Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч Байгалмаа даргалж шуух хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч В Дэлгэрмаа

Шүүгдэгч Д.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дулмаад холбогдох эрүүгийн хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Дулмаа нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Цэвэлмаатай маргалдаж улмаар түүний хөлөн тус газар нь чулуугаар цохиж бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дулмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн биеийн байцаалтад.

Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна Д Цэвэлмаагаас уучлал гуйж байна. Уурын мунхгаас болж ийм асуудалд орсондоо харамсаж байна Бидний хэн хэнд нь буруу байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

Хохирогч Д.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэр рүүгээ алхаад хашааныхаа үүдэнд очоод хашаа руугаа орох гэтэл нэг эмэгтэй араас гичий гэж хэлсэн тэгэхээр нь эргээд хартал Д.Дулмаа байсан. Тэгэхээр нь би юу гээд байгаа гэхэд чи Баасанжавын яран Ганбаатай унтаж хэвтсэн биз дээ гэж дайраад шидээд баруун хөлд цохисон чулуу шидээд шороо цацсан Би зөрүүлээд шороо цацсан хашаа руугаа ортол араас чулуу гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/

Гэрч ч Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн намайг хашаанаас гарахад тэр хоёр хоорондоо нэлээн зайтай харагдсан, буцаад хашаандаа ороод хөрөөдсөн модоо хагалаад сууж байхад манай эхнэр орж ирээд Дулмаа намайг шороогоор булаад чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Маргааш өглөө босоод эхнэр хөлөө харчхаад цохиулснаас болоод хөхөрч цус хурсан байна гэж байсан, хөхөрсөн дугараг хэлбэртэй болсон байсныг би харсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Гэрч Ц.Рэгзэдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байтал хашааны гадаа хүмүүс хэрэлдээд чанга чанга дуугараад байсан гартал Д.Дулмаа манай хажуу айлын хүүхэн Д.Цэвэлмаа руу шороо цацаад, чулуу шидээд байсан Д.Цэвэлмаа тэр үед хашаа руугаа гуйн орсон. Тэгсэн Д Дулмаа хашаан дээгүүр чулуу шидсэн, тэгсэн Д.Цэвэлмаа ёоё гэж дуугарсан. Харин маргааш өдөр нь Эрдэнэцогтынд ороход Д.Цэвэлмаа гэртээ байсан ба баруун талын хөлийн шилбэний орчимд нь хөхөрсөн харагдсан, тэрийгээ хар цайгаар шавшаад сууж байсан гэх мэдүүлэг/хх-ийн 45-471

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дугээр сарын 21-ний өдрийн №616 дугаартай

1 Д.Цэвэлмаагийн биед баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо хучин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой

3. Дээрх гэмтэл нь Шуух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 50-51/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31/. эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-36/

ШҮҮГДЭГЧ Д.Дулмаагийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 11 23-ны өдрийн 3/1652 тоот тодорхойлолт /хх-ийн 58/. иргэний үнэмлэхний лавлагаа хуулбар /хх-ийн 59-60/ шүүгдэгч Д.Дулмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шуух дүгнэсэн болно.  Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 214 шүүгдэгч Д.Дулмаа нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Цэвэлмаатай маргалдаж учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь улмаар түүний хөлөн тус газар нь чулуугаар цохиж бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол Шүүгдэгч Д Дулмаагийн уурын мунхгаас болж ийм асуудалд орсондоо харамсаж байна. Бидний хэн хэнд нь буруу байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/ хохирогч Д.Цэвэлмаагийн чулуу шидээд шороо цацсан, би эерүүлээд шороо --ийн 39-41/ цацсан, хашаа руугаа ортол араас чулуу шидээд баруун хөлд цохисон гэх мэдүүлэг гэрч ч Эрдэнэцогтын Маргааш өглөө босоод эхнэр хөлөө харчхаад цохиулснаас болоод хохорч цус хурсан байна гэж байсан, хөхөрсөн дугараг хэлбэртэй болсон байсныг би харсан гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/ гэрч ц Рэгзэдмаагийн баруун талын хөлийн шилбэний орчимд нь хөхөрсөн харагдсан, тэрийгээ хар цайгаар шавшаад сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн № 509 дугаартай Д.Цэвэлмаагийн биед баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт / хх-ийн 26-27/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д Дулмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс Д.Дулмааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага дуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Дулмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг

анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Дулмаад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 1. 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д Дулмаад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж шүүхээс шүүгдэгч Д.Дулмааг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 5 дугаар зүйлийн 8-д Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шуух хэрэглэх боломжгүй мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 3 дуугаар зүйлийн 4-т шуух ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасан ба шүүгдэгч д Дулмаагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өндөр насны тэтгэвэрт байдаг болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шүүгдэгч Д.Дулмаад оногдуулсан дорвон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч Д Цэвэлмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 144500 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д Дулмаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Дулмаагийн эзэмшлийн LCD Зурагт битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг эзэмшигч Д Дулмаад буцаан олгож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д Дулмаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав чулуу нэг ширхгийг устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлж уг хэргийн улмаас хүсэлтийг зүйлийн 3-д заасан өөрийгөө өмгөөлөх эрхтэй Шүүгдэгч Д.Дулмаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 6 дугаар энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх мөн хуулийн 5 3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба геологич оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 2 дугаар зүйлийн 1.2.3.4. 36.6.36 7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2 1. 23. 24. 36 7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3 1.3.5, 35 8, 36 10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харчин овогт Даваасамбуугийн Дулмааг хуний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Дулмааг дорвон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 3 дугаар зүйлийн 4.5-т зааснаар шүүгдэгч Д Дулмаа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д Дулмаад оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14. 17-д зааснаар шүүгдэгч Д Дулмаа нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14, мөн хуулийн 36 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу нэг ширхгийг устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Д Дулмаагийн эзэмшлийн LCD зурагт..."-ийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг эзэмшигч Д Дулмаад буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36 12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д Дулмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн Дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Дулмаад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

Ч БАЙГАЛМАА