Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч :В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.******* нь 2017 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн 2 гудамжны 14 тоот хашаанаас *******ийн эзэмшлийн "мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд нууцаар, хууль бусаар хулгайлсан бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох хэргийг шүүх баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Манай ах болох Ууганбаярын гэрт нь өмнө ирж байсан. Түүгээр нь танина Түүнээс ах, дүү төрөл садангийн холбоо байхгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 56-57/, ...Би тухайн үед Гүндцамбад ажлынхаа хөлсөнд авсан мотоциклоо аваачих гэж байна гэж хэлсэн юм. Түүнээс шууд хулгайны мотоцикл болох талаар хэлээгүй юм Тухайн мотоциклийг хулгайн мотоцикл болохыг тэр сүүлд нь мэдсэн юм гэх мэдүүлэг / хх-ийн 58-59/, Би өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Хохирогч *******ийн нэхэмжилж байгаа 200000 төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулах болно. Би мотоциклийн банк бусад эд ангиудыг хүлээлгэн өгсөн. Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа мотоциклийг хохирол хүлээлгэн өгөх шийдвэрийг шүүхээс гаргаасай гэж хүсэж байна гэх мэдүүлэг / хх-ийн 131-132/,

2. Шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө хашаанаасаа өөрийн эзэмшлийн мотоциклоо алдсан. Манай эхнэр урд орой нь 18 цаг өнгөрч байхад бензин авчхаад хашаан дотор оруулж тавьсан. Тэрнээс хойш ерөөсөө унаж гараагүй юм. Тэгээд би эхнэр хүүхэдтэйгээ 22 цагийн үед унтаж амарсан юм . Шөнө 00 цаг өнгөрч байхад би шээх гээд гартал миний мотоцикл байхгүй байсан хашааны жижиг хаалга онгорхой байсан .Мотоцикл байсан газраа очоод хартал хүн түрээд гараад явсан мөр байсан Гэртээ ороод эхнэртээ хэлсэн чинь тийм үү гээд хамт гарч ирээд Ариунаа эгч рүү яриад цагдаад мэдэгдсэн Шар өнгийн "мустанг"-5 маркийн номер улсын дугааргүй мотоцикл байгаа суудлыг нь улаан цоохор хивсэнцрээр бүрсэн суудлын бүрээс хийсэн байсан . Би 2017 оны 05 сард шинээр нь худалдан авч байсан. Би 1 сая 700 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Гэхдээ би ганц гараар унасан эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй шинээрээ байсан. Миний мотоцикл эвдэр хэмхэрсэн юм байхгүй байсан бараг шинээрээ байсан .Би одоо 1 сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна. Түлхүүрээ би салгаад авсан байсан түлхүүр нь одоо гэрт байсан. Би өөрөө түгжсэн байсан. гаднаасаа онгойдоггүй юм. Хашаан дээгүүр давж орж ирээд хулгайлсан байсан. Би эд хөрөнгө алдсан учраас гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 19-23/, 1, ...Миний бие гомдолтой байна. Би тэр хүнээс өөрийнхөө мотоциклийг биш засаг даргын дэргэдэх үнэлгээний орон тооны бус комиссын үнэлсэн 1.400.000 төгрөгийг нэхэмжлэх болно. Учир миний эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийн зарим эд ангиудыг нь сольсон байсан юм. Иймд би мотоциклийг биш мөнгийг нь авах хүсэлтэй байна. Үнэлгээний орон тооны бус комиссоос гаргасан үнэлгээнээс гадна 200.000 төгрөгийг нэмж нэхэмжлэх болно. Энэ нь анх мотоцикл алга болоход эрж хайсан унааны түлшний зардал, мөн миний Баянхонгор аймгийн төвд ирэх үеийн замын унааны зардал зэрэг болно. Би нийт 1 600.000 төгрөгийг нэхэмжилж байна.гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 /, *** Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. П.******* нь төлбөрийн чадамжгүй учир би өөрийнхөө эзэмшлийн одоо Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын авто тээврийн хэрэгсэл саатуулах байранд байгаа “Мустанг-5" маркийн мотоциклийг гаргуулан авмаар байна Би түүнээс өөрийнхөө мотоциклийн банк болон бусад сольсон эд ангиудыг нь авсан байгаа юм. Миний хувьд болохоор түүнээс Бууцагаанаас Баянхонгор аймаг руу ирэх үеийн зардал болон мотоциклоо алдах үеэр мотоциклоо хайж явсан бензиний зардал гээд нийт 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Баримт байхгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 124-125/,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би мотоциклийг нь унаж 18 цагийн үед колонк орж бензин авчхаад хашаандаа оруулж тавьсан. Тэгээд 22 цагийн үед бид нар унтаж амарсан тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад Батхуяг гарч шээх гээд гарсан тэгээд эргэж орж ирэхдээ "мотоцикл алга байна хашааны хаалга онгорхой байна” гэхээр би цонхоор харсан хашааны хаалга онгорхой мотоцикл алга байсан. Тэгэхээр нь би Ариунаа эгчид хэлээд цагдаад мэдэгдсэн. Би оруулж тавьснаас хойш өөр хүн унаагүй түлхүүрийг нь би гэртээ оруулж тавьсан одоо гэрт байгаа . Би нугасыг нь түгжээгүй зүгээр тавьсан байсан

Би банкийг нь дүүргэсэн .Өөр хүнд түлхүүр байхгүй ерөөсөө 2 ширхэг түлхүүртэй 2-уулаа байгаа. 2017 оны 05 дугаар сард авч байсан . 1 сая 700 төгрөгөөр авч байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хамт очсон тэгэхэд хашаан дотроос нь хүн түрээд гарсан мөр байсан .Харин тээврийн хэрэгсэл болон хүн таараагүй. Би тэр хоёрыг хүргэж өгчхөөд шууд гэртээ ирж амарсан өглөө олоогүй л гэж байсан шар өнгөтэй л мотоцикл байсан .Түүнээс би өөр содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна . Хавар л шинэ мотоцикл авсан юм гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: П.******* нь Баянхонгор аймгаас манайд сумын унаанд сууж ирсэн . Надтай хамт мужаан хийхээр ирсэн .Манайд ирээд 10 орчим хоног байсан .Тэгээд гэнэт нэг орой гараад явсан тэгээд ирэхгүй байхаар нь би эхнэртэйгээ гэрээсээ гараад хайгаад олдоогүй. Тэгтэл шөнө 03 цагийн орчимд манай эхнэр лүү залгаад "би аймаг орж байна 2-3 хоноод яваад очъё гэж хэлсэн .Манайхаас гараад явахдаа миний утсыг аваад явсан Би яг ямар унаагаар явсныг мэдээгүй надад ч хэлээгүй Отгон-эрдэнэ явснаасаа хойш яриагүй Отгон-эрдэнэ над руу утсаар яриад 200 мянган төгрөг хэрэг байна гэхээр нь энд ирж надтай хамт ажил гэсэн чинь хүрээд ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: П.******* нь Баянхонгор аймгаас манайд сумын унаанд сууж ирсэн. Манай нөхөр модоор юм хийдэг юм. Тэгээд хамт ажиллахаар ирсэн .Тэгээд гэнэт нэг орой гараад явсан тэгээд ирэхгүй байхаар нь манай нөхөр гараад хайсан чинь байхгүй байсан. Тэгтэл шөнө 03 цагийн орчимд над руу 91588928 утсаар залгаад "би Баянхонгор аймаг орж байна, Говь-Алтайн автобусаар явж байна" гэж ярьсан Нэг орой л гэнэт гараад явсан тэгсэн чинь шөнө аймаг орж байна гэж ярьсан 2017 оны 10 дугаар сарын 05-06 шилжих шөнө явсан. Би яаж мэдэж байна гэхээр 10 дугаар сарын 06 -ны өдөр багш нарын баяр болсон тэрний урд шөнө явсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,

8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 06 үед Баянхонгор аймгийн Цагаанчулуут 5 дугаар багийн 5-6-7 тоот хашаанд байдаг хадам аавынд унтаж байтал 06 цагийн үед хадам дүү болох П.******* Бууцагаан сумаас ирлээ гээд мотоциклтой ганцаараа ирээд унтаж амарсан. Тэр өдөр 11 цагийн үед би босоод унаж ирсэн мотоциклийг нь хартал хянахын 2 утсыг нь хооронд нь холбосон байхаар нь "чи энэ мотоциклийг хаанаас унаж ирсэн бэ” гэтэл “Бууцагаан сумаас ажлын хөлсөндөө авсан" гэсэн. Тэгээд 3 хоногийн дараа ******* надад хандан “энэ мотоциклийн арал, хөдөлгүүрийн дугаарыг хусаж арилгаад зарчихмаар байна" гэхэд нь би хулгайн мотоцикл байна гэж мэдсэн. Тэгээд би хөдөлгүүрийн дугаарыг нь төмрийн зүлгүүрээр хусаж арилгаад ******* арлын дугаарыг нь хусаж арилгаад хар гутлын тосоор тосолсон. Бид хоёр таксинд явж байгаад танил нэг залууд нөгөө мотоциклийг ногоон өнгийн “Соната"-2 маркийн авто машинаар сольж наймаа хийсэн. Миний хадмын хашаа болох 5-6-7 тоотод машин нь байгаа.гэх мэдүүлэг 37-38/, Тухайн үед ******* нь надад Бууцагаан сумаас ажлынхаа хөлсөнд бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн "мустанг"-5 маркийн мотоциклийг авч байсан. Очиход худалдан авах хүн байна уу гэхэд аваад ирэхэд худалдаж болох байхаа гэж хэлсэн юм. Анхнаасаа үгсэж тохиролцсон юм байхгүй. Би тэр мотоциклийг хулгайны мотоцикл болохыг сүүлд нь мэдсэн юм гэх мэдүүлэг / хх-ийн 46-471,

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн тээврийн хэрэгслийг одоогоос 4-5 сарын өмнө Даваа гэх хүнээс худалдан авч байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг би өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй юм Одоо болохоор машины бичиг баримт дээр бүртгэлтэй байдаг юм. Миний машин болохоор Соната-2 маркийн, хөх өнгийн, 2663 БНХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл юм. Яг хэдэн сарын хэдний өдөр байсан эсэхийн сайн санахгүй байна. Би тухайн өдөр Гүнж” дэлгүүрийн тэрүүгээр байх засварын хашаанд машинаа янзлуулж байсан юм. Тэгсэн тэнд П.******* бас нэг залуутай мотоцикл унаад явж байгаад надтай таарсан юм. Би болохоор өөрийнхөө эзэмшлийн машиныг тухайн үед зарах гэж байсан юм. Тэгээд би өөрийнхөө машиныг зарах гэж байгаа талаар *******д хэлэхэд тэр миний машиныг үзээд өөрийнхөө унаж явсан мотоциклтой солье гэхээр нь би түүний мотоциклыг үзсэн чинь гайгүй мотоцикл байсан үнэндээ их таалагдсан. Тэгээд бид хоёр машин, мотоциклыг солихоор болоод би түүнээс гаалийн бичгийг нь нэхэхэд хөдөө хадмын гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сольсон юм. Би тухайн мотоциклыг гэртээ аваачиж тавьсан байсан юм. Түүнээс хойш 2 хоногийн дараа мотоциклийг цагдаа нар ирээд авсны дараагаар хулгайн мотоцикл болохыг нь мэдсэн юм. Миний машиныг болохоор журмын хашаанд хийсэн байсан.Янз бүрийн мөнгө төгрөг оролцуулаагүй. Би тухайн тээврийн хэрэгслийг 500 000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Мөн засварын газраас 200.000 төгрөгт мотор авч тавьсан юм. Ер нь 700.000 төгрөгийг үнэтэй машин байсан. Надад гайгүй шинэ мотоцикл харуулахаар нь сольсон юм. гэх мэдүүлэг / хх-ийн 39-41/,

10.Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: бид хоёр айлын хашаанаас мотоцикл турж гарсан бололтой мөр байсан. Тэр мотоциклоо алдсан айлын хашаан нь дотор нь нэг байшин байсан хашааных нь хаалга нь онгорхой байсан .Намайг тай хамт үзлэгт оролцуулсан Амаржаргал цаасан дээр юм бичээд утсаараа зураг авсан .Би хөндлөнгийн гэрчээр орсон үнэн .Хамгийн сүүлд нь бид хоёроор гарын үсэг зуруулсан гэх мэдүүлэг / хх-ийн 128-129/,

11. Баянхонгор аймгийн эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн шинжээчийн: Мустанг”-5 шинэ мотоцикл 1400.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 /, хавтаст хэргийн 60-69 дүгээр хуудсанд байгаа шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон баримтууд, хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд байгаа шүүгдэгчид хэргийн материал танилцуулсан баримт, хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд байгаа шүүгдэгчийн таван ханатай гэрийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 321 дүгээр тогтоол, тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч П.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан "анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч П.*******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 05-ний шөнө Бууцагаан сумын төвд иргэн Я.Батуягийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийг хохирлыг барагдуулах зорилгоор хохирогчид буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэж, харин хохирогчийн эрж хайсны зардал хоёр зуун мянган / 200000 / төгрөгийг нотлох баримт байхгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгчийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх гэрийг эзэмшигч П.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Отгон-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Отгон-Эрдэнийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч П.Отгон-эрдэнэд оногдуулсан хоёр зуун дөчин / 240 7 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс /04 / дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар шүүгдэгч П.******* нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг/01/хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч *******аас нэхэмжилсэн хоёр зуун мянган / 200000 / төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Уг хэргийн учир шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар мотоциклийг тооцож хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг хохирлыг барагдуулах зорилгоор хэрэгцээний дагуу хохирогчид шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх гэрийг эзэмшигч П.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ