| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0277/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/263 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга:Б.Соёлмаа,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч: , түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ад холбогдох эрүүгийн 1714002980174 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 66 дугаар байрны урд талын талын асфальтан замаар *******ын эзэмшлийн "Hyundai sonata"-5 маркийн 4002 БНХ улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч насанд хүрээгүй *******ын бие эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийи 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүугийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагийн үед 3 дугаар арван жилийн сургуулийн, бага сургуулийн арын замаар ертөнцийн зүгээр баруун талаас зуун зүг рүү чигтэй машиндаа айлынхаа сургуулийн хүүхдийг суулгасан явж байхад эсрэг талын урсгалын зам дээр нэг машин гэрлээ асаасан байдалтай зогсож байсан. Намайг дөхөөд ирэхэд тэр зогссон машины араар нэг хүүхэд гүйгээд зам хөндлөн гарсан, тэгэхэд би тэр машинаас хүүхэд гараад явчихлаа гэж бодоод чигээрээ явж тэр зогсож байсан машинтай зэрэгцээд ирэхэд бас нэг хүүхэд гүйж гарч ирээд миний машины зүүн талын урд талыг шүргэж би зогсоод машинаасаа буугаад ирэхэд хүүхэд орилоод байж байсан. Би буугаад тэр хүүхэд дээр очиход тэр зогсож байсан машины жолооч болон нэг хүүхэн гарч ирээд надтай хүүхэн нь үлдэж, жолооч нь хүүхдийн аав ээжийг олж ирнэ гээд явсан. Миний хувьд тэр хүүхдийг аваад эмнэлэгт ирж анхны тусламж үзүүлсэн. Тухайн уед би 20 орчим км цагийн хурдтай явсан. Тэгэхэд 08 цаг болж байсан байх ерөнхийдөө үүр цайж гадаа утаатай бүүдгэр байсан. Холын юм харагдахгүй ойрын зүйл харагдаж байсан. Миний унаж явсан 40-02 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хүргэн машин бөгөөд би өглөө айлын хүүхэд хүргэж өгөх гээд унасан юм.гэх мэдүүлэг. /хх-ийн 72-73 /
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Арван найман насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хувьд сургуульдаа явахаар өглөө аав намайг машинд суулгаж өгсөн. Ингээд машинаас буугаад машины араар тойрч зам гарах гэхэд машин ирээд мөргөсөн. Хамт замаар гарах гэж байсан хүүхэд миний өмнө түрүүлээд гарсан. Би машин ирж байхыг хараагүй. Одоо миний хөл их өвдөж байна.гэх мэдүүлэг. /хх-ий H 14-18 /,
4. Хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Насанд хүрээгүй хохирогч *******ын аав , ээж нар бичиг үсэг мэддэггүй учраас намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцож өгөөч гэсэн. Би Байгалмаагийн ээжийнх нь төрсөн дүү нь байгаа юм. ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 08 цагийн орчим 4002 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, биед нь хүндэвтэр гэмтэл учирсан байгаа. Осол гаргасан жолооч нь хүүхдийн эмчилгээний зардлыг өнөөдрийн байдлаар бүрэн гаргаж байгаа гэсэн. Хүүхдийн хөл хэвийн эдгэх юм бол гомдол санал байхгүй гэсэн. Одоогоор бидний зүгээс нэхэмжлэх зүйл алга. Хүүхдийн хөл бүрэн эдгээгүй, хугарсан яс нь хэвэндээ ороогүй байгаа, хүүхэд их зовиуртай байгаа гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/.
5. Хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүхэд орноос босож чадахгүй хөл нь бүрэн эдгээгүй зовиуртай байгаа. Цаашид гарах зардлыг биеийн байдлаас шалтгаалж гарах зардлыг нэхэх эсэхийг шийднэ Шүүгдэгч нь эмчилгээ болон унааны зардлыг 100 хувь даасан. Цаашид эмчилгээндээ зарцуулаарай гэж 500000 төгрөг өгсөн гэв.
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие эхнэр *******ийн хамтаар хүү сургуульд нь хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн 8444БНХ улсын дугаартай “Hyundai” маркийн “Accent” загварын суудлын тээврийн хэрэгсэлтэй 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад Баянхонгор сумын 5 дугаар багийн 10 дугаар гудамжны харалдаа манай найз Банди хүүгийнхээ хамтаар сургуульдаа явж байгаатай тааралдаж зогсоход Банди нь "чи хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэж байна уу “гэхэд нь би “тийм” гэхэд “манай хүүг хамт сургуульд нь хүргээд өгчих” гэхлээр нь тэгэе гээд хүүг нь аваад явсан. Бандийн хүү манай хүү хоёр нэг сургуульд\ явдаг юм. Ингээд 07 цаг 50 минутын үед Баянхонгор сумын 1-р багийн нутаг ертөнцийн зүгээр 66-р байрны урд талд 4 дүгээр бага сургуулийн хойд талын зам дээр 66 дугаар байрны харалдаа буюу 66 дугаар байр луу замаас гарах гарцны хажуу талд зогсоод 2 хүүхдээ буулгаж манай хүү болон Бандийн хүү хоёр миний машины араар тойрч урагшаа сургууль руугаа зам хөндлөн гарах үед өөдөөс буюу ертөнцийн зүгээр баруун талаас "Соната" маркийн суудлын тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан. Уг машин хажуугаар зөрөөд гарахад хүүхэд орилоод явсан буугаад харсан чинь уг "Соната" маркийн 4002 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам дээр зогссон, Бандийн хүүхэд машины зөв талд буюу машины жолоочийн талд замын голд шахуу уг тээврийн хэрэгслийн ар талд газар унасан уйлаад байж байсан. Манай хүү болохоор замын нөгөө талд гарсан зогсож байсан. Миний хувьд хүүгийн аавыг нь таньдаг учир явж Бандийг дуудаж ирэхээр явсан. Харин манай эхнэр болохоор 4002 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой хамт үлдсэн. Тэгээд би аавыг нь аваад буцах гэхэд манай эхнэр жолоочтой нь хамт хүүхдээ эмнэлэг дээр аваад ирлээ шууд эмнэлэгт хүрээд ир гэж ирсэн. "Соната" маркийн 4002 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машины хажуугаар гараад явахад хүүхэд орилж, би эргээд харсан чинь уг машин зогсож байсан. Хэр зэрэг хурдтай явсан эсэх талаар надад мэдэх зүйл алга. Мөн машин хүүхэд мөргөхийг миний бие хараагүй. Миний машинд 2 хүүхэд хойд суудалд сууж явсан бөгөөд буруу талын хойд хаалгаар хоёулаа буугаад машины араар тойрч явсан. Өөрөөр хэлбэл замын хашлага талын хаалгаар буусан гэсэн үг. Машинаас хүүхэд бууж байхад уг машин нэлээн зайтай ирж байгаа харагдсан. Миний хувьд уг машиныг ирэхээс өмнө хүүхдүүдийг зам хөндлөн гарчих байх гэж бодсон. Араас машин байхгүй байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 /
Миний бие 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр жолооч болсон. Арав хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа замаар заавал хөтөлж гаргах ёстой. Миний хувьд зөрчил гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Надад 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авахад гомдол санал байхгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 29-30/,
7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын орчим гэрээсээ нөхөр *******ын хамтаар хүү сургуульд нь хүргэж өгөхөөр 8444БНХ улсын дугаартай “Hyundai” маркийн "Accent" загварын суудлын тээврийн хэрэгсэлтэй гарч Баянхонгор сумын 5 дугаар багийн 10 дугаар гудамжны харалдаа явж байхад хүн гараа өргөөд манай нөхөр машинаа зогсоож нэг хүнтэй сайн уу гээд яриад машины хойд суудалд нэг хүн суух шиг болсон. Ингэж явахад би жолоочийн хажуу талын урд суудалд суусан бөгөөд уг суусан хүн болохоор миний ар талын хаалгаар орж суусан. Би энэ үед хүнтэй утсаар ярьж байсан учир тухайн үед хүүхэд суусныг нь мэдээгүй утсаар ярьж дуусаад эргээд харахад Бандийн хүүхэд машинд суусан байсан. Бандийн хүү манай хүү хоёр нэг сургуульд явдаг юм. Ингээд 07 цаг 50 минутын үед Баянхонгор сумын 1-р багийн нутагт байх 4-р бага сургуулийн хойд талын зам дээр, 66 дугаар байрны харалдаа урд талд буюу 66 дугаар байрлуу замаас гарах гарцны хажуу талд зогсоод 2 хүүхэд миний сууж байсан талын арын хаалгаар буусан. Эхлээд манай хүү гарч дараа нь бандийн хүүхэд буусан. Би энэ үед өөрийн хүүдээ машины араар тойрч гараараа гэж хэлэхэд манай хүү машины араар тойрч нөгөө Бандийн хүүхэд араас нь дагаад машины араар гарч байсан. Би энэ үед гар утсаа оролдоод байж байтал хүүхэд орилж би нөхрийн хамтаар машинаас буухад Бандийн хүү замын гол хавьцаа зам дээр хэвтэж байсан. Цаана нь "Соната" маркийн суудлын саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогссон жолооч нь машинаасаа бууж ирж байсан. Тэгэхэд манай нөхөр ээж аавруу нь явж би Бандийн хүүхэд, машины жолоочтой улдсэн. Тэгэхэд уг жолооч нь хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөе гээд тэврээд машиндаа суулгаж эмнэлэг явсан. Уг машинд жолоочоос өөр хүн байхгүй байсан. Миний хувьд уг машиныг ирж байхыг болон хүүхэд мөргөхийг нь хараагүй. Хүүхэд орилоод машинаас буугаад харахад хүүхэд машинд мөргүүлсэн байсан. Би уг машиныг ямар хурдтай явсан талаар мэдэх зүйл алга. Харин би тэр машины жолооч ахаас та яагаад хурдтай явсан юм хүүхэд хардаггүй юм уу гэхэд ах нь айлын хүүхэд хүргэж өгөх гээд хүүхэд хичээлээсээ хожигдох гээд сандраад явж байсан юм гэж хэлж байсан. Машинаас хүүхэд бууж байхад би өөрийнхөө хүүхдэд машины араар тойрч гараараа гэж хэлээд гар утсаа оролдоод байж байсан. Өөдөөс машин ирж байхыг хараагүй анзаараагүй. Манай нөхөр хэрсан байж магадгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 33-35/,
8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: нь Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 28-ны едер хүү Б Цогбадрахыг сургуульд нь хүргэж өгөхөөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 10 дугаар гудамж 22 тоот хашаанаас гараад гудамжны үзүүр дээр таксинд хүүхдээ суулгах гэхэд найз******* байхаар нь би хүүхдээ суулгаад явуулсан. Учир нь ******* нь манай хүүхдийн сургууульд хүүхдээ хүргэж өгдөг юм. Ингээд гэртээ ирээд байж байтал машинтайгаа ирээд хүүхдийг чинь машин мөргөсөн гээд эмнэлэгт ирсэн гэсэн. Миний хувьд болон эхнэр Г. бид 2-н хувьд сургуульд сурч байгаагүй учир энэ хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Санги мээрэн овогт Санжидын Гантөмерийг оролцуулахаар хүсэлт гаргаж байна. Миний хувьд хүүхдээ *******т өгч явуулдэг, нэгдугээрт найз 2 дугаарт хүүхэд нь манай хүүхдийн явдаг сургуульд явдаг учир хүргээд өгчих байх гэж бодоод хамт явуулсан юм гэх мэдүүлэг / хх-ийн 36-377, ..Арав хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа замаар заавал хөтөлж гаргах ёстой. Миний хувьд зөрчил гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна надад 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авахад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /38-417,
9. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие эхээс 4-лээ аав , ээж нартай өнөөдрийн байдлаар манай дүү , нар нь хамт амьдарч байгаа. Миний хувьд тусдаа гарсан. Аав болохоор тэтгэвэрт, ээж хоолны газарт ажилладаг. Миний аавын зан аашийн хувьд тайван дөлгөөн хүнд тусархуу, ажил хөдөлмөрт сайн сайн эцэг хүн. Санамсар болгоомжгүй ийм осол гарсанд харамсаж байна. Миний аав насаараа том тэрэгний оператор хийж байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 46-471,
10. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх хадам аав нэг хашаанд байдаг юм. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед байх хадам аав нь надаас "машиныхаа түлхүүрийг өгч бай аав нь айлын хүүхэд хүргэж өгөөд ирэе” гээд миний 40-02 БНХ улсын дугаартай "Соната"-5 маркийн суудлын тээврийн хэрэгслийг авч явсан. Тэгтэл удалгүй осол гаргасан талаар хэлж байсан. Миний машин үзлэг оношлогоонд орсон, явах эд анги, гэрэл дохио болон тоормозний систем хэвийн ажиллагаатай байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 50-51/,
11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 647 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1. *******ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, зүүн хацарт зулгаралт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 56-57/,
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн:
1.Жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дугаар зүйлд заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Уг зам тээврийн осол гарахад үзэгдэх орчин нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
3. Хэргийн материалыг үндэслэн хурдыг тогтоох боломжгүй.
4. Жолооч нь ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд "В" ангилалын 402431 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
5.Явган зорчигч *******ын эцэг болох , тээвэрлэж яваад буулгасан гэх жолооч ******* нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д заасан “эцэг, эх асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт / хх-ийн 63-64/, болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр 5 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөнийг шинжлэн судалсан болно. Шүүгдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 66 дугаар байрны урд талын талын асфальтан замаар *******ын эзэмшлийн "Hyandai sonata-5 маркийн 4002 БНХ улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дугаар зүйлд заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч арван зургаан насанд хүрээгүй *******ыг мөргөж, бие эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ. Шүүгдэгч ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ЯЛ шийтгэлийн мэдээллийн бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч ын унаж явсан *******ын эзэмшлийн 4002 БНХ улсын дугаартай "Соната"-5 маркийн авто машин болон шүүгдэгчийн өөрийн эзэмшлийн 8316 БНА улсын дугаартай "Hyundai accent" маркийн автомашинуудыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи авто машинуудыг эзэмшигч ******* болон нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, шуугдэгч ын жолооны 402431 дугаартай эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч ын жолооны 402431 дугаартай үнэмлэхийг эзэмшигч ад буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан "гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Арван зургаан насанд хүрээгүй хохирогч *******ын түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар нь шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь эмчилгээний зардлыг нөхөн төлсөн бөгөөд цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилэх тухайгаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, цаашид гарах зарим зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгаа тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч ад хамгийн бага нэгжээр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Шүүгдэгч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч ыг 2018 оны 01 дүгээр сарын 03-ний дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар *******ын эзэмшлийн 002 БНХ улсын дугаартай "Соната"-5 маркийн автомашин болон шүүгдэгч ын эзэмшлийн 8316 БНА улсын дугаартай "Hyundai accent" маркийн автомашинуудыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи авто машинуудыг эзэмшигч ******* болон нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч ын жолооны 402431 дугаартай эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч ад буцаан олгосугай.
8. Уг хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ