийг хүчиндсэнийг ойлгоно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон хүчиндэх гэмт
хэргийн тухайд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, үйлдсэн байдаг. Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж насанд хүрээгүй өөрийн төрсөн охин Б.Жийн биед зориуд хөнгөн хохирол учруулсан, мөн түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн
3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран
амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад
байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд
хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Жийн бие эрүүл мэндэд зүүн шилбэний гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бын уг үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Бын үйлдлийг арван зургаан насанд хүрээгүй, гэр бүлийн
хамаарал бүхий /өөрийн төрсөн охин/ хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч
хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан удаа дараа хүчиндсэн, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь гэм буруутай байна гэх дүгнэлтийг бичгээр гаргасан дурдах нь зүйтэй байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, бөгөөд хохирогч Б.Ж, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ шийтгэт тогтоолоор шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж мөн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй...” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын
эсрэг гэмт хэргийг тусгасан бөгөөд оногдуулах эрүүгийн хариуцлага хүндрүүлэх шинжүүдийг заажээ. эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” ...Энэ гэмт
хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” мөн энэ зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ..” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Бт шүүхээс гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, тухайн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй юм.
Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүй, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.400 /хоёр мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 160 /нэг зуун жар/ хоногийг хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 15 /арван тав/ жил, 5 /тав/ сар 10 /арав/ хоногоор тогтоож, оногдуулсан 15 /арван тав/ жил, 5 /тав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Д.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сандал 1 /нэг/ ширхгийг устгаж,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ж, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон


                                                             ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч А овогт Дгийн Быг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.400 /хоёр мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 3дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2.400 /хоёр мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 160 /нэг зуун жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1дүгээр зүйлийн 3дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт ялыг 15 /арван тав/ жил, 5 /тав/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24- ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 15 /арван тав/ жил, 5 /тав/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 /нэг/ ширхгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Ж түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай..
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан
өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд\  заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
                            ДАРГАЛАГЧ,                                   ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
                             ШҮҮГЧ                                            Б.ОТГОНЦЭЦЭГ
                             ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР