Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 50

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг Хонгорморьт 1 дүгээр хэсэг 176 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 083 тоотод оршин суух, 21 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт *******ийн *******гийн /*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Наран хороолол 33-20 тоотод оршин суух, 31 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт *******ийн *******эд /*******/ холбогдох    

“Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 онд А.*******тэй танилцан 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин ******* төрсөн. Охиноо төрүүлсний дараа бид хоёр муудалцан би Сэлэнгэд ирсэн. Сэлэнгэд ирснээс хойш надтай нэг ч удаа утсаар ярьж уулзаагүй, харин аав, ээж нь ач охиноо эргэж манайд ирсэн. Ээж нь “манайд ирж охиныхоо төрсөн өдрийг хий” гэхээр нь би охиноо аваад 2015 оны 05 дугаар сарын 15-нд Багануур орж, тэндээ охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэсэн. Бид хоёрыг ирсэн гэж дуулаад А.******* хэд хоног гэртээ ирэхгүй байж байгаад 5-6 хоноод ирж, тухайн үедээ бид хоёр эвлэрсэн. Тэндээ хэд хонож байгаад намайг “найзуудтайгаа нийлүүлсэнгүй” гээд зодсон. Би охиноо аваад гэртээ ирсэн, түүнээс хойш А.******* надтай нэг ч удаа холбогдоогүй. Тэндээ гэр бүлтэй болж байгаа гэсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж үзэж байна.

Иймд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******гийн эцэг нь А.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч А.*******ийн 2017 оны 01 дүгээр 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...А.******* би иргэн Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Цаашид амьдрах боломжгүй учир охин *******д хүүхдийн төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй учир хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Б.******* нь А.*******эд холбогдуулан гаргасан “Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2015 оноос дотно харьцаатай болж, 2016 оны 05 дугаар сарын 23-ны охин ******* төрсөн болох нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн №4301000187 бүртгэлийн дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  нотлогдож байгаа болно.  

 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******гийн эцэг нь А.******* болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2015 онд А.*******тэй танилцан 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин ******* төрсөн. Охиноо төрүүлсний дараа бид хоёр муудалцан би Сэлэнгэд ирсэн. Сэлэнгэд ирснээс хойш надтай нэг ч удаа утсаар ярьж уулзаагүй, харин аав, ээж нь ач охиноо эргэж манайд ирсэн...Тэндээ гэр бүлтэй болж байгаа гэсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж үзэж байна. Иймд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******гийн эцэг нь А.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх, хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ”... А.******* би иргэн Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Цаашид амьдрах боломжгүй учир охин *******д хүүхдийн төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй учир хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү” гэх тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******гийн эцэг нь А.******* мөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******г 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг А.*******ээр тэжээн тэтгүүлэх, охин *******г эх Б.*******гийн асрамжинд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь А.*******ээс, охин *******д төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (166.200:2х12=997.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчийг шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 161 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Харитуцагч А.*******эд шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 25, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд дахин хариуцагчийн 99300665 дугаартай утсанд залгахад утсаа авахгүй байсан учраас мессеж бичиж үлдээснийг дурдах нь зүйтэй. А.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн *******гийн Энхжингийн эцэг нь *******ийн ******* болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******г эх Б.*******гийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******г 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг А.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 161 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар А.*******ээс 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.СОЁЛМАА