Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 63

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг ******* ******* дугаар ******* ******* тоотод оршин суух, *******9 *******, э*******, ******* хөдөлмөр эрхэлдэг ******* овогт Эын Мын // нэхэмжлэлтэй

Хариуч: Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг ******* 1 дүгээр *******, гудамж, тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо С сумын дугаар баг *******-60-41 тоотод оршин суух, ******* *******, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Ц газарт мөрдөн байц Б овогт Бнгийн Бд /-851*******0*******18/ холбогдох,    

“Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б бид хоёр *******01 онд танилцан хүү М.Чингүүн нь *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Тухайн үед Б.Б эхнэрээсээ салсан байсан бөгөөд намайг жирэмсэн байх үед эхнэртэйгээ буцаад амьдарсан. Хэдийгээр бид хоёр нэг гэрт хамтран амьдраагүй боловч би хүүхдий нь төрүүлсэн. Миний хүүгийн эцэг нь мөн учраас өөрт нь хариуцлага хүлээлгэн ирээдүйд хүүхдэд маань хэрэгтэй байх болов уу гэж үзэж байна. Иймд *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Ч эцэг нь Б.Б болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуч Б.Бын *******018 оны 0******* дугаар 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие нь Сэлэнгэ аймгийн сумын харъяат Э.Мын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн байдлаар татгалзах зүйлгүй байна. Иймд иргэн Э.Мын нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Миний бие ажлын улмаас С суманд байхгүй байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Э.М нь Б.Бд холбогдуулан гаргасан “Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь *******01 оноос дотно харьцаатай болж, *******015 оны 0******* дугаар сарын 18-ны хүү М.Чингүүн төрсөн болох нь *******015 оны 0 дугаар сарын 1-ны өдөр бүртгэсэн 4460000******* бүртгэлийн дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа болно.  

 *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Ч эцэг нь Б.Б болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б бид хоёр *******01 онд танилцан хүү М.Чингүүн нь *******015 оны  0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн...Хэдийгээр бид хоёр нэг гэрт хамтран амьдраагүй боловч би хүүхдий нь төрүүлсэн...Иймд *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Ч эцэг нь Б.Б болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэх, хариуч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн сумын харъяат Э.Мын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн байдлаар татгалзах зүйлгүй байна. Иймд иргэн Э.Мын нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Ч эцэг нь Б.Б мөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Чг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.*******-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баар тэжээн тэтгүүлэх, хүү М.Чг эх Э.Мын асрамжинд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Баас, хүү М.Чингүүнд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (15.600:*******х1*******=1.05.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд *******9.86 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 0*******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариучаас 0.*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариучийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн Мын Ч эцэг нь Бнгийн Б болохыг тогтоосугай.

*******.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Чг эх Э.Мын асрамжинд хэвээр үлдээсүгэй.

.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар *******015 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Чг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.*******-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 0.*******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариучаас 0.*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар Б.Баас *******9.86 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.СОЁЛМАА