Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга Б Соёлмаа

Улсын яллагч Д Цогжавхалан.

Хохирогч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.******* холбогдох эрүүгийн  тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-ийн А-д зааснаар замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагуй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ, мен өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг ул харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжуулнэ Хэрэв жолоочийн нуд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт. Мен Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 11-д зааснаар жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хамааруулан сонгож явна гэсэн заалт, мен Монгол улсын замын хөделгеений дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т жолооч хеделгеенд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зерчсений улмаас 2017 оны 08 дугаар сарын 07-ны едер Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тевеес Өлзийт сумын чиглэлтэй зам дээр БНА улсын дугаартай автомашин жолоодож яваад улсын дугааргуй мотоцикльтой мергелде мотоцикль дээр зорчиж явсан иргэн  амь нас хохирч, мотоцикль жолоодож явсан иргэн  эрүүл мэндэд хунд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэн бичигдсэнээр 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед би өөрийн эзэмшлийн  БНА улсын дугаартай хар өнгийн Марк 2 авто машиныг жолоодоод ээж *******, хүүхэд *******, Амартүвшин, Амархүү бид нар Өлзийт сумын бийрийн бригадын нутагт байдаг айлд очиж хонох гээд явж байгаад хажуугаар 3 автомашин зөрж өнгөрсөн ба тэр үед би тэр автомашинтай зөрж өнгөрөхдөө автомашины гэрлээ ойрын гэрэл дээр нь тохируулсан байгаад зөрөөд өнгөрөхөөр нь холын гэрэл дээрээ тавьж явж байгаад урд талд явж байсан мотоциклийг мөргөсөн байсан. Би тэр үед 70 гаруй км цагийн хурдтай явж байсан. мотоциклийг ямар хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тэд зам дээр зогсож байгаад дөнгөж хөдөлж байсан болов уу гэж би бодсон. гэх мэдүүлэг /2-р хх-н 56-57/

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Манайх 3 хүүхэдтэй, нэг хүүхэд ослын улмаас нас барсан, нэг нь оюутан, нэг нь ажилгүй. Манай эхнэр бид хоёр хоёулаа ажил эрхэлдэггүй. 2017 оны 8 дугаар сарын 07-ны едер Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын ой болж манай хүүхэд аймаг явсан. Аймаг дээр ээжтэйгээ таарч, хоол идчихээд орой мотоциклиор явна гээд үлдсэн байсан. Орой 21 цагийн үед осол болсон талаар мэдэж, очиход машинууд зогсчихсон манай хүүхэд газар хэвтэж байсан. Тухайн газар шөнийн 01 цаг хүртэл байж байгаад Гансүх байцаагчид мэдүүлгээ өгчихоод явсан Цагдаа нар хэмжилт хийхэд би байсан ******* мөргөчихөөд 50 гаруй метр газар түрж явсан байдаг Мотоцикльтой явсан хүн замын хажуу руу шидэгдсэн байсан. бид хоёр багын танил найзууд энэ хүн бол бүрэн бус техник хэрэгсэл унахгүй, зогсох ёстой газраа зогсох боломжтой байсан ы түргэн ах Пэрлэйхүү сандраад хаазалсан юм байхдаа гэж хэлж байсан. 70 км цагийн хурдтай явж тоормосоо гишгээд зогсоох арга хэмжээ авсан гэж байгааг би худлаа гэж бодож байна. Санаатай юм шиг дайрч машинаа зогсоохгүй түрээд явсан мөр нь байдаг. Талийгаачийг оршуулаад ирэхэд ы хамаатнууд надтай уулзаж, нэг нутгийн хүмүүс нэгийгээ шоронд явуулчмааргүй байна, ярилцья гэхэд нь би хуний амийг хэдээр үнэлэхийг мэдэхгүй, хуний алтан амь шүү дээ юугаар ч сольшгүй зүйл гэж хэлсэн. Өөрсдөө эхлээд 30.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Талийгаач хүүхэд цалигийн зээлтэй, утасны линзингийн зээлтэй байсан. Тэр болгоныг нь дарсан. ы утасруу залгахаар дугаар блоколчихсон эхнэртэй нь ярихаар бид нар менге үйлдвэрлэдэг хүмүүс биш, танайд мөнгө өгөхгүй, би нөхрөөсөө салсан гээд ерөөсөө яриулаагүй. Миний хувьд гомдолтой байгаа, шударга шүүх шийдэх байх. Нэгэнт өнгөрсөн хүн босоод ирэх биш, нэг нутгийн хүмүүс байна гэж би сэтгэл гаргасан боловч өөрсдөө дахиж яриагүй алга болсонд би гомдолтой байгаа.

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Манай гэр Өлзийт сумын төв дээр байдаг юм. Талийгаач нь манай хүүхэд байгаа юм. Тухайн осол болох өдөр аймгийн төв орж айрагны сав олж ирнэ гэж утсаар ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад осол болсон талаар мэдээд очсон. нь оршуулгын зардалд нийт 13000000 төгрөг өгсөн. Одоо 20000000 төгрөг нэхэмжилж байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 132-135 / 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би Өлзийт сум орж бичиг баримт авахаар 8 дугаар сарын эхээр өөрийн мотоциклиор явж байсан. Би мотоциклийг барьж явсан, архи уугаагүй байсан, айраг уусан байсан. Осол болох үед би зөөлхөн явж байхад араас ирээд мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 141-143/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

нь манай нөхөр байгаа юм. Манайх Баянхонгор аймгийн Өлзийт Ссарын 07-ны өдөр 11 цагийн үед би нөхөр, хүүхдийн хамт гэрээсээ өөрийнхөө мотоциклиор сумын 5 дугаар багийн нутаг "Цагаан чулуут" гэдэг газар байдаг. Тэгээд 2017 оны 08 дугаар Өлзийт сумын төвөөр дайраад Баянхонгор сумын төв орж ирсэн. Тэгээд аймагт ажлаа амжуулчихаад хөдөө явах гээд Есөн-Эрдэнэ зах дээр байж байсан чинь талийгаач  тааралдахад тэр намайг машинд суугаад явчих. би унаа байхгүй тай хамт мотоциклиор нь сундлаад сумруу явчихъя гэхээр нь би зах дээрээс

Өлзийт сумруу явдаг машинд суугаад Өлзийт сумруу явсан. Тэр хоёр араас чинь бензин аваад очно гээд үлдсэн. Тэгээд би түрүүлээд Өлзийт сумын төвд очоод хүлээгээд ирэхгүй  байсаар байгаад шөнө осол болсон талаар мэдсэн. бид хоёр хөдөөнөөс ирээд ерөөсөө салаагүй өдөржингөө цуг явсан. тухайн үед архи уугаагүй байсан. Зах дээр Дөлгөөнзоригтой тааралдахад тэр бас архи уугаагүй зөв зүгээр байсан. Мотоцикль нь манай нөхөр ын эзэмшлийн мотоцикль байгаа юм, мотоциклио 2016 оны 12 дугаар сард хүнээс 200000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ын мотоциклийн гэрэл дохио, тоормоз, хойд талынх нь гэрэл зэрэг нь зөв зүгээр асч, ажиллаж байсан. хөдөөнөөс аймаг орж ирэхдээ ямарч саатах юмгүй зүгээр яваад л ирсэн, хүнээс тэр мотоциклио аваад өөрөө сайн засч янзалсан, хойд талынх нь гэрэл дохио. урд гэрэл, тоормоз зэрэг нь зүв зүгээр ажиллаж байсан. тэр үедээ хамгаалах каск малгайгүй явсан, зах дээр тааралдахад ч гэсэн хамгаалах каск малгай байгаагүй. Намайг тэр хоёроос салсанаас хойш тэр хоер хаагуур хаагуур явсан, хэдэн цагт аймгаас гарч явсаныг би мэдэхгүй.. гэх мэдүүлэг /хх-н 151-153/

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2017 оны 08 дугаар сарын 07-ны едер манай аав, эмээ, эгч, дүү бид нарын аавын машинаар Өлзийт сумын Бийрийн хөндий гэдэг газарлуу очихоор явж байсан. Тэгээд тэр едрийн орой 20 цаг өнгөрч байхад аймгаас гарч явсан ба би машины ар талын суудалд суугаад, чихэвчээр хөгжим сонсоод унтаад явж байхад нэг юм мергех шиг болоод аймаар чанга чимээ гарсан. Тэгээд машинаас буугаад харахад жолоочийн талын урд талд нь нэг мотоцикль наалдчихсан байсан. Тэгээд машинаас буух үед манай эгч ухаан алдаад. эгчийгээ үзүүлэхээр аймгийн төврүү явсан Би тэр үед жолоочийн яг ар талын суудалд суугаад явж байсан. машин ямар хэмжээний хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тэр үед аав архи уугаагүй байсан, манай аав ерөөсөө архи уудаггүй юм. Би эхлээд унтаад явж байсан болохоор мотоцикль нь хаана явж байсныг би мэдэхгүй ээ, бид нар болохоор урагшаа чиглэлтэй засмал замын баруун гар талаар нь явж байсан. Намайг машинаас буугаад харахад тэр мотоцикль бид нарын машины баруун урд талд нь бөгсөөрөө наалдчихсан байсан. Би хүнийг нь хараагүй, миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-н 154-156/

Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай аав, эмээ, эгч, дүү бид нарын аавын машинаар Өлзийт сумын Бийрийн хөндий гэдэг газарлуу очихоор явж байсан. Тэгээд тэр өдрийн орой 20 цаг өнгөрч байхад аймгаас гарч явсан ба би машины ар талын суудалд суугаад, чихэвчээр хөгжим сонсоод унтаад явж байхад нэг мэдэхэд нэг юм мөргөх шиг болоод аймаар чанга чимээ гарсан, тэгээд сэрээд машинаас буугаад харахад жолоочийн\ талын урд талд нь нэг мотоцикль наалдчихсан байсан тэгээд машинаас буух уед манай ухаан алдаад, эгчийгээ үзүүлэхээр аймгийн төврүү явсан. гэх мэдүүлэг/хх-н 160-162/ 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай Талийгаач биед гавал тархи цээжний хавсарсан гэмтэл, духны голоос гавлын суурь ясны зуун урд хонхор турк эмээлийг дайрч баруун дунд хонхорын улуулаг ясны урдуур гарч баруун чамархай хурсан, зуун ар хонхороос дагаруу чиглэсэн гавлын орой ясны тархины баруун хэсгийн цомерсон хугарал их тархины 2 тал бомбалгийн дух зулай, чамархай дагзны зуун хэсэг бага тархины орой хэсгийн хамарсан тархмал зеелен бурхуул доорх цус харвалт, тархины эдийн няцрал уушигны эдийн няцрал яарал амархайд шарх дух чамархай, зовхи буглага шуу гарын алга гуя оодог дап. нурууны зулгарал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь шуух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 3 12.3.13.31 12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна уг гэмтлууд нь бүгдээрээ шинэ гэмтлүүд байх ба нэг цаг хугацаанд үүссэн учир дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр  тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 

Талийгаач цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгуй. 4 Талийгаач нь гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан бөгөөд нас барахаас емне ямар байрлалд хэвтэж байсныг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-н202-205/ Баянхонгор аймгийн Шинжилгээний албаны 2017 оны 09 дугаар сарын 05-ны едрийн 412 дугаартай ын биед тархины эдийн дунд зэргийн няцрал, тархины барууг таг Бембелгийн хажуугийн ховдол болон зулай, чамархай хэсгийн олон тооны цусархаг няцрал мэдрэлийн ширхэгийн (аксоны) тархмал гэмтэц, гэмтлийн гаралтай зөөлөн бурхүүл доорхи цус харвалт хамар зуун доод зовхи бугалга шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь шуух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 1 3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хунд зэрэгт хамаарна. 3 Дээрх тархины эдийн гэмтэл нь тухайн үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нелеелех эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5 Дээрх гэмтлууд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой

гэх дугнэлт /хх-н 211-214/ Баянхонгор аймгийн автотэврийн төвийн шинжээчийн 2017 оны 09 дугээр сарын 20- ны өдрийн №17/14 дугаартай 1 Улсын дугааргуй мотоцикль нь "Автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар VIN)-Агуулга ба бүтэц MNS ISO 3779 2010 стандартад заасны дагуу арлын дугаарын тэмдэгтүүдээр шалгахад уг мотоцикль нь 2010 онд уйлдвэрлэгдсэн бегеед Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ"-д шалгаж үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдээгүй техникийн хяналтын узлэгт орж байгаагуй болно. 2 Мотоцикль нь ар талаараа автомашинтай хүчтэй мөргөлдсений улмаас яндан гишгүүр салсан, гинж нь мултарсан зөв талын хойд амартизатор буруу талын өвдөгний хамгаалалт гулзайсан, крыло дотогшоо чихэгдсэн байдалтай байв Ар талын эргэх чиг заздаг гэрэл дохио, тормосны болон жижиг гэрлүүд байхгуй, цахилгааны утаснууд нь салсан, тулшний бак нь бага зэрэг хонхойсон байлаа. Мотоцикльд еер эвдрэл гэмтэл ослын улмаас бий болоогүй. 3 Тормосны дороон дээр гишгэж хойд дугуйг гараар эргуулж тормосны ажиллагааг шалгахад дугуй эргэхгуй байсан нь тормос ажиллагаатай байгааг нотолж байна механизмыг шалгахад ажиллагаатай байсан мотоцикль асахгуй талын гэрэлтүүлэх хэрэгслийг ажиллуулж шалгах боломжгуй, ар галын гэрэлтүүлэх хэрэгслүүд нь байхгүй тул зам тээврийн осол болох үед тэдгээр нь ажиллаж байсан эсэхийг топтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 243-244, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай 

1. мотоцикль, автомашин нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д  зааснаар Суурин газрын гаднах зам буюу 5 15,5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл  зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэж заасан байдаг. 

2. TOYOTA Mark II жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-ийн А-Д зааснаар замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг ээрчсөн байх үндэслэлтэй байна. 

3 TOYOTA Магk || жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 11-д зааснаар Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хеделгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна. 

4. Мотоциклийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн в-д зааснаар Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна

5 Мотоцикль дээр сундлан зорчиж явсан зорчигч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн в-д зааснаар Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зерчсөн байна

6. Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 м, суурин газрын гаднах замд цагт 80 км. тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан байдаг жолооч нь хөдөө, хээрийн шороон замд зорчих хэсгийн онцлог, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан 80 км/цагаас хэтрүүлэхгүйгээр тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явахыг Монгол Зэмын хөдөлгөөний дүрэмд заасан байна.

7.Мотоциклийг жолоодож явсан иргэн нь Цагдаагийн еренхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд А ангиллын 1011060 "угаартай мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхтэй байна  БНА улсын дугаартай ТОYOTA Mark || тээврийн хэрэгслийн жолооч иргэн  нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд В.С.Д.Е ангиллын 20219 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна... гэх дүгнэлт / 2-р хх-ийн 30-31/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 7797 дугаартай шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач цогцосноос авсан цус гэх хаягласан цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна

2. Цусанд илэрсэн 19 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт хх-ийн 189-190/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 7798 дугаартай шинжээчийн

1.Шинжилгээнд ирүүлсэн ын биеэс авсан цус гэх хаягласан цусанд 12 промилли спиртийн агууламж илэрч байна. гэх дүгнэлт

2 Цусанд илэрсэн 1.2 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 196-197/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны едрийн № 7799 дугаартай шинжээчийн дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн ы биеэс авсан цус гэх хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх дугнэлт /хх-ийн 182-183/ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2-р хх-ийн 50-51/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-20 хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 21/ цогцосны биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-46/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-шүүгдэгчийн хувийн байдлын талаар шуугдэгч ы иргэний үнэмлэхний хуулбар хх-ийн 617, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын 60/. шүүгдэгч ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 62/ судалсан болно зэрэг нотлох баримтуудыг шинжлэн Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1- ийн А-д зааснаар. замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ мөн өөдөөс яваа. Тогооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт Мен Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 11-д зааснаар жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй. байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9 2-т жолооч хеделгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс Өлзийт сумын чиглэлтэй зам дээр БНА улсын дугаартай автомашин жолоодож яваад улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, мотоцикль дээр зорчиж явсан иргэн ийн амь нас хохирч, мотоцикль жолоодож явсан иргэ  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ы холын гэрэл дээрээ тавьж явж байгаад урд талд явж байсан мотоциклийг мөргөсөн байсан Би тэр үед 70 гаруй км цагийн хурдтай явж байсан гэх мэдүүлэг /2-р хх-н 56-57/ хохирогч TyxaЙH ocon бoлох өдөр аймгийн төв орж айрагны сав олж ирнэ гэж утсаар ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад осол болсон талаар мэдээд очсон..гэх мэдүүлэг /хх-ийн 132-135/ мотоциклийг барьж явсан, архи уугаагүй байсан, айраг уусан байсан. Осол болох үед би зөөлхөн явж байхад араас ирээд мөргөсөн. гэх мэдүүлэг /xx-ийн 141-143/ хохирогч ...Би гэрч Тэгээд би түрүүлээд Өлзийт сумын төвд очоод хүлээгээд 167 ирэхгүй байсаар байгаад шөнө осол болсон талаар мэдсэн бид хоер хөдөөнөөс ирээд ерөөсөө салаагүй өдөржингөө цуг явсан. тухайн үед архи уугаагүй байсан зах дээр Э.Дөлгөөнзоригтой тааралдахад тэр бас архи уугаагүй зөв зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-н 151-153/ гэрч Б.*******ын чихэвчээр хөгжим сонсоод унтаад явж байхад нэг юм мөргөх шиг болоод аймаар чанга чимээ гарсан. Тэгээд машинаас буугаад харахад жолоочийн талын ход талд нь нэг мотоцикль наалдчихсан байсан.гэх мэдүүлэг /хх-н 154-156/ Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт /хх-ийн 202-205/ Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 412 дугаартай дүгнэлт /хх-ийн 211-214/,\ Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт /2-р хх-ийн 29-31/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан. нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйлбаримтыг

хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №56 дугаартай дүгнэлт /хх-ийн 1202-205/ Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 412 дугаартай дүгнэлт / хх-ийн 211- 214/, техникийн шинжээчийн №17/14 дугаартай дүгнэлт /хх-ийн 243-244/ зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Шүүгдэгч Д.******* Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар ял сонсгож зуйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс Д.******* автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зерчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хуний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр\ зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан\ хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.******* ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлынг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 1. 1 2-д зааснаар анх удаа гэмт  хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөлд байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь Хохирогч ******* нийт 33000000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч  авагдаагүй боловч хохирогч Р.Эрдэнэбилэг нь тухайн үед гаргасан зардлын тооцоог нэг ерегийг нотлох баримтгүйгээр 10000000 төгрөг төлсөн бөгөөд холбогдох баримт хэрэгт бурчлэн бичиж хавсаргаж өгсөн бөгөөд 10000000 төгрөгийг талийгаачийн цалингийн зээл болон утасны лизингийн төлбөрт 6000000 төгрөгийг зарцуулсан улдэгдэл 4000000 төгрөгийг түүний төрсөн дүүгийн сургалтын төлбөрт бусад хэрэгцээнд хэрэглэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрсдөө 30 000 000 Харин хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт тагрег егье, гомдолгүй гэдгээ хэл гэсэн агуулгатай зүйл ярьж байсан учраас нэхэмжилж мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд түүний нэхэмжилсэн 20000000 төгрөгийг уг гэмт этийн улмаас учирсан хохирол гэж үзэх нотлох баримт байхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийвэрлэв.  Хэрэгт эд мерийн баримтаар хураагдсан шүүдэгч ы 20219 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, томографикийн зураг 2 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг. CD 2 ширхэгийг хэрэгцээний дагуу хохирогч ад буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх тепбергүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ы эзэмшлийн Dell icore-5 маркийн иж бүрэн компьютер. 49-38 БНА улсын дугаартай тоеота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл -ийг битүүмжилсэн эд херенге битуумжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч ******* буцаан олгож шийдвэрлэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 2 дугаар зүйлийн 1.2.3.4. 36 6. 36 7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3.5 36 8, 36 10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                    тогтоох нь

1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2. мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д ******* тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоер жилийн хугацаагаар тэнссүгэй

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай 14, 17. -д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бусдад төлөх төлбөргүй болохЫГ тус тус дурдсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэгдсэн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 17-д зааснаар хохирогч *******ийн нэхэмжилсэн 20000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Ат зааснаар шүүгдэгч Д ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.2. мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүдэгч *******ы 20219 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж томографикийн зураг 2 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг. CD 2 ширхэгийг хэрэгцээний дагуу хохирогч ад буцаан олгосугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36 8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн Dell icore-5 маркийн иж бүрэн компьютер, 49-38 БНА улсын дугаартай тоеота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл..."-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Д.******* буцаан олгосугай.

10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шуухэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4. 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 382 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шуухэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА