| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0274/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/270 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,
Шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******. / ******* регистрийн дугаартай /
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт . / регистрийн дугаартай/
3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ./ регистрийн дугаартай/
Үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Хишиг" зоогийн газарт зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******тэй нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” баарны гадаа талбайд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан
2. Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” телевизийн өрөөнд болон “” худалдааны төвийн гадна *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******тай нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах "" баарны гадаа талбайд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
3. Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” телевизийн өрөөнд болон “” худалдааны төвийн гадна *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би өмгөөлөгч авахгүй Би монгол хэл, бичиг үсэг мэднэ . 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ын ажил дээр ,, , нартай архи пиво уучхаад 22 цагийн үед “” бааранд орох гээд ,, , нартай явж байгаад нар тамхинд явсан байсан. хүнтэй уулзаад зогсож байсан, харин бид 2 “” баарны үүдэн зогсож байх үед гэх залуу ирээд "ахын дүү гал байвал өгөөч" гэхээр нь би "юун ахын дүү вэ чи өөрөө ахын дүү юм байна" гэсэн чинь гэх залуу нь тай барилцаад авсан байхаар нь би гэх залууг 1 удаа цохиж авсан чинь , 2 ирж салгаад ыг аваад явсан чинь буцаж ирээд тай барилцаад авсан тухайн үед ирээд гэх залууг нүүрэн дунд нь нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд "шүд уначихлаа" гээд шүдээ харуулаад урд талын шүднүүд байхгүй болсон гээд байхаар нь "наад шүд чинь хугарвал цус гарна биздээ" гэсэн чинь “энэ хиймэл шүд байгаа юм гэж хэлж байсан" тэгээд салаад явсан. Би танихгүй сүүлд уулзаад гэх залуу надтай төрөл садангийн холбоотой юм билээ. Би ыг 1 удаа цээж хэсэг рүү цохиж авсан гэхдээ би тухайн үед согтуу байсан тул зарим зүйлээ санахгүй байна. нь ыг хөлөөрөө өшиглөж байсан өөр зүйл санахгүй байна. бид 2 хохирогч ыг хохирлыг барагдуулсан.гэх мэдүүлэг / хх-ийн 121-122/, ....Яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би өмгөөлөгч авахгүй Би монгол хэл, бичиг үсэг мэднэ .
...2017 оны 11 дүгээр сарын 04-ны орой 23 цагийн үед , , нарын хамтаар “Дэлгэрэх” захын ар талын “Хишиг” нэртэй зоогийн газарт ортол нэг өндөр залуу миний нүдний шилийг авч шидээд намайг нүүр лүү түлхээд намайг "чаддаг юм бол цохь" гээд байхаар нь би 1 удаа зүүн талын шанаа хэсэгт нь гараа цохиж аваад уг зоогийн газраас гарсан гэнэт би хүн цохисон яасан бол гээд буцаад ортол намайг тэнд байсан миний цохисон гэх өндөр залуутай цуг явж байсан залуу үсдэж аваад намайг цохиж авсан тэгээд намайг надтай цуг явж байсан салгаад гарсан. Тэгтэл миний хаалгыг нь дараад зогссон байхаар нь би миний цохисон гэх өндөр залууг гайгүй зүгээр үү гэтэл “бид нарт асуудал байхгүй та нар яв”гэхээр нь би ороод цусаа угааж гарч ирээд явсан. Намайг "Хишиг" зоогийн газар би найзуудтайгаа ороод иртэл тэр өндөр залуу буюу миний зүүж явсан нүдний шилийг авч хаяад намайг нүүр лүү түлхээд чаддаг юм бол цохь гээд байхаар нь би 1 удаа зүүн шанаа хэсэг үү цохиж авсан үнэн. Надад гэмтэл бэртэл гээд байх зүйл байхгүй тухайн үед миний хамраас цус гарч байсан, гэхдээ одоо гэмтэл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 123-124 /,
2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би өмгөөлөгч авахгүй. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. 2017 оны 10 дугаар сарын 09-ны орой 18 цаг 40 минутын үед би ажил дээрээ мэдээгээ хийж дуусаад тухайн өдрийн эфирээ хийгээд сууж байтал гаднаас "Баянхонгор" телевизийн орж ирээд хаардан дээр мэдээний дүрсний яриа суулгуулах гээд орж ирээд хард руу дүрс хуулаад байж байтал гаднаас эхнэр орж ирээд эхнэр , нар нь хоорондоо маргалдаж барилцаж аваад үснээсээ зулгаалцахаар нь би дундуур нь орж салгаж "Баянхонгор" телевизийн ыг “мэдээний дүрсийг маргааш ав" гээд эхнэр ыг тэвэрч үлдсэн гараад явсан би эхнэрээ тавиад би ажлаа хийж байтал эхнэр гараад гүйсэн би араас нь гартал Төрийн банкны хажуу талд эхнэр , нар нь ярилцаад зогсож байхаар нь би "одоо боль" гэж хэлтэл ын ах эгч 2 нь ирээд ыг явуулж бид 2 ах эгчтэй нь ахынхан нь гэр лүү нь явсан. бид 2 манай ажил болох "" телевиз дээр байж байх үед гаднаас эхнэр орж ирээд хоорондоо маргалдаж , нар нь барилцаж аваад нь ыг үснээс нь зулгаагаад байсан хэн уг гэмтлийг учруулсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд цохиж зодсон зүйл байхгүй харин эхнэр , нар барилцаж аваад байхаар нь тэвэрч аваад хойш нь суулгасан зүйл байгаа тэрнээс болж доргилт авсан байж магадгүй мөн гараад гүйхдээ шатны уруу гүйх үед доргилт авч уг гэмтэл үүссэн байх гэж бодож байна.
...тухайн үед тай ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орсон зүйл байгаагүй ажлаа хийгээд сууж байсан. тай барилцаад авсан байхаар нь би салгасан юм. гэх мэдүүлэг. /хх-ийн 125-127/,
4. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
5. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 06,07-ны үеэр байх он сарыг сайн санахгүй байна орой 18 цагийн үед “” телевиз рүү мэдээний дүрс авах гэж орсон ******* нь монтаж дээр сууж байсан би ширээний хажууд зогсож байх үед гаднаас *******ийг эхнэр нь орж ирээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлж үсдэж авсан чинь бид 2-ийг салгаад "мэдээний дүрсийг маргааш авчих уучлаарай одоо яв яв" гээд намайг явуулсан. Намайг эхнэр нь намайг "янхан банзлаар" дуудсан ыг тэврээд үлдсэн би "" телевизээс гараад холбооны урд талын засмал зам дээр алхаад явж байтал араас орилж гарч ирээд намайг үсдээд авахаар нь 2 гарыг барьж аваад "чи одоо жирэмсэн байж ичээч” гэж хэлтэл 1 гараа миний гараас салгаж аваад миний гар утсыг булаагаад авсан. Тэгтэл удалгүй араас нь гарч ирэхээр нь би эд би "эхнэрээ ав гар утас аваад өг би ажилтай яараад байна" гэж хэлсэн чинь тамхи татаад зогсоод байсан, тэгтэл хүмүүс рүү утсаар яриад "ийг ажил дээр байх үед гардаад авсан" гэж утсаар ярьж байсан тэгсэн чинь эрэгтэй эмэгтэй хүн ирээд аас эрэгтэй хүн нь миний гар утсыг аваад өгсөн тэгээд би яваад өгсөн.
..Би ыг ийн эхнэр гэдгээр нь мэднэ. Би 18 цагийн үед "" телевизээс мэдээний дүрс авах гээд ортол монтаж дээр сууж байхаар нь би ширээний хажууд зогсож байсан.
...Надтай ямар ч маргаан болоогүй "" телевиз дотор нөхөртэй нь 2 уулаа байснаас болж хардсаны улмаас намайг өрөөнд орж ирээд шууд үсдээд авсан. Хардалтаас болсон байх гэж бодож байна.
...Би д гар хүрээгүй өрөөнд орж ирээд намайг шууд үсдээд авахаар нь би зөрүүлж үсдэж аваад салгаад би гараад явсан тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй би гараад Холбооны урд талд явж байх үед араас гарч ирээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлж гарыг барьж авсан гэх мэдүүлэг / хх-ийн 128-129/,
6. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ын мэдүүлэгт нэг ч үнэн зүйл байхгүй, би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би тухайн үед дээр мэдээний яриа болон дүрс авах гэж ирсэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө мөсөн дээр халтирч унасан байх. миний нэр төрд удаа дараа халдаж байгаа учраас би гомдолтой байна. Миний хүүхдийг эцэггүй гэж доромжилдог. Гэр бүлийнхээ асуудлыг гэртээ шийдэж чадахгүй бусдыг буруутгаж байна. Миний бие нийтэд тустай ажил хийлгэх ял хийх боломжгүй торгуулийн ялыг хамгийн бага хэмжээтэй оногдуулж өгнө үү гэв.
7. Хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой 21 цагийн үед найз , нарыг хамтаар "" бааранд орж сууж хүн хүний нэг нэг пиво аваад суусан юм. 22 цагийн үед бид 2 тамхи татах гээд "" баарны гадаа гарч ирээд хүмүүстэй уулзана гээд үлдсэн би баарны урд талд 2 залуу юм яриад зогсож байхаар нь 1 залуугаас нь "галаа өгөөч” гээд гуйсан чинь тэр залуу намайг "би чиний галыг бэлдэх ёстой юм уу" гэхээр нь би "гал өгчих нэг тамхи асаачхаад өгье" гэж хэлтэл тэр залуу намайг "чи муу яах гээд байгаа би чиний галыг би бэлдэх ёстой юм уу" гээд намайг шууд нүүр лүү цохиод авсан, хажуу талын 1 залуу нь миний цээж хэсэг рүү өшиглөөд авсан. Тэгсэн чинь хажуу талаас нь миний таньдаг гэх гэх залуу нэг залуутай гарч ирээд 4 үүлээ намайг зодсон миний нүүр хэсэг рүү өшиглөж миний 1 шүд хөдөлсөн хиймэл 3 шүд байсныг хугалсан тэд нар нийт 5 уулаа явж байсан бөгөөд 1 залуу хараад зогсож байсан харин болон наад з залуу нь намайг нийлж байгаад зодож эхэлсэн тэгтэл нэг танихгүй ах бид нарыг салгасан мөн тухайн үед зодоон болж байх үед миний гар утас алга болсон байсан.
...Би “” бааранд 2 найзтайгаа сууж байгаад ирээд тамхи татах гэсэн гал байхгүй байхаар нь 2 залуу зогсож байхаар нь гал асуусан чинь би чиний галыг бэлдэх ёстой юм гээд намайг зодож эхэлсэн.
...Би тэр 5 залуугаас 1 залууг нь танина тэр залууг гэдэг юм тэр "TV 10” телевизэд ажилладаг юм. Харин нөгөө 4 залууг би танихгүй тэр 5 залуугийн 1 залуу нь надад гар хүрээгүй хараад зогсож байсан. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан 1 шүд хугарсан 3 хиймэл шүд байсан хугарсан мөн амны дотор талын жавж хэсэг хавдсан баруун талын 2 дахь араа үйрсэн гэх гэмтэлтэй байна.
... болон наана байсан 3 залуу нь намайг нийлж зодож байсан хэн хэн хаана цохиж авсныг би мэдэхгүй 4 үүлээ нийлж зодож байсан.
....Миний биед учирсан гэмтлийн эм тарианы мөнгө болон алга болсон гэх шинэ гарсан “Нокиа” 3310 маркийн гар утас болон хиймэл шүд хийлгээд өгчих юм бол надад гомдол санал байхгүй. Би бараг эрүүл байсан. Намайг зодсон гэх 4 залуу архи уусан нэлээн согтуу байсан харин наана нь зогсож байсан 1 залуу нь архи уусан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-49/, ....Миний дахин хохирогчоор байцаалт өгөх болсон нь тухайн үед намайг *******, нар нь зодсон байна лээ би тухайн үед байцаалт өгч байх үед сандарсан байсан болохоор ийг 3 залуутай нийлж зодсон гээд мэдүүлэг өгсөн байсан. Намайг эхлээд ******* нүүр лүү цохиж авсан. Харин хажууд байсан гэх залуу болох тай би зууралдсан байж байх үед 1 залуутай ирээд намайг салгаад явж байх үед дахин би тай барилцаад авсан ******* намайг цохиж байх үед араас гүйж ирээд миний нүүр лүү өшиглөж авсан. Тухайн үед зодоон болж байх үед миний гар утас хаягдсан юм шиг байна лээ.
...Хохирлоо бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй. миний нүүр хэсэгт буюу зүүн нүд орчимд 1 удаа өшиглөж авсан харин ******* миний нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохиж авч надад гэмтэл учруулсан юм. Харин бусад цуг явж байсан залуучууд нь хараад зогсож байсан нь надтай зууралдаж байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 50-51/,
8. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн орой 19 цагийн үед "Хишиг” зоогийн газарт эхнэр , найз болон түүний эхнэр , нарын хамтаар орж ширээн сууж 2 шил архи захиалж суусан. Тэр архинаас 2 ууж би нэлээн согтсон байсан, орой 23 цагийн үед би нэлээн согтуу микрофон аваад дуулах гэтэл гаднаас 1 нүдний шилтэй залуу орж ирсэн,мөн наана нь 1 доголон залуутай орж ирээд нүдний шилтэй залуу нь намайг зүүн шанаа хэсэгт 1 удаа гараа цохиж аваад би газар дагзаараа саваад унаад ухаан алдаад хэсэг хугацааны дараа босож ирэх үед намайг цохисон гэх залуу алга болсон байсан.
...Намайг цохьсон гэх залууг би танихгүй харин сүүлд ******* гэдэг гэсэн.
...Би тухайн үед нэлээн согтолтой микрофон бариад дуулах гээд зогсож байх үед надтай микрофон булаацалдаад байсан тэрнээс болсон байх гэж бодож байна. гэх мэдүүлэг / хх-ийн 53-56 /,
9. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой 19-20 цагийн орчим нөхөр ийн ажил дээр очсон юм. ийн өрөөнд ороход гэх эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байсан. Намайг харчхаад хаалганы ард нуугдсан. гэх эмэгтэйг "гараад ир ярилцая гэсэн” манай нөхөр үгийн зөрүүгүй шалан дээр түлхэж унагаад дарсан. Би гэдрэг хана налаад унасан.... гэх эмэгтэй намайг үсдээд тонгойлгосон урдаас хоёр гарыг хөдөлгөөнгүй болгоод арагш хөөгөөд буйдан дээр унагасан. гэх эмэгтэйгээ үснээс нь тавь гэхэд тавьсан.
... гэх эмэгтэй намайг үсдэж миний уруул руу гараараа цохисон. Тэр үед миний хөдөлгөөнийг хорьсон байсан. намайг хөдөлгөөнийг дарж буйдан дээр дарсан үед гадагш гарахаар ийг үнсээд “түр баяртай" гээд гарсан. Би гараа тавиулаад ын араас гүйгээд Төрийн банкны орчимд алхаж байхад нь дуудаад "яагаад ингэж байгаа юм" гэхэд "чамайг хохирооно яадаг юм" гэж хэлсэн. Тэгж зогсож байснаа намайг алгадсан би хариуд нь ороолтоос нь барьж авсан мөчид манай нөхөр гүйж ирээд "яагаад байгаа юм" гээд намайг бариад авсан. Тэр хооронд гэх эмэгтэйн гар утсыг булааж авсан. Намайг "” рүү орох гээд алхаж байхад араас ирээд үснээс зулгаагаад урагш түлхэж цементэн талбай дээр унагасан. Тэгэхэд манай нөхөр бол гэж нэг ч дуугараагүй.
...Манай нөхөр намайг хөдөлгөөнийг хорьж гэдэс дээр дарж намайг багалзуурдсан. Миний бие одоо тааруу байна хүүхэд гарах гээд ихс жаахан ховхорсон савны амсар 1 см нээгдсэн. Тухайн үед хүзүүнд улайлт, хоёр буглаганд хөхрөлт, баруун өгзгөнд хөхрөлт дээд уруул хэгээрсэн, үүдэн шүд хөдөлсөн. Би гомдолтой байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 57-63/,
10. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын 09-ний өдөр 19-20 цагийн үед би нөхрийнхөө ажил дээр яваад очтол манай нөхөртэй бэлгийн харьцаанд орж байсан. Намайг мэдэнгүүтээ хаалганы ард нуугдсан. "Гараад ир ярилцъя, чи яагаад байгаа юм бэ” гэхэд “үйлийн үрийг чинь үүрүүлж байна" гэсэн. Тэгтэл манай нөхөр үгийн зөрүүгүй намайг дарж унагасан. Би даруулсан чигээрээ утсаа гаргаж ирээд , хоёрын байгаа байдлыг баримтжуулах гэтэл миний утсыг булааж авсан. Би босоод ширээн дээр байсан утсыг нь өмднийхөө халаас руу хийхэд намайг үсдэж аваад, бас зэрэг намайг доош нь тонгойлгосон. Би дээшээ
өндийх гэхэд миний нүүр цохигдсон. намайг хүчээр түлхэж буйдан руу суулгасан. "Яагаад ингээд байгаа юм бэ" гэж д хэлэхэд “би чамайг зайгаа тавьж өг гэж тойруу замаар зөндөө хэлсэн биз дээ, зайгаа тавиад өгөхгүй яах гээд байгаа юм" гэхээр нь би" салаад өгч болно, гэхдээ би хуулийн дагуу сална, салахад тийм амар зүйл биш" гэж хэлсэн ..." намайг үсдээд байна шүү дээ” гэхэд "үсийг нь тавь" гэж хэлсэн. Би тай юм ярих гэтэл намайг яриулахгүйн тулд миний хоолойг боосон. цаад талын өрөөнөөс цүнх хувцсаа аваад гарахдаа тэй үнсэлцээд хайртай шүү маргааш уулзъя, би чамаас илүү үнэтэй хүүхэн шүү гэж хэлээд гарсан. намайг буйдан дээр дараад суучихсан тавихгүй, миний гэдэс тулаад байна тавиад өгөөч гээд би болохоо байгаад доошоо юм гараад байна гэхэд намайг тавьсан. Би гараад ын араас дуудахад ерөөсөө зогсоогүй, Соёмбын ойролцоо зогсоод чи яагаад ингээд байдаг юм бэ, би чамд зөндөө хэлсэн биз дээ гэхэд яадаг юм, чамайг хохироох гэж байгаа юм гээд намайг алгадаад авсан. Би өөрийгөө хамгаалахын тулд гарыг нь барьж байж байсан чинь хүрээд ирсэн. ийг ирэхэд жүжиглээд энэ эмэгтэй чинь намайг аллаа аваадхаач гэсэн. миний хоёр гараас барьж харанхуй газар руу чирсэн. Би тэр дороо авраач ээ гээд орилоход намайг тавьсан. Би гэрэлтэй газар руу чадахаараа хурдан явахад миний араас ирж үснээс зулгааж унагасан. Намайг өндийгөөд босоход нэг эмэгтэй хүн болиоч ээ наадах чинь жирэмсэн хүн байна гэж орилсон. Би "" рүү орж, утсаар ярьсан. Би тухайн үед жирэмсний 7 сартай байсан. Тэрнээс болж бие нэлээн өвдөж, хугацаандаа хүрээгүй төрсөн гэв.
11. Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн орой манай ажил дээр , *******, нартай 1.75 граммын нэг шил архийг хувааж уугаад орой22 цагийн үед “" бар орох гэж явсан. тамхинд яваа нар АТМ орох гээд явсан. “" баарны үүдэн дээр ******* бид 2 зогсоод хүлээж байтал гэх залуу ирээд “дүү нар гал байна уу" гээд асуухаар нь бид 2 байхгүй гээд явуулсан. Тэгтэл ******* цаашаа явснаа куртикээ тайлаад эргэж ирээд намайг бариад авсан. Бид 2 барилцаж авч байх үед ******* салгахад *******ыг цохиод авсан. Тэгээд , , нар ирээд салгасан. Би ажил руугаа явсан. Би ыг цохиж аваагүй. ******* нь цохиж байхыг харсан гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/,
12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой "Хишиг" зоогийн газрын гадаа зогсож байтал *******ын хамраас цус гарсан гараад ирэхээр нь би "цусаа угаа" гэж хэлээд зоогийн газрын 00-д цусаа угаачхаад гарч ирэхээр нь би аваад явсан. ******* нь нэг өндөр залуутай зодоо хийсэн байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр "" баарны үүдэн дээр ******* нар 1 залуутай барилцаад авсан зодоо хийсэн байхаар нь бид 2 салгаад тэр залууг бариад явж байсан чинь куртик нь тайлагдаад луу дайраад гүйсэн. Тух үед миний утас дуугараад би утсаар ярьсан. ыг хэн нь цохисныг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,
13. Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 он 11 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед манай нөхөр найзын хамт "Хишиг" зоогийн газарт орж 2 шил архи захиалж суусан. Орой 23 цагийн үед манай нөхөр нэлээд согтуу микрофон аваад дуулж байх үед гаднаас нэг нь нүдний шилтэй, нэг нь доголон залуу орж ирээд нүдний шилтэй залуу нь манай нөхрийг 1 удаа зүүн талын шанаа хэсэгт цохиж авсан чинь манай нөхөр газар дагзаараа саваад унасан. Манай нөхрийг цохиж авсан залуу гараад явсан гэх мэдүүлэг / хх-ийн 72-73/,
14. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаартай шинжээчийн:
1. Д.ын биед баруун дээд 2-р шүдний булгарал, баруун доод 7-р шүдний цөгцний эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст буйланд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "хөнгөн" зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө.
4. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.гэх дүгнэлт /хх-ийн 78-79/,
15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 585 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед гэмтэл тогтоогдоогүй.
15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр 586 шинжээчийн:
1. биед уруулд зулгаралт, зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "хөнгөн" зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэх дүгнэлт / хх-ийн 95-96/,
16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 510 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед эхэсийн зүүн хажуу хананы хэсэгчилсэн ховхрол, баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулд зулгаралт, баруун зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 102-103/,
17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 566 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1. *******ын биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт /хх-ийн 108/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хохирогчийн өмгөөлөгчөөс 3 хуудас эмийн баримтыг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр "Хишиг" зоогийн газарт Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр *******тэй бүлэглэн зодож, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "" телевизийн байранд болон "" худалдааны төвийн гадаа *******ыг ******* зодоход нь бүлэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр *******тай бүлэглэн зодож, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “" телевизийн байранд болон "" худалдааны төвийн гадаа *******ыг *******тэй бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан "анх удаа гэмт хэрэг үйлдсэн", мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан "учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд "улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна” гэж илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдаан гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр шаттай явагдсаныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******д тус бүр жаран таван мянга таван зуун тавин / 65550 / төгрөг нийт нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун / 131100/ төгрөг төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн "Нокиа" 3310 маркийн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн "самсунг" маркийн, *******ын эзэмшлийн "Самсунг" маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээр эд хөрөнгийг эзэмшигч *******, *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мән нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч овогт ийг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч овогт ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг хоёр зуун дөчин /240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг /01/жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг /01/жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган/450000 /төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин /240/цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож гуч /30/ хоног буюу нэг / 01 / сарын хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар тус бүр оногдуулсан хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч *******, ******* нарын нийт эдлэх ялыг нэг жил нэг / 1 жил 01 сар / сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус оногдуулсан нэг жил нэг сар /1 жил 01 сар / хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189 дүгээр зүйлийн 189.2-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүрд нэг жил нэг сарын /01 жил 01 сар /хугацаагаар оногдуулсан ялыг нэг /01/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 161 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин /450000/мянган төгрөгөөр торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний дотор төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, биелэлтэд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр жаран таван мянга таван зуун тавин / 65550 / төгрөг нийт нэг зуун нь гучин нэгэн мянга нэг зуун / 131100 / төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэргийн хор уршиг нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун / 131100 / төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ний дотор төлж барагдуулж, шүүгдэгч *******ыг зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Нокиа” 3310 маркийн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “самсунг” маркийн, *******ын эзэмшлийн “Самсунг" маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх гар утсуудыг эзэмшигч *******, *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ