| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0172/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/168 |
| Огноо | 2017-09-19 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.2.4., 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шуугч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтегс,
Улсын яллагч Д.Цогжавхлан
Шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, Д. Банди нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянтээг" гэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Бат- Очирын 3 тооны адууг хулгайлсан, шүүгдэгч *******, ******* нар нь Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг"Харзан тээг" гэх газраас 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн *******, ******* нарын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлсан, мен Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Ханхарын эх" гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Портер маркийн 72-42 БНХ улсын дугаартай автомашины цонхыг хагалж машин дотор байсан шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг нууцаар авч 812.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдожээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянтээг" гэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Бат-Очирын 3 тооны адууг хулгайлсан,шүүгдэгч *******, ******* нар нь Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг"Харзан тээг" гэх газраас 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн ******* ******* нарын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлсан,мен Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр“Ханхарын эх” гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Портер маркийн 72-42 БНХ улсын дугаартай автомашины цонхыг хагалж машин дотор байсан шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг нууцаар авч 812.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: Хохирогч Б.Бат-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн:
Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянтээг" гэх газарт 2017 оны 04 дүгээр сард нутаглаж байсан. Тэгэж байхад манайхаас ойролцоо байсан "Шар дов" гэх газарт байсан адуунаас тус сарын 24-ний өдөр 3 тооны адуу алдагдсан. Уг гурван тооны адуу бол бүгд миний адуунаад байсан юм. Бор морь, 2 хээр морь алдагдсан. Бүгд чагтан тамгатай адуунууд байсан. Гэтэл миний алдагдсан адуунуудыг миний өргөмөл хүү Нямдаваа хулгайлаад зарчихсан байсан. Тухайн үед би 4 тооны адуу алдагдсан гэж бодож байсан чинь нэг адуу нь байсан байна лээ. Уг адуунууд минийх. Нямдаваа тусдаа гараагүй хөрөнгө мөнгө тасдаж өгөөгүй байгаа гэх мэдүүлэг /х.х-ийн 55-56-р хуудас/ Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би адуугаа ******* гэх айлын адуунд нийлүүлэн тавьсан байсан. 2017 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна 27-ны өдөр би адууг бүртгэж услахад бүрэн байсан. Тэгээд адуу Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Халзан тээг гэх газарт хоносон ба маргааш нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 46 тооны адуунаас 5 тооны адуу алдагдсан байсан. Халтар морь 2, хүрэн морь 2, нэг алаг морь байхгүй байсан. Тэр алаг мо нь миний адуу байсан юм. Бусад дөрөв нь *******ынх ба бид нар 4 өдөр хайсан боловч олдоогүй. Тэгээд дараа нь олж авсан байгаа гэх мэдүүлэг.... /хх-ийн 60-61-р хуудас/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:
Манай гэр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Халзан тээг гэх газарт байх хаваржаандаа байхад 2017 оны 05 дугаар сарын 28-ны едер манай нийт 46 тооны адуу гэрийн гадаа байсан. Тэгээд өглөө босоод морио солихоор адуун дээр очтол манай 2 халтар морь, 2 хүрэн морь, 1 алаг морь байхгүй
байсан. Нэг алаг морь нь манай саахалт айлын Пүрэвсүрэнгийн манай адуунд тавьсан байсан адуу. Гэтэл сүүлд нь манайхаас алдагдсан 4 тооны адууг *******, ******* гэх хоёр залуу хулгайлаад аймагт агт авч байсан хүнд зарчихсан байсан. Тэгсэн чинь алдагдсан адуунууд минь 2017 оны 06 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө 4 тооны адуунууд бүгд бүрэн бүтнээрэй өөрсдөө гүйгээд ирсэн. Одоо адуунууд манайд байгаа гэх мэдүүлэг/хх-ийн 65-66-р хуудас/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манайх Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Ханхарын амгэх газарт нүүж ирсэн. Манай нөхөр түрүүлээд 72-42 БНХ улсын дугаартай автомашинаар гэр болон бусад зүйлээ ачаад очсон. Би араас нь малаа туугаад явж байсан. Нөхөр ******* 14 цагийн орчимд гэрээ буулгачихаад ирлээ гээд мотоцикльтой ирсэн. Бид хоёр хамт малаа туугаад гэртээ, нүүж ирсэн газраа иртэл манай машины баруун талын хаалганы цонхыг хагалаад дотор нь байсан 3 шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг авч явсан байсан бөгөөд би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос агт авахаар Баянхонгор аймагт ирсэн. Би Бөмбөгөр сум руу явах гээд Баянхонгор аймгийн захын урд талын ШТС дээр өөрийн эзэмшлийн Рав-4 маркийн 45-29 УНЯ улсын дугаартай машиндаа шатахуун хийгээд байж байсан. Миний машины урд салхины шилэн дээр Адуу авна гэсэн бичигтэй байсан. Гэтэл над дээр гурван залуу ирж уулзаад адуу авах уу гэсэн. Авна, гэхдээ би өнөөдөр авахгүй. Одоо Бөмбөгөр сум руу явж байна. Маргааш орой аймагт ирнэ гэж хэлэхэд ах маргаашийг хүртэл хүлээж чадахгүй, та өнөөдөр авчих, одоо очоод үзчих гэхээр нь Би энд таних айл байхгүй, адууг аваад хадгалах хашаа байхгүй, тэгэхээр маргааш авна гэхэд Надмид гэх залуу нь "та манай хашаанд үлдээчих, найдвартай, та өнөөдөр авчих" гэхээр нь би адууг үзэхээр болсон. Тэр гурван залууг Нямдаваа, Банди, Надмид гэж өөрсдийгөө танилцуулж байсан. Намайг дагуулаад аймгийн баруун талын төв Петровис ШТС-аас урагш нэг айлын хашаанд аваачиж үзүүлсэн. Үзэхэд 5 тооны адуу байсан ба 5 үсэгэн тамгатай халтар морь, онгин тамгатай хүрэн морь, онгин тамгатай алаг морь, онгин тамгатай сартай хүрэн морь, онгин тамгатай халтар морь гэсэн нийт таван тооны адуу байсан. Би тэр гурваас "энэ адуунуудын гарал үүслийн бичиг нь хаана байна гэхэд "өө тэрийг авчраагүй шүү дээ" гэж байсан ба Надмид гэх залуу нь "гарал үүслийн бичгийг нь би маргааш авчраад өгнө, найдвартай, манай хоёр найз хөдөө явах гээд байна. Өнөөдөр байх нэг хашаанд очоод таван тооны адууг үзүүлж агт авч байсан Сүхбаатар гэх хүнд зарсан. Сүхбаатар нь "гарал үүсэл нь байхгүй юм чинь яах юм бэ" гэхээр нь би "за за тэгвэл тэр гарал үүслийг би маргааш авч ирээд өгнө” гэж хэлсэн юм. Би тухайн адуунуудыг хулгайн адуу гэж мэдээгүй ба тэр адуугаа зарж байж миний мотоциклийн менгийг өгнө гэхээр нь би гарал үүслийн бичгийг нь олж өгч болох байх гэж бодсон. ******* надад 1.200.000 төгрөг өгсөн ба миний адуунууд байгаа юм гэж хэлж байсан. Би маргаашнаас нь ургийн баяр болоод ийш тийш явсан ба тэр хооронд Сүхбаатар над руу олон залгасан байсан. *******, ******* хоёр нь найдвартай манай адуу байгаа юм, хулгайн адуу бишээ гэж надад хэлсэн. Тэр адуугаа зарж байж надад миний мотоциклийн мөнгийг өгнө гэж байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэгбайсан учир би адууг нь гялс заруулаад мөнгөө авъя найдвартай юм чинь гэж бодсон. Гарал үүслийн гэрчилгээг би олдох байх гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 89-91-р хуудас/Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын: Бат-Очирийн 3 тооны морь, 1 морь 600.000 төгрөг, бүгд 1.800.000 төгрөг, *******, ******* нарын 3 тооны морь 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг, 2 тооны морь 600.000 төгрөг, бүгд 1.200.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 94-95 хуудас/ Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын: ямааны ноолуур 1 кг нь 58.000 төгрөг, бүгд 14*58.000=812.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 101-102 хуудас/ Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын: хюндай портер маркийн автомашины баруун талын хаалганы шил 70.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 105-106 хуудас/ -эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 3/ хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-32/ эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлсэн тэмдэглэл /хх-
ийн 43-46/-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 47-51/ *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 136-137/ Жинст сумын 2-р багийн Засаг даргын *******йг тодорхойлсон тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138-140/-шүүгдэгч *******йн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна ******* бид хоёр түүний хар өнгийн ямаха маркийн мотоцикльтой Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар баг "Цагаан гол" гэх газарт хүнтэй уулзахаар очсон боловч уулзах хүн байгаагүй ба буцаж Баянхонгор аймаг руу явсан. Шөнө болсон 00 цаг өнгөрч байхад Баян-Овоо сумын "Харзан тээг" гэх газарт зам дээр 30-40 тооны адуу уснаас гараад явж байсан. Би өмнө нь *******д "агтанд өгөх адуу байна уу" гэж асууж байсан. ******* уг адуунуудын тэнд очоод "хоёулаа энэ адуунаас хэдийг авчихуу" гэхээр мөнгийг нь өгчих" гээд байхаар нь би 550.000 төгрөгөөр 4 адууг, нэг адууг нь 400.000 төгрөгөөр тооцож авахаар болж мөнгийг нь тоолж бэлнээр Нямдаваа, *******, Надмид нарт өгсөн. Би адууг нэг айлын хашаанд түр үлдээгээд Бөмбөгөр сумаас адуу авч тэндээс Мөнхдалай гэх жолоочыг хөлслөөд адууг Баянхонгор аймагт ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Бөмбөгөр сумаас авч ирсэн 9 тооны адуу. Нямдаваа, Банди, Надмид нараас авсан 5 тооны адуутай нийлүүлээд Мөнхдалайгийн хашаанд түр үлдээгээд Заг сум руу явсан. Энэ хойгуур 2017 оны 06 дугаар сарын 01- ний өдөр адуунууд алга болсон байсан. Тэгээд адуунуудыг 4 хоног хайхад 9 тооны адуу нь олдсон ба 5 тооны адуу нь гэртээ гүйгээд очсон байсан. Ингээд би адуу авсан 2.600.000 төгрөг, алга болсон адууг эрж хайсны зардал 1.600.000 төгрөг, Өвөрхангай аймгаас ачааны автомашин дуудсан байсан ба ирэх хооронд адуу алга болж эрж хайсан ба ачааны автомашины жолооч хүлээлгэсний мөнгө гэж 1 хоногийн 200.000 төгрөг нийт 800.000 төгрөг ингээд нийлээд нийт 5.000.000 төгрөгний хохирол учирсан ба энэ мөнгийг нэхэмжилж байна. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Надмид гэх хүн "найдвартай, маргааш гэхэд гарал үүслийг нь бэлэн байлгана" гээд байхаар нь авсан. Харахад хулгай хийхээр хүн биш байсан. Би Надмидыг оролцоотой гэж бодож байна. Учир нь би гарал үүсэл байхгүй бол aBaxгүй гэхэд Надмид "бид гурав найзууд ба хамт яваа юм, маргааш гарал үүслийг малын эмчээс аваад өгнө, манай найзууд янз бүрийн зүйл хийх хүмүүс биш" гэж хэлээд надад Надмид нь 86282982 гэсэн дугаар өгөөд
маргааш гэхэд гарал үүслийг бэлэн байлгана гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өгсөн дугаар руу залгасан чинь утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохоо байсан. Одоо би хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна. Хохирлыг бүрэн барагдуулах юм бол гомдолгүй гэх мэдүүлэг /хх-ийн 68-70-р хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн:
******* гэх хүнийг бол танихгүй. ******* нь миний эхнэрийн хамаатны айлаар байгаад байдаг байсан ба тэр үүднээс таньдаг. Түүнтэй ах дүү төрөл садангийн холбоо хамаарал байхгүй. ******* нь 2017 оны 05 дугаар сарын сүүлээр, надаас Ямаха маркийн улсын дугааргүй гаалийн бичигтэй хар өнгийн мотоцикпийг 1.200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг нь 2 хоногийн дараа авч ирж өгөөрэй гэхэд зөвшөөрсөн. 3 хоногийн дараа ******* над руу яриад хүрээд ирээ адуугаа туугаад ирлээ, та үзээдэх гэхээр нь би "та нар өөрсдөө адуугаа өгчихөөд мөнгийг нь надад өг” гэтэл таксидаад хүрээд ир гээд байхаар нь би *******тай уулзсан ба нэг залуутай явсан. Тэр нь ******* гэдэг нь юм байна лээ. Тэгээд баруунбүсийн хажуу талын "Хөрс" гэх нэртэй ШТС-ийн тэнд *******, ******* бид гурав таксидаад явж байтал "агт авна" гэж бичсэн саарал бага оврын жийп машин байсан. *******, ******* хоёр тэр агт авах залуутай уулзаж байгаад төв ШТС-ийн урд нь би зөвшөөрч хоёр тооны халтар морь, хоёр тооны зээрд морь, нэг тооны алаг морийг адуун дотроос тасдаад мотоциклоор туусаар Баянхонгор аймаг руу өглөө 09 цагийн орчимд орж ирсэн. Орж ирээд ******* агт авдаг Банди гэх айлын хашаанд очсон чинь байхгүй, эзгүй байсан. Агтыг уг хашаанд оруулсан. ******* нэг хүн рүү залгаж утсаар яриад уулзсан ба агт авна гэж бичсэн машины жолоочтой уулзаж түүнд агтыг зарахаар болж нийлүүлээд 2.600.000 төгрөгөөр зарсан. ******* мотоциклийн үлдэгдэл мөнгө гээд уг танихгүй хамт агт зарсан хүнд өгсөн ба үлдсэн мөнгийг нь ******* бид хоёр үрээд дуусгасан. Адууг зарахдаа хулгайн адуу
гэдгийг агт авч байсан хүнд хэлээгүй, ******* бид хоёр "манай адуу байгаа юм. хулгайн адуу биш" гэж хэлээд зарсан. Баянхонгор аймгийн төвөөс ******* бид хоёр түүний мотоцикльтой 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Баацагаан суманд байх *******гийн гэр рүү явах, цааш нь би өөрийн гэр болох Баянхонгор аймгийн Жинст сумын "Хүйсийн гол" гэх газарт байх гэртээ харихаар явж байсан. 14 цагийн орчимд байсан байхаа Өлзийт сумын 1 дүгээр баг "Ханхарын ам" гэх газарт явж байхад замын урд талд машинтай айл байсан ба тэр айлаар орохоор бид хоёр очсон. Тэнд очиход нүүж ирээд удаагүй дөнгөж ирсэн гэмээр байдалтай айл байсан ба гэрийн хажууд байсан портер маркийн автомашин дотор цонхоор нь харахад шуудайтай ноолуурууд харагдсан. Гэтэл ******* надад "энэ ноолуураас хоёул авах уу" гэхээр нь би зөвшөөрсөн. Тэнд байсан нэг төмөрийг ******* аваад машины баруун талын хаалганы шилийг хага цохиод гараа дотогш оруулан хаалгийг онгойлгож ноолуураас нэг шуудайтайг авч мотоциклийг ******* жолоодож би араар нь ноолуурыг бариад сууж буцаж аймагт орж ирээд зах дээр танихгүй хүнд зарсан. 14 килограмм болсон ба 55000 төгрөгөөр нэг килограммыг тооцож 770.000 төгрөгөөр нийт ноолуурыг тушаасан гэх мэдүүлэг /хх-ийн
125-126, 130-132-р хуудас/-шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар баг "Шар дов" гэх газарт байхад 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Би аав Б.Бат-Очирын адуунаас 3 тооны чагтан тамгатай хоёр хээр морь, нэг бор зүсмийн адууг ганцаараа тухайн үед унаж байгаад зарчихсан ягаан өнгийн мотоцикльтой тууж Баянхонгор аймагт оруулж ирээд агт авдаг тев клонкын урд байх Банди гэх айлын хашаанд тууж авч ирээд зарсан. Энэ миний адуу байгаа юм, хулгайн энэ тэрийн адуу биш, би найдвартай гэж хэлээд нэг адууг 550.000 төгрөгөөр бодож 1.650,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь шоудсаар байгаад дуусгасан. Мен 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би ******* бид хоёр миний аваад удаагүй байсан хар өнгийн улсын дугааргүй ямаха маркийн мотоцикльтой Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар баг "Цагаан гол" гэх газарт очиж хүнтэй уулзахгэсэн боловч уг хүн байгаагүй. Тэгээд бид буцаж Баянхонгор аймгийн төв руу явж байхад Баян-Овоо сумын "Харзан тээг" гэх газарт шөнө 00 цагийн орчимд явж байтал зам дээр 30-40 тооны адуу уснаас гараад явж байсан. Гэтэл .Банди хоёулаа агтанд өгөх адуу хулгайлах уу гэхээр нь би зөвшөерч хоёулаа энэ адуунаас хулгайлах уу гээд тэндээс 2 халтар морь, 2 зээрд морь, 1 алаг морийг мотоциклоор хөөсөөр Баянхонгор аймагт өглөө 09 цагийн орчимд ирсэн ба агт авдаг Банди гэх айлын хашаанд очтол байхгүй байсан. Тэгэхээр нь хашаа руу уг 5 тооны адууг хөөж оруулсан ба өөр агт авах хүн хайгаад явсан. Би урд өмнө нь хар өнгийн ямаха мотоцикль худалдаж авсан Надмид гэх хүн рүү яриад "агт авдаг таньдаг хүн байна уу? Таван тооны агт өгөх гэсэн юм таны мотоциклийн үлдэгдэл 1.200.000 төгрөгийг өгнө" гэж хэлсэн. Тэгээд Надмидтай уулзсан ба адуу өгөх гэж байгаа тухайгаа хэлсэн. Надмид "хулгайн адуу
биш биз" гэхээр нь "үгүй хулгайн адуу биш, бид хоёр гэрээсээ авч ирсэн юм" гэж түүнд хэлсэн. *******, Надмид бид гурав баруун бүсийн урд талын ШТС дээр урд цонхон дээрээ адуу авна гэж бичсэн цагаан өнгийн машин байхаар нь очиж уулзаад адууг байгаа газар нь очиж харуулсан. Тэр агт авдаг хүн гарал үүслийн бичиг нь байгаа юу гэхэд "гарал үүсэл нь байхгүй шүү дээ, манай адуу байгаа юм, найдвартай" гэж хэлэхэд нөгөө агт авч байсан хүнд Надмид "гарал үүсэл нь найдвартай, би хийгээд өгнө" гэж хэлээд 5 тооны адууг нийт 2.600.000 төгрөгөөр өгсөн. Надмидад 1.200.000 өгөөд үлдсэн мөнгийг нь ******* бид хоёр үрээд дуусгасан. Б.Бат-Очир бол өргөмөл аав байгаа юм. Би айлын өргөмөл хүүхэд. Тэр гурван тооны адуу бол миний аавын эзэмшлийн адуу байгаа юм. 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдөр би гэртээ харих гээд хүнээс худалдаж авсан хар өнгийн ямаха маркийн мотоцикльтой найз Бандийн хамт явсан юм. 14 цагийн орчимд байсан байхаа Өлзийт сумын 1 дүгээр баг "Ханхарын ам" гэх газарт явж байхад замын урд талд гаднаа цэнхэр өнгийн портер маркийн машин зогссон нэг гэртэй айл байсан ба тэр айлаар орохоор бид хоёр очсон. Тэнд очиход нүүж ирээд удаагүй дөнгөж ирсэн гэмээр байдалтай айл байсан ба гэрийн хажууд байсан портер маркийн автомашин дотор цонхоор нь харахад шуудайтай ноолуурууд харагдсан. Тэгэхээр нь би Бандид "энэ ноолуураас хоёул авах уу" гэхэд Банди зөвшөөрсөн. Машины хаалга цоожтой байхаар нь тэнд байсан нэг төмөрийг аваад машины баруун талын хаалганы шилийг хага цохиод гараа дотогш оруулан хаалгийг онгойлгож ноолуураас нэг шуудайтайг авч Банди бид 2 буцаж аймагт орж ирээд зах дээр танихгүй хүнд зарсан. 14 килограмм болсон ба 55000 төгрөгөөр нэг килограммыг тооцож 770.000 төгрөгөөр нийт ноолуурыг тушаасан гэх мэдүүлэг /хх-ийн 127-129, 134-135-р хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог Шүүгдэгч *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын мал, эд зүйлийг хулгайлж бусдад хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг давтан, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн.... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүх шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн шинж чанар, удаа дараалан давтан үйлдсэн байдал, бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авахдаа шунахайн сэдэлтээр олныг авч байгаа байдал, бусдыг хуурч мэхлэн түүнийгээ зарж байгаа байдал болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас шүүгдэгч нар нь тус бүр 30 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бүрэн төлсөн, хохирогч Б.Бат-Очир, *******, *******, *******, иргэний нэхэмжлэгч нар нь хохиролоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан улсын дугаар, бичиг баримтгүй, ямаха маркийн хар өнгийн мотоциклийг шүүгдэгч *******гаас гаргуулж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана" гэж заасан хуулийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ямаха маркийн хар өнгийн мотоцикль нэг ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******, ******* нарт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Бадний овогт Бат-Очирын Нямдаваа, Шаргалжуут овогт Даваахүүгийн Банди нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон гуч хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнгий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан шүүгдэгч *******гийн эзэмшлийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 09 сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч,\ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ
Н.БААСАНБАТ