Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4-р багийн нутаг Эндэрт гэх газарт 2017 оны 06 сарын 06-ны өдөр улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 07-71 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас араар нь суун зорчиж явсан *******ын биед хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн

хеделгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ; Шүүгдэгч Г.******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:  Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06 сарын 06-ны өдөр 10 цагийн үед ******* бид 2 аймаг руу мотоцикльтой гарсан. Батбаяр гэх хүнээс мустанг-5 маркийн мотоциклийг нь ******* гуйж аваад тэр унаж би араар нь сууж явсан. Баян-Овоо сум өнгөрөөд антеньтай хөтлөөс уруудаад Баянхонгор аймгаас 5 орчим км-ийн зайтай явж байхад 5 эгнээ шороон замын хамгийн баруун талын эгнээгээр явж байхад аймагаас ирж байгаа мотоцикльд зам тавьж өгчөөд цааш явж байхад гэнэт машин гарч ирсэн. ******* зүүн талын зам руу мотоциклио дарсан чинь урдаас ирсэн машин дагаад дарсан. Тэгээд машинтай мөргөлдсөн. Тухайн үед би ухаан алдсан байсан. ******* согтууруулах ундаа уугаагүй байсан. Миний биед нурууны яс хугарсан, тархины гэмтэлтэй. Нуруу толгой байнга өвдөж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бид ах, дүү хүмүүс. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. *******д хөнгөн ял шийтгэл өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-37/, 

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06 сарын 06-ны өдөр 11 цагийн үед Баян-Овоо сум дээр авто тээврийн үзлэг болж байгаа гэхээр нь даатгал хийх ажлаар Ц.Маам, , Байдраг нарын хамт явсан. Баянхонгор аймгаас 5 орчим км шороон замаар явж байхад урдаас мотоцикльтой 2 хүн явж байсан. Уг мотоцикль миний явж байсан гэх шороон замын зүүн талын эгнээгээр явж байхаар нь би зам тавьж өгөх санаатай баруун талын 4-р эгнээний зам руу орж зам тавьж өгсөн боловч уг мотоцикль нь

дагаад 4 дэх эгнээний шороон замруу ороод ирхээр нь би дахиад 4 дэх эгнээний замаа орхиж 5 эгнээ шороон замруу ортол дагаад уг зам руу орж ирээд машины урд талруу мөргөж мотоцикль онхолдсон. Унаж явсан болон цуг явсан 2 хүн хажуу тал руу унасан. Тэгээд бууж ирээд хартал тэр 2 залуу гэмтсэн байсан. Надад нийт 3.165.000 төгрөгийн хохирол учирсан. Баянхонгор аймгийн ЗДТГ- ийн дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын үнэлсэн 2.745.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Явсан зардал болох 220.000 төгрөгийг нэмж 2.965.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/, 

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Манай нөхөр ******* нь Баян-Овоо сум руу ажилаар миний эзэмшлийн 07- 71 УНП улсын дугаартай автомашинтай явж байгаад мотоцикль ирж мөргөж зам тээврийн осол болсон. Манай нөхөр иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаад

Солонгос улс руу удаан хугацаагаар явсан учир би иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Нийт 2.965.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байсан боловч бидний зүгээс *******тэй харилцан тохиролцож ар гэрийнх нь байдал, эрүүл мэндийнх нь байдлыг харгалзаж нэхэмжилж байсан мөнгөнөөс 1.400.000 төгрөгийг авч эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо надад болон манай нөхөрт Г.*******гээс нэхэмжлэх зүйл байхгүй. Бидэнд учирсан хохиролыг бүрэн барагдуулсан гэх

мэдүүлэг /хх-ийн 50-51/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06 сарын 06-ны өдөр хамт ажилдаг Г.*******, ******* нар нь миний өөрийн эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийг Баянхонгор аймгийн төв ороод ирэе гэж гуйж авч яваад зам тээврийн осолд орсон байсан. Би уг мотоциклийг 500.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохиролыг барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/ 

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 06 сарын 06-ны өдөр Маам, Байдраг нарын хамтаар Баян-Овоо суманд болж байгаа авто тээврийн үзлэгтэй холбоотой даатгалынхаа ажилаар явах болж 07-71 УНП улсын дугаартай *******ын тээврийн хэрэгсэлтэй явсан. 11

цагийн үед Баянхонгор сумаас гарч Баян-Овоо сумын чигтээ 5 орчим км явж байсан чинь өөдөөс аймаг чигтээ ирж яваа мотоцикль гарч ирэхэд манай машин явж байгаа чиглэлийнхээ баруун талруугаа зам тавьж өгөөд байхад нөгөө өөдөөс ирж байсан мотоцикльтой хүн нь зүүн гар талруугаа дараад байсан. Тэгсээр байгаад манай машиныг уг мотоцикль мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 274 дугаартай: *******ын биед бүсэлхийн 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, дух, эрүү, баруун гарын тохой, сарвуунд зулгаралт, баруун гарын тохой, баруун

өгзөгт цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зүүн шагайнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 72-73 хуудас/, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн: мустанг-5 маркийн хуучин мотоцикль 400.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хх-ийн 76-77/ Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн: гупер 220.000, хар нүүр 250.000, кондекшин радитор 150.000, копуд 600.000, сэнс 60.000, сэнсний хүрээ 30.000, агаар шүүгчний таг 25.000, термо муфьт 80.000, их гэрэл 2 ширхэг нь 200.000, ремин 80.000, будаг 200.000, усны радитор 250.000, засварын хөлс 600.000 төгрөг, нийт 2.745.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хх-ийн 81-82/ Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн\ бүрэлдэхүүнтэйгээр гаргасан:

Зам тээврийн осол гарахад Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Г.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д зааснаар "суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Мөн  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн "а"-д зааснаар жолооч нь\ "тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх"-тэй байна гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэгт\ болон схем зураг, тайлбарууд зэргээс харахад 07-71 УНП улсын дугаартай автомашин болон мустанг маркийн мотоцикль нь зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Уг зам тээврийн осол хэрэг гарахад цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 92- 93 хуудас/ хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 9-16/ зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан

газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 88-89/ -эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 102-106/ -Баянговь сумын 3-р багийн Засаг даргын Г.*******г тодорхойлсон тодорхойлолт, Г.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 110-130/-эвлэрлийн гэрээ /хх-ийн 131-135/-насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 136-137/-хохиролын тооцоо /хх-ийн 138/-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139/ 

Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад хэрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Би эрхээ эдлэж хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна

гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны болон Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүд, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль\ зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Г.******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршигийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д\ эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов. 

Шүүгдэгч Г.*******д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүх шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулалгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн телсөн байна. Шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн нокиа маркийн гар утасыг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Отгоной овогт ******* *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч г.Баямбасүрэнг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэ үеэс эхлэн тоолсугай.

6. Үүрэг хүлээлгэн, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.*******д хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн нокиа маркийн гар утасыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэмөнхөд |хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ШҮҮГЧ Н.БААСАНБАТ