Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 63

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг 2 дугаар хэсэг 4-36 тоотод оршин суух, 29 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ******* овогт *******ын *******ын /*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг 1 дүгээр хэсэг, цаг уур 7 гудамж, 64 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2-60-41 тоотод оршин суух, 32 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагч ажилтай ******* овогт *******гийн *******д /*******/ холбогдох,    

“Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* бид хоёр 2013 онд танилцан хүү нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Тухайн үед Б.******* эхнэрээсээ салсан байсан бөгөөд намайг жирэмсэн байх үед эхнэртэйгээ буцаад амьдарсан. Хэдийгээр бид хоёр нэг гэрт хамтран амьдраагүй боловч би хүүхдий нь төрүүлсэн. Миний хүүгийн эцэг нь мөн учраас өөрт нь хариуцлага хүлээлгэн ирээдүйд хүүхдэд маань хэрэгтэй байх болов уу гэж үзэж байна. Иймд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ий эцэг нь Б.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Б.*******ын 2018 оны 02 дугаар 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.******* миний бие нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат Э.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн байдлаар татгалзах зүйлгүй байна. Иймд иргэн Э.*******ын нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Миний бие ажлын улмаас Сүхбаатар суманд байхгүй байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Э.******* нь Б.*******д холбогдуулан гаргасан “Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2013 оноос дотно харьцаатай болж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны хүү төрсөн болох нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн ******* бүртгэлийн дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа болно.  

 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ий эцэг нь Б.******* болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.******* бид хоёр 2013 онд танилцан хүү нь 2015 оны  02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн...Хэдийгээр бид хоёр нэг гэрт хамтран амьдраагүй боловч би хүүхдий нь төрүүлсэн...Иймд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ий эцэг нь Б.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэх, хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат Э.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн байдлаар татгалзах зүйлгүй байна. Иймд иргэн Э.*******ын нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ий эцэг нь Б.******* мөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлэх, хүү ийг эх Э.*******ын асрамжинд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.*******аас, хүү д төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600:2х12=1.053.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.836 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн *******ын Чингүүний эцэг нь *******гийн ******* болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ийг эх Э.*******ын асрамжинд хэвээр үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.*******аас 29.836 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.СОЁЛМАА