Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга:О.Сувд-эрдэнэ,

Улсын яллагч: Э.Гантулга,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Гангаа овогт ******* *******. /******* регистрийн дугаартай /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.16.12 тоотод иргэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 7.16.12 тоотод хамтран амьдрагч ******* байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох хэргийг шүүх баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2017 оны 10 дугаар сарын 04 ны өдөр өглөө манай төрсөн ах ганц банди нь авгай аваад бид найранд очоод уйлчилгээний ажилд хувиарлагдаад тэднийд очоод 11 цагийн үед тэднийх авгайгаа оруулж ирээд 11 цаг 40 минутанд найр эхэлсэн. Тэгээд хадам талын хүүхэн хүргэж ирсэн хүмүүс нь явах болоод бид гаргаж өгөөд наад эрэгтэй талынх нь ах дүүс эргэж найрлаад бид ууцгаасан. Тэгээд цааш юу болсоноо мэдэхгүй байна. Би архи уусан тасарсан байдалтай байсан болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлд сонсоход авгайгаа найран дээр зодсон гэсэн. Тэгээд хадам ээж дуудлага өгсөн байх. Би архи уусан тасарсан байдалтай байсан болохоор сайн мэдэхгүй байна.Би энэ хүнтэй хамтран амьдрагч, албан ёсны гэр бүл биш. Хамтран амьдраад 11 жил болж байна. Миний өөрийн 2 хүүхэд байгаа. Нэг нь энэ жил 2 дугаар анги, нэг нь 3 настай цэцэрлэгт явдаг. Миний 2 хүүхэдтэй нийлээд би 4 хүүхэдтэй. Зодсон л гээд байгаа, би зодсон юм байлгүй дээ. Их согтсон байна лээ. Зүүн шанаа нь хавдаад, хөхөрчихсөн байна лээ. Намайг өшиглөсөн гээд байгаа, би санахгүй байна. Бид найранд хамт уугаад, бид 2 хоёулаа адилхан л согтсон. Бямба бас өөрөө нэлээн согтсон байсан ш дээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. “Цагаан цахирын" уурхайд ажилладаг. Арай гайгүй цалин хөлс өгөх хэн байна, тэр хүний багт орж ажилладаг.Ажиллах уу гэсэн хүн байвал ажилладаг. Өдөрт 20,000 төгрөгний ажил хийгээд 14 хоног ажиллаад 7 хоног амраад явдаг. Одоогоор ажил хийгээгүй амралтынхаа үед л ийм зүйл болчихлоо.гэх мэдүүлэг / хх-ийн 24-25/,

...Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. ээж болох Пүрэвсүрэн нь манай төрсөн ээж болох Сүглэгмаа нар нь төрсөн эгч дүүс юм. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байх тул одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би гараараа цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Одоо тухайн үеийг сайн санахгүй байна. Тухайн үед согтуу байсан болохоор би өөрийнхөө буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн терлийн ял оноож өгнө үү. Хохиролыг нь барагдуулах болно.гэх мэдүүлэг / хх-ийн 82-83/, Миний бие 1984-1992 онд Бэянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн сургуулийн 8 дүгээр ангийг төгсссөн бүрэн бус дунд боловсролтой уншиж бичиж тоо бодож чадна. Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эруүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Миний хувьд эхнэр *******агийн биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд энэ талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгт бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Миний бие эхнэр *******атай 2006 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бид 2-н дундаас 2 хүүхэд гарсан. Том хүү нь 7 настай бага хүү 3 настай. Эхнэр *******а бид 2-н хувьд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдраад 11 жил болж байна. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 4-ны өдөр төрсөн ахныхаа хүүхэд болох ын хурим дээр очиж архи уусан тэгээд согтуу байхдаа хүмүүсийн хажууд эхнэр *******атай маргалдаж цохиж авсан байсан. Манай эхнэр надаас түрүүлж гэрлүүгээ яваад би орой нь согтуу гэртээ ирсэн чинь манай хадам ээж цагдаад дуудлага өгөөд би саатуулах байранд ирж хоносон. Миний хувьд яагаад эхнэрээ зодсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг / хх-ийн 84-85/ 

2. Миний хувьд тогтоолтой танилцсан Миний хувьд эхнэр *******агийн биед хөнгөн гэмтэл, эгч дүүсийн хүүхэд болох биед хөнгөн гэмтэл тус учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. гэх мэдүүлэг / хх-ийн 86-87/...Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагчаар татсаныг ойлгож мэдлээ. Миний хувьд эхнэр *******аг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан, мөн эгч дүүсийн хүүхдүүд болох зодож биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Дуу П.Ариунаа нь надаас шүд хийлгэсэн 136,000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн би тэрийг нь төлж барагдуулна. Миний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр саатуулагдсан ингэхэд гэртээ согтуу очиж манай эхнэр дуудлага өгсөн нь үнэн. Дараа нь бас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бас эхнэр цагдаад дуудлага өгч эрүүжүүлэгдэж байсан. Энэ болгонд намайг жаахан архи уугаад ирэхээр манай эхнэр цагдаа дуудаад өгчихдөг юм. Гэх мэдүүлэг. /хх-ийн 91-92

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би *******тай 2006 оноос хойш хамтран амьдарч байгаа, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, бид хамтран амьдаад 2 хүүхдийн эцэг эх болсон. ******* нь надтай хамтран амьдарсан хугацаанаасаа хойш байнга агсам согтуу тавьж айдас түгшүүрт байлгадаг, түүний хүүхдүүд нь 3, 7 настай, хүүхэд гаргаж өгөөгүй байхад их зоддог байсан. Харин хүүхдээ гарснаас хойш зодох нь багассан, гэхдээ л гар хүрэх бол энүүхэнд шүү. ******* нь 2017 он гарсаар хэд хэдэн удаа агсан тавьсан хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 18 ны өдөр архи ууж ирчихээд агсан тавьсан, тэр үед нь би цагдаагийн газарт дуудлага өгч саатуулсан, бидний эрх чөлөөнд халдаагүй гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байсан. Ер нь удаа дараа агсан тавьж амгалан тайван байдал алдагдуулдаг. 2017 оны 10 дугаар сарын 04 ны өдөр *******н төрсөн ах Гандалайн хүү эхнэр авч хурим хийсэн, хуриманд ******* бид 2 үйлчилсэн бөгөөд үдээс хойш 14 цаг өнгөрч байхад үйлчилгээнийхээ хүмүүсийг цай уулгасан. Тэгэхэд надад айраг архи монгол архи шахаж уулгасан, би нилээн согтсон байсан. Харин ******* намайг архи уулаа гэж уурлаад хурим хийж байгаа айлын гадаа чирч гаргаад миний нуруу, толгой, шанаа хэсэгт өшиглөсөн. Мөн чирч гулдарч байгаад цамц урсан. Би хашаанаас нь зугтааж гэртээ харьсан. Би цагдаад дуудлага өгөх гэхэд тэр миний гар утсыг авчихаад өгөхгүй байсан учраас цагдаад дуудлага өгч чадаагүй юм. Намайг гэрт очиход 20 цаг өнгөрч байсан бөгөөд 22 цаг өнгөрч байхад ******* гэрт ирсэн. Тэр нилээн халамцуу байдалтай байсан бөгөөд гутлынх нь ул салсан байхаар нь би " гутлаа яасан юм бэ “ гэхэд “ пизда минь чамайг өшиглөөд задалчихсан чи оё" гээд загнаад байсан. чи ингэж оёдог юм уу умайлгаад Би гутлыг нь оёж өгсөн чинь тэр голоод оёчихсон байна дахиж оё" гээд над руу гутлаа шидсэн. Би дахин гутлыг задалж байгаад оёсон. Дараа нь тэр дахин надад агсарч зуух тойруулаад зодох гээд хөөсөн, манай хүүхдүүд уйлаад орилж хашгирсан байсан, намайг “орондоо ор пизда минь гээд байхаар нь би гэрлээ унтраагаад орондоо орчихоод байж байтал цагдаа нар ирсэн. Манай ээж цагдаад дуудлага өгсөн байсан. *******д зодуулаад миний зүүн талын шанаа хавдсан, мөн дээшээ харж хэвтэхээр баруун талын хавирга орчим хөндүүрлээд байна. Шуух эмнэлгийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулуулахгүй, учир нь надад шинжилгээний төлбөр болох 8000 188\ тегрег байхгуй. Намайг ******* зодож байхад яг дэргэд хүн байгаагүй, харин найр наадам болж байгаа гэрт хүмүүс байсан л байх. Миний зүгээс *******д зодуулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй л юм даа. Намайг архи уулаа л гэж уурласан юм шиг байна лээ. Ер нь дандаа ганцаараа байх үед зодож цохьдог, энэ болгоныг нь би эвчээд л өнгөрөөдөг, хунд барагтайд хэлдэггуй. Бурэндалайгаас айгаад байдаг юм. Намайг байнга дарамтладаг, зоддог гэдгийг Бурэндалайгийн ах дүү нар мэддэг, би тэдэнд нь хэлдэг боловч ах дуу нар нь тоодоггүй юм билээ. Хэлэхээсээ хэлэхгүй нь дээр байдаг юм, ах дүү нарт хэллээ гээд Бурэндалай уурлаад архи уухаараа агсан тавьдаг. Чи цагдаад өглөө гээд улам өширхеед байдаг. Миний хувьд бүрэндалайд гомдолтой, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэх байна.гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/. 

Миний хувьд *******тай 2006 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бид 2-н дундаас 2 хүүхэд гарсан том нь настай. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамт 10 гаран жил болж байна. Ингээд 2017оны 10 дугаар Б.Бурэндалайгын ахын хүүхдийн хурим болсон. Ингээд миний хувьд 14 цаг хүртэл гал тогоонд ажиллаж байгаад ажилласан хүмүүс хуриманд ор гээд ороход архи ихээр өгсөн. Миний хувьд егсен архийг нь уугаад байсан. Ингээд бэр хүргэж ирж уг, хүмүүсийг явуулаад гадаа гарсан. Тэгэхэд би архи уусан болоод салхинд гараад согтчихсон байсан. Тэгээд юунаас болсоныг мэдэхгүй манай нөхөр ******* зодоод байсныг санаад байдаг юм. Хувцсыг урсан байсан. Тэгээд би гэртээ ирээд амраад байж байтал араас Б.Бурэндалай нь гэртээ ирээд надтай маргалдаад бид 2 жаахан хэрэлдсэн чинь ээж цагдаа дуудсан юм шиг байсан. Цагдаа ирээд явсан. Бурэндалай нь миний хацарлуу ешиглеед миний бас тархи доргисон байсан. ******* нь надаас уучлалт гуйж дахиж зодохгүй гэж ам тангараг өгсөн. Миний хувьд одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/ ...Ер нь бол надтай суусан цагаасаа эхлээд архи уугаад, гэрт агсан согтуу тавьж амгалан тайван байлгадаггүй хүн байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага тухай бүрт нь өгч эрүүжүүлэхэд өгч Энэ оны хувьд 2017 оны 1 дүгээр сарын 8,9-ны уед гэртээ согтуу ирээд агсан согтуу тавиад эруужуулэгдэж захиргааны арга хэмжээ авагдсан. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 17,18-ны үед бac corryy ирээд агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгч эрүүжүүлэхэд хоноод гарч ирсэн. Ер нь бол гэртээ 2-уулахнаа байхад агсан согтуу тавьж зоддог. Би хамгийн сүүлд зодуулахдаа эмнэлэгт үзүүлсэн, өмнөх асуудлыг нь эмнэлэгт үзүүлж байгаагүй. Энэ талаар гэрчлээд байх хүн байхгүй. Миний хувьд тухай бүрт нь цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэгдэж байсан нь нотлох баримт болох байх. *******г гэртээ согтуу ирэхэд нь битгий архи уу одоо унтаж амар гэхлээр унтахгүй надтай хэрүүл маргаан хийдэг. Миний хувьд согтуу болохоор нь айгаад янз бүрийн зүйл хэлж чаддаггүй юм. Б.Бурэндалай нь надаас уулчлалт гуйж дахин зодохгүй гэж ам тангараг өгсөн учир одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/,  

4. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд егсен: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад эгч дүүсийн хүүхэд болох Бурэндалайгийн гэрт нь яваад очсон юм. Тэгсэн чинь тэдний гэрт хүүхдийн даахь болох бэлтгэл хийсэн байдалтай түүний эхнэр, хадам ээж нь хажуу айлын Туяа гэх хүүхэн тэнд байж байсан юм. Тэгээд би Брэндалайд эвдсэн машиныг янзалж өг гэхэд хүүхдийн даахины дараагаар болъё гэж хэлсэн юм. Би хоосон очсон байсан юм. Тэгээд би тэдний гэрээс гараад хүүхдийн тоглоомон машин печень зэргийг аваад эргэж орсон юм. Тэгээд тэдний эхнэр хоол хийгээд би идээгүй юм. Надад монгол архи, цагаан архи хийж өгөхөөр нь уугаагүй юм. Тэгээд би голоод байна уу эсхүл идээг нь голоод байна уу" гэж хэлээд намайг буцаагаад суулгаад архи хийж өгөхөөр нь уусан юм. Ингээд сууж байгаад 17 цаг болсон байх гаднаас ах найз нөхдүүдэд нь орж ирсэн юм. Тэдний хүргэн нь гэх Очироо гэх залуу “утсаа өгч бай" гэхээр нь утсаа өгсөн юм. Тэгээд буцаагаад би өөрөө утсаа аваад кармаалсан байсан юм. Тэгээд байж байгаад би утсаар хүүхэдтэйгээ ярих гээд хайж үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь “утас олж өг та нар авсан эсхүл танайд байсан хүмүүс авсан" гэхэд тэдний авгай надад “бид нар чиний утсыг аваагүй” гээд дайраад байсан юм. Би тэдний авгайд “утсаа өгч бай" гэхэд тэр өгөхгүй байхаар нь би түүний оймсны завсарт хийсэн байсан утсыг булаагаад аваад мөн орон дээр хэвтэж байсан утсыг нь аваад тэдний гэрээс гараад найз хүүхэн болох Сараагийн гэрт алхаад очиход тэр байхгүй байсан. Намайг Сараагийн гэрээс гарч ирж байхад эхнэр нь болох Бямбаа ганцаараа намайг хүлээгээд хашааны үүдэнд зогсож байснаа шууд замдаж авахад нь би "яаж байна" гэж хэлээд түүнийг түлхэж салгаад тэдний гэрт нь очоод "за адилхан уусан хүмүүс байна миний утсыг та нар маргаашнаас гаргаад өгөө би та хоёрын утсыг чинь өгъе” гэж хэлээд *******д утсыг нь өгсөн юм. Тэгсэн тэнд байсан ******* миний нүүрлүү өшиглөхөд би нүүрээ дараад газарт хэвтээд байж байхад тэр миний толгойруу бас өшиглөж байсан юм. Тэгээд би өндийхөд миний амнаас цус гарсан байсан цустай цуг миний хиймэл шууд цуг унасан байсан юм. Миний утас одоо хүртэл олдоогүй. Тэгээд гэрлүүгээ яваад өгсөн юм. "Нокиа" маркийн гар утас байсан юм. Тус өдрийн өмнөх өдөр нь 45.000 төгрөгөөр худалдан авсан юм. Би 45.000 төгрөгөөр үнэлэх болно. ******* эхнэртэйгээ байсан юм. Хадам ээж нь намайг өшиглөж байхад харж байсан юм. Өөр хүн байхгүй байсан юм. Тэнд байсан бүх хүн согтуу байсан юм. Бараг эрүүл хүн тэнд байгаагүй. Би гомдолтой байна.гэх мэдүүлэг / хх-ийн 28-32/, ...

5. Миний хувьд хиймэл шүдээ хийлгэхэд 136,000 төгрөг болсон энэ мөнгийг ******* нь төлчих юм бол надад гомдол санал гэх зүйл байхгүй. Надад одоогоор хиймэл шүд хийлгэсэн баримт байхгүй би шүүхэд өөрөө гаргаж өгнө. Өөр надад нэмж хэлэх зүйл алга. Миний хувьд гар утас алга болчихлоо гэснээс болж ******* нь намайг зодсон. ******* нь гар утсыг хулгайлаагүй би гар утасны үнийг *******гаас нэхэмжлэхгүй зөвхөн хиймэл шүд хийлгэсэн 136,000 төгрөгийг нэхэмжилж авна гэх мэдүүлэг. /хх-ийн 36-38/, хэлэлцүүлэгт хохирогч ******* Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул\ мэдүүлэг аваагүй.  

6. Гэрч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04 ны өдөр харанхуй бурэнхий болсон хойно манай охин Бямба нь хувцас нь урагдаад 2 мээм нь гарчихсан зодуулсан байдалтай ирсэн. Тэгэхээр нь би "Хүүе чи чинь яачихаа вэ, Согтуу байгаа юм уудаа" гэхэд "******* намайг найран дээр зодоод хамаг хувцас ураад хаячихлаа" гээд хэлсэн. Тэгээд хэлэхээр нь "цаад ******* чинь, тэгээд хаана байгаа юм" гэхэд, "мэдэхгүй одоо хойноос ирнэ биз" гээд Бямба гэрлүүгээ бодоод хэвтэж байтал манай охин Бямбын дуу гараад "Чи цаад ах дүү нар луугаа зайл" ороод явсан. Би одоо шөнө ирээд бөөн хэрүүл зодоон нүдээн болох юм байна даа гэж гээд орилж байгаа сонсогдсон. Манайх тэднийхтэй нэг хашаанд байдаг болохоор сайн сонсогдож байсан. Би за тэр нөхөр шүү юм нь ирж дээ, гэж бодоод хэвтэж байсан чинь 2 хүүхдүүд нь орилолдоод, уйлалдаад, байхаар нь би гэртээ байж байгаад цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Удаа ч үгүй цагдаа ирэхээр нь би охиныхоо хувцсыг үзүүлээд наад "*******гаа аваад яв , өнөөдөр найранд орно, гээд энэ 2 өглөө явсан юм нтэгсэн ******* нь согтчихоод манай охиныг зодсон байна. Наад хүүхэн чинь, миний охин *******гийн авгай байгаа юм.Та нар наад хүнээ аваад яваа, одоо хүүхдүүдээ уйлуулаад амруулахгүй байна" гээд хэлсэн. Тэгээд цагдаа нар *******г аваад явсан. Би өөрөө хөл муутай хүн болохоор тэр болгон тэднийхээр ороод байдаггүй. Гэрт нь юу болсоныг би мэдэхгүй. Ямарч байсан хүүхдүүд нь орилолдоод уйлалдаад байсан болохоор бас л авгайгаа зодож байгаа юм байх гэж бодоод дуудпага өгсөн. Бямба өөрөө 2 хүүхэдтэй. *******гаас 2 хүүхэдтэй. Энэ 2 их удаж байна. Хамт амьдраад би хөл гайгүй орж гардаг байхад хөөгөөд явуулдаг байсан тэгээд удаа ч үгүй ирээд хэвтчихдэг байсан. Тэгээд надад хөөгдөн туугдан явсаар байгаад 2 хүүхэд нь гарчихлаа. ******* нь паспорт ч байдаггүй хаанахын хэн ч юм “чи ер нь тагнуул байхаа чи” гээд загнадаг байсан. Одоо иргэний үнэмлэхээ авсан байна лээ. Энэ 2 албан ёсны гэр бүл бишээ. Манай охиныд ирээд хэвчихсэн хүн байгаа юм. Чулуунд явдаг ажил хийдэг. Өөрөө хэдэн төгрөг олдог юм бүү мэд архинд өгөөд дуусчихдаг юм. манай охин бас ажилгүй. Халамжийн хэлтсээс талон өгдөг юм шиг байна лээ. Тэрүүгээрээ хоол хүнс авдаг. Хааяа тийм юм байна уу ийм юм байна уу гээд манайхаар орж ирдэг. Би байвал өгөөд явуулдаг. Байхгүй бол загнаад хөөгөөд гаргадаг.******* өөрөө мөнгө олчихоод манай охинд битгий хэл хүүхдүүддээ юм авч өгнө гэж байхгүй. Хувцас хунарч авч өгдөггүй юм. амьтан хүн л хүүхдүүдийнхээ багадан хувцас хунарыг хүүхдүүд нь өгдөг бололтой. Хоорондоо хэрэлдээд маргалдаад байдаг. Тэр болгон гэрт нь орж байгаагүй, муу хүүхдүүд нь орилолдоод, уйлалдаад байдаг бодвол зодоон хийдэг биз. ******* нь архи уучихаараа л их муухай авиртай, агсам тавьж амруулахгүй. Надад бол тийм зан гаргаж үзээгүй. Гэрт нь орохоор Бямбаа уйлчихсан сууж байдаг. Тэр болгон надад үнэнээ хэлдэггүй.*******г архи уучихаар манайд ороод ирэхвийдээ. Наашаа битгий ороод ирээсэй гэж бодож суух юм даа. Манай гэрийн эд зүйлийг зардаггүй. Манайхаас юм авдаггүй. Хаанаас мөнгө олдогийг би мэдэхгүй.архичингуудтай нийлдэг байхаа. Өөрөө чулуу шороогоор яваад байдаг болохоор мөнгөтэй байдаг юм байгаа биз гэх мэдүүлэг / хх-ийн 49-51/,

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай хүүхдийн

усийг авах даахь болох гэж байсан юм. Тус өдрийн 09 цаг өнгөрч байхад манай гэрт Ариунаа ганцаараа орж ирсэн юм. Манайх түүнийг урьж дуудаагүй байсан юм түүнийг манай гэрт ямар учраас ирсэн эсэхийн мэдэхгүй.\ Тухайн үед манай хүүхдийн даахь болох гэж байсан учир түүнийг байж бай гээд гэртээ байлгаж байсан юм Манай гэрт тухайн үед хүргэн болон Туяа нар орж ирсэн байсан юм. Тус бүртээ 10, 10 литрийн Монгол болон айраг байсан мөн 7 шил архи байсан юм. Тэдгээрийг тэнд байсан хүмүүс бүгд уусан. Улсууд яваад дууссаны дараагаар манай саад талын айлын Туяа тэгээд Ариунаа бид хэд хувааж уусан юм Тэгээд манай 2 хүүхэд гараад явсан байсан юм. Тэгэхээр нь би 2 хүүхдээ хайгаад гараад яваад хөх толгойгоос дагуулаад ирэхэд Ариунаа манай гэрт сууж байсан ба Ариунаа танай нөхөр миний шудвиг цох ихлоо гэж хэлсэн. Тухайн үед би Ариунаагийн шүдийг нь хайж үзсэн боловч олдоогүй юм. Намайг очиход Туяа сууж байсан. Манай нөхрийн хувьд хажууд талын орон дээр тасарсан хэвтэж байсан. Намайг явахад тэд нар дуулаад хоцорсон юм. Ариунаагийн утсыг хэн а сан талаар би үнэндээ мэдэхгүй байна. Манай ээж өөрийнхөө гэрт байсан юм. Аргунаа анх ирэхэд цэнхэр өнгийн “нокиа” маркийн утастай байсан. Миний утсыг Ариунаа булаагаад авсан юм. Тэгээд цагдаа дуудахад тэр зугтаад явсан юм. Сүүлд би утсаа гэрийнээ гадна талын шорооноос олсон юм.гэх мэдүүлэг / хх-ийн 52-53/,

8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хэдэн сарын хэдний өдөр байсан эсэдийн мэдэхгүй манай доод талын хашааны *******гийн гэрт хүүхдийн даахь болох гэж байна гэж хэлээд намайг дуудахаар нь би яваад очсон юм. Тэгээд тэдний гэрт өглөө 08 цаг гэж ороод ногоог нь арилгаад хоол ундыг нь бэлдэхэд

тусалсан юм. Тэгээд тэднийг бас хүмүүс ирээд хоол унд идэцгээсэн юм. Найрны үеэр 2-3 шил архи ууцгаасан юм. Тус өдер би жаахан архи балгасан байсан юм. Тэднийд байж байгаад 15- 16 цагийн үед то гой эргээд байхаар гэрлүүгээ харьж унтсан юм. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. хенген хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан уйлчлэлд хамаарах эхнэр *******, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1,6.1.2-д заасан бие махбодийн хүчирхийлэл болох цохиж зодсон, сэтгэл санааны хүчирхийлэл болох гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналан үүсгэсэн, уг үйлдлүүдийг байнга гаргасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан захиргааны арга хэмжээ авагдаж байсан материал болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон. хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг байнга гэж үзэх үндэслэл байгаа тул шүүхээс "Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдлийг гэр бүлийн байна. Шүүгдэгч Б,*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зуйлийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн”-ийг тус тус хүндрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “согтуурсан....үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн\ гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна", Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан "Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийлэлийг...таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах.....эрх зүйн үндсийг тогтооход оршино" мөн хуулийн 4 дүгээр\ зүйлийн 4.1.3-д заасан " хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зарчмыг баримтална", мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан "гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үүргийг хуулиар албан байдлыг хохирогч...аюулгүй хангах....хүчирхийлэлийг таслан зогсоох арга хэмжээ авах" гэсэн зарчмууд болон хуулийн үзэл баримтлалыг үндэслэн ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 18-ний өдөр иргэн  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын найман цагийг нэг хоногоор тооцож, гуч хоног буюу нэг сарын хорих ялд шилжүүлж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч *******н нийт эдлэх ялыг тогтоож, уг эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, сонсгосон зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байгааг" илэрхийлсэн зэргийг дурдав. Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Еренхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд ял шийтгүүлж байсан талаар бичигдсэн боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулинд өмнө нь ял шийтгэгдэж байсаныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байхаар заасан тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******н эзэмшлийн “Сони” маркийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хохирогч П.Ариунаад хохиролыг төлж барагдуулахаар зарцуулахаар шийдвэрлэв.

Хохирогч П.Ариунаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд нэг зуун гучин зургаан мянган /136000 / төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид уг зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч, бичгээр хүсэлт гаргасан байгаа тул хохирогч П.Ариунаад эмчилгээний зардалд нэг зуун гучин зургаан мянган / 136000 / төгрөгийг шүүгдэгч *******гаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ний дотор төлүүлэхээр шүүхээс хугацаа тогтоон шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар есөн /09/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож гуч/30/ хоног буюу нэг / 01 / сарын хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар есөн / 09 / сарын хугацаагаар оногдуулсан хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч ******* *******н нийт эдлэх ялыг арван / 10 / сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д арван / 10 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, мөн шүүгдэгч ******* 194 Бурэндалайгаас нэг зуун гучин зургаан мянган / 136000/ төгрөгийг 2018 оны 01 дугээр сарын 03-ний дотор гаргуулж хохирогч П.Ариунаад олгосугай.

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир хохирогч А Бямбад төлөх төлбөргүй, уг хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг ТУС ТУС дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******н эзэмшлийн 24 инчийн "Сони" маркийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокрорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж хохиролыг нехен телех зорилгоор Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бурэндалайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг еерчилж энэ едреес цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4. 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хучинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шуухэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх гтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хулээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшеервел 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бурэндалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Д.БАТЦЭНГЭЛ