Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч Zhang Qian / Жан Чиан /, түүний өмгөөлөгч О.Оюунтунгалаг, орчуулагч А.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005790308 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, БНХАУ-ын иргэн,х, гавьяа шагнал ял шийтгэлгүй, Zhang Qian / Жан Чиан / паспортын дугаар******* /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч: Хятад улсын иргэн Zhang, Qian нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Өлзийт сумаас зүүн тийш 3 километр зайд Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлийн дагуу хатуу хучилттай асфальтан зам дээр 2018 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед хар өнгийн Ланд круйзер 200 маркийн 68-99 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж онхолдон улмаар зорчиж явсан Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн / Wu Zhihong/ /Ү Зунг хү-ын амь насыг хохироон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч Zhang Qian /Жан Чиан/-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Монгол улсад 2018 оны 09 дүгээр сард үхэр хонины мах үзэх санаатай ирсэн юм. TANG JINFANG-тай Ховд аймаг явж үхэр хонины мах үзэхээр ярилцсан тохиролцсон юм. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед TANG JINFANG нь талийгаач WU ZHIHONG болон орчуулагч гэх монгол эмэгтэйг авчирсан харин TANG JINFANG нь миний урд өмнө таньдаг байсан гэх *******-Г дуудаж Ховд аймаг цуг явахаар болсон өдөр 13 цаг 30 минутыг үед өөрийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн 68-99 УНМ улсын дугаартай авто машиныг би өөрөө барьж урд талд ******* сууж арын суудал TANG JINFANG нь талийгаач WU ZHIHONG болон орчуулагч гэх монгол эмэгтэй нар сууж явсан бөгөөд Улаанбаатар хотоос гараад 300 гаран километрийн зайтай явж байгаад бууж бие засаад цаашаа явсан би машин барьж явах үедээ ойролцоогоор 80 гаран километр цагийн хурдтай явж байсан бөгөөд хурдан явж байх үедээ 80 гаран километр цагийн хурдтай явж байсан бөгөөд Ховд явах замд Улаанбаатар хотоос хэдэн километр зайтай явж байгаад Онхолдсоноо сайн санахгүй байгаа нэг мэдсэн чинь машинтай онхолдсон машин нь дээшээ харсан байдалтай байсан би мөлхөөд машинаас гарч ирсэн машин дотор явж байсан монгол орчуулагч эмэгтэй цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн осол болсны дараа талийгаач WU ZHIHONG нь машины гадаа хэвтэж байсан харин бусад нь гайгүй харагдаж байсан миний толгой болон гартаа гэмтэл авсан байсан удалгүй цагдаа эмнэлэгт ирээд талийгаач WU ZHIHONG нас барсан. Миний барьж явсан гэх Ланд круйзер 200 м.аркийн 68-99 УНМ улсын дугаартай авто машин нь WANG GUO QING гэх хүний нэр дээр бай.гаа боловч уг авто машин нь миний эзэмшлийн авто машин байгаа юм яагаад гэвэл би WANG GUO QING гэх хүнээс би 60 сая төгрөгөөр худалдан авч миний эзэмшлийн авто машин болсон уг машины гэрчилгээг өөрийн нэр дээр. шилжүүлж чадаагүй байсан . удахгүй гэрчилгээг өөрийн нэр дээр болгоно гэж бодож байгаа. Уг машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. WANG GUO QING нь Бүгд найрамдах хятад ард улсад байгаа бөгөөд одоогийн байдлаар ирэх боломж байхгүй уг хүн нь WANG GUO QING нь хаана явааг мэдэхгүй би холбоо барьж чадахгүй байгаа. Би иргэний нэхэмжлэгч *******д 200.000 төгрөгийг бэлнээр Баянхонгор аймагт өгсөн. 2.000.000 сая төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч О.Оюунтунгалагаар дамжуулан Даваа овогтой Нарангэрэлийн Хаан банкны 5021187476 гэсэн данс руу шилжүүлэн хийсэн. Талийгаач WU ZHIHONG-ийн ар гэрт 2018 оны 10 дугаар сарын 19- ны өдөр 100.000 юань, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200.000 юань буюу нийт 300.000 юань төлж барагдуулсан удахгүй үлдэгдэл 200.000 юань-ийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулна гэж тохиролцсон. Иргэний нэхэмжлэгч TANG JINFANG-ийн эмчилгээний зардал болон Баянхонгор аймагт гарсан нийт зардал 10 сая төгрөгийн зардал гарсан. Нарангэрэл гэх эмэгтэй нь машинд сууснаас эхлээд талийгаач WU ZHIHONG -тай замын турш инээлдэж хоорондоо садар самуун ярьж ноцолдож байсан тул уур маш их хүрсэн. Замдаа явж байх үедээ Нарангэрэл нь машин барина гэж хэлж байсан бөгөөд садар самуун юм ярьж байсан болохоор би жолоо шилжүүлээгүй би настай хүн учир тэр 2-ийн ярьж байсан зүйлд маш их уур хүрч байсан. Би жолоогоо шилжүүлээгүй өөрөө бариад осол гарсан газар хүртэл би өөрөө барьсан. Тэр тусмаа осол гаргах үед Нарангэрэл мөргөлөө гэж маш том дуугаар хашхирсан тэрнээс болоод би юу болсноо мэдээгүй Нарангэрэл нь намайг сандраагаагүй бол би үрүүлээ дараад гарах боломж байсан. Тийм зүйл байхгүй 2018 оны 10 дугаар сарын 08- ны өдөр Нарангэрэлийг анх удаа харсан. Би машинд суусны дараа Нарангэрэлийг харсан. Хэрэг гарсны маргааш нь 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 20 цагийн үед Нарангэрэл дээр ирсэн 3 эмэгтэй 2 эрэгтэй хүний дундаас 1 бүдүүн дөрвөлжин улаан куртиктэй эмэгтэй хүн нь машин барьж байсан хүн нь хэн юм бэ гэтэл намайг заасан чинь тэр эмэгтэй миний хэвтэж байсан орны хажууд ирээд монгол хэлээр юм ярьсан би тэрийг нь ойлгоогүй ярьж байгаад гэнэт миний хавдартай байсан нүүр хэсэг рүү алагдсан дараа намайг заамдаж босгох гэж байсан би айсандаа болоод босоогүй гэтэл нөгөө эмэгтэй нь миний дэрлэж байсан дэрийг аваад коридор луу шидсэн энэ үед зүүн гар нь боолттой нэг эрэгтэй хүн ирж байхад ******* хамгаалсан тэгтэл тэр эрэгтэй ******* толгой хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Тэр хүмүүс TANG JINFANG-ийг загнаад байх шиг байсан тэнд байсан сувилагч буюу нэг нь цагдаа дуудсан нэг өндөр дүрэмт хувцастай цагдаа ирээд Нарангэрэл болон цуг явсан хүмүүсийг авч явсан бид ,3 айсандаа болоод эмнэлгээс гараад буудалд орсон Тэгээд өнөөдөр Нарангэрэл нь их хэмжээний буюу 20-50 сая төгрөг нэхэж мөнгө өгөхгүй бол шоронд хийнэ гэж дарамт шахалт үзүүлж байгаа болохоор маш их сэтгэл санааны дарамтад орж Баянхонгор аймагт ирэхээс айж байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 150-162/ 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Zhang Qian /Жан Чиан/ мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. / Өөрийн мэдүүлгийг гараар бичиж уншиж өгөв орчуулгын хамт хэрэгт хавсаргав /

3. Хохирогч Lou xiaojiao мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай талийгаач нөхөр WU ZHIHONG нь монгол улс руу байнгын ажлаар явдаг байсан бөгөөд монгол улсад барилгын ажил эрхэлдэг байсан юм. Манай нөхөр WU ZHIHONG нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс руу, ажил хийхээр явсан бөгөөд монголын хэлээр 2018 оны 09 дүгээр сарын 29-нд гарч монгол ирсэн ярьж байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед над руу утсаар ярьж талийгаач нөхөр WU ZHIHONG -г Монгол улсад зам тээврийн осолд орсон гэж надад хэлсэн нас барсан талаар нь 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр би мэдсэн. Би монголд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орж ирсэн талийгаачийн шарил нь Улаанбаатар хотод ирсэн байсан. Би Монгол улс Улаанбаатар хотод ирээд зам тээврийн осол гаргасан гэх жолооч хятад улсын иргэн Zhaing Qian гэсэн нэртэй хүн байсан уг хүнтэй уулзаж 500.000 юань буюу монгол төгрөгөөр 185.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 60% буюу 300.000 юань буюу монгол төгрөгөөр 111.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан 200.000 юань буюу монгол төгрөгөөр 74.000.000 төгрөгийг барагдуулаагүй байгаа бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө барагдуулна гэж ярьсан. Талийгаач WU ZHIHONG нь надтай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өглөө Улаанбаатар хотод байна өнөөдөр хөдөө явна гэж ярьж байсан. . Бид нарын зүгээс 500.000 юань буюу монгол төгрөгөөр 185.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 60% буюу 300.000 юань буюу монгол төгрөгөөр 111.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан 200.000 юань буюу монгол төгрөгөөр 74.000.000' төгрөгийг барагдуулаад өгчих юм бол гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-51/

4. Иргэний нэхэмжлэгч *******g мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Надад гомдол санал байхгүй. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардлыг бүрэн Zhang Qian /Жан Чиан/-наас бүрэн гаргуулсан надад одоо нэхэмжлэх зүйлс байхгүй. Үгүй би шүүх хуралд суухгүй надад ямар ч гомдол санал байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54/

5. Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний урд өгсөн мэдүүлэг үнэн болно нэмж мэдүүлэх зүйл байхгүй- Асуулт:Таныг иргэний нэхэмжлэгчээр томилж байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гэмтэл гэхээр зүйл гараагүй тул ямар нэгэн зардал гараагүй. Үгүй би шүүх хуралд суухгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 56-57 /,

6. Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тиймээ би ойлгож байна би гомдолтой. байна би осолд орсноос биеийн байдал өөрчлөгдөж байнгын толгой манарч нүд гөлийж харж байна өндөр дээр гарахаар нь толгой эргэж унах мэдрэмж төрч байна ходоод хоол шингээж чадахаа больж бөөлжиж байгаа бөгөөд цээж хөндүүрлэж өвдөж байна өдрийн 3 удаа хамраас цус гарч байна, нүдний шөнийн хараа муудсан байна уг зовуурийг эмчлүүлэхийн тулд 7.000.000 төгрөгөөр эмчлүүлэх хүсэлтэй байгаа уг зардлыг баримтаар аль ч шатанд гаргаж өгнө. Уг ослоос болж би ажиллаа алдсан 3 сарын хугацаанд ажил хийх боломжгүй болсон би нэг сард Жуулчинд 4.000.000-5.000.000 төгрөг олдог байсан бөгөөд 3 сар гэж бодохоор нийт 13.500.000 сая төгрөг нийт 20.500.000 төгрөг нэхэмжилж байна уг нэхэмжилж төлбөрийг баримтаар гаргаж өгнө. Мөн надад их сэтгэл санаа эрүүл мэндийн хохирол учирсан тул гомдолтой байна. Тиймээ би уг хэргийн шүүх хуралд сууна гэж бодож байна. Нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-60/

7. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ZHANG QIAN нь дөлгөөн зантай сайхан сэтгэлтэй ямар нэгэн зодоон цохион хийгээд байдаггүй ямар нэгэн садар самуун зан байхгүй төлөв даруу зантай ямар нэгэн гаж буруу зан араншин.байхгүй. Монгол улсад байх үедээ ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байхыг нь би мэдэхгүй тамхи татдаг архи хэрэглээд байдаггүй хүн байгаа юм.Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн85-87/

8. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ZHANG QIAN нь төлөв даруу зантай жаахан садардуу арьсны өвчтэй учраас архи дарс уугаад байдаггүй бусадтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй, ажилд махруу ажилсаг хичээнгүй. Ямар нэгэн гаж буруу зан араншин байхгүй хүн байгаа юм. Би уг ZHANG QIAN таних болсноос хойш ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байхыг би хараагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-88-89/

9. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад энэ талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай төрсөн дүү ******* нь Ховд аймаг руу орчуулагчаар 5 хоног явахаар болсоН гэж надад 14 цагийн үед утсаар ярьсан бөгөөд дүү ******* нь Ланд круйзер 200 маркийн машинтай 4 хятад иргэнтэй явж байгаад осолд орсон бөгөөд нэг хятад иргэн нь нас барсан Мөн манай дүү Д Нарангэрэл нь биедээ гэмтэл авсан байсан. Тиймээ би 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр зам тээврийн осол гарсан гэснийг дуулаад аав Даваа нөхөр Батцэнгэл нарын хамтаар Баянхонгор аймагт ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр аав Даваа. нөхөр Батцэнгэл -арын хамт Баянхонгор аймаг дээр ирээд нэгдсэн эмнэлэг дээр ирэх үед WU ZHIHONG нас барсан дүү Нарангэрэл нь нэгдсэн эмнэлэг дээр гэмтсэн шокт орсон байдалтай байсан бөгөөд осол гаргасан гэх жолооч хятад улсын иргэн ZHANG QIAN нь эмнэлгийн орон дээр хэвтэж байхаар нь би жолоочид хандан чи настай хөгшин хүн байж монголын замын мэдэхгүй байж хурдан яваад байхдаа яадаг юм бэ ядаж араас чинь хүмүүс хурдаа багсаг гэж удаа дараа хэлж байхад хурдаа хасхад яадаг юм бэ ямар арчаагүй юм бэ өөрсдөө үхэхгүй яасан бэ манай монголын хүмүүс ч Ланд круйзер 200 маркийн машин унаад ингэж хурдан явахгүй гээд гараа далайж айлгасан харин цохисон зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90-92/

10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн:

1.Талийгаач БНХАУ-ын иргэн WU ZHIHONG биед их тархины дагз болон- зулай, багатархины орой хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, гавлын орой ясны баруун чамархай хэсгээс суурь ясны баруун дунд хонхрын чулуулаг ясны дотор хэсгээр гарч баруун урд хонхор хүрсэн духны баруун дээд хэсгээс суурь ясны баруунд урд хонхрын голоор гарч турк эмээлийн урд хэсэг хүрсэн шугаман хугарал, суурь ясны баруун ар хонхрын чулуулаг ясны гадна хэсэг болон баруун чамархайн ар хэсэгт цөмөрсөн хугарал, 2 талын олон хавирганы шууд болон шууд биш хугарал уушги, элэгний язарч няцарсан шарх, толгойн хуйхны дотор гадаргуун дагз зулай хэсгийн цус хуралт, дух, чамархай, хамар, дээд уруул, шуу, гар, гуя өвдөг, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэболсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 1 3.1.10-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач БНХАУ-ын иргэн WU ZHIHONG нь гавал, тархи, цээж, хэхавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаачийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэбайна.

6. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээрагууламж илрээгүй.

7. Талийгаачийн цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна.гэх дүгнэлт / 1 дүгийн 96-99/, 11. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ний ө10712 дугаартай шинжээчийн 1. Шинжилгээнд ирүүлсэн “Zhang Qian” гэж хаягласан цусанд спиртийн агуилрээгүй гэх дүгнэлт / хх-ийн 103 /,

11. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн:

1. Тухайн зам тээврийн осол гарахад жолооч ZHANG QIAN-ийн хурд хэтрүүлсэн үйлдлээс болж гарсан байх магадлалтай гэж үзэж байна.

2. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 181400579 дугаартай хэрэгт авагдсан гэрч *******, TANG JINFANG нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд Улаанбаатар хотоос 13 цаг 30 минутын орчимд гарч, уг зам тээврийн осол нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р багийн нутагт 20 цагийн орчимд гарсан байна. Дээрх хугацаанд жолооч ZHANG QIAN нь 600 км замыг 6 цаг 30 минутын хугацаанд туулсан нь ойролцоогоор цагт 100 км цагийн хурдтай явсан байх боломжтой байна. Иймд Ланд круйзер 200 маркийн 68-99 УНМ улсын дугаартай автомашин жолоодож явсан жолооч ZHANG QIAN нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалт Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Ланд круйзер 200 маркийн 68-99 УНМ улсын дугаартай автомашин жолявсан жолооч ZHANG QIAN нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалт Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

4. Ланд круйзер 200 маркийн 68-99 УНМ улсын дугаартай автомашин жолявсан жолооч ZHANG QIAN нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3, 9.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

5.Тухайн зам тээврийн осолд зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна

6. Цагдаагийн байгууллагын нэгдсэн систем жолоочийн лавлагаанаас шүүхэд жолооZHANG QIAN нь 1238453 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 140-141 /,

12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 618 дугаартай шинжээчийн:

1. ZHANG QIAN-ны биед тархи доргилт, дух, баруун гарт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зовхи, дух, баруун хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. / 1 дүгээр хх-ийн 120-121/ 1 дүгээр хавтаст хэргийн 10-19 дугаар хуудсанд авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудсанд авагдсан зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 25-40 дүгээр хуудсанд авагдсан цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ZHANG QIAN-наас эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 202 дугаар тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 225-228 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ZHANG QIAN-наас хохирогч LOU XIAOJIAO-д төлбөр төлсөн баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч ZHANG QIAN-наас иргэний нэхэмжлэгч *******д төлбөр төлсөн баримт, 2 дугаар хавтаст хэргийн 02-12 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн улмаас учирсан зардлыг төлж барагдуулсан баримт, 2 дугаар хавтаст хэргийн 13-17 дугаар хуудсанд авагдсан “Гранд-мед” эмнэлгийн тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 18-26 дугаар хуудсанд авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлбөр барагдуулсан гэрээ, 2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудсанд авагдсан хохирогч шүүгдэгч нарын эвлэрлийн гэрээ, 2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан хохирогчид төлбөр төлсөн баримт , 2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгчид төлбөр төлсөн баримт, 2 дугаар хавтаст хэргийн 31-33 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хохирол барагдуулах тухай гэрээ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 5 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhang, Qian нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Монгол улсын Улаанбаатар хотоос Монгол улсын Ховд аймаг руу Ланд круйзер 200 маркийн 68-69 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхдаа Монгол улсын Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Өлзийт сумаас зүүн тийш 3 километр зайд хатуу хучилттай асфальтан зам дээр хар өнгийн Ланд круйзер 200 маркийн 68-69 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.3 дахь заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 кмээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж онхолдон улмаар авто машинд зорчиж явсан Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн / Ү Зунг хү Wu Zhihong /- ын амь насыг хохироосон үйл баримт болсон нь гэрч *******, TANG JINFANG, ******* нарын мэдүүлэг, болон Баянхонгор аймгийн Шинжилгээний албаны 69, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 10712, Замын цагдаагийн албаны 23, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 618 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан / -ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт засан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан / -д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан /-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Харин эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Zhang Qian /Жан Чиан-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг арга хэмжээг хэрэгжүүлэхийн Монгол улсын Гадаадын иргэн харьяатын газарт даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж шүүхээс оногдуулсан шийдвэрийг эдэлж дуусмагц Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын шийдвэрийг үндэслэн хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт шүүгдэгч Zhang Qian /Жан Чиан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс цаашид нэхэмжлэх зардалгүй гэж илэрхийлсэн учир бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав. Уг хэрэгт шүүгдэгч Zhang Qian /Жан Чиан-ний Монгол улсын жолоочийн “В” ангиллын 1238453 дугаарын үнэмлэх, 00928521 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0241903 дугаарын Монгол улсад оршин суух үнэмлэх, БНХАУ-ын******* дугаарын паспортыг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, жолоочийн “В” ангиллын 1238453 дугаарын үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд, БНХАУ-ын******* дугаарын паспортыг Гадаадын иргэн харьяатын газарт, 00928521 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0241903 дугаарын Монгол улсад оршин суух үнэмлэх зэргийг эзэмшигч Zhang Qian /Жан Чиан /-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан /-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан /-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан /-д нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг журамлан БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан /-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан / нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан /-д оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан / нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт ялтан БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан /-ийн Монгол улсын жолоочийн “В” ангиллын 1238453 дугаарын үнэмлэх, 00928521 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0241903 дугаарын Монгол улсад оршин суух үнэмлэх, БНХАУ-ын******* дугаарын паспортыг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Монгол улсын жолоочийн “В” ангиллын 1238453 дугаарын үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд, БНХАУ-ын******* дугаарын паспортыг Гадаадын иргэн харьяатын газарт, 00928521 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0241903 дугаарын Монгол улсад оршин суух үнэмлэхийг эзэмшигч Zhang Qian / Жан Чиан /-д тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлж олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүгчийн туслах нарт тус тус даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Zhang Qian / Жан Чиан /-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2018 оны 11 дүгээр сарын 17- ний өдрөөс Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр биелэгдсэн тохиолдод хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2зааснаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Zhang Qian / Жан Чиан /-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хэрэгжүүлэхийг Гадаадын иргэн харьяатын газарт даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Zhang Qian / Жан Чиан /-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ