Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2017/00495/И |
Дугаар | 13 |
Огноо | 2018-01-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 13
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “ХААН банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Нарантуяа, Я.Сээсрэгжав нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6.715.440.87 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, хариуцагч Ц.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк”-ны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...
...Зээлдэгч Ц. Нарантуяа, Я. Сээсрэгжав нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 2014 оны 12-р сарын 25-ны өдөр ЗГ/ТЗЗХ/14/1215 тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 /хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулттай авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 13,662,103.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,325,697.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,662,103.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,325,697.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,221.42 төгрөг, нийт 18,017,021,59 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 161 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:
Улсын тэмдэгтийн хураамжийн 122,397.06 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг 16 дугаар байр 39 тоотод оршин суух хаягтай, Хаан банкны Сэлэнгэ салбарт тооцооны төв хариуцсан мэргэжилтэн ажилтай, Ногоон туг овгийн Басанжавын Батнаран /РД: ОР-82111715/ - нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Зээлдэгч Ц.Нарантуяа, Я.Сээсрэгжав нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 2014 оны 12-р сарын 25-ны өдөр ЗГ/ТЗЗХ/14/1215 тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 /хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулттай авсан юм. Зээлдэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 13,662,103.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,325,697.13 төгрөг, 29,221.42 төгрөг, нийт 18,017,021,59 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ний өдрөөс зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,337,896.96 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр 350,714.91 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,829.00 төгрөг нийт 6,715,440.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэх
Хариуцагч Ц.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг 5 дугаар хэсэг, 58 дугаар байр 31 тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, хүүхдийн хамт, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй, Гурван сонсгол овогт Цэдэнбалын Нарангэрэл /РД:МЭ74041200/-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 2014 оны 12 дугаар сарын 25-нд ЗГ/ТЗЗХ/14/1215 тоот зээлийн гэрээ байгуулан Хаан банкнаас Ц.Нарантуяа нь 20.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлээ төлж явж байгааг 2016 онд Япон улсад сурхаар яваад цалингийн зээлийн төлөлт тасарсан. Банк удаа дараа зээл төлөх талаар шаардсан. Цалингийн орлогогүй байгаа учир 2018 оны 08 дугаар сарын 20-нд ажмлдаа орно. Тэр хугацаанд түр түдгэлзүүлээд өгөөч. Цалин орлоготой болоод ирхээрээ цалингийн зээлээ хугацаанд нь төлөөд явъя гэсэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан Хаан банкны гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт би итгэмжлэлээр орж ирээд тайлан тооцоог нь үзхээр өнөөдрийн гаргаж өгсөн хүсэлт дээр дурдагдсан зөрүү гараад байна. Би энэ мөнгийг Хаан банкны нэхэмжлэлээс хасаж тооцох юм бол хүлээн зөвшөөрөх боломжтой байна гэх
Хариуцагч Я.Сээсрэгжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранжаргалаас хавтаст хэргийн 32 дугаар талд шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа; Ц.Нарантуяад холбогдуулан ХААН банкны гаргасан нэхэмжлэлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар энэхүү тайлбарыг гаргаж байна. Уг зээл нь цалингийн зээл бөгөөд цалингийн орлогоос төлөх үндсэн нөхцөлтэй зээл гэж тохиролцож уг зээлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Охин Ц.Нарантуяа нь суралцах шалтгааны улмаас цалингийн орлогогүй болсноор зээлийн төлөлт тасалдсан болно. Нэхэмжилж буй зээлийн төлбөр тооцоотой холбоотоы тайлбарыг Ц.Нарантуяа гаргах ба Ц.Нарантуаяагийн тайлбарыг дэмжинэ гэх.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, бичгийн чанартай нотлох баримтууд, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, шүүхэд бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Ц.Нарантуяа, Я.Сээсрэгжав нартай 2014.12.25-ны өдөр байгуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 6.337.896.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 350.714.91, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26.829 төгрөг нийт 6.715.440.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд амаар өгсөн тайлбар, хавтаст хэргийн 1-2, 9-16 дугаар талд авагдсан дээрх талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар саршын 25-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, зээлийн төлөлтийн хуваарь, ХААН банкинаас зээлдэгч талд удаа дараа гаргасан мэдэгдлүүд, хавтаст хэргийн 65-74 дүгээр талд ХААН банкинаас гаргасан хариуцагчийн дансны хуулганы баримт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албан тоот, 14 дүгээр тогтоолын хуулбар, аймгийн Засан даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тоот зэрэг нотлох баримтуудаар дээрх зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч болох Ц.Нарантуяа, Я.Сээсрэгжав нар нь уг зээлийг авсан ба одоо зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6.715.440.87 төгрөгийг бүрэн төлөх үндэслэлтэй болох нь нотлогдож байх тул уг төлбөрийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
Харин хариуцагч Ц.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэлээс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ ... миний тооцоогоор дээрх банкны төлбөр нь 953.668.23 төгрөгөөр зөрж байна гэж маргаж байгаа боловч шүүх энэхүү хүсэлтийг хангахаас татгалзсанаас гадна ийнхүү зөрөө гарч байгаагаа шүүхэд албан ёсоор баримтаар нотлоогүй бөгөөд харин нэхэмжлэгчийн гаргасан дээрх нотлох баримтаар энэ байдал нь няцаагдаж байна гэж үзнэ.
Хууль зүйн үүднээс дүгнэхэд: Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан ... банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага тавьсан боловч шүүхэд нэхэмжлэл, хэрэг хянагдах явцад талуудын хооронд байгуулсан гэрээнд заагдсан хугацаа /6 сар/ дууссан байх тул нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаасаа шүүх хуралдаан дээр татгалзсан болно. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ...зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй байхаас гадна мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-д зааснаар ... дээрх зээлийн гэрээнд заасан зээлдэгч нар нь уг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 122.397.06 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас уг улсын тэмдэгтийн хураамжийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранжаргал нь оролцохгүй гэсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН