| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0180/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/266 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч: Ч.Байгалмаа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Шүүгдэгч: Ш.Амартунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Амартунгалагт холбогдох эрүүгийн 1714000520047 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ш.Амартунгалаг нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-12 тоотод иргэн Н.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Амартунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад 3-3-12 тоотод байх гэртээ очиход манай гэрт манай найзын дүү гэх залуу унтаж байсан. Байшингийн гадаа манай дүү Лхагваа нэг хүүхэнтэй хамт гудас дэвсээд даавуу нөмрөөд дээгүүрээ мактай, доогуураа нүцгэн унтаж байсан. Тэгээд би нөмөрч байсан даавууг хуулаад хүүхнийх нь нүүрлүү хоёр удаа өшиглөөд 200 литрийн цэнхэр савны тагаар гарлуу нь цохисон... гэх мэдүүлэг / хх-ийн 9-10/
Хохирогч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Лхагваагийн гэрт Батсайхан бид гурав хоер шил 0,75 литрийн архи уусан Баттайван тасраад гэрт нь унтаад өгсөн лхагваа бид хоер бугчим байхаар нь гэрээс гараад байшингийн сүүдэрт сууж байсан. Үлдсэн архиа уугаад юм яриад сууж байгаад байшингийн гадаа унтсан байсан Орой 18 цаг өнгөрч байхад Лхагваагийн эгч Ш.Амартунгалаг ирээд учир зүггүй уурлаад өшиглээд байхаар нь сэрсэн Гэр орон бузарлалаа чамайг ална гээд өшиглөөд байсан. Гэр оронд архидсан, бузарласан гээд орилоод миний нүүрлүү хоёр удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын сарын 25-ны өдрийн №330 дугаартай
1.Н. Менхзулын биед тархи доргилт 2 нудний дээд доод зовхи, эрүү, бугалга нуруу дал хөмсөг, духанд зулгаралт цус хуралт Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
3.Иргэн Н.Мөнхзулын биед 2017 07 18-ны едрөөс өмнө гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогддсонгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдаптанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27-28/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2/, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол / хх-ийн 4/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-15/, шүүгдэгч Ш.Амартунгалагийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа / хх-ийн 39-40/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар / хх-ийн 51. шүүгдэгч Ш.Амартунгалагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 507, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зевд тооцож үнэлсэн болно Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ Шүүгдэгч Ш.Амартунгалаг нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-12 тоотод иргэн Н.Менхзулыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Амартунгалагийн нүүрлүү хоёр удаа ошиглеед 200 литрийн цэнхэр савны тагаар гарлуу нь цохисон. гэх мэдүүлэг / хх-ийн 9-10/
хохирогч Н.Мөнхзулын.. миний нүүрлүү хоёр удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /xx ийн 19 20/. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын сарын 25-ны өдрийн №330 дугаартай Н.Мөнхзулын биед тархи доргилт, нүдний дээд доод зовхи, эрүү, бугалга нуруу, дал, хемсөг, духанд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт / хх-ийн 27-28/ зэрэг болон хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Амартунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ш Амартунгалагийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мен хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв Шүүгдэгч Ш.Амартунгалагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хенген гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч Ш.Амартунгалагт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ш.Амартунгалагт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно мөн хуулийн ерөнхий ангийн 1 3 дугаар зүйлийн 1-т заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ш.Амартунгалагийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бегеед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д" Шуух шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана. гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мердөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд. 2015 оны 12 дугаар сарын 03-ны едер баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.. гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т ". шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно..." гэж заасан ба шүүгдэгч Ш.Амартунгалагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт үйлчлэгчээр ажилладаг болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч Ш.Амартунгалагт оногдуулсан дервен зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 тогрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. Хохирогч Н.Мөнхзул нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ш.Амартунгалаг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад телех телбергүй гэж үзлээ. Шүүгдэгч Ш.Амартунгалагийн эзэмшлийн Samsung S-5 маркийн гар утас..."-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч Ш.Амартунгалагт буцаан олгож шийдвэрлэв. Уг хэргийн улмаас шүүгдэгч Ш.Амартунгалаг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав Шүүгдэгч Ш.Амартунгалаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан өөрийгөө өмгөөлөх эрхтэй энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мон хуулийн 53 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1. 2 4, 36 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3. 1. 36 8. 36 10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Бөөн овогт Шийлэгдамбын Амартунгалагийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Амартунгалагийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ш.Амартунгалаг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ш.Амартунгалагт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 5. 36 12 дугаар зүйлийн 1-д зааснаар шуугдэгч Ш Амартунгалагт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хучингуй болгосугай.
5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ШАмартунгалаг нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад телех телбергүй хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгуй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ш.Амартунгалагийн эзэмшлийн .... Samsung S-5 маркийн гар утас..."-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч Ш.Амартунгалагт буцаан олгосугай.
7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 10 дугаар зүйлийн 4. 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн Дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шуухийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шуухэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 382 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтооп биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш Амартунгалагт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА