Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа, 

нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Хохирогч: Б.Доржсэмбээ, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч Э.Эрдэнэхуяг, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001230134 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Эрдэнэхуяг нь 2018 оны 03 дугаар сарын 08-аас 2018 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаан чулуут” 6 дугаар багийн 11-26 тоот хашаанд иргэн Б.Доржсэмбээг зодож эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Эрдэнэхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би хүнд гар хүрээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 122-124/

... Би гэрээс гараагүй. 1 удаа гарах нь гарсан тэгэхдээ намайг гарахад хохирогч Бүдээ гэрт сууж байсан. Би Батсайханы эхнэртэй гадаа гарсан. Батсайханы эхнэр Баяраа бид 2 маргасан. Тэгээд бид 2 цуг гарсан. Тэгээд гарч байж байгаад эргээд ороод Бүдээ Очирхүү 2 явсан байсан. Манайхны хүмүүс болох манай Эрдэнэцэцэг, Ганчулуун эхнэр Одмаатай, Батсайхан гэрт байсан ба Бат-Эрдэнэ эхнэртэйгээ гэр рүүгээ орсон байсан. Би гаднаас Баяраатай орж ирсэн Баяраа эгч гэр рүүгээ яваад Батсайхан үлдээд намайг унтсаны дараа явсан байсан. Би унтах гэж байхад Ганчулууны утас нь дуугараад Очирхүүтэй ярьсан чинь Ганчулуун “Очирхүү ярьж байна Тумбааш дээр явж байна” гэсэн. Тэгээд би унтсан байсан. Намайг унтсанаас хойш Очирхүү Ганчулуун руу дахин 10-20 орчим минутын дараа ярьсан гэсэн. Тэгэхдээ “Бүдээгийн нүд сохорсон байна манай хашааны гадаа сууж байна” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь Ганчулуун “цагдаа аваад очъё хаягаа заагаад өг” гэсэн чинь Очирхүү “хаягаа мэдэхгүй байна аа” гээд утсаа салгасан гэсэн. Тэгээд манайхан тоглож байгаа юм байх гэж бодоод унтаад өгсөн гэсэн. Би тухайн үед унтсан байсан. Надад энэ талаар манай эхнэр Эрдэнэцэцэг маргааш нь хэлсэн. Тухайн өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай хашаанд манайд Бат-Эрдэнэ эхнэр Нарангэрэлийн хамт, Батсайхан эхнэр Баяраагийн хамт. Ганчулуун эхнэр Одмаагийн хамт би эхнэр Эрдэнэцэцэгтэй Март тэмдэглэж байсан. Тэгээд Ганчулуун найз руугаа яриад 00 цагийн орчимд найз нь болох Очирхүү нь Бүдээ гэдэг залуутай ирсэн. Тэгээд тэр 2 ороод ирсэн ба гадаа нь машин зогсож байгаад Очирхүү Ганчулуун 2 гараад машиныг явуулчхаад орж ирсэн. Бид нар манайд Очирхүү Бүдээ ирснээс хойш 2 шил том жижиг 2 архи, 2 литрийн 1 пиво бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэрүүнийг ууж байгаад би Баяраатай маргаад гэрээс гарсан. Намайг гарахад Очирхүү Бат-Эрдэнэ 2 гараад явсан байсан ба би Баяраатай хамт Бат-Эрдэнэ Очирхүү 2-ын араас удалгүй гарсан. Баяраа бид 2 гараад гэрийн зүүн талд байдаг илүү гэрийн хаалганы зүүн урд Бат- Эрдэнийн гэр 2-ын хооронд зогсож жаахан маргаж байгаад сүүлдээ эвлэрээд орж ирсэн. Баяраа бид 2 хоорондоо хэрэлдэж байгаад эвлэрээд гэрт ороход Очирхүү Бүдээ 2 явсан байсан. Намайг Баяраатай гарахад Бүдээ гэрт сууж байсан. Очирхүү Бат- Эрдэнэ 2 цугтаа гэрээс гарсан байсан. Ганчулуун Батсайхан нар гэрт байсан.Би бөөлжих гэж гэрээс гараагүй. Баяраатай л цуг гарсан. Очирхүү Бат-Эрдэнэ 2-ыг гадаа зодоон хийснийг би мэдэхгүй байна. Ганчулуун гэрээс гарсан эсэхийг би хараагүй. Намайг гэрт Баяраатай ороход Ганчулуун гэрт орон дээр байсан. 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн өгсөн гэрчийн мэдүүлэгт Баяраа, Батсайхан нар ирсэн талаар мэдүүлээгүй. Мөн манайд гаднаас хүн нэмэгдэж ирээгүй гэж мэдүүлсэн анх эхлээд Бат-Эрдэнэ Ганчулуун нар тийм мэдүүлэг өгөөгүй болохоор нь Би дуурайж мэдүүлэг өгсөн. Бат-Эрдэнэ мэдүүлэг өгчхөөд гарч ирэхдээ Очирхүү надтай юм ярьсан гэж хэлсэн. Очирхүү Бат-Эрдэнэд чи бид 2 зодоон хийгээгүй гар барилдаан хийсэн шүү гэж хэлсэн гэсэн... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 203-206/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэхуяг мэдүүлэхдээ: Бид нар нийлээд мартын намайн тэмдэглэсэн. Бид нар наймуулаа байсан. Мартын найман тэмдэглээд би эхэндээ архи уугаагүй байсан. Энэ 7 архи уугаад би хоол цай хийгээд байж байсан. Би орой 9 цагийн үеэс эхлээд цуг архи уусан. Тэгээд О.Ганчулуун найзыгаа дуудлаа гэсэн. Нэг найзтайгаа ирсэн. Манайд орж ирээд бид хэд танилцсан. Энэ өөрөө бор халзан, шар халзан Бямбаагийн дундаас гарсан хүүхэд гэж танилцсан. Тэнд нээх юм болоогүй нэг шил архи уусан. Би Отгонцэцэгтэй маргасан. Г.Бат-Эрдэнэ, С.Очирхүү хоёр гараад явсан байсан. Би Отгонцэцэгтэй гарч уулзаад эргээд ороод ирэхэд манай Бүдээ гэдэг хүн байгаагүй. Тэгээд орж ирээд хоорондоо жоохон юм ярьж байгаад унтсан. Бөөлжих гэж гараагүй. Би гомдолтой байна. Би энэ хүнд гар хүрээгүй гэв. 3. Хохирогч Б.Доржсэмбээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 сарын 08-ны өдөр хөдөө гэрээсээ аймагт орж ирсэн. Манайх аймгийн төвөөс 18 км байдаг. Аймагт орж ирээд хүүхдэдээ юм өгчхөөд орой 22 цагийн үед буцах гээд баз болох Алтан-Очирын очсон. Тэднийд хоол идчихээд мотоциклийн гэрэл асахгүй болохоор нь хонох гээд тоглосон. Алтан-Очир эмэгтэйчүүдийн баяр хүн цай уулгана гээд хугас шил архи гаргачихсан байсан. түүнээс нь 2 рунк татсан. Очирсүрэн орж ирээд бас 2 рунк архи уусан. Тэгээд Очирсүрэнгийн утас дуугараад найзууд залгаад байна хамт явах уу гэхээр нь Очирсүрэнгийн хамт урагшаа явж 1 айлд очсон хаягийг нь мэдэхгүй байна. Хашаанд нь 2 гэр байсан тухайн үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. Тэгээд гэрт ороход 3 эмэгтэй, 3 залуу байсан. Залуучууд нь 2 нь туранхай 1 нь бүдүүн залуучууд байсан. Тэр хүмүүстэй танилцахад Баацагаан сумынхан гэж байсан. Тэд нар баяр тэмдэглээд 1 шил 0.75 литрийн архи дуусгаад дахин 1 шилийг задалсан байсан. Очирсүрэн тэр хүмүүстэй найз гэсэн бөгөөд 3 залуу нь хоорондоо садан төрлийн холбоотой гэж байсан. Бид хэд танилцаад 1 шил архи задалж уусан, би юм аа мэдэж байгаа. Тэгтэл Очирхүү 1 залуутай эхлээд гар барилдаад, бас 1 хүүхэн нь шар залуу руу согтуу чи намайг тоодоггүй гээд дайраад байсан. Тэгээд Очирхүү 1 залуутай барилцаад гарсан. Араас нь намхан туранхай эмэгтэй гарсан. Тэгээд гэрийн баруун талд сууж байсан махлагдуу эмэгтэй араас нь гарсан. Цээж нүцгэн байсан залуу гараад араас нь үлдсэн залуу нь гараад гэрт 1 эмэгтэй Би одоо тэднийг харвал таньж чадна. Нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Намайг гэрээс гарахад гэрийн үүдэнд хүмүүс зодолдож байсан. Гэтэл зүүн талд миний нэрээр дуудахад эргээд харахад миний нүд рүү тас цохисон. Тэгээд би доошоо суугаад хашааны мухарт очиж тонгойж сууж байхад Очирхүү нэлээн удаж байж ирсэн. Тэгээд хамт явъя гээд гараад явж байхдаа нүд рүүгээ гэрэл тусгуулахад Очирхүү наад нүд чинь сохорчихсон юм биш үү гэсэн. Тэгээд эргэж очъё гэхээр нь би болъё гээд АлтанОчирынд очоод түргэн, цагдаа дуудсан. Би яг хэн цохисныг нь мэдэхгүй байна. Дуугаар нь бас мэдэхгүй байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг... / 1 дүгээр ххийн 20-24/

... Би хэрэг болдог өдөр Очирхүүгийн хамт 00 цаг өнгөрөөд түүний найзынд очсон. Тэнд 3 эрэгтэй 3 эмэгтэй байсан. Март тэмдэглэж байгаа бололтой 0.75 литрийн архи ууцгааж байсан. Очирхүү бид 2 ороод тэр хүмүүсээс эхлээд хойморт сууж байсан улаан малгайтай хүнтэй танилцаад тойрч гар барьж намайг Бүдээ гэдэг гэсэн. Намайг Бүдээ гэж авгайлж дууддаг болохоор хүмүүстэй Бүдээ гэж танилцсан. Тэнд бид нар 1 бүтэн 1 тал 0,75 литрийн архи дуусгасан. Шөнө 02 цагийн орчимд хүнтэй маргаад байсан бүдүүн бор хүүхэн нь олоод ирье гээд намхан улаан цамцтай хүүхэн хамт гараад удалгүй 2 шил 0,75 литрийн архи авч ирж бүгдээрээ уусан. Тэгтэл архинд явсан бүдүүн бор хүүхэн “чи намайг тоодоггүй” гээд майктай байсан алаг нүдтэй залуу руу хэрүүл гуйж дайрсан Тэгээд маргатал улаан малгайтай залуу маргаад яах юм гээд дуулцгаая гэсэн. Тэгээд дуулж байсан чинь эргээд нөгөө майктай залуу “би ер нь яасан юм’ гээд нөгөө хүүхэн рүү хэрүүл үүсгэсэн. Тэгэхэд улаан малгайтай залуу Очирхүүтэй маргаад барилцаж гарсан. Араас нь бүгд гарсан. Гэрт Ганчулуун гэдэг бүдүүн бор залуу үлдсэн. Тэгэхэд би араас нь гарсан гарахдаа хаалгаа ярсан. Тэгэхэд гэрээс зайтай урд жаахан зүүн нь зодоон болж байсан. Би гэрээс гараад “болиоч” гээд 5-6 алхсан чинь зодоон байсан орчмоос нэг нь гараад ирлээ ална аа гээд орилсон. Тэгтэл араас Ганчулуун Бүдээ муу пизда минь гараад орилдог байна ш дээ гэсэн эргээд харахад миний нүд рүү цохисон. Тэгээд гал манараад би нэг мэдсэн гэрийн зүүн урд ухаан орж гараад тонгойгоод нүдээ дараад байж байгаад харахад гэр нь гэрэлтэй хашааны том хаалга онгорхой байсан. Тэгээд би том хаалгаар нь гараад Очирхүү гэж орилсон. Би хашааны гадаа гарахад Очирхүү хүрч ирсэн. Би миний нүд юм харахгүй байна гэсэн Очирхүү асаагуурын гэрэл тусгаад харснаа нүднээс чинь цус гарсан байна эргэж орж зодолдъё гээд байхаар нь би эргэж орохгүй гээд алхаад дүүгийндээ ирсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг... /1 дүгээр хх-25-26/

...Би гэрт байгаа хүмүүст өөрийгөө Бүдээ гэж танилцуулсан. Миний нутаг усыг асуухаар нь би Эрдэнэцогтынх гэсэн. Тэгтэл хэний хүүхэд вэ гэхээр нь Шар халзан Бямбаа бор халзан Бямбаа гэдэг ногоо тарьдаг хүний хүүхэд гэж танилцуулсан. Би анх танилцахдаа Бүдээ хэлсэн.Очирхүү бид 2 анх тэр айлд очихдоо нэг их согтоогүй байсан. Тэр айлд очихоосоо өмнө Очирхүү бид 2 Отгонцэцэг гэдэг дүүгийндээ 0.5 литрийн хугас шил архи 2-уулаа хувааж уусан. Тэгээд халамцуу л байсан учир би очиж танилцсанаа мэдэж байгаа. Очирхүү бид 2 хойд айлынх нь залууг гуйж урагшаа хүргүүлсэн. Харин буцъя ирэхдээ явган ирсэн. Тэр машинаар хүргэж өгсөн хүнтэй би маргаагүй таних ч үгүй. Бат-Эрдэнэ намайг зодоогүй намайг нүд рүүгээ зодуулахад Очирхүүтэй хамт гадаа зодоон хийж байсан. Очирхүүгийн найз нь хэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэрээ хэлж танилцаж байсан. Нэг нь Мэхээнээ нөгөө нь Ганаа гэж байсан. Наадах залуу нь Бат-Эрдэнэ гэж байсан. Шалдан нүцгэн байсан нь Эрдэнэхуяг. Бусад нь хувцастай байсан. Гэрт Ганчулуун үлдсэн. Ганчулуун намайг цохиогүй би нэрийг нь |андуурсан байна. Намайг цохисон хүн нь Эрдэнэхуяг байгаа юм. Тухайн үед Бат-Эрдэнэ Очирхүүтэй зодолдож байсан. Ганчулуун гэрт үлдсэн харин Эрдэнэхуяг гадаа байсан ба миний зүүн талд байж байгаад миний нүд рүү цохисон. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг... / хх-27-28/ ...Би тухайн шөнө 5 дугаар багт Эрдэнэхуяг гэдэг залуугийн хашаанд Эрдэнэхуягт зодуулж нүдэндээ гэмтэл авсан юм. Намайг эргэж харахад тулж ирээд гараараа цохисон. Би нүдэндээ цохиулж гэмтэл авахдаа хашаанд байхдаа цохиулж гэмтэл авсан. Хашааны гадаа гарахад нүд гэмтсэн байсан ба Очирхүү гэрэл тусгаж харсан юм. Би Очирхүүд цохиулаагүй. Очирхүү намайг цохиулж байхад урд хүнтэй зодолдож байсан. Тэгээд намайг цохиулчхаад хашааны үүдэнд очиход араас ирээд гэрэл тусгаж үзсэн. Намайг цохисон хүн нь алаг нүдтэй бөөрөнхийдүү нүүртэй дунд зэр нуруутай бор нөхөр байсан. Энэ шинж тэмдгээр нь танина. Нэрийг нь Эрдэнэхуяг гэдэг гэсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээ болон бусад зардалд 1.556.000 төгрөг, зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 1 сарын хугацаанд өдрийн 70.000 төгрөгөөр тооцож малаа маллуулж байсан 2 малчны хөлс болох 4.200.000 төгрөгийг нэмж нийт 5.756.000 төгрөгийг нэхэмжилнэ. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг... / 1 дүгээр хх-29-30/

... Та 2018 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилж Эрдэнэхуягийнд очихдоо Би шилний хугас архийг л Очирхүүтэй хувааж уусан нэг их согтоогүй байсан. Тэгээд Эрдэнэхуягийнд байхдаа 3 шил 0.75 литрийн архийг 8-уулаа уусан би бол нэлээн уусан. Би тухайн үйл явдлыг мэдэж байгаа санаж байсан. Тэд нар хоорондоо маргаж байхад би хэнтэй ч дуугараагүй сууж байсан. Намайг Очирхүүгийн хамт Эрдэнэхуягийнд ороход Эрдэнэхуяг, Ганчулуун, Бат-Эрдэнэ нар эхнэрүүдийн хамт байсан. Эрдэнэхуягийн эхнэр туранхайдуу хүүхэн цаана хүүхдээ хөхүүлж байсан. Ганчулуун, Бат-Эрдэнэ нар гэж надтай танилцаагүй. Лав 2 хүүхэн байсан. Тэдний 1 нь дунд зэргийн туранхай, нөгөө нь бусад 2 хүүхнээ бодвол махлагдуу бор хүүхэн байсан. Гаднаас хүн ирээгүй. Батсайхан, Баяраа гэх эмэгтэй байхгүй байсан. Эрдэнэхуягтай насны хувьд миний үеийн настай бөөрөнхийдүү нүүртэй бор хүүхэн маргаж байсан. Анх ирэхэд байсан надтай танилцуулаагүй 2 хүүхний махлаг хүүхэн нь, Очирхүү Бат-Эрдэнэ 2 маргалдаж зодолдохоор гарсан. Мөн Эрдэнэхуяг тэр хүүхэнтэй маргаад бас гарсан. Хамгийн эхэлж гэрээс Очирхүү Бат-Эрдэнэ 2 барилцаж аваад гэрээс гарсан. Түүний араас удалгүй үргэлжлээд Эрдэнэхуяг түүнтэй маргалдсан махлаг бор хүүхэн гараад бүгдээрээ гарсан. Гэрт Ганчулуун үлдсэн. Тэгээд араас нь би гарч Ганчулуун гэрт үлдсэн. Очирхүү БатЭрдэнэ 2 гэрээс урд нэлээн зайтай зодоон хийж дэргэд нь хүн байхгүй байсан. Харин Эрдэнэхуягийн гэрийн зүүн талд байдаг гэрийн өмнө хүүхнүүд нь орилолдож байсан. Тэгээд би болиоч гээд 4-5 алхахад зүүн талаас 1 хүн цохисон. Тэр хүн бол Эрдэнэхуяг байсан. Би хүн андуураагүй. Анхны мэдүүлэгтээ би балмагдсан байсан тариа хийлгээд нүдний хагалгаанд оруулна гэсэн ба надад өвчин намдаах тариа хийсэн байсан. 2 дахь удаагийн мэдүүлэгт би нэрийг нь сольж хэлээд байсан адилхан төрхтэй байсан учраас нэрийг нь сольж хэлээд байсан. Намайг хэн цохисныг би мэдэж байна намайг Эрдэнэхуяг буюу бүлтгэрдүү царайтай бор залуу цохисон. Яг шөнө тулж ирээд намайг цохисон. Би гадаа гараад цохиулсан гэхэд Очирхүү “чамайг Ганаа цохисон юм биш үү чи гэрт үлдсэн ш дээ” гэсэн. Тэгэхээр нь би үгүй би гадаа цохиулсан “чамайг өмөөрч гараад гадаа цохиулсан” гэж би хэлж байсан. Очирхүү болохоор намайг Ганаа цохисон Ганаа гэрт үлдсэн шүү дээ гээд байсан. Батсайхан гэдэг хүн хүн байгаагүй. Нэмж хэлэх зүйл байхгүй. Эрдэнэхуяг миний хохирлыг барагдуулаад өгвөл би заавал гомдолтой гээд байх зүйлгүй. Өөрсдөө ч ирж уулзахгүй юм. Миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 162-164/

... 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр анх удаа мэдүүлэг өгөхдөө би эрбайсан. Мэдүүлэг өгөх үед архи гарсан эрүүл байсан. Түүнээс хойш мэдүүлэг өгөхдөө дандаа эрүүл байж мэдүүлэг өгсөн. Би тухайн хэрэг явдлын талаар хадам аав, ээж нарт яриагүй. Мөн гаднын ямар нэг хүмүүст энэ талаар ярьж байгаагүй. 2018 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих Э.Эрдэнэхуягийн орохдоо хүмүүс нэрээ Бүдээ гэж хэлж танилцаж байсан. Би Э.Эрдэнэхуягтай Бүдээ гэж нэрээ хэлээд гар барьж байсан Э.Эрдэнэхуяг өөрийгөө Баацагааных гэж байсан. Би болохоор Эрдэнэцогтынх гэж нэр усаа бас хэлж танилцуулсан. Би Эрдэнэхуягийнд зодуулаад Очирхүүтэй хамт хойшоо алхаад сааталгүй шууд Алтан-Очирынд очсон. Ямар ч л байсан гэрт нь орж байгаад түргэн дуудсан. Гэхдээ гэрт ороод нүүрээ угааж жаахан удсан байх. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 222-223/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Доржсэмбээ мэдүүлэхдээ: Шөнийн 12 цаг С.Очирхүүг дагаад айлд очсон. Ороод танилцахдаа би Эрдэнэцогтынх Бүдээ гэдэг гэж хэлсэн. Тэгэхэд бид нар Баацагааных гэж хэлсэн. Өө би тэгүүл Баацагааны хүргэн гэж танилцсан. Танилцаад Б.Эрдэнэхуягийн 2 шил архи байсан. Бид уугаад байж байхад Б.Эрдэнэхуяг руу нэг хүүхэн чи намайг тоодоггүй гээд дайраад байсан. Тэрнээс болоод маргаан үүссэн. Мөн С.Очирхүү, Г.Бат-Эрдэнэ хоёр маргаад гарсан. Тэрний араас Б.Эрдэнэхуяг хүүхэнтэй маргаад гарсан. Ганаа зөв талын орон дээр суусан, би баруун талын хоймор суугаад үлдсэн. Тэгээд би гарахад зүүн урд С.Очирхүүг унгаасан Г.БатЭрдэнэ өшиглөж байсан. Тэгэхээр нь би болиоч бие биесийгээ аллаа гээд хэлэхэд зүүн урд талаас Б.Эрдэнэхуяг өө гарч ирээд орилдог байна ш дээ, яасан том юм бэ гээл ирээд цохисон. Тэгээд би манараад нэг ухаан ороход хашааны хаалга онгорхой байсан. Хашааны гадаа гараад алхах гэхээр алхаж чаддаггүй. С.Очирхүү гээд орилоод байсан чинь С.Очирхүү араас би зодуулчихлаа гээд араас гараад ирсэн. Тэр яах бэ миний нүд юм харахгүй байна гэрэл байна уу гэхэд, С.Очирхүү асаагуурын гэрэл тусгасан, өө миний найзын нүдийг сохолсон байна. Эргэж ороод зодолдох гээд байсан, би тэгэхээр нь үгүй ээ хууль гэж байдаг юм. Хоёулаа эргээд орвол зодуулна гээд явсан. Шөнийн 2 цаг болж байхад 2 хүүхэн гарч яваад 2 шил 75 граммтай архи авч ирж уусан. Тийм зүйл болсон гэв.

5. Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой бид эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх гээд Эрдэнэхуягийнд цугларсан. Тэгээд Эрдэнэхуягийнд би эхнэр Нарангэрэл, Эрдэнэхуяг болон түүний эхнэр Эрдэнэцэцэг, Ганчулуун болон түүний эхнэр Одмаа нарын хамт баяр тэмдэглэсэн. Бид нар хүүхдүүддээ хоол хийж өгөөд манай гэрт унтуулсан. Тэгээд бид нар 6-лаа 1 шил архи болон хугас шил архи уусан. Ганчулуун Очирхүүг дуудаад шөнө аажуухан Очирхүү ганцаараа орж ирсэн тэгтэл араас нь нэг залуу орж ирсэн. Тэгээд бид 8-уулаа болоод үлдсэн талыгаа уугаад дахиад 1 шил архи уусан. Архи ууж байхад манай эхнэр Нарангэрэл Эрдэнэхуягтай архи уух уухгүйгээс болж маргасан. Тэр дундаас юу болсныг мэдэхгүй би өөрөө Очирхүүтэй гадаа гараад ирчихсэн гэрээс зайдуухан дэрсний орчим бие биетэйгээ зууралдсан байсан. Очирхүү бид 2 давхралдаад ойчсон гэхдээ аль талаараа унасандаа мэдэхгүй байна. Тэгсхийгээд бид 2 салаад би гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ ороход хүүхдүүд унтаж байсан ба эргээд Эрдэнэхуягийнд ороод унтаж амаръя гээд ухаан ороод юу болов гэхэд манай эхнэр зөрж гараад гэр рүүгээ орсон. Очирхүү болон нөгөө залуу байхгүй бусад нь байсан. Тэгээд амарсан өглөө нь цагдаа ирсэн. би нэлээн согтуу байсан. Очирхүүтэй намайг зодоон хийж байхад хэн салгасныг мэдэхгүй байна. Гэрээс хэн гарч ирснийг мэдэхгүй байна. Гэрт ороход Очирхүү болон нөгөө залуугаас бусад нь байсан. Очирхүү бид 2 юунаас болж зодоон хийснийг мэдэхгүй байна. Гадаа Эрдэнэцэцэг боль боль гэж хэлж байсан. Дэргэд өөр хүн байсан эсэхийг мэдэхгүй. Би тухайн үед дээгүүрээ фудволктой байсан. Эрдэнэхуяг эхлээд цээж нүцгэн сууж байсан. Ганчулуун цагаан юүдэнтэй цамцтай байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61-63/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 08-09 шилжих шөнө эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэйчүүдээ баярлуулах гээд байж байсан. Хоол унд хийгээд 1 шил архи 2 пиво уусан. Тэгээд байж байхад хохирогч, С.Очирхүү хоёр ирсэн. Энэ хоёрыг ирэхэд 2 пивоо уугаад дууссан, нэг шил архи талдаа оруулсан байсан. Энэ хоёр ирсний дараа айл руу явж нэг шил архи авчирсан. Тэгээд Б.Эрдэнэхуяг Б.Отгонжаргалыг архи уухгүй байна гэж хоорондоо ярьж байсан. Уух, уухгүй байна гэж ярихаар нь би боль боль гэж хэлсэн. Тэгээд С.Очирхүү намайг тэврээд гараад явсан. Гадаа С.Очирхүү бид хоёр гадаад зууралдаж байж байгаад бид хоёр салаад би гэр рүү ороод, эргээд гараад ирэхэд хохирогч байхгүй байсан. Эргээд Б.Эрдэнэхуягийнд орж ирээд байж байхад С.Очирхүү О.Ганчулуунтай утсаар яриад тумбаашийн энд харих гээд явж гэж ярьсан. Тэгээд нэлээн байж байгаад ахиад залгаснаа энэ хүний нүд нь сохорсон гэж хэлэхэд, хаана байна гэхэд гэртээ очиж явна гэж хэлсэн. Гэрийнхээ хаягийг хэл бид нар цагдаа, эмч нар аваад очъё, яагаад сохорсон юм гэхэд, манай үүдэнд дээр байсан юм бол буцаагаад дагуулаад ороод ирэхгүй ясан юм гэж хэлсэн. Эхлээд тумбаашийн энд харих гээд явж байна гэж ярьчхаад, дараа гэрийнхээ хажууд ирсэн байна. Энэ хүний нүд сохорсон байна гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ хаягийг хэлчих гэхэд би хаягаа мэдэхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Бид нар дахиад хэд хэд залгаад утсаа аваагүй. Утсаа авахгүй болохоор нь тоглоно гэж байхгүй юм даа гэж гайхаж байгаад бид нар унтсан. 3 дугаар сарын 9-ний өглөө унтаж байхад цагдаа нар ирсэн. Яасан бэ гэхэд, С.Очирхүү бид нар дөрвүүлхнээ байсан гэж хэлээрэй гэсэн. Би юу ч ойлгоогүй машинд суусан. С.Очирхүү байцаалт өгөхдөө чи бид хоёр гар барилдаан хийсэн шүү, гарч барилдана гэж гарсан шүү гэж хэлсэн. Би тэр үед юу ярьсныг сайн ойлгоогүй гэв.

7. Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 03 сарын 08-ны орой 20 цагийн үед баяр тэмдэглэх гээд Эрдэнэхуягийнд очсон. Тэнд Эрдэнэхуягийн гэр бүл, Ганчулуун, Бат-Эрдэнийн гэр бүлийнхэн хамт байсан. нөхөр бид 2 очоод 8 хүн байсан. Тэнд бид нар баяр тэмдэглэж хоол унд хийж идэж уусан. Шөнө аажуу гаднаас Ганчулуун яриад 2 залуу орж ирсэн. нэг 1 пагдгар нөгөөх нь туранхай. Тэр 2 орж ирээд бидэнтэй хамт ууж сууцгаасан. махлагдуу залуу нь бор халзан Бямбаа шар халзан Бямбаагаас гарсан хүн байна гээд гар барьж танилцах гээд байгаа бололтой байсан. Нэрээ хэн гэж танилцуулсныг мэдэхгүй байна. Тухайн үед Эрдэнэхуяг намайг согтохгүй байна гээд байсан. Би олон дунд намайг яагаад онцлоод байгаа юм бэ гэсэн. Тэгтэл Бат-Эрдэнэ, Эрдэнэхуягийг боль гээд дайрсан чинь манай нөхөр Батсайхан дүү Бат-Эрдэнийг цохих гэтэл Ганчулуун манай нөхрийг орон дээр суулгаж дарсан. Тэгээд Бат-Эрдэнэ, Нарангэрэл нар гарсан. Очирхүүг гарсныг мэдэхгүй. Тэгээд би буцаж орж хувцсаа аваад гарсан. Гадаа хүн харагдаагүй. Миний нэр Отгонжаргал боловч ойр орчмын хүмүүс Баяраа гэж дууддаг. Гэрт маргаан зодоон хийгээгүй. Би Эрдэнэхуягтай жаахан маргасан. Нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-89/ .

..Эрдэнэхуяг бид 2 тэдний гэрийн гадаа сууж байгаад эхлээд Эрдэнэхуяг ороод араас нь би орсон. Би гэрт ороод куртикээ аваад гарсан. Батсайханыг үлдээсэн. Намайг гэрт ороход Очирхүү, Доржсэмбээ 2 байхгүй байсан. Эрдэнэхуяг бид 2 салаагүй хамт гэрийн үүдэнд сууж байгаад орсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 172-174/

8. Гэрч Б.Отгонжаргал мэдүүлэхдээ: Тэр гэрт зодоон цохион, хэрүүл маргболоогүй. Б.Эрдэнэхуяг бид хоёр маргасан. Үүдэн дээр гарч уулзаад орсон гэв.

9. Гэрч С.Очирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Би өчигдөр гэртээ байж байтал хөдөөгөөс Доржсэмбээ гээд манай дүү АлтанОчирын эхнэрийнх хадам ах нь ирсэн. Тэгээд би орой 22 цагийн орчим Алтан-Очирынд ороход Доржсэмбээ 1 шил архи тавьчихсан Алтан-Очир болон түүний эхнэр Отгоо нар байсан. Тэгээд архиа Доржсэмбээ бид 2 хувааж уугаад байж байтал манай найз Ганчулуун утсаар залгаад амьчуулд байна Бат-Эрдэнэ ахынд хүрээд ир гэсэн. Би БатЭрдэнийнд нь өглөө нь очсон юм. Тэгээд Доржсэмбээг аваад хамтдаа Бат-Эрдэнийнд очиход тэднийд Бат-Эрдэнэ эхнэртэйгээ Эрдэнэхуягийн гэрт Эрдэнэхуягийн эхнэр, Ганчулуун эхнэртэйгээ 6-уулаа архи уугаад тоглоод сууж байсан. Доржсэмбээ бид 2 ороод Доржсэмбээ хүмүүстэй танилцсан. Тэгээд тэднийд 2 шил архи ууцгаасан. Би нэлээн согтсон бөгөөд Бат-Эрдэнэ гаръя барилдъя гээд байсан. Тэгээд би яагаад чамтай барилддаг юм гээд гарсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 барилцаад авсан. БатЭрдэнэ намайг барьж аваад унаад бид 2 дээр доор ороод ноцолдсон. Тэгэхэд гадаа Б Эрдэнэ бид 2 гадаа байсан. Бусад нь гэрт үлдсэн юм би бас сайн санахгүй байна. Тэгээд бид 2 зодолдоод дээр доороо орсон би ойчихдоо шанаагаараа газар мөргөөд шалбалсан. Би Бат-Эрдэнийн өмнөөс заамдалцаад барилцаад авсан Бат-Эрдэнэ бол намайг цохиогүй харин зууралдаад намайг унагааж дээр доор орж ноцолдсон. Тэгтэл Эрдэнэхуяг гарч ирж салгасан юм шиг байна лээ. Нэг нь лав Бат-Эрдэнийг аваад цаашаа явсан. Тэгээд эргээд Доржсэмбээг авах гэхэд байхгүй байхаар би гэр рүүгээ явж байсан чинь хашааны үүдэнд нь Доржсэмбээ сууж байсан. Тэр миний нүд юм харахгүй байна гэсэн. Би тэгэхээр нь асаагуурын гэрэл тусгаад харахад зүүн нүднээс нь цус гоожсон байхаар нь хамтдаа гэр лүү| ирсэн. Тэгээд яагаад ингэчхэв гэтэл Доржсэмбээ мэдэхгүй ээ нэг нь л цохих шиг боллоо гэсэн. Доржсэмбээ найзыгаа авъя гээд миний араас гарсан юм шиг байгаа юм. Тэгээд цохиулчхаад тэр чигтээ хашааны гадаа гарсан юм шиг бай лээ. Хэрүүл маргаан болоогүй. Бат-Эрдэнэ надтай гар барилдаан хийж байгаад барилдах болоод гарсан юм. Би Бат-Эрдэнийг гар барилдаанаар дийлсэн юм тэгэнгүүт гарч барилдъя гэсэн чинь барилдаан нь зодоон болсон. Гэхдээ бид биесийгээ цохилцоогүй зууралдаж дээр доороо орсон. Бат-Эрдэнэ намайг дэгээдэж унагаасан чинь би доор нь орсон юм. Доржсэмбээг хэн цохисныг мэдэхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй эх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34/ ... Ер нь бол хашаанд гарч Бат-Эрдэнэтэй би зодолдсон. Бид 2 барилдаанаас болж муудалцсан. Би эхлээд Бат-Эрдэнэтэй зодоон хийж байхад гэрээс хүмүүс ирсэн. Бүгд л гарч ирэх шиг болсон. Бат-Эрдэнэ намайг боож унагаагаад би доор нь орсон. Тэгээд би доор нь байж байтал дээрээс больцгоо гээд нэг хүн салгасан нь Мэхээнээ буюу Эрдэнэхуяг л салгах шиг болсон. Бат-Эрдэнэ бид 2 гэрээс гараад 10 гаран метрийн цаана очиж зодолдсон. Бат-Эрдэнэ гэрээс гараад барилцаж аваад нааш ир гээд цаашаа дагуулж яваад гэрээс холдсон. Надаас Бат-Эрдэнэ салгаад гэр рүүгээ чирээд авч орсон. Тэгээд би эргээд Доржсэмбээг авах ороход Доржсэмбээ байхгүй болохоор нь буцаад шууд гарсан. Гэрт ороход хүмүүс байсан. Гэрт хэн хэн байсныг анзаараагүй би шууд явлаа гээд гарсан. Намайг Бат-Эрдэнэтэй барилцаж аваад гарахад гэрт байсан харин гадаа гарсны дараа гэрээс хүмүүс гарч ирж байсан. Ганчулуун гарсан эсэхийг мэдэхгүй. Доржсэмбээгийн нүдийг хэн цохисныг мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-35-36/ Би тэр шөнө Доржсэмбээгийн хамт 5 дугаар багийн 11 дүгээр гудамжны 26 тоотод байх Ганчулууны баз Эрдэнэхуягийнд очсон. Тэнд Ганчулуун, Бат-Эрдэнэ, Эрдэнэхуяг нар эхнэрүүдтэйгээ хамт баяр тэмдэглэж байсан. Доржсэмбээ өөрийгөө бор халзан Бямбаагийн банди Бүдээ гэж танилцуулж байсан. Би сайн санаж байна. Тэнд байсан бүх хүнтэй Бүдээ гэж өөрийгөө танилцуулж байсан. Доржсэмбээ бид 2 эхэлж очихдоо халамцуухан байсан. Ганчулуун саарал фодволктой, Эрдэнэхуяг цээж нүцгэн, БатЭрдэнэ улаан футволктой байсан. Би Бат-Эрдэнэтэй зодоон хийх гээд гарахад араас Эрдэнэхуяг гарч ирж байсан. Эмэгтэй хүн бас араас гарч ирж байгаа бололтой байсан. Хэн гарч ирснийг мэдээгүй Ганчулуун гарч ирэхийг би хараагүй. Өөр эрэгтэй хүн байгаагүй. Тэнд эрчүүдээс Бат-Эрдэнэ. Эрдэнэхуяг, Доржсэмбээ, Ганчулуун бид хэд л байсан. Тэгээд Бат-Эрдэнэ, Эрдэнэхуяг, Ганчулуун нарын эхнэрүүд байсан. Би Доржсэмбээгийн хамт явж байгаад Ганчулуун руу залгаад “гудамжны үзүүр дээр явж байна” бас “нүд нь сохорсон юм шиг байна” гэж хэлсэн. Би мэдэхгүй байна. Та нар хүний нүд сохорсныг мэдэх үү та мэдэхгүй байгаа биз дээ гэж хэлсэн. Би сандраад тэгж хэлсэн. Би Бат-Эрдэнэд зодуулсан гэж ярьсан нь үнэн. Харин Доржсэмбээг Ганаа гэдэг хүн цохичих шиг боллоо гэж би яриагүй. Харин Отгонцэцэг дараа нь би Ганааг Бүдээгийн нүдийг сохолчихлоо гэж ярьсан ш дээ гэж байсан. Намайг зодоон хийж байхад Мэхээнээ буюу Эрдэнэхуяг Бат-Эрдэнийг надаас салгаад гэр лүүгээ авч явсан. Ганчулуун гарч ирэхийг би хараагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-37-38/

... Тухайн үед 3 гэр байсан ба 1 гэр нь илүү гэр байсан. Тухайн хашаанд Эрдэнэхуягийнх болон Бат-Эрдэнийнх байсан. Мөн насанд хүрсэн 8 хүн байсан. Өөрөөр Бат-Эрдэнэ эхнэрийн хамт, Эрдэнэхуяг эхнэрийн хамт, Ганчулуун эхнэрийн хамт тэгээд Доржсэмбээ бид 2 нийлээд 8-уулаа байсан. Доржсэмбээг нүдээ сохлуулах үед саяны миний хэлдэг хүмүүс л байсан. Ямар ч байсан Доржсэмбээ бид 2-ыг ирэхэд дээрх хүмүүс байсан өөр хүн байгаагүй би тухайн үед согтолт багатай байсан. Батсайхан, Баяраа гэх хүмүүс байгаагүй. Доржсэмбээ бид 2-ыг очихоос өмнө болон явсны дараа л ирээгүй бол бид 2-ыг байх үед тийм хүмүүс байгаагүй. Би Баяраа Батсайхан хүмүүсийг танихгүй, сонсоо ч үгүй юм байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-75/

... Тэд нар хуйвалдаж байгаа байх Доржсэмбээ бид 2 очиход тийм хүмүүс байхгүй байсан. Зодоон хийгээд тарахад ч гэсэн байхгүй байсан. Доржсэмбээ бид 2-ыг очихоос өмнө юм уу дараа нь ирсэн байх. Би ухаанаа алдаж мэдрэлгүй болтлоо согтоогүй учир мэдэж байна. Би өөрийнхөө утсаар Ганчулуун руу гудамжны үзүүр гарч явах замдаа залгаад “Манай найзын нүдийг сохолсон байна” гэж хэлсэн “цагдаа эмнэлэг аваад очъё байж бай” гэсэн. Тэгтэл миний утасны цэнэг дууссан тул гэртээ очоод цэнэглээд дахин залгасан. Тэгэхэд Ганчулуун “хаягаа заагаад өг яваад очъё” гэсэн. Би тэгээд гэрийнхээ хаягийг мэдэхгүй тул зааж өгөөгүй. Ганчулууныг л хэлж байсан юм болов уу тэгж ярьснаа санахгүй байгаа юм. Би эхлээд Эрдэнэхуягийнд очиход Баяраа, Батсайхан байгаагүй. Харин 3 хос эхнэр нөхрүүд л байсан. Харин тэднийд архи ууж байгаад салхинд гараад гэр рүүгээ алхаж байгаад согтсон байсан. Би Эрдэнэхуягийнд архи ууж байгаад сүүлдээ зодоон болоод Доржсэмбээ бид 2 гэр рүүгээ явсныг санаж байна. Тэгэхэд хашааны үүдэнд нь намайг гарахад Доржсэмбээгийн нүднээс цус гоожсон байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр ххийн 170-171/

...Бат-Эрдэнэ бид 2 хоорондоо л маргасан. Тэгээд хамт гадаа гадаа намайг цохиод авахаар нь би адилхан урдаас нь барьж аваад дээр доороо ороод зодолдсон. Батсайхан гэж хүн байгаагүй. Би Доржсэмбээтэй гудамжны үзүүр дээр дээр явж байна хэлсэн. Тэгэхдээ манай найзын нүд нь юм харахгүй сохолсон байна гэж хэлсэн. Тумбааш дөнгөж гудамжны үзүүр тойроод байдаг юм. 5-р багийн 12 гудамжны харалдаа байдаг юм. Эрдэнэхуягийнх 5-р багийн 11 дүгээр гудамжинд байдаг юм. Гэрийнхээ гадаа очоод дахин Ганчулуунтай холбогдсон боловч утасны цэцэг дууссан. Бас гэрийнхээ хаягийг Ганчулуунд хэлж мэдэхгүй байсан. Ганчулуун, Эрдэнэхуяг, БатЭрдэнэ нарт 4-үүлээ хамт шүү гэж хэлээгүй. Харин би мэдэхгүй шүү та нар мэдэж байна уу л гэж хэлсэн. Намайг зодооноо дуусгаад Эрдэнэхуягийн хашааны гадаа гарахад хашааны үүдэнд Доржсэмбээ нүдээ цохиулчихсан гээд сууж байсан. Өөрөе гэрээс гарахад миний нэрээр дуудаад нүд рүү цохисон гэж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 189-190/

10. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Очирхүү мэдүүлэхдээ: Бид хоёр айлд очсон. Би Бат-Эрдэнэтэй маргалдаад гадаа гараад барилцаж аваад би доор нь орсон байсан. Тэгээд манай найз намайг салгах гээд гараад ирсэн байсан. Тэгтэл урдаас нь цохисон. Тэгээд би салаад гэрт нь ороод найзыгаа авах гэхэд, манай найз байхгүй байсан. Хашааны гадаа нүднээс нь цус гоожсон зогсож байсан гэв. 11. Гэрч О.Ганчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Өчигдөр эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх гээд би Эрдэнэхуягийнд би эхнэрийн хамт 20 цагийн үед очсон. Тэнд Эрдэнэхуяг, эхнэртэйгээ хадам ах Бат-Эрдэнэ бас эхнэртэйгээ байсан. Тэгээд би эхнэрийн хамт очоод 6-уулаа нийлж хоол хийж баяр тэмдэглэн архи уусан. Баяр тэмдэглэж байгаад би найз Очирхүүг 00 цагийн орчимд утсаар дуудсан. Тэшээд удалгүй 1 залуугийн хамт ирсэн. Тэгээд нөгөө залуутай нь бид нар танилцаад инээж хөхрөөд ярилцаад 2 шил архи уусан. Бид нар өмнө уусан байсан болохоор согтуу нь согтуу байсан гэхдээ бүх зүйлийг мэдэж байсан. Тэгээд шөнө дунд болсон. Тэгтэл надаас бусад эрэгтэйчүүд гэрээс гарсан яагаад гарсныг мэдэхгүй байна. Гадаа чимээ шуугиан болоогүй. Тэд нар гадаа удаагүй бөгөөд эргэж орж ирэхдээ Эрдэнэхуяг, Бат-Эрдэнэ 2 орж ирсэн. Очирхүү болон нөгөө хамт ирсэн залуу 2 орж ирээгүй явсан байсан. Тухайн үед 03-04 цагийн орчим болж байсан байх цаг хараагүй. Тэгээд би унтаад егсөн. Эрдэнэхуяг л харин Бат-Эрдэнийн эхнэрийг чи яагаад архи уучхаад согтдоггүй юм гэж байсан. Түүнээс маргалдаж муудалцаагүй. Гэрт л лав зодоон болоогүй. Тэд нар гараад л явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32/

... Тухайн үед 3 гэр байсан ба нэг нь Эрдэнэхуягийнх нөгөө нь Бат-эрдэнийнх гурав дахь нь жижиг илүү гэр байсан. Тухайн үед буюу 2018 он 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Эрдэнэхуяг эхнэр Эрдэнэцэцэг хамт, Бат-Эрдэнэ эхнэр Нарангэрэлийн хамт, би эхнэр Одмаагийн хамт Доржсэмбээ, Очирхүү нар байсан. Эдгээр хүмүүс л байсан өөр хүмүүс байгаагүй. Батсайхан болон Баяраа гэдэг эхнэр нөхөр 2 орой нь байж байгаад Доржсэмбээ Очирхүү 2-ыг ирэхээс өмнө явсан. Доржсэмбээ Очирхүү хоёрыг ирэхээс өмнө Баяраа Батсайхан нар явсан байсан. Би сайн санаж байна. Баяраа Батсайхан нар Доржсэмбээ Очирхүү 2-ыг ирсэн хойно байсан ба Доржсэмбээг нүдээ цохиулахад Батсайхан ах гэрт байсан ба тэр гараагүй. Баяраа нь гадаа гарсан байсан. Эрдэнэхуяг Бат-Эрдэнийн эхнэр Нарангэрэлтэй муудалцаад Батсайхан ах Бат-Эрдэнэ рүү дайрсан тэгэхээр нь бариад орон дээр дарж байсан. Би өмнө нь сандраад хэлж чадаагүй. Батсайхан Доржсэмбээгийн нүдийг цохиогүй. Батсайхан бид 2 цуг гэрт байсан. Гадаа нь хэн байсныг мэдэхгүй. Эрдэнэхуяг гарч бөөлжчихөөд орж ирж байсан. Доржсэмбээ Очирхүү, Бат-Эрдэнэ нар гадаа байсан гэрт манай эхнэр л орон дээр 2 нялх хүүхэдтэй байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 76-77/

... Би гэрээс гараагүй болохоор мэдэхгүй байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгч болохгүй гэдэг хуулийн заалтыг уншсан. Уг заалтыг ойлгосон. Очирхүү л анх цагдаа дээр ирэхдээ “Бат-Эрдэнэ Эрдэнэхуяг Ганчулуун нар байсан би бас байсан тэгээд 4-үүлээ байсан гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд би тэрүүгээр нь Очирхүү Доржсэмбээ 2-оос гадна Бат-Эрдэнэ Эрдэнэхуяг бид 3 гурван гэрээрээ байсан гэж мэдүүлсэн. Уг нь Батсайхан, Отгонжаргал 2 хэрэг болоход байсан юм. Гэрээс Батсайхан ахыг би ор руу дарж байхад хүмүүс гарч байсан. Яг хэн хэн эхэлж гарсныг мэдэхгүй. Эрдэнэхуяг Отгонжаргал 2 маргалдаад Эрдэнэхуяг руу Бат-Эрдэнэ боль гээд цохих гэсэн. Тэгээд Батсайхан ах бас цаанаас Эрдэнэхуягийг цохих гэхээр нь би очоод Батсайхан ахыг боль гээд ор руу дарсан. Тэгээд хүмүүс гарцгаасан хэн эхэлж гарсныг мэдэхгүй хамгийн сүүлд манай эхнэр Одмаа нөгөө орон дээр Батсайхан ах бид 2 гэрт байсан. Бусад хүмүүс бүгд гараад явцгаасан. Хэн эхэлж гараад дараа нь хэн гарсныг мэдэхгүй байна. Бат-Эрдэнэ Очирхүү 2 гэрт бол зодолдоогүй гадаа л зодолдсон байх би мэдэхгүй байна. Баяраа эгч буюу Отгонжаргалыг маргааны дараа гэр рүүгээ явсан болохоор би Нарангэрэлийг Эрдэнэхуягтай маргасан гэж мэдүүлсэн. Би эхний мэдүүлгээ Очирхүүгийн хэлснээр Батсайхан, Баяраа буюу Отгонжаргал нарыг байхгүй гэж өгсөн. Дараагийн мэдүүлгээ зүгээр Отгонжаргалтай л хэрэлдэж байсныг Нарангэрэлтэй маргасан гэж хэлсэн. Яагаад гэвэл Отгонжаргал буюу Баяраа эгч сүүлд нь явчихсан болохоор тэгж мэдүүлсэн юм. Яг хэн хэн эхэлж орж ирснийг санахгүй байна. Ямар ч байсан Очирхүү Доржсэмбээ хоёроос бусад нь орж ирсэн байсан ба Баяраа буюу Отгонжаргал эгч куртикээ аваад харья гээд гэр рүүгээ явсан. Батсайхан зүгээр гэрт хоцорсон. Тэгээд бид нар унтацгаасан. Очирхүү над руу “Тумбааш дээр гэртээ харих гэж явна гэж ярьсан. Тэгэхэд гэрт Батсайхан, Эрдэнэхуяг, Бат-Эрдэнэ, Эрдэнэхуяг бид нар байсан. Отгонжаргал тэгэхэд гэр рүүгээ явчихсан Дараа нь гэрийнхээ үүдэнд очсон байна гэрийнхээ хаягийг мэдэхгүй” гэсэн тэгээд утас нь холбогдоогүй салсан.Доржсэмбээ манайд байхдаа хэн нэгэнтэй маргаагүй, нэлээн согтолттой байх шиг байсан. Отгонжаргал буюу Баяраа эгч Доржсэмбээ, Очирхүү нарыг явсны дараа гэр рүүгээ явсан. Доржсэмбээ, Очирхүү нарыг гараад явсан болохоор гэр рүүгээ явсан гэж бодсон. Дахиж тэр 2 орж ирээгүй. Отгонжаргал бол гэрээс хүмүүс гарахад гарсан ба эргэж орж ирээд явсан юм. Отгонжаргал яагаад нөхрөө авч яваагүйг сайн мэдэхгүй. Шөнө Очирхүү залгахад эмнэлэг, цагдаа аваад очих уу гэж бид бөөнөөрөө ярилцсан. Тэгтэл Очирхүү хаягаа мэдэхгүй байсан ба утсаа унтраасан байсан. Тэгээд бид нар унтсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175-177/

12. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Ганчулуун мэдүүлэхдээ: Б.Эрдэнэхуяг бид нар 4 гэрээрээ нийлээд байж байхад С.Очирхүү 3 гэрээрээ байсан шүү гэж хэлээрэй гэсэн. Г.Батсайхан, Баяраа хоёр хүн байхгүй байсан гэж С.Очирхүү дайраад байсан. С.Очирхүү айлд байж байхдаа нээх зодоон болоогүй. Дараа нь Тумбаашт харих гээд явж байна гэж ярьсан. Дараа нь ахиж яриад ийм ийм зүйл болсон талаар хэлэхэд үнэн зөв юм уу гэхэд утсаа салгаад алга болсон. Гэрийнхээ хаягаа хэл гэхэд хэлээгүй. Утсаа унтраагаад өглөө нь бөөн юм болсон гэв. 13. Гэрч Г.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г.Бат-Эрдэнэ миний төрсөн дүү Эрдэнэхуяг, Ганчулуун 2 нь миний хүргэн дүү нар. Би 2018 оны 03 сарын 08-ны орой 20 цагийн үед баяр тэмдэглэх гээд Эрдэнэхуягийнд очсон. Тэнд Эрдэнэхуяг, эхнэр Эрдэнэцэцэг, Ганчулуун эхнэр Одмаатай, Бат-Эрдэнэ эхнэр Нарангэрэлийн хамт байсан. Тэнд бид нар 1 шил архи 2-3 пиво уугаад баяр тэмдэглэсэн. Тэгтэл Ганчулуун утсаар яриад дараа нь 2 хүн орж ирсэн. Ганчулууны найз би танихгүй байсан. тэр 2 орж ирэхэд махлагдуу нөхөр нь бор халзан Бямбаа шар халзан Бямбаагаас гарсан хүү байна гэж байсан. Эрдэнэхуягтай гар барьж танилцсан. Өөр хүнтэй гар барьж танилцаагүй. Нөгөө залуу нь туранхай өмнө нь Ганчулуунтай хамт явж байсан залуу байна лээ. тэгээд бид нар хоол идэж байсан Эрдэнэхуяг Баяраа эгч архи уухгүй согтохгүй байна гээд байсан. Баяраа болохоор олон дунд намайг яагаад онцлоод байгаа юм бэ гээд байсан. Тэгээд Бат-Эрдэнэ, Эрдэнэхуяг руу дайрахаар нь би Бат-Эрдэнийг цохих гэсэн Ганчулуун намайг орон дээр дарж авсан. Тэгээд Бат-Эрдэнийг Очирхүү аваад гарсан. Араас нь Нарангэрэл, Баяраа нар гарсан. Эрдэнэхуяг, Доржсэмбээ 2-ыг хэдийд гарсныг нь мэдэхгүй байна. Би согтолттой байсан. Гэрт Доржсэмбээ хүнтэй муудалцаагүй, нүдийг нь хэн цохисныг нь би мэдэхгүй. Тэгээд эхнэр бид 2 явсан. Бид 2-ыг явахаас өмнө Ганчулууны утас руу Очирхүү залгаад байсан. Ганчулуун утсаар ярьсныхаа дараа хүний нүд сохолчихсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа, эмч аваад очих уу хаягаа хэлээдэх гэхэд цаанаас нь хаягаа мэдэхгүй байна гэж хэлж байсан. Хэний нүд сохорсон талаар Ганчулуун хэлээгүй. Би Доржсэмбээг цохиогүй. Миний ярьсан зүйлс үнэн гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-82/

14. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Батсайхан мэдүүлэхдээ: Тэр бид нар мартын найман тэмдэглээд бид нар бүгд байж байсан. Б.Эрдэнээгийн гэр бүл, О.Ганчулууны гэр бүл, Г.Бат-Эрдэнийн гэр бүл манай гэр бүл байж байсан. Тэгээд С.Очирхүү энэ хоёр орж ирсэн. Бид нар 2 пиво, 1 шил архи авсан байснаа ууж дуусгаад. Манай эхнэр манай гэрт нэг шил архи байгаа гээд авахаар явсан. Тэр архийг авчраад ууж байтал Б.Эрдэнэхуяг Баяраа эгч яагаад архи уухгүй байгаа юм гэж хэлсэн. Баяраа би ууж л байгаа ш дээ гэхэд, тэндээс Бат-Эрдэнэ яах гэж ингэж байдаг юм гээд Эрдэнэхуяг руу дайрсан. Тэгэхэд нь би Г.Бат-Эрдэнийг яах гээд байгаа юм чи гээд босоод ирэхэд О.Ганчулуун намайг орон дээр дарсан. Тэгээд хүмүүс гэрээс гараад явсан. БатЭрдэнийг С.Очирхүү аваад гарсан, хохирогч араас нь гарсан бид нар үлдсэн. Ахиж эргэж орж ирээгүй гэв. 15. Гэрч Г.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өчигдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр Эрдэнэхуяг, ах Бат-Эрдэнэ, хүргэн Ганчулуун нар эхнэрүүдээ баярлуулах гээд манайд баяр тэмдэглэсэн. Бид нар 20 цагаас хоол ундаа хийгээд хөзөр тоглож шил архи хувааж уусан. Тэгж байтал гаднаас Очирхүү гээд Ганчулууны найз нь 1 залуугийн хамт ирсэн. Ганчулуун утсаар Очирхүү гэдэг найзыгаа дуудаад ирүүлсэн юм. Очирхүү нь танихгүй залуутай ирээд бид нар дахин 1 шил архи хувааж ууса Тэгээд манайд бүгдээрээ дуулж байгаад Бат-Эрдэнэ Очирхүү нар гар барилдаан хийгээд байсан. Эхлээд манай нөхөр бөөлжих гээд гарсан. Удалгүй Бат-Эрдэнэ ах Очирхүү 2 барилдана гээд гарсан. Гэрт эмэгтэйчүүд болон Ганчулуун, Очирхүүтэй ирсэн залуу нар үлдээд араас нь тэр танихгүй залуу гарсан. Тухайн үед цаг 3| цагийн орчим болж байсан байх. Гадаа тэд нар яасныг мэдэхгүй манай нөхөр удалгүй орж ирсэн. Араас нь Бат-Эрдэнэ орж ирсэн. БатЭрдэнэ орж ирэхдээ хувцас нь бага зэргийн шороо тоостой байсан. Очирхүү болон нөгөө танихгүй залуу 2 дахин орж ирээгүй явсан. Бид нар түүнээс хойш жаахан ярьж сууж байгаад унтсан. Бат-Эрдэнэ, Эрдэнэхуяг нар Доржсэмбээг зодоогүй. Зодсон бол хүн цохичихлоо гэж ярих байх. Эрдэнэхуяг бөөлжиж үхлээ гээд орж ирээд унтсан. БатЭрдэнэ араас нь орж ирсэн. Бараг цуг шахуу орж ирсэн. Гэрээс гарцгаасны дараа Эрдэнэхуяг Бат-Эрдэнэ нар ар араасаа орж ирсэн. Би нөгөө хүмүүсийг хаачсан эсэхийг асуугаагүй. Нөгөөдүүл эргэж орж ирээгүй. Гэрт ямар нэг маргаан зодоон болоогүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх 41-42 /

... Очирхүү 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө цагдаатай ирэхдээ цагдгарсны дараа байх цагдаа байхгүй үед “ мэдэхгүй гэж хэлээрэй бүгдээрээ мэдэхгүйгээрээ явъя” гэж хэлсэн. Тэгээд би юу болоод байгаа юм бэ гэхэд “хүний нүд сохорсон байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдүүлэг өгөхдөө юу болсныг сайн мэдэхгүй талаар мэдүүлэг өгсөн. Яг үнэндээ бол Очирхүү Бат-Эрдэнэ 2 гар барилдаан хийгээгүй. Очирхүү Бат-Эрдэнэ 2 цохилцож аваад гарсан. Очирхүү дараа нь Ганчулууны утас руу залгаж ярьсан. Би Ганчулуунаас хэн бэ гэж асуухад Очирхүү байна үзүүр дээр явж байна гэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш дахин нэлээн удсаны дараа Очирхүү Ганчулууны утас руу залгасан. Тэгэхэд Ганчулуун утсаар яриад нөгөө хүний чинь нүд нь сохорсон байна манайхан” гэж бидэнд хандаж хэлсэн. Би Ганчулуунаас хаана вэ гэж асуухад “гэрийн гадаа” гэж хэлсэн. Тэгэхээр би хаягаа хэлчих эмч, цагдаа дагуулаад очъё” гэж хэлээдэх гэхэд Ганчулуун цааш нь Очирхүүд дамжуулаад хэлсэн чинь цаанаас нь хаягаа мэдэхгүй байна гээд хэлж байсан. Тэгээд л бид нар тоглож байна гэж бодоод унтсан. Доржсэмбээ өөрийгөө бор халзан Бямбаа, шар халзан Бямбаа нарын дундаас гарсан хүүхэд байна гэж танилцсан. Түүнээс нэрээ хэн гэж хэлж байсныг нь би сонсоогүй. Мэхээнээ гэж манай нөхөр Эрдэнэхуягийг нэрлэн дууддаг юм. Тухайн үед манай нөхөр Эрдэнэхуяг цээж нүцгэн, Ганчулуун фудволктой, Бат-Эрдэниийг ямар хувцастай байсныг нь сайн мэдэхгүй байна. Бат-Эрдэнэ Очирхүү нар гэрээс гарч зодолдоход манай нөхөр араас нь нэлээн байсны дараа гарсан. Түүнээс өмнө нь би гадагшаа гарахад Бат- Эрдэнэ, Очирхүү нар байсан. Очирхүү Бат-Эрдэнэ 2 гадаа дэрснээс наахан талд зогсож байсан. хоорондоо зууралдсан байсан байх. Харахад харанхуй байсан учраас юм харагдаагүй. Тэгээд би Бат-Эрдэнийнд ороход Нарангэрэл гэртээ орныхоо өмнө байсан. Тэгээд би буцаад гэртээ орж ирэхэд Эрдэнэхуяг, Ганчулуун, Одмаа, Доржсэмбээ нар байсан. Намайг гэртээ орж ирэхэд манай нөхөр Эрдэнэхуяг бөөлжих гээд гарсан. Тэгээд Доржсэмбээ гараад манай нөхөр Эрдэнэхуяг зөрж орж ирсэн. Би тасартал согтоогүй байсан. бүгдийг санаж байна. Одмаа, Ганчулуун нар гэрээс гараагүй. Одмаа ямар ч байсан орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан. Ганчулуун манайд эхнэртэйгээ зүүн талын орон дээр унтсан. Тэр юм мэдэхгүй болтлоо тасарсан согтуу байгаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх 43-45/

...Батсайхан Отгонжаргал буюу Баяраа маргааш өглөө цагдаа очиход байхгүй байсан болохоор нь байсан гэж хэлээгүй нуусан юм. Тухайн шөнө Эрдэнэхуяг Отгонжаргалтай маргалдаад Бат-Эрдэнэ Эрдэнэхуягийг бэр эгчийнхээ өмнөөс юм хэллээ гэсэн. Тэгэхэд Батсайхан, Бат-Эрдэнийг өшиглөх гээд дайрахад Ганчулуун Батсайханыг арагш нь ор руу дараад суусан. Тэгээд Очирхүү Бат-Эрдэнэ ахыг аваад гарсан. Араас нь Нарангэрэл гарч явсан. Дараа нь Отгонжаргал Эрдэнэхуяг 2 гарч уулзсан. Тэгээд гэрт Ганчулуун, Батсайхан, Одмаа, хохирогч Доржсэмбээ бид нар үлдээд Доржсэмбээ гараад би ор зассан. Би гэрт 3 ор засаж дуусаад гарахад гадаа харанхуйд юу ч харагдаагүй хол юм л лав. Бат-Эрдэнийг гэрт ороход Бат-Эрдэнэ Нарангэрэл 2 гэртээ байсан. Буцаж гэртээ орж иртэл гаднаас Эрдэнэхуяг орж ирсэн ба араас нь Отгонжаргал орж ирсэн тэр 2 цувраад орж ирсэн. Тэгээд орж ирээд Отгонжаргал “куртикээ аваад харилаа гээд явсан. Батсайхан манайд хоцроод өглөө 06 цагийн үед гэр рүүгээ явсан. Биднийг шөнө унтах гэж байхад Ганчулуун руу Очирхүү Тумбааш дээр явж гэсэн. Дараа нь “гэрийнхээ үүдэн дээр байна энэ хүний нүд сохорсон байна гэж ярьсан. Тухайн үед Ганчулууны утасны цаанаас Очирхүүгийн яриа сонсогдож байсан. Тэгээд эмнэлэг цагдаа аваад очъё гэхэд гэрийнхээ хаягийг мэдэхгүй гэсэн. Тэгээд утсаа салгаад утсаа аваагүй. Тэгээд бид нар тоглож байгаа юм байна унтсан. Бат-Эрдэнэ Очирхүү 2 гадаа гараад зодолдсон эсэхийг мэдэхгүй. Дараа нь би гараад Бат-Эрдэнийн гэрт ороход Бат-Эрдэнэ гэртээ эхнэр байсан. Очирхүү Доржсэмбээ 2 гадаа харагдаагүй. Би бол гэрээсээ 3 ор засаж араас нь гарсан юм. Бат-Эрдэнэ Очирхүү 2-ыг гарсны дараа Эрдэнэхуяг, Отгонжаргал 2 гарсан. Түүний араас Доржсэмбээ гараад явсан. Очирхүү, Доржсэмбээ 2 эргэж орж ирээгүй. Гэрт Ганчулуун, Одмаа, Эрдэнэхуяг, Батсайхан бид нар байсан. Нарангэрэл Бат-Эрдэнэ 2 орж ирээгүй гэртээ байсан санагдаж байна. Отгон эгч гэр рүүгээ явсан байсан. Би Отгонжаргалтай уулзах гээд гарсныг нуусан болохоор бөөлжих гээд гарсан гэж хэлсэн юм. Отгонжаргал, Батсайхан нарыг цагдаа ирэхэд байхгүй байсан болохоор нь би лав ах дүү юм чинь бүгдээрээ цагдаа дээр байгаад муухай юм гэж бодоод хэлээгүй. Түүнээс надад лав тэр 2-ыг байгаагүй гэж хэлээрэй гэж хүн хэлээгүй. Намайг гэрээс гарахад Отгонжаргал, Эрдэнэхуяг 2 гэрийн үүдэнд лав байхгүй. Мөн Эрдэнийн гэрт орох хооронд бас байхгүй байсан. Хаана байсныг мэдэхгүй. Гарсан хүмүүс гэрт эргэж орж ирээгүй. Доржсэмбээ Очирхүү 2-ыг гэрээс гарч явснаас хойш би дахиж хараагүй. Гадаа гарахад харагдаагүй. Би мэдэж байгаа юм алга гадаа юу болсныг мэдэхгүй. Манайхаас Бат-Эрдэнийг Батсайхан өшиглөх гэхээр нь Очирхүү аваад гарсан энэ үнэн. Бүгдийг худал хэлээгүй энэ хэсгийг тэгж хэлсэн. Батсайханыг нуусан болохоор нь би хэлсэн юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 178-180/

16. Гэрч Г.Одмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай хүргэн Эрдэнэхуягийн хашаанд манайх гэр бүлээрээ ах Г.Бат-Эрдэнэ гэр бүлээрээ Эрдэнэхуягийнх гэр бүлээрээ цуглаж 6 том хүн март тэмдэглэсэн. Орой 19-20 цагийн орчим баяраа тэмдэглэж эхэлсэн. Тэгээд орой аажуу болтол тэмдэглэсэн. Хүүхдүүдээ Ба Эрдэнэ ахын гэрт оруулаад унтуулцгаасан. Эрдэнэхуягийн хашаанд Бат-Эрдэнэ ахынх байдаг юм. Тэгээд нэлээн аажуу болсон ба бид нар 1 шил архи уусан хойно манай нөхөр Ганчулуун найз Очирхүүгээ дуудуулаад Очирхүү нь ирэхдээ нэг залуу дагуулж ирсэн. Тэгээд бид нар нийлж дахин 1 шил, 1 шил хугас архи хувааж ууцгаасан. Би бага зэрэг согтсон. Тэгээд архи ууж байгаад Эрдэнэхуяг манай бэр эгч болох Бат-Эрдэнэ ахын эхнэр Аанайтай маргалдаад байгаа бололтой байсан. Гэр дотор Очирхүү, Бат-Эрдэнэ нар гар барилдаан хийж байгаа гээд байсан. Тэгээд би хүүхдээ хөхүүлээд буруу хараад унтсан. Бат-Эрдэнэ Очирхүү нарыг гэрээс гарсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Бат-Эрдэнэ, Очирхүү нарыг барилцаад гарсны дараа Ганчулуун гэрийн баруун талын орон дээр бие нь өвдөөд гээд хэвтээд егсөн. Би гэртээ зүүн талын орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтсэн. Бат-Эрдэнэ, Очирхуяг нарын араас Эрдэнэцэцэг Аанай гарсан ба Эрдэнэхуяг бөөлжлөө гээд гарсан. Очирхуягтай ирсэн залуу Бат-Эрдэнэ, Очирхуяг хоёрыг гарах үед зэрэг гарсан. Би буруу хараад хүүхдээ хөхүүлээд бага хүүхэд Алтанзаяаг унтуулсан. Тэгэхдээ би унтсан байсан байх. Эрдэнэхуяг бэр эгчтэй маргаж байхыг санаад байна. Тэгээд би сэрэхэд хүүхэд чинь уйлаад байна гээд Эрдэнэхуягийн охин Мөнгөнцэцэг манай хүүхэд болох 2 ойтой Алтанзулыг Бат-Эрдэнийнхээс оруулаад ирсэн. Тэгэхээр нь хүүхдээ аваад хөхүүлээд суусан. Энэ үед гэрт тэд нар бүгдээрээ байсан. Эрдэнэхуяг бэр эгч Аанайтай маргаж байсан. Бусад нь дуу байсан. Бат-Эрдэнэ, Очирхүү нарыг гарахыг би мэдсэн. Сая би Бат-Эрдэнэ, Очирхүү нарыг гарахыг мэдээгүй гэж буруу хэлсэн байна. Бат-Эрдэнэ, Очирхүү нар хоорондоо барилдана чи давж чадна чадахгүй гээд гарсан. Ингэж гарахаас өмнө хүн гарсан эсэхийг анзаараагүй. Энэ хоёрыг гарсны дараа БатЭрдэнийн авгай Аанай араас нь гарсан. Дараа нь Эрдэнэцэцэг гарсан.Нэлээн сүүлд Эрдэнэхуяг бөөлжлөө гээд гарсан. Очирхүү Бат-Эрдэнэ 2-той цуг Очирхүүтэй ирсэн залуу гарсан. Гэрт хамгийн сүүлд Ганчулуун бид 2 үлдсэн. Ганчулуун гэрээс гараагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-46-48/ ... Доржсэмбээ өөрийгөө халзан Бямбаагийн хүүхэд гэж хэлж байсан. Түүнээс нэрээ хэн гэж хэлж байсныг би сонсоогүй. Мэхээнээ гэж Эрдэнэхуягийг нэрлэн дууддаг юм. Доржсэмбээ өөрийгөө Бүдээ гэж танилцуулсныг би сонсоогүй. Тухайн үед гэрт Аанай буюу Нарангэрэл, Эрдэнэхуяг эхнэр Эрдэнэцэцэгтэйгээ, манай нөхөр Ганчулуун бид 2 Ганчулууны найз Очирхүү түүнтэй хамт ирсэн залуу нар байсан. Очирхүү БатЭрдэнэ 2-ын араас Нарангэрэл гарсан. Түүнээс хойш нэлээн байж байгаад Эрдэнэхуяг бөөлжлөө гээд гарсан. Тэгээд удалгүй орж ирсэн ба түүнийг орж ирсний дараа Эрдэнэцэцэг гарчхаад орж ирсэн. Нарангэрэл дахиж орж ирээгүй байж байгаад Очирхүүг нөгөө залуутайгаа явсны дараа орж ирсэн. Очирхүү нөгөө залуу 2 гарснаасаа хойш дахин орж ирээгүй. Ганчулуун саарал футболктой байсан. Эрдэнэхуяг цээж нүцгэн байж байгаад сүүлд нь Очирхүү Бат-Эрдэнэ 2-ыг гадаа байхад цээж нүцгэн гараад орж ирснийхээ дараа биеийн тамирын цамц өмссөн. Бат-Эрдэнэ болохоор бас цээж нүцгэн байсан гарахдаа хувцас өмссөн эсэхийг санахгүй байна. Ганчулуун гэрээс гараагүй гэрийн баруун орон дээр хэвтэж байсан. Ганчулуун бид 2 нийлээд согтсон байсан. Би гадаа гараагүй болохоор гадаа юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр ххийн 49-50/

... Отгонжаргал Батсайхан ах 2-ыг оруулаагүй. Отгонжаргал нь шөнө Батсайхан нь өглөө үүрээр гэр рүүгээ явсан болохоор тэр 2-ыг байсан гэж мэдүүлэг өгөөгүй. Гэрээдээ явсан болохоор нь олуулаа цагдаа дээр очоод яах вэ гэж бодоод хэлээгүй. Тэгээд өглөө нь Очирхүү бид нар 4-үүлээ байсан шүү гээд цагдаад хэлсэн гэхээр нь би Батсайхан Отгонжаргал нарыг байсан талаар мэдүүлэг өгөөгүй. 4-үүлээ байсан гэж Очирхүү өөрийгөө оруулаад Бат-Эрдэнэ, Ганчулуун, Эрдэнэхуяг нарыг хэлэхээр би тэгж мэдүүлэг өгсөн юм. Бат-Эрдэнэ Эрдэнэхуяг руу бэр эгч рүүгээ битгий дайраад бай боль гэсэн чинь Батсайхан ах Бат-Эрдэнэ рүү Эрдэнэхуягийг өмөөрч дайрахад Ганчулуун Батсайханыг дараад оронд дээр хэвтсэн. Тэгээд Бат-Эрдэнийг Очирхүү аваад гарсан. Гадаа юу болсныг мэдээгүй би гэрээс гараагүй. Гэрт Ганчулуун, Батсайханыг дараад үлдсэн. Эхлээд Очирхүү Бат-Эрдэнэ 2-ын араас Нарангэрэл гарсан араас нь Отгонжаргал Эрдэнэхуяг 2 гарсан. Түүний араас Доржсэмбээ гараад дараа нь Эрдэнэхуяг Отгонжаргалаас жаахан түрүүлж орж ирсэн. Тэгээд араас нь Отгонжаргал орж ирээд куртикээ аваад явлаа гээд гарсан. Эрдэнэцэцэг гарах нь гарсан. Эрдэнэхуяг Отгонжаргал нарын өмнө нь эсхүл сүүлд нь гарсныг санахгүй байна. Гэрээс Ганчулуун, Батсайхан бид 3 гараагүй. Эрдэнэцэцэг орж ирээд жаахан байж байгаад Эрдэнэхуяг орж ирээд удалгүй Отгонжаргал орж ирээд куртикээ аваад гэр рүүгээ явсан. Дараа нь нэлээн байж байгаад Бат-Эрдэнэ Нарангэрэл 2 орж ирсэн. Доржсэмбээ Очирхүү 2 орж ирээгүй. Аанай гэдэг нь Нарангэрэл мөн. Би Отгонжаргалыг нуусан учир Нарангэрэлтэй маргасан гэж мэдүүлсэн. Эрдэнэхуягийг Отгонжаргалтай уулзах гэж хамт гарсныг бөөлжих гэж гарсан гэж Отгонжаргалыг байсныг нуугаад мэдүүлсэн. Доржсэмбээгийн өмнө Отгонжаргал, Эрдэнэхуяг 2 гарсан цаг хугацааг нь мэдэхгүй. Доржсэмбээ тэр хоёроос хойш удалгүй гарсан. Доржсэмбээгийн дараа хэн гарсныг мэдэхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 181-183/

17. Гэрч Г.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манайх Эрдэнэхуяг, Ганчулуун нарынхтай нийлж баяр тэмдэглэсэн. Бид нар манай хашаанд Эрдэнэхуягийнд цуглаад оройхон эхэлсэн. Эрдэнэхуяг манай 2 нэг хашаанд байдаг юм. Тэгээд тэднийд Эрдэнэхуяг эхнэр Эрдэнэцэцэгийн хамт, Ганчулуун эхнэр Одмаагийн хамт би нөхөр Бат-Эрдэнийн хамт байсан. Хүүхдүүдээ манай гэрт унтуулсан. Биднийг баяр тэмдэглэж байхад хүүхдүүд орж ирээгүй. Тэгээд бид хоол унд идээд нэг шил 0,75-тай ерөөл уусан. Тэгж байтал Очирхүү гэх залуу нэг залуутай ирсэн. Ганчулуун л найзыгаа дуудсан гэсэн. Бид тэгээд 8-уулаа болоод дахин 0,75-тай архи болон хугас шил архийг хувааж ууцгаасан. Би бол нэлээн согтсон. Бусад нь согтуу л байх шиг байсан намайг бодохдоо гайгүй байсан байх. Тэгээд би Эрдэнэхуягтай манайхаар ордоггүй гардаггүй архи уухгүй байна гээд маргасан. Энэ үед Бат-Эрдэнэ Очирхүү нар гар барилдаад байсан.Тэрнээс цааш би сайн мэдэхгүй байна. Тэгээд өглөө сэрэхэд би гэртээ унтаж байсан...Намайг Аанай гэж манайхан дууддаг. Жинхэнэ нэр маань Нарангэрэл. Мэхээнээ гэж Эрдэнэхуягийг дууддаг. /1 дүгээр хх-ийн 51-52/ ... Доржсэмбээ өөрийнхөө нэрийг хэлээгүй.Харин шар халзан Бямбаа, бор халзан Бямбаагийн дундаас гарсан хүүхэд гэж хэлж байсан. Мэхээнээ гэж Эрдэнэхуягийг нэрлэн дууддаг юм. Доржсэмбээ өөрийгөө Бүдээ гэж танилцуулсныг би сонсоогүй. Сүүлд нэр нь Доржсэмбээ болохыг мэдсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-55/ ... Би Бат-Эрдэнэ Очирхүү 2-ын араас гарсан. Гэрээс гараад тэр 2 хашаан дотор гэрийн урд руу очсон. Тэнд суугаад байгаа юм шиг харагдсан гадаа харанхуй байсан. Би тэгээд гэртээ орсон. Би гэр рүүгээ орох гээд гэрийнхээ үүдэн дээр байсан. Тэр 2-ыг сууж байгаа юм болов уу гэж харсан. Миний араас хэн гарч ирснийг би мэдэхгүй. Бат-Эрдэнэ намайг гэрт байхад араас орж ирсэн. Худлаа. Отгонжаргал Батсайхан нарыг өглөө босоход байсан бөгөөд Эрдэнэхуяг Ганчулуун нар надаас түрүүлж мэдүүлэг өгөөд Ганчулуун Эрдэнэхуягтай чамайг маргасан гээд хэлчихлээ шүү гэж хэлсэн. Эрдэнэхуяг “чамтай би маргасан гээд мэдүүлэг өгчихлөө” гэсэн. Тэгээд би Отгонжаргал, Батсайхан нарыг байсан мэдүүлээгүй. Эрдэнэхуягтай би маргасан гэж мэдүүлсэн. Миний хойноос хүн гарч ирээгүй би гараад гэр рүүгээ орсон. Отгонжаргал Батсайхан нар Доржсэмбээ, Очирхүү нарыг ирэхэд ирчихсэн байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-188/

18. Гэрч Ц.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 03 сарын 08-ны орой 21 цагийн үед Доржсэмбээ манайд ирсБ.Доржсэмбээ хөдөө гэр рүүгээ явах гээд замаараа манайхаар ирээд мотоциклийнх нь гэрэл байхгүй болсон байна гээд манайд хонохоор болоод хоол унд идээд 0.5 литрийн хугас шил архийг Очирхүү бол Очирхүүгийн эхнэр, дүү Нарантуяа болон түүний нөхөр нар баярын юм гээд хугас шил архиа бас шилний ёроолоор байсан дарсыг хувааж ууцгаасан. Дарсыг эмэгтэйчүүд нь уугаад хугас шил архийг нь Очирхүү, Доржсэмбээ, Нарантуяагийн нөхөр 3 хувааж уусан. Тэд нар архи уугаад согтоогүй жаахан архи л байсан. Тэгээд Доржсэмбээ ах унтлаа гээд гутлаа тайлаад орон дээр гарсан чинь Очирхүү ахын утас нь дуугараад цаанаас нь Ганаа байна гялс такси бариад хүрээд ир гэж байгаа бололтой байсан. Утасны цаанаас ярьж байгаа хүний яриа сонсогдож байсан. Тэгтэл Очирхүү гарч явах гэтэл Доржсэмбээ найзыгаа ганцаарыг явуулахгүй гээд хамт явахаар болсон. Тэгээд тэр 2 шөнийн 00 цагийн орчим гараад явсан. Бид нар унтаж байхад өглөө 05 цаг өнгөрч байхад тэр 2 хамт орж ирсэн. Доржсэмбээ ёолоод орж ирээд 2 гар нь цус болсон нүднийх нь цус нь хамраа дагаад гоожиж байсан. Тэгтэл Очирхүү ах би ч гэсэн нүдүүлчихлээ гэж байсан. Очирхүүгийн хувцас нь шороо болчихсон байсан. Доржсэмбээгийн хувцас нь цус болсон байсан. Очирхүү нь Мэхээнээ гэдэг хүн намайг нэг хүнтэй хамт нүдчихлээ гэж хэлж байсан. Доржсэмбээгийн нүдийг Ганаа гэдэг хүн цохичих шиг боллоо гэж Очирхүү хэлж байсан. Тэгээд би түргэн дуудаж эмнэлэгт очсон. тэр 2 хоорондоо муудалцаж зодолдоогүй тийм зүйл ч яриагүй. Доржсэмбээ ах болохоор Бүдээ чи гэж дуудаад цохисон л гэж ярьж байсан. Доржсэмбээ ахыг Бүдээ гэж авгайлж дууддаг юм. Тэр хүмүүстэйгээ Бүдээ гэж танилцсан байх. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-60/ Би тийм зүйл яриагүй. Аав ээжид ч энэ талаар ярьж байгаагүй. Манайхаас шөнө Очирхүү, Доржсэмбээ нар гарч айл руу яваад өглөө орж Очирхуяг нь хүнд зодуулаад, Доржсэмбээ нь нүдээ сохлуулсан байна” гэж л аав ээжид хэлсэн. Доржсэмбээгийн гар нь зүгээр шалбараагүй байсан. Харин нүднээс нь цус гарсан байсан. Очирхүү нь хувцас нь шороо болчихсон хүнд зодуулсан шинжтэй байсан. Тэр 2 хоорондоо зодолдсон талаар ярьж байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 241-242 /

19. Гэрч С.Очирхүү, Эрдэнэхуяг нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад: Гэрч С.Очирхүү: Би Э.Эрдэнэхуягийг танина. Найз нөхдийн шугамаар танилцаж байсан. Түүнийг Мэхээнээ гэж дууддаг. Ямар нэгэн садан төрөл садангийн холбоо байхгүй. Бат-Эрдэнэ бид 2-ыг гадаа хашаан дотор зодолдох үед Эрдэнэхуяг цээж нүцгэн гарч ирээд Бат-Эрдэнийг надаас салгаж цааш авч яваад гэрлүүгээ явсан. Би тухайн шөнө зодуулсны дараа Доржсэмбээгийн хамт явж байхдаа Ганчулууны утас руу Тумбаашийн орчимд явж байгаад нэг залгасан. Дараа нь гэрийнхээ үүдэнд ирээд дахин залгаж Доржсэмбээгийн нүд юм харахгүй байна гэж хэлсэн нь үнэн. Ганчулуун тэгэхэд надад эмч, цагдаа дуудъя гэж хэлсэн харин би гэрийнхээ хаягийг тодорхой мэддэггүй учир хэлж мэдэхгүй байсан. Харин маргааш өглөө нь Эрдэнэхуяг, Бат-Эрдэнэ, Ганчулуун нартай хамт цагдаа руу явахдаа “би мэдэхгүй байна та нар мэдэж байгаа юу” гэсэн. Тэгтэл тэд нар “мэдэхгүй байна” гэхээр нь “аль аль нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Мөн би тухайн үед сандраад айхдаа мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн юм. Түүнээс би тухайн шөнө зодоон хийсэн. Доржсэмбээгийн нүднээс цус гоожсон зэргийг бүгдийг санаж байна. Тухайн үед Доржсэмбээг би эргэж оръё гэхэд Доржсэмбээгийн нүднээс цус гоожиж байсан ба асаагуурын гэрэл тусгаад харахад тэр нүдээрээ юм харж байна. Зүгээр зүгээр гэхээр нь би эргэж оролгүй хамт явсан... гэх мэдүүлэг

Гэрч Э.Эрдэнэхуяг: Би С.Очирхүүг танина, гэхдээ ямар нэгэн садан төрлийн хол байхгүй ээ. Бат-Эрдэнийг Очирхүүтэй зодолдох үед би очиж салгаагүй. Би тэгэхэд гэртээ байсан. Би тухайн үед саарал футболктой байсан. Гэхдээ би Доржсэмбээ, Очирхүү нарыг орж ирэхэд цээж нүцгэн байж байгаад дараа нь саарал футболк өмссөн байсан. Би Бат-Эрдэнэ, Очирхүү 2-ыг зодоон хийснийг ч мэдэхгүй.. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-66/ ... Очирхүү, Доржсэмбээ 2-ыг явсны дараа би Эрдэнэхуягийнд ороход Ганчулуун руу Очирхүү ярьсан. Тэгэхэд Очирхүү нь Тумбааш дээр явж байна гэсэн гэсэн. Тэгээд удалгүй “гэрийнхээ үзүүр дээрээ байна' гэж Ганчулуунтай Очирхүү ярьж байсан. Тэгээд Ганчулуун нөгөө хүний чинь нүд сохорсон байна гэсэн. Тэгээд бид нараас 1 нь цагдаа эмч авч очъё гэж байсан яг хэн хэлснийг санахгүй байна. Тэгээд Очирхүү нь гэрийнхээ хаягийг мэдэхгүй байна гэж байснаа утас нь тасарсан. Дахиад Ганчулуун Очирхүү рүү залгахад утас нь авахгүй байснаа салсан. Бид нар тэгээд тоглож байна гэж унтацгаасан. Очирхүү Бид 2 сүртэй зодолдоогүй. Хоёулаа зууралдаад гэрийн хашаан дотор дэрсний орчим зууралдаад газар унасан. Бид 2 удаагүй босоод би Очирхүүгээс салаад гэр рүүгээ орсон. Очирхүү тэндээ үлдсэн. Би гэртээ байж байгаад нэлээн удаад эхнэртэйгээ хамт Эрдэнэхуягийнд ороход Ганчулуун, Очирхүү 2 утсаар ярьж байсан. Гадаа үзэгдэх орчин харанхуй байсан. Бид 2-ыг хүн салгаагүй. Гэрээс хэн гарч ирснийг мэдэхгүй гэртээ орох гээд гэрийн үүдэнд очиход манай эхнэр гэрийн үүдэнд зогсож байсан. Очирхүү бид 2 хүмүүст зодоон хийж байгааг харагдахаар тийм сүртэй болоогүй. Хэрэг болох үед гэрт Эрдэнэхуяг Эрдэнэцэцэг, Ганчулуун Одмаа, Очирхүү, Доржсэмбээ би эхнэртэйгээ, Батсайхан ах эхнэр Баяраа буюу Отгонжаргал нар байсан. Очирхүү л бид 4 байсан шүү гэж өглөө нь цагдаа руу ирэх замд Ганчулуун, Эрдэнэхуяг бид 3-т хэлсэн. Тэгээд Очирхүү байцаалт өгчхөөд ирээд чи бид 2 гэрт гар барилдаан хийсэн шүү гэсэн. Тэгээд би юуг нь ч мэдээгүй юу гэсэн үг юм бэ гэж бодсон. Тэгээд бүгдээрээ ах дүү хүмүүс цагдаагийн газраар байгаад байх юм болов уу гэж бодоод Отгонжаргал, Батсайхан нарыг талаар ерөөсөө гаргаж ирээгүй. Эрдэнэхуяг Отгонжаргал 2 маргахаар нь би больцгоо гэсэн чинь Очирхүү намайг тэврээд гарсан. Тэгээд гадаа гарч зууралдаж газар унасан зодоон хийгээгүй. Надаас өмнө хүн гэрээс гараагүй. Очирхүү бид 2 цаг гарсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 183-185/

20. Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Очирхүү нь манай хашааны хойно байдаг бөгөөд бид найз нөхдийн холбоотой байдаг юм. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд манайд Очирхүү орж ирээд урагшаа айлд хүргээд өг гэсэн. Тухайн үед би гэртээ унтаж байсан юм. Тэгээд Очирхүүг 5 дугаар багт гудамжинд айлд хүргэж өгсөн бөгөөд гудамжны дугаарыг мэдэхгүй байна. Гудамжинд ороод голын зах тал руугаа нэлээн явж байгаад хашаандаа 3 гэртэй айлын гадаа буусан. Очирхүү тэгэхэд Эрдэнэцогтын гэх нэг залуутай хамт явж байсан. Нэр нь Доржтой нэр дуулдсан одоо нэрийг нь бүрэн санахгүй байна. Тэр 2 халамцуу л байх шиг байсан ба найзындаа хүргүүлэх гэж байгаа гэж байсан. би тэр айлынх нь хашааны гадаа Очирхүү нөгөө залуу 2-ыг буулгаж өгчхөөд яваад гэртээ харьж унтсан. Өглөө үүрээр 05-06 цагийн орчимд миний утас руу залгасан байсан ба би утсаа аваагүй. Ирээд ав гэж байгаа байх гэж бодоод утсаа аваагүй юм. Би зөвхөн 00 цаг өнгөрч байхад хүргэж өгчхөөд дахиж уулзаагүй. Очирхүүг найзынх нь хашааны гадаа хүргэж өгөхөд хашаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс байх шиг байсан. Очирхүүгийн найз 1 залуу нь намайг орооч гээд байсан. Би үгүй гээд шууд гэр лүгээ явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-68/,

21. Гэрч С.Очирхүү, хохирогч Б.Доржсэмбээ нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад: Гэрч С.Очирхүү би Б.Доржсэмбээг танина. Манай хамаатны хүүхдийн эхнэр нь Доржсэмбээгийн эхнэрийн дүү юм. Доржсэмбээг Бүдээ гэж дууддаг. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ээ. Би Доржсэмбээгийн нүднээс цус гоожоогүй нүдээрээ юм харж байсан хэлэх гэж байсан юм Тэгээд тэрийг харж байсан гэж хэлэх гээд буруу хэлсэн байна. Тухайн үед Доржсэмбээгийн зүүн нүднээс нь гарч байсан. Би үнэн ярьж байна. Нэмж ярих зүйл байхгүй... Хохирогч Б.Доржсэмбээ би С.Очирхүүг танина гэхдээ ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ээ. Яг зодуулсан айлын хашааны гадна үүдэнд С.Очирхүү араас гарч ирэхдээ нүд рүү асаагуурын гэрэл тусгаж харсан. Тэгээд харж байна уу гэж Очирхүү асуусан. Тэгэхээр нь би зүүн нүд харж байна гэж хэлсэн. Миний зүүн нүд юм харахгүй баруун нүд харж байсан юм. Миний ярьсан зүйлс үнэн гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69- 71/

22. Гэрч Б.Намнансүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би төрсөн дүү Б.Доржсэмбээгийн малыг 2018 оны 03 дугаар 09-ний өдрөөс хойш Эрдэнэцогт сумын нутаг Овоон суга гэх газар очиж 4 сарын 08-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд өдрийн 70.000 төгрөг буюу 2.100.000 төгрөгийн хөлсөөр малласан. Б.Доржсэмбээ нүдээ сохлууллаа гээд мал харах хүн байхгүй болохоор нь би очиж малласан юм.надтай хамт бас Ууганцэцэг гэдэг эмэгтэй малыг нь адил хөлсөөр адил хугацаанд малласан юм. Одоо Ууганцэцэг зүүн тийшээ Хэнтий рүү явсан. Манай гэр бүлийнхэн Бүдээ гэж дууддаг. Жинхэнэ нэр Доржсэмбээ гэдэг. Доржсэмбээ хөнгөн цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 153-154/

23. Гэрч С.Очирхүү, гэрч Г.Бат-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад: ... Гэрч Г.Бат-Эрдэнэ: Отгонжаргал, Батсайхан нарыг хэрэг болоход байхгүй байсан гэж мэдүүлээрэй гэж хүн хэлээгүй. Харин цагдаад баригдаж ирэхэд Очирхүү, Ганчулуун, Эрдэнэхуяг бид 4 хамт ирсэн. Тэгэхэд Очирхүү “бид хэд юу ч мэдэхгүй шүү” гэж хэлсэн. Очирхүү байцаалт өгчхөөд гарч ирээд чи бид 2 гэр дотор гар барилдаан хийсэн шүү гэж хэлсэн. Бид мэдэхгүй шүү гэж л цагдаа руу явж байхдаа хэлсэн. Очирхүүтэй бид 2 зодоон хийгээгүй зууралдсан. Очирхүү миний араас тэвэрч аваад гарсан. Очирхүүтэй зодолдоход бид 2-ыг хүн салгаагүй. Сүртэй зүйл болоогүй зууралдаад л салсан. Очирхүүгийн ярьж байгаа худпаа бид 2-ыгхүн салгаагүй. Миний ярьсан зүйл үнэн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг ... Гэрч С.Очирхүү Би Ганчулуун, Эрдэнэхуяг, Бат-Эрдэнэ нартай цагдаа руу ирж байхдаа “би мэдэхгүй шүү та нар мэдэж байна уу” гэж хэлсэн. Би гар барилдаан хийсэн гэж мэдүүллээ гэж Бат-Эрдэнэд хэлсэн. Бид 2 гар барилдаан хийгээгүй. Би БатЭрдэнэтэй зодоон хийсэн. Тухайн үед зодолдоод шанаа болон далан дээр шарх үүссэн. Бат-Эрдэнэтэй маргалдаад араасаа цуварч хамт гарсан. Бат-Эрдэнийн ярьж байгаа зүйл худлаа. Бид 2-ыг 1 шалдан залуу салгасан. Би Бат-Эрдэнийн доор орчихсон байсан. Мэхээнээ салгасан байх. Мэхээнээ шалдан буюу цээж нүцгэн байсан. Миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-193/

24. Гэрч О.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Б.Доржсэмбээгийн хадам аав нь байгаа юм. Мэхээнээ буюу Эрдэнэхуягийг танина. Манай аавын ахынх нь ач юм шиг байгаа юм гэхдээ ойр дотно байдаггүй. С.Очирхүүг зүс мэднэ хамаатан биш. Д.Доржханд нь манай бэр байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 08-нд Б.Доржсэмбээ нь хөдөөгөөс өдөр ирээд буцах гээд мотоциклоор явсан. Тэгсэн маргааш нь нүдээ сохлуулчихсан гэж манай охин Отгонцэцэг надад хэлсэн. Отгонцэцэг надад хэлэхдээ Отгонцэцэгийнд очоод Очирхүүтэй шөнө гарч яваад айлд зодуулчхаад ирлээ гэсэн. Айл руу явахдаа Очирхүүтэй яваад буцаж ирэхдээ бас Очирхүүтэй ирсэн гэсэн. Гэхдээ Очирхүүд зодуулсан гэж хэлээгүй очсон айлынхаа хүмүүст зодуулсан гэж би хүүхнээсээ ойлгосон. Надад болон манай эхнэрт Б.Доржсэмбээ өөрөө тэр талаараа ярьж байгаагүй. Би Б.Доржсэмбээг зодуулсан талаар Д.Доржханд болон Б.Энхбаяр нарт ярьж байгаагүй Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 224-225/

25. Гэрч Б.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Б.Доржсэмбээ, С.Очирхүү нарыг танихгүй. Харин Мэхээнээ буюу Эрдэнэхуягийг танина. Гэхдээ Э.Эрдэнэхуягтай садан төрлийн холбоогүй. Э.Эрдэнэхуяг нь манай бэр Б.Энхбаяртай эгч дүү хоёрын хүүхэд бөгөөд нэг дор хөгшин аавындаа хамт өссөн хүүхдүүд байгаа гэхдээ надтай бол хамаатан биш. О.Лхагвасүрэн бол манай нөхрийн хамаатан юм. Согтуу архи уухаараа л манайд ирдэг юм. Э.Эрдэнэхуягтай О.Лхагвасүрэн өөрөө хамаатан байгаа юм. Надад О.Лхагвасүрэн “манай хүргэний нүдийг бүр ухаад хаячихлаа эмнэлэг дээр бид нар дандаа очиж байгаа” гэж хэлсэн. Ухаад хаячихлаа гэдэг нь эмнэлэгт хагалгаанд орсон талаараа л ярьж байсан. О.Лхагвасүрэн надад хүргэн Д.Доржсэмбээгээ хүнд зодуулсан талаар ярьж байгаагүй. Харин 2018 оны 03 дугаар сард Мартын наймны хавьд байх манай бэр Б.Энхбаяр надад хэлэхдээ “Манай хөгшин ээж даралт нь ихсээд байна” гэсэн. Тэгэхээр нь би “яасан юм гэхэд “манай Мэхээнээгийнд хүмүүс ирсэн юм шиг байна тэгээд цагдаа аваад явсан Лхагвасүрэн ахынхтай холбоотой юм шиг байна.” гэсэн. Тэгээд миний утсаар Лхагвасүрэнгийнх руу залгасан. Тэгээд “өө хамаагүй юм байна” гэж байсан. Сүүлд нь билүү тухайн үед билүү би сайн мэдэхгүй байна. Лхагвасүрэн манайд ирэхдээ “Мэхээнээ нөхөр чинь хамаарахгүй юм шиг байна лээ” гэж хэлж байсан. Тэгэхэд манай бэр Б.Энхбаяр байсан байх. Лхагвасүрэн тухайн үед архи уугаад согтуу халамцуу явсан байх. Бид нар санаанд ч ороогүй. Надад бэр Энхбаяр надад хэлсэн. “Манай хөгшин ээж даралт нь ихсээд байна” гэсэн. Тэгэхээр “яасан” юм гэхэд “манай Мэхээнээгийнд хүмүүс ирсэн юм шиг байна тэгээд Мэхээнээг унтаж байхад нь цагдаа аваад явсан гэнэ. Лхагвасүрэн ахынхтай холбоотой юм шиг байна” гэсэн. Тэгээд Б.Энхбаяр Лхагвасүрэнгийнх рүү залгасан тэгээд тэр ярих хооронд нь би гараад явсан. Эргэж орж ирэхэд Мэхээнээ хамааралгүй юм шин байна ээжийг очиж тайвшруулна” гэж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 226-227/

26. Гэрч О.Лхагвасүрэн, гэрч Б.Доржханд нарын мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад: ... Гэрч О.Лхагвасүрэн: Би Б.Доржхандад гэрт нь очоод “Мэхээнээ нөхөр чинь хамаарахгүй юм шиг байна лээ” хэлж байгаагүй. Би хэлээгүй. Би хүргэн Доржсэмбээг зодуулсан талаар Доржхандад хэлээгүй, тийм зүйл хэлээгүй. Миний ярьсан үнэн гэх мэдүүлэг

... Гэрч Б.Доржханд: Надад Лхагвасүрэн “Мэхээнээ нөхөр чинь хамаарахгүй юм шиг байна лээ” гэж хэлсэн. Хэзээ, хэний дэргэд хэлж байсныг санахгүй байна. Надад ямар ч байсан дээрх зүйлийг хэлж байсан. Лхагвасүрэнгийн хүргэний нүд сохлоход оролцоогүй юм байх гэж бодсон. Надад хэлэхдээ Мэхээнээ нөхөр чинь хамаарахгүй юм шиг байна лээ гэж хэлсэн. Миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 228- 230/

27. Гэрч Д.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Б.Доржсэмбээгийн хадам ээж нь, надад Б.Доржсэмбээ өөрөө зодуулсан талаараа ярьж байгаагүй. Манай охин Отгонцэцэг л “Доржсэмбээ ах нүдээ сохлуулсан байна гэж хэлж байсан. хэнд зодуулсан талаар хэлж байгаагүй. Б.Доржсэмбээ хэнд зодуулсан талаараа хэлж байгаагүй би мэдэхгүй байна. Б.Энхбаяр Доржсэмбээг зодуулсан талаар ярьж байгаагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 231-231/ 28. Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 03 дугаар сарын 09-нд ээж Батцэцэг рүү ярьж баяр хүргэсэн чинь Мэхээнээг март тэмдэглэж байгаад хэрэгт орооцолдсон юм шиг байна. Хүний нүд сохолчихсон гэх хэрэгт орооцолдсон байна гэсэн. Тэгээд би 2 хоноод аймагт орж ирээд хадам аавындаа ирэхэд хадам ээж Доржханд байсан. Тэгэхээр нь би “хөгшин ээжийн даралт ихэслээ Мэхээнээ хэрэгт орооцолдсон байна” гэх талаар ярьсан. Тэгээд би Лхагвасүрэнгийнх рүү хадам ээжийн дугаараас залгаж Цэцэгээ эгчтэй яриад болсон явдлын талаар асуухад “харин тийн гэнэ Мэхээнээ хамаагүй орооцолдоогүй юм шиг байна лээ санаа зовоод яах вэ гэж надад хэлж байсан. Тэгээд дараа нь Лхагвасүрэн маргааш нь орой хадмынд намайг байхад ирээд юм ярьж байгаад “Манай Мэхээнээ хамаагүй гэсэн цуснууд хоорондоо маргаж гэртээ очсон гэсэн” гэж ярьсан. Лхагвасүрэн ах хүргэнээ Очирхүүтэй хамт Отгонцэцэг гэдэг дүү охиныдоо өглөө үүрээр очихдоо хоорондоо маргаж очсон гэж Отгонцэцэг хэллээ гэж яриад Мэхээнээ хамаагүй гэж хэлж байсан. Мэхээнээ хамаагүй юм шиг байна өглөө Отгонцэцэгийнд очихдоо чи л миний нүдийг ийм болголоо гэж маргаад байсан гэсэн гэж хэлж байсан. 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой хадам аавынд ирэхдээ хадам ээж бид 2-ын дэргэд хэлж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 233-234/

29. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184 дугаартай шинжээчийн:

1.Очирхүүгийн биед хацар хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгэмтэл болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлтдүгээр хх-ийн 95-96/

30. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн:

1. Г.Бат-Эрдэнийн биед дух, нуруу, даланд зулгаралт, хэвлий, цээж, бугашуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулболно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлтдүгээр хх-ийн 102-103/

31. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай шинжээчийн:

1. Б.Доржсэмбээгийн биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйзовхинд цус хуралт, дух, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулболно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд тогтонги 6нөлөөлнө. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлтдүгээр хх-ийн 108-109/ болон хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан хэрэг учралын газрын схем зураг, фото гэрэл зураг, хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд авагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудсанд авагдсан С.Очирхүүгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудсанд авагдсан Г.Бат-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Эрдэнэхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Эрдэнэхуягийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, хавтаст хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Эрдэнэхуягийн оршин суугаа газрын тодорхойлолт, хавтаст хэргийн 128 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Эрдэнэхуягийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Эрдэнэхуягийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаанууд, хавтаст хэргийн 132 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Эрдэнэхуягийн нь урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 134-136 дугаар хуудсанд авагдсан банкны тодорхойлолтууд, хавтаст хэргийн 139-140 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Очирхүүгийн гар утасны дэлгэрэнгүй билл, хавтаст хэргийн 146-150 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримтууд, хавтаст хэргийн 207-217 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 29-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хохирогчийн өмгөөлөгчөөс гэрч Г.Батсайхан, Б.Отгонжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хүн таньж олуулсан тэмдэглэл нотлох баримтаас хасуулах зэрэг хүсэлт гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 4-д заасан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ энэ хуульд заасан ажиллагааг мөрдөгч, прокурор нь зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй тул нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, гэрчээр байцаалт аваагүй байна. Харин үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзлээ. Иймд хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Батсайхан, Б.Отгонжаргал нарын мөрдшалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дээрх гэрч нарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй байхаар шийдвэрлэв. Учир нь хохирогч Б.Доржсэмбээ, гэрч С.Очирхүү нар нь гэрч Г.БатсайхаБ.Отгонжаргал нарыг гэмт хэрэг гарах үед байгаагүй гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулсны үндсэн дээр гэрч Г.Батсайхан, Б.Отгонжаргал нарын мэдүүлгийг үнэлээгүй болно. Ийм учраас шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Батсайхан, Б.Отгонжаргал нарыг гэмт хэрэг болох үед тухайн газарт байгаагүй талаар хохирогч Б.Доржсэмбээ, гэрч С.Очирхүү нар мэдүүлсэн бөгөөд дээрх гэрч Г.Батсайхан, Б.Отгонжаргал нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн эсэх талаар уг хэргээс тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах нь зүйтэй гэж үзлээ. Иймд гэрч Г.Батсайхан, Б.Отгонжаргал нарын мөрдөн шалгах болон шүүхихэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудаас бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ Улсын яллагчийн Эрдэнэхуягт холбогдуулж, хохирогчийн өмгөөлөгч, хохирогч талаас нүд хараагүй болсон нь Эрдэнэхуягийн үйлдэлтэй холбоотой гэх зүйлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн ширээний ард сууж байгаа хүн Доржсэмбээ гэж хүний нүдийг цохиж гэмт учруулсан нь тогтоогдсонгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харин өөр бусад хэн нэгний, өөр бусад нөхцөл байдлын улмаас хараагүй болсон нь тогтоогдож байгаа юм биш үү гэсэн байдал харагдаж байна. Үүнийг Эрдэнэхуягийн мэдүүлэг, хашаанд байсан хүмүүсийн мэдүүлгээр огт нотлогдон тогтоогдоогүй. Хохирогч Доржсэмбээ дөрвөн удаагийн мэдүүлэг өгсөн байдаг. Өмгөөлөгчтэй өгсөн хоёр мэдүүлэг дээр эзнийг зааж чадаагүй. Эхний мэдүүлэгтээ намайг хэн цохисныг мэдэхгүй гэх мэдүүлэг бол өмгөөлөгч Л.Батбаяртай өгсөн мэдүүлэг, хоёр дахь удаагийн мэдүүлэг дээр намайг Ганаа цохичих шиг боллоо гэх мэдүүлэг, 2-3 сарын дараа гурав дахь удаагийн мэдүүлэг дээр гэнэт эзэнтэй болж эхэлсэн. Намайг Эрдэнэхуяг цохисон талаар мэдүүлдэг. Тэгэхээр хохирогчийг бие махбодын хувьд хохирсонд үнэхээр харамсаж байна. Гэхдээ цохисон хүн Эрдэнэхуяг мөн үү, энэ хэрэгт Эрдэнэхуяг гээд нотолсон баримт хаана нь байна гэдэг зүйл дээр шүүхийг дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Хэргийн газар байсан гэрч нарын тоог бууруулж хэлсэн асуудал байдаг. Бүх төрөл саднаараа цагдаагийн газар эргэлдээд яахав гэсэн санаанаас, мөн Очирхүүгийн та нар тэгж хэлээрэй гэдэг сэдлээс болж бүх хүмүүс хоёр хүний тоог бууруулж хэлсэн асуудал байна. Харамсалтай нь хасаж хэлсэн хоёр хүн нь Эрдэнэхуягтай тухайн өдөр гэрээс хамт гарсан явдлыг гэрчлэх ганц хүн нь Отгонжаргал байсан. Отгонжаргал гэдэг хүн Эрдэнэхуягтай гэрийн үүдэн дээр байж байгаад буцаад ороод ирсэн. Үүнийг бүгд нотолж ярьж байна. Отгонжаргалыг байгаагүй гэж нотлох ямар ч үндэслэл байхгүй. Гаднаас орж ирсэн хүмүүсийг зүсээр нь танихгүй юмаа гэхэд ямар хувцас өмссөн байсаныг хэлж байна. Доржсэмбээ улаан хүрэмтэй ирсэн, Очирхүү хар хүрэмтэй ирсэн талаар мэдүүлсэн. Байсан хүмүүсийг байгаагүй гэж хэлэх сонирхол Доржсэмбээ, Очирхүү хоёрт байгаад байна. Мөрдөн байцаалтын шатад миний зүгээс 2-3 удаа хүсэлт гаргасан. Очирхүү, Доржсэмбээ хоёр хашаанаас гараад гэртээ хүрэхэд юу хийсэн талаар шалгаад өгөөч, маршрутын тогтоогоод өгөөч, явах замдаа хоорондоо зодолдоод нэг нэгнийхээ нүдийг гэмтээчхээд энэ хүн рүү буруугаа чихээд байгаа нь биш үү гэх хардалт өмгөөлөгчийн зүгээс төрж байгаа. Үүнийг би зүгээр ч хардаагүй энэ хоёр гэртээ очоод ярьсан зүйлийг сонссон гэрч Отгонцэцэгийн мэдүүлэгт хэн цохисныг мэдээгүй гэдэг мэдүүлэг байгаа. Ийм эргэлзээтэй зүйлээр Эрдэнэхуягийг гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Жинхэнэ цохисон эзэн болон үйл баримтыг тогтоож өгөөч. Гэрчүүд эхлээд хоёр хүнээ нууц далдалснаас балмагдаад үнэн бодит зүйлээс зөрүүтэй мэдүүлэг өсгөн талаар бүгд хүлээн зөвшөөрдөг. Хохирогч Доржсэмбээ хараагүй болсонд буруутай хүн нь Эрдэнэхуяг биш, хэрэгт авагдсан баримтуудаар огт тогтоогдохгүй байна. Хохирогчийн өгсөн 4 мэдүүлгийн хоёр нь өөр хүн заасан. Дараа нь хүмүүсээ таниад, цагдаад Эрдэнэхуягтай холбогдуулан хэргийг шалгаж байгаа зүйлийг тогтоосны дараа хохирогч мэдүүлэгтэй Эрдэнэхуягийн талаар мэдүүлсэн байдаг. Тухайн үед гэрийн гадаа харанхуй байсан талаар гэрчүүд хэлдэг. Хаанаас ирсэн, ямар нэрээр дуудсан, яаж цохисон талаар нэг нь хэлээгүй. Хохирогч өөрөө ч мэдэхгүй байгаа. Эдгээр зүйлүүдээр Эрдэнэхуягийн гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа учир цагаатгаж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн санал гаргаж байна. Энэ газар нийт 10 хүн байснаас 8 хүн нь Эрдэнэхуяг цохиогүй гэж мэдүүлдэг, Очирхүү бол намайг нь нэг нь цохичих шиг боллоо гэж Доржсэмбээ хэлсэн талаар мэдүүлдэг. Энэ гэрчийн мэдүүлэг тухайн үеэс өнөөдрийг хүртэл үнэн зөвөөрөө байгаа. Харин хохирогч Доржсэмбээ эхнэртэйгээ цуг өгсөн сүүлийн хоёр мэдүүлэг дээр Эрдэнэхуяг гэж нэр гарч ирсэн. Өмгөөлөгчтэйгөө өгсөн мэдүүлэг дотор ийм нэр байхгүй. Шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд заасны дагуу Эрдэнэхуягт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү, Эрдэнэхуяг гэм буруугүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчүүдийн асуулт хариултын хооронд маш олон ноцтой зөрүү гарлаа. Очирхүү, Доржсэмбээ хоёрын хэн нь худлаа яриад байгааг шүүх нотлон тогтоох шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.15 дугаар зүйлд зааснаар тодорхой мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна. Эрдэнэхуяг энэ хэрэгт хамаагүй, цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв. Шүүгдэгч Э.Эрдэнэхуяг нь 2018 оны 03 дугаар сарын 08-аас 2018 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаан чулуут” 6 дугаар багийн 11-26 тоот хашаанд иргэн Б.Доржсэмбээг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Доржсэмбээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гэрт байгаа хүмүүст өөрийгөө Бүдээ гэж танилцуулсан. Миний нутаг усыг асуухаар нь би Эрдэнэцогтынх гэсэн. Тэгтэл хэний хүүхэд вэ гэхээр нь Шар халзан Бямбаа бор халзан Бямбаа гэдэг ногоо тарьдаг хүний хүүхэд гэж танилцуулсан... Бат-Эрдэнэ намайг зодоогүй намайг нүд рүүгээ зодуулахад Очирхүүтэй хамт гадаа зодоон хийж байсан. Очирхүүгийн найз нь хэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэрээ хэлж танилцаж байсан. Нэг нь Мэхээнээ нөгөө нь Ганаа гэж байсан. Наадах залуу нь Бат-Эрдэнэ гэж байсан. Шалдан нүцгэн байсан нь Эрдэнэхуяг. Бусад нь хувцастай байсан. Гэрт Ганчулуун үлдсэн. Ганчулуун намайг цохиогүй би нэрийг нь  андуурсан байна. Намайг цохисон хүн нь Эрдэнэхуяг байгаа юм. Тухайн үед Бат-Эрдэнэ Очирхүүтэй зодолдож байсан. Ганчулуун гэрт үлдсэн харин Эрдэнэхуяг гадаа байсан ба миний зүүн талд байж байгаад миний нүд рүү цохисон. гэх мэдүүлэг... / хх-27-28 /

...Би тухайн шөнө 5 дугаар багт Эрдэнэхуяг гэдэг залуугийн хашаанд Эрдэнэхуягт зодуулж нүдэндээ гэмтэл авсан юм. Намайг эргэж харахад тулж ирээд гараараа цохисон. Би нүдэндээ цохиулж гэмтэл авахдаа хашаанд байхдаа цохиулж гэмтэл авсан. Хашааны гадаа гарахад нүд гэмтсэн байсан ба Очирхүү гэрэл тусгаж харсан юм. Би Очирхүүд цохиулаагүй. Очирхүү намайг цохиулж байхад урд хүнтэй зодолдож байсан. Тэгээд намайг цохиулчхаад хашааны үүдэнд очиход араас ирээд гэрэл тусгаж үзсэн. Намайг цохисон хүн нь алаг нүдтэй бөөрөнхийдүү нүүртэй дунд зэр нуруутай бор нөхөр байсан. Энэ шинж тэмдгээр нь танина. Нэрийг нь Эрдэнэхуяг гэдэг гэсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээ болон бусад зардалд 1.556.000 төгрөг, зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 1 сарын хугацаанд өдрийн 70.000 төгрөгөөр тооцож малаа маллуулж байсан 2 малчны хөлс болох 4.200.000 төгрөгийг нэмж нийт 5.756.000 төгрөгийг нэхэмжилнэ. гэх мэдүүлэг... / хх-29-30/

... Эрдэнэхуягтай насны хувьд миний үеийн настай бөөрөнхийдүү нүүртэй бор хүүхэн маргаж байсан. Анх ирэхэд байсан надтай танилцуулаагүй 2 хүүхний махлаг хүүхэн нь, Очирхүү Бат-Эрдэнэ 2 маргалдаж зодолдохоор гарсан. Мөн Эрдэнэхуяг тэр хүүхэнтэй маргаад бас гарсан. Хамгийн эхэлж гэрээс Очирхүү Бат-Эрдэнэ 2 барилцаж аваад гэрээс гарсан. Түүний араас удалгүй үргэлжлээд Эрдэнэхуяг түүнтэй маргалдсан махлаг бор хүүхэн гараад бүгдээрээ гарсан. Гэрт Ганчулуун үлдсэн. Тэгээд араас нь би гарч Ганчулуун гэрт үлдсэн. Очирхүү Бат-Эрдэнэ 2 гэрээс урд нэлээн зайтай зодоон хийж дэргэд нь хүн байхгүй байсан. Харин Эрдэнэхуягийн гэрийн зүүн талд байдаг гэрийн өмнө хүүхнүүд нь орилолдож байсан. Тэгээд би болиоч гээд 4-5 алхахад зүүн талаас 1 хүн цохисон. Тэр хүн бол Эрдэнэхуяг байсан. Би хүн андуураагүй. Анхны мэдүүлэгтээ би балмагдсан байсан тариа хийлгээд нүдний хагалгаанд оруулна гэсэн ба надад өвчин намдаах тариа хийсэн байсан. 2 дахь удаагийн мэдүүлэгт би нэрийг нь сольж хэлээд байсан адилхан төрхтэй байсан учраас нэрийг нь сольж хэлээд байсан. Намайг хэн цохисныг би мэдэж байна намайг Эрдэнэхуяг буюу бүлтгэрдүү царайтай бор залуу цохисон. Яг шөнө тулж ирээд намайг цохисон. Би гадаа гараад цохиулсан гэхэд Очирхүү “чамайг Ганаа цохисон юм биш үү чи гэрт үлдсэн ш дээ” гэсэн. Тэгэхээр нь би үгүй би гадаа цохиулсан “чамайг өмөөрч гараад гадаа цохиулсан” гэж би хэлж байсан. Очирхүү болохоор намайг Ганаа цохисон Ганаа гэрт үлдсэн шүү дээ гээд байсан. Батсайхан гэдэг хүн хүн байгаагүй. Нэмж хэлэх зүйл байхгүй. Эрдэнэхуяг миний хохирлыг барагдуулаад өгвөл би заавал гомдолтой гээд байх зүйлгүй. Өөрсдөө ч ирж уулзахгүй юм. Миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 162-164/, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Доржсэмбээгийн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Очирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Доржсэмбээ бид 2 ороод Доржсэмбээ хүмүүстэй танилцсан. Тэгээд тэднийд 2 шил архи ууцгаасан. Би нэлээн согтсон бөгөөд Бат-Эрдэнэ гаръя барилдъя гээд байсан. Тэгээд би яагаад чамтай барилддаг юм гээд гарсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 барилцаад авсан. Бат-Эрдэнэ намайг барьж аваад унаад бид 2 дээр доор ороод ноцолдсон. Тэгэхэд гадаа Б Эрдэнэ бид 2 гадаа байсан. Бусад нь гэрт үлдсэн юм би бас сайн санахгүй байна. Тэгээд бид 2 зодолдоод дээр доороо орсон би ойчихдоо шанаагаараа газар мөргөөд шалбалсан. Би Бат-Эрдэнийн өмнөөс заамдалцаад барилцаад авсан Бат-Эрдэнэ бол намайг цохиогүй харин зууралдаад намайг унагааж дээр доор орж ноцолдсон. Тэгтэл Эрдэнэхуяг гарч ирж салгасан юм шиг байна лээ. Нэг нь лав Бат-Эрдэнийг аваад цаашаа явсан. Тэгээд эргээд Доржсэмбээг авах гэхэд байхгүй байхаар би гэр рүүгээ явж байсан чинь хашааны үүдэнд нь Доржсэмбээ сууж байсан. Тэр миний нүд юм харахгүй байна гэсэн. Би тэгэхээр нь асаагуурын гэрэл тусгаад харахад зүүн нүднээс нь цус гоожсон байхаар нь хамтдаа гэр лүү ирсэн. Тэгээд яагаад ингэчхэв гэтэл Доржсэмбээ мэдэхгүй ээ нэг нь л цохих шиг боллоо гэсэн. Доржсэмбээ найзыгаа авъя гээд миний араас гарсан юм шиг байгаа юм. Тэгээд цохиулчхаад тэр чигтээ хашааны гадаа гарсан юм шиг байна лээ.” / 1-р хх-ийн 33-34 /, “

...Бат-Эрдэнэ бид 2 хоорондоо л маргасан. Тэгээд хамт гадаа гадаа намайг цохиод авахаар нь би адилхан урдаас нь барьж аваад дээр доороо ороод зодолдсон. Батсайхан гэж хүн байгаагүй. Би Доржсэмбээтэй гудамжны үзүүр дээр дээр явж байна хэлсэн. Тэгэхдээ манай найзын нүд нь юм харахгүй сохолсон байна гэж хэлсэн. Тумбааш дөнгөж гудамжны үзүүр тойроод байдаг юм. 5-р багийн 12 гудамжны харалдаа байдаг юм. Эрдэнэхуягийнх 5-р багийн 11 дүгээр гудамжинд байдаг юм. Гэрийнхээ гадаа очоод дахин Ганчулуунтай холбогдсон боловч утасны цэцэг дууссан. Бас гэрийнхээ хаягийг Ганчулуунд хэлж мэдэхгүй байсан. Ганчулуун, Эрдэнэхуяг, БатЭрдэнэ нарт 4-үүлээ хамт шүү гэж хэлээгүй. Харин би мэдэхгүй шүү та нар мэдэж байна уу л гэж хэлсэн. Намайг зодооноо дуусгаад Эрдэнэхуягийн хашааны гадаа гарахад хашааны үүдэнд Доржсэмбээ нүдээ цохиулчихсан гээд сууж байсан. Өөрөө гэрээс гарахад миний нэрээр дуудаад нүд рүү цохисон гэж байсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190 /, болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Очирхүүгийн өгсөн мэдүүлэг, гэрч О.Ганчулуун, Г.Эрдэнэцэцэг, Г.Одмаа, Г.Нарангэрэл, Г.Отгонцэцэг, Г.Бат-эрдэнэ, Б.Мөнхжаргал, Б.Энхбаяр, О.Лхагвасүрэн, Б.Доржханд, С.Очирхүүгийн орсон гарсан ярианы лавлагаа, болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бат-эрдэнэ, О.Ганчулуун нарын өгсөн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд авагдсан хүн таньж олуулсан ажиллагаа явуулсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны 188 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Э.Эрдэнэхуягийг цагаатгаж өгөх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Э.Эрдэнэхуягийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.Эрдэнэхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэхуяг нь хохирогч Б.Доржсэмбээгийн зүүн нүдийг цохиж сохолж биед нь хүнд гэмтэл санаатай учруулаагүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Б.Доржсэмбээ нь өөрийн биед Э.Эрдэнэхуяг гэмтэл учруулсан талаар мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүн таньж олуулсан ажиллагааг хийсэн болон гэрч С.Очирхүү нарын мэдүүлгээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй гэсэн Э.Эрдэнэхуягийн мэдүүлэг няцаагдаж байна гэж үзлээ.

Хохирогч Б.Доржсэмбээ, гэрч С.Очирхүү нарын мэдүүлэг, хүн таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-д заасан нотлох баримтад тооцогдож байна. Хүн таньж олуулсан ажиллагааг гэмт хэрэг гарснаас хойш 3 сар 20 хоногийн дараа хийсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийг зөрчөөгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Эрдэнэхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Доржсэмбээ уг гэмт хэргийн улмаас таван сая долоон зуун тавин зургаан мянган / 5.756.000 / төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 144 дүгээр хуудсанд авагдсан Б.Намнансүрэн гэгч хүнийг хоёр сая нэг зуун арван мянган төгрөгөөр хөлсөж малаа маллуулсан гэх зардал эмчилгээний зардал биш учир хохирлоос хасуулах санал гаргасан байна. Уг баримтыг шинжлэн судлахад ажил гүйцэтгэгч Б.Намнансүрэн мал малласан хөлсөө нэхэмжилсэн бөгөөд хохирогч Б.Доржсэмбээ нь гэмтлийн улмаас эмчлүүлэх хугацаандаа малаа Б.Намнансүрэнгээр маллуулсан болох нь тогтоогдож байна.

Иймд уг нотлох баримтыг хохирогчид шүүгдэгч Э.Эрдэнэхуягийн үйлдсэн гэмт хэргийн улмаас дамжмал байдлаар учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан мал маллуулсан гэх нотлох баримтыг хохирлоос хасах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хохирогчийн хүсэлтийг бүрэн хангаж хохирлыг гаргуулж шийдвэрлэв.

Уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Э.Эрдэнэхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Банди-Рэнцэн овогт Энхтуяагийн Эрдэнэхуягийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Банди-Рэнцэн овогт Энхтуяагийн Эрдэнэхуягийг гурван жил зургаан / 3 жил 06 сар / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Э.Эрдэнэхуягт гурван жил зургаан / 3 жил 06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Э.Эрдэнэхуягт гурван / 03 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэхуягаас таван сая долоон зуун тавин зургаан мянган / 5756000 / төгрөг гаргуулж хохирогч Б.Доржсэмбээд олгосугай.

6. Энэ хэргийн учир шүүгдэгч Э.Эрдэнэхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дхэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эрдэнэхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ