Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь СУМ ДУНДЫН Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Шуух хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч Д Цогжавхлан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б Сүхтогоо нь 2017 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутагт иргэн ******* зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ Iяллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орой Шаргалжуут тосгон явах ажилтай байсан Би зам мэдэхгүй байсан учир өөрийн танил болох ******* ахыг гуйж зам заалгахаар хамт авч явсан. Ингээд бид 2 аймгийн төвөөс 20 цагийн үед гарч яваад замдаа дэлгүүрээс авсан нэг шил архийг ууж Шаргалжуут тосгонд би хүнтэй уулзаад буцаж шөнө 24 цагийн үед аймгийн төвд ирсэн. Ингээд аймгийн төвд ирчхээд нэг шил архи аваад ******* ахыг гэрт нь хүргэж өгөх гэж явж байгаад замд эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байгаад гар өргөж зогсоход ******* ахын таньдаг хүн байж тэр 2 хүнийг суулгаад явсан. Тэгээд цааш явахад тэр машинд суусан эрэгтэй эмэгтэй 2 хүний таньдаг айлд нь Арван мянгатын хавьд гудамж хашааны дугаарыг мэдэхгүй айлд очиж архи Тэгж байхад Төмөрбаатар нь айлд байсан эрэгтэй хүнтэй маргаад байсан ерөнхийдөө их согтсон байсан. Тэгээд тэр айлаас шөнийн 02 цагийн үед гарч явсан. Ингэж гарахын өмнө Ц.Төмөрбаатар нь намайг хоол идэж байхад явъя гээд байсан учир би хоол идээд явъя гэж хэлж бид 2-н хооронд жоохон маргаан болсон. Ингээд тэр айлаас гараад ганцаараа суусан би жолоо барьж явсан. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл уусан боловч их согтоогүй болсон үйл явдлыг мэдэж байсан. Машин хөдлөөд нэг их удаагүй араас тэвэрч миний хоолойг ******* ах боохоор нь би машинаа зогсоогоод худлаа ухаан алдаж байгаа юм шиг болж байгаад гарыг нь сулраад ирэхээр нь гарыг нь тавиулж байгаад эргэж зууралдаж жолоочийн талын хаалгаар бид 2 буусан. Тэгээд бид 2 зууралдаж байгаад би зодсон *******ын нүүр, гэдэс цээж ер нь тааралдсан газарт нь цохиж өшиглөж авсан. Ингэж зодоход хэдэн удаа хаана нь цохиж өшиглөж авснаа хэлж мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-н 53-55/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед гэртээ байж байхад утас дуугарч 94724070 гэсэн дугаараас дуудлага ирсэн. Би утсаа авахад ******* гэж манай сумын хүн байсан. ******* нь би машинтай байна, гэрийн хаягийг чинь мэддэггүй гэдгээр нь хаягаа зааж өгч удалгүй манай гэрийн гадаа ирсэн. ******* нь та Шаргалжуутын зам заагаад өгөөч би явж байгаагүй юм байна гэхээр нь би хамт явах болоод явсан. Явахдаа Ерөөл нэртэй 0.5 л архи аваад замдаа өөрөө болоод надад хийж өгөөд архи дуусаагүй. Тэгээд Шаргалжуут орж хүнтэй уулзаж бэлэг сэлт өгчхөөд буцаж аймагт шөнийн 01 цагийн үед ирээд дэлгүүрээс архи ундаа авахад зам дээр 2 хүн тааралдаж, тэр 2 хүнийг айлд хүргэж өгөхөд тэр 2 хүн хамт орох уу гэхэд нь тэгье гээд нэг айл нь орсон, тэгээд тэр айлд авсан архийг уусан. Тэгж байгаад би согтоод шөнө тэр айлаас гараад ******* бид 2 хамт манайх руу явах гэж байсныг санаж байна. Тэгээд би юу болсныг мэдэхгүй согтсон, гэртээ үүрээр сэрэхэд нүүр ам таталдаад байхаар нь толинд харахад нүүр ам цус болчихсон байсныг угаагаад байж байхад орой ээж ирж *******г утсаар нь залгаж дуудсан, бид 2 хоёулхнаа уулзаад юу болсон гэхэд ******* зодсоноо хэлсэн. Тухайн үед баруун талын чихний ар дотор талд. 2 шанаа, духанд халцарсан шархтай, 2 нүд хөхөрч хавдсан, зүүн талын гар, зүүн талын хөл мэдээ алдсан гишгэж болохгүй байсан... гэх мэдүүлэг /хх-н 15-17/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэцогт сум руу хуриманд оролцохоор явж 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орой гэртээ ирэхэд миний хүү ******* нь бусдад зодуулсан гээд гэртээ ганцаараа байж байсан учир би маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгт үзүүлж хэвтүүлсэн ******* нь намайг хуриманд явсан өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орой ******* гэгчид зодуулсан байсан. *******ын нүүр нь битүү хавдартай 2 нуд нь хөхөрсөн баруун талын чихний арьс зулгарсан, зуун талын хөлийн тавхай мэдрэлгүй газар гишгэхээр унаад байсан. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгт хэвтэж 2017 оны 09 сарын 06-ны өдөр гарсан гэх мэдүүлэг /хх-н 25-26/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №1060 дугаартай шинжээчдийн бүрэлдэхүүнтэй

1.******* биед баруун тал бөмбөлгийн дагзны хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун доод зовхи дух, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Шинжээч эмч Б.Баяртогтохын 2017 09 20-ны №426 дугаартай дүгнэлтийн 1,2 4

4-р хариулт үндэслэлтэй, 3-р хариулттай санал нийлэхгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 44-40

гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2/ зөрчлийн талаарх хх-ийн 4/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 60-64/ шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 09.27-ны өдрийн 20 тоот тодорхойлолт / хх-ийн 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 69, 78/ бакалаврын дипломын хуулбар / хх-ийн 76-771. шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 59-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн үнэлсэн болно. Энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутагт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн бид 2 зууралдаж байгаад би зодсон ******* нуур, гэдэс цээж ер нь тааралдсан газарт нь цохиж өшиглөж авсан. Ингэж зодоход хэдэн удаа хаана нь цохиж өшиглөж авснаа хэлж мэдэхгүй. гэх / хх-ийн 53-54/ хохирогч ******* би согтоод шөнө тэр айлаас гараад Б Сүхтогоо бид 2 хамт манайх руу явах гэж байсныг санаж байна Тэгээд би юу болсныг мэдэхгүй согтсон. Гэртээ үүрээр сэрэхэд нуур ам таталдаад байхаар нь толинд харахад нуур ам цус болчихсон байсныг угаасан гэх /хх-ийн 15-17/ гэрч .. ******* нүүр нь битүү хавдартай 2 нүд нь хөхөрсөн баруун талын чихний арьс зулгарсан зүүн талын хөлийн тавхай мэдрэлгүй газар гишгэхээр унаад байсан гэх / хх-ийн 25-26/

нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №1060 дугаартай...*******ын биед баруун тал бөмбөлгийн дагзны хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, зуун бугалганд цус хуралт, баруун доод зовхи, дух, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт / хх-ийн 44-46/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан зуугийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 11. 12-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан тодорхойлон гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, Эрүүгийн хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж шүүхээс шүүгдэгч Б Сүхтогоог үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хорт хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 5 дугаар зүйлийн 8-д"...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана..." гэж заасныг үндэслэл болгов

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасан ба шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “ Dell маркийн зөөврийн компьютер. "-ийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв Хохирогч Ц.Төмөрбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. зүйлийн 3-д заасан Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар эрхтэй энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5 3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба би төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 2 дугаар зүйлийн 1,2,3,4 36 6.36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 1 36 8, 36/10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Бат-Ирээдүйн Сүхтогоо хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.СҮхтогоог найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5. 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б Сүхтогоод урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б Сүхтогоо нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б Сүхтогоогийн эзэмшлийн “... Dell маркийн зөөврийн компьютер -ийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх  хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 10 дугаар зүйлийн 4. 36 8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж

авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА