Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2020/0008

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр                   Дугаар                                                   Зуунмод сум

                                                     123/ШШ2020/0008

                           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар  би иргэн  нараас Төв аймгийн У.Б.Х-т холбогдуулан  гаргасан “Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг 2012 онд иргэн Д.Б-д шилжүүлсэн, 2013 онд Д.Б-с Х.А, мөн онд Х.А-с Ж.Б-д шилжсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н.Б, Н.Э нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн У.Б.Хт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч бид тус шүүхэд гаргасан “Н.Б, Н.Э нарын газар өмчлөх эрхийг 2012 онд иргэн Д.Б-д шилжүүлсэн, 2013 онд Д.Б-с Х.А, мөн онд Х.А-с Ж.Б-д шилжсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Б, Н.Энарын нэхэмжлэлтэй Төв аймгийн У.Б.Хт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Н.Б нь “Н.Б, Н.Энарын газар өмчлөх эрхийг 2012 онд иргэн Д. Д.Б-д шилжүүлсэн, 2013 онд Д.Б-с Х.А, мөн онд Х.А-с Ж.Б-д шилжсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б, Н.Энарын нэхэмжлэлтэй Төв аймгийн У.Б.Хт холбогдох “Н.Б, Н.Энарын газар өмчлөх эрхийг 2012 онд иргэн Д.Б-д шилжүүлсэн, 2013 онд Д.Б-с Х.А, мөн онд Х.А-с Ж.Б-д шилжсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.4  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

  

              

 

ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР