Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч Байгалмаа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч Эрдэнэбилэг

Шүүгдэгч О.Баттөр, түүний өмгөөлөгч Г.Дуламсуран нарыг оролцуулан тус шуухийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дугнэлт үйлдэж ирүүлсэн О.Баттөрд холбогдох эруугийн 1714000000150\ тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч О.Баттер нь 2017 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шене Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 24-3 тоотод хашаанд байсан Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 96-05 БНХ улсын дугаартай X-TRAL маркийн авто тээврийн хэрэгслийг галдан шатаах хэлбэрээр санаатайгаар устгасан гэмт хэрэгт холбогджээ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь

Шуухийн хэлэлцүүлэгт яллах емгеелех талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд Шуугдэгч О.Баттерийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу цаашид тийм зүйл хийхгүй гэв Шуугдэгч О Баттерийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: Би Д.Эрдэнэбилэгийн хүргэн ах Жаргалтай хамт Д Эрдэнэбилэгийн хашаанд

жорлонгийн нух ухсан. Тэгээд надад ажлын хелс 10000 төгрөг өгсөн. Эрдэнэбилэгийн эхнэр надаас группид байдаг уу гэж асуусан тэгэхээр нь би байхгүй гэхэд тэр чи мангар маахуу гэж орооч гэж хэлсэн. тэр угэнд нь би эгдүүцсэн. Дээрх явдлаас болж би 2017 оны 11 дүгээр 07-ны шене Д Эрдэнэбилэгийн хашаанд очиж тууний суудлын автомашиныг шатаасан Би жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлж байгаад даавуунд шүдэнз хавирч асаагаад хойд суудал дээр нь тавьчихсан юм. Тэгчихээд шууд гэр рүүгээ алхаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 /

Хохирогч Д Эрдэнэбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт

Хэрэг гардаг шөнө манай эхнэр хүүхдээ хөхүүлэх гэж босоод машин шатаж байгааг мэдсэн. Би гарч ирээд унтраах гээд чадаагүй. Онцгой байдлын газар болон Цагдаагийн газраас хүмүүс ирж дүгнэлтээ гаргасан о Баттөрөөр нүх ухуулахдаа хөлс яриагүй, 80000 төгрөг өгсөн гэж худлаа ярьж байна Хөлсөнд нь нүүрс өгье гэж хэлсэн. Тухайн өдрөө 10000 төгрөг өгчихөөд 2. 3 хоногийн дараа нүүрсийг чинь өгье гэж хэлсэн гэв гэв.

Хохирогч Д.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 03 цаг 50 минутын үед манай эхнэр Оюунжаргал хүүхдээ хөхүүлэх гээд шөнө боссон. Тэгтэл манай эхнэр машин шатаж байна гэхээр нь машин шатаж байсан газар очиж шороо ус цацаад миний машин нилээн шатаад дуусч байхад онцгой байдал ирсэн. Манай автомашин 69-05 БНХ улсын дугаартай Х-ТРАЛ маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би хаалгын онгорхой үлдээгээгүй тухайн өдөр ашинаа гадна талын тоосын арччихаад хаалгыг цоожлоогүй байсан юм. Намайг гэрээсээ гараад шатаж байгаа автомашин дээр очиход хойд хаалга нь хагас онгорхой машины хойд хэсгээс гал гарч байсан, урд хэсэг гал гараагүй байсан. Урд орой О.Баттер манайд ирсэн. Түүнээс ямар ажлаар яваа гэхэд би цагдаа дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан гэхэд би таны машиныг шатаачихсан гэж хэлсэн. Би таны машиныг шатаахдаа гэрээсээ даавуу авчираад галаа үүсгээд тавьсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-20/

Гэрч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг

шене 03 цаг 50 миунтын үед би хүүхдээ хөхүүлэх гээд сэрсэн юм. Тэгтэл цонхоор их гэрэл гарахаар нь цонхны хөшиг сөхөөд гадагшаа харсан чинь манай автомашин шатаж  байсан, тэгээд нөхөртөө хэлсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 21-22/  

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаар 1 тээврийн хэрэгсэлд гарсан гал түймэр нь хэргийн газрын үзлэг гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд автомашины зүүн хойд хэсгээс үүсвэрлэн гарч улмаар тархан дэлгэрсэн байх магадлалтай байна. Хохирогчийн мэдүүлснээр тухайн автомашин аккумуляторгүй байсан гэх нь үнэн бол цахилгаан утаснуудаас гал гарах боломжгүй. гэх дүгнэлт /хх-ийн 31-32/ Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 69-05 БНХ улсын дугаартай Х-Тгал маркийн автомашин нь 6000000 /зургаан сая/ төгрөгөөр үнэлсэн. дүгнэлт /хх-ийн 27-28/-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2 7, хэргийн

газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 10-12/ шүүгдэгч О. Баттерийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/ хувийн байдлын талаар засаг шинжлэн судласан болно даргын тодорхойлолт, болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Баянхонгор сумын 2 дугаар баг 24-3 тоотод хашаанд байсан Д Эрдэнэбилэгийн эзэмшлийн 96-05 БНХ улсын дугаартай X-TRAL маркийн авто тээврийн хэрэгслийг галдан шатаах хэлбэрээр санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Баттерийн шене Д.Эрдэнэбилэгийн хашаанд очижтний суудлын автомашиныг шатаасан. Би жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлж байгаад даавуунд шудэнэ хавирч асаагаад хойд суудал дээр нь тавьчихсан гэх мэдүүлэг /хх-ийн37-39/ хохирогч Д.Эрдэнэбилэгийн ... Урд орой О.Баттөр манайд ирсэн, би таны машиныг шатаачихсан юм гэж хэлсэн. Би таны машиныг шатаахдаа гэрээсээ даавуу авчираад галаа үүсгээд тавьсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-20 

гэрч П.Оюунжаргалын шөнө 03 цаг 50 миунтын үед би хүүхдээ хөхүүлэх гээд сэрсэн юм. Тэгтэл цонхоор их гэрэл гарахаар нь цонхны хөшиг сөхөөд гадагшаа харсан нь манай автомашин шатаж байсан гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 / Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаар дүгнэлт /хх-ийн 31-32/, Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 27-28/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 14 дүгээр зүйлд "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Баттөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч О Баттерийг бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12. 1.3 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шуух дүгнэв.

Шүүгдэгч О.Баттөрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч О.Баттөрд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг тугийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 2015 оны зорчих эрх хязгаарлах гэж заасан байх тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан эрүүгийн хуульд заасан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.

зорчих эрх хязгаарлах ялыг шуух хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т ". шуух ялтаны херенге, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. гэж заасан ба шуугдэгч О.Баттер нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй / хх-ийн 56-57/ Улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг, Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40-41/ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна Шүүхээс эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтыг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар тодорхойлогдсон гэж үзэж дээрх үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзэв. Мөн Хохирогч Д Эрдэнэбилэг нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ” гэмтээсэн устгасан эд зүйлийн хохирлыг үнэлгээний дагуу нэхэмжилж гэсэн тул шүүгдэгч О.Баттөрөөс 6000000 төгрөг гаргуулж хохирогч гаргуулна Д Эрдэнэбилэгт олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Баттер нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол 600000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлөхөөр илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зуйлийн 5-т шүүх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол нөхөн төлөх хугацааг тэнссэн, хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. гэж зааснаар шүүгдэгч О Баттөрд хохирлыг 3 жилийн Уг хэргийн улмаас шүүгдэгч О.Баттер нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Баттерийн эзэмшлийн " LG маркийн гар утас.."-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36 7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1. 2 3. 2.4. 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3.5 36 8. 36 10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюуны Баттөрийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О Баттөрийг /240/ хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О Баттөр нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15. 36 12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч о Баттөрд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хучингуй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14. 18-д зааснаар шүүгдэгч о Баттер нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 17-д зааснаар шүүгдэгч о Баттереес 6000000 тегрег гаргуулж, хохирогч Д.Эрдэнэбилэгт олгосугай.

7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 67 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Баттөр нь хохирогч Д Эрдэнэбилэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6000000 тегрегийг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18-д зааснаар шүүгдэгч О.Баттерийн эзэмшлийн LG маркийн гар утас -ыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй..

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 10 дугаар зуйлийн 4. 36 8 дүгээр зуйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж  шийтгэх тогтоолыг улсын яллагч, шуугдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны телеелегч емгеелегч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор амгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад сполцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шуухэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийд тухай хуулийн 38 2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1-д зааснаар давж заалдах шатны шуухэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О Баттөрд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                          ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА