Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2018/00030/И |
Дугаар | 36 |
Огноо | 2018-01-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 36
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би *******ын нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох “1.100.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
аймгийн Сүхбаатар сумын иргэн ******* би 2016 оны 07 сарын 07-нд ******* ******* гэх эмэгтэй “...машинаа ломбарданд тавьсан чинь хугацаа нь болсон машинаа алдчих гээд байна тэтгэвэрийн зээлээ аваад өгч туслаач удаахгүй сарын дотор буцаагаад өгчихнө” гээд гуйгаад байхаар нь ХААН банкнаас тэтгэвэрийн зээлээ аваад 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн мөн хэсэг хугацааны дараа грашийн мөнгө төлөх болчихлоо 100.000 төгрөг өгчих нэг мөсөн төлчихнө гээд байхаар нь тус болох санаатай ямар нэг гэрээ хийгээгүй итгээд амаар тохиролцоод өгсөн боловч мөнгө авснаас хойш утсаа салгаад алга болсон өдий хүртэл өгөөгүй өндөр настай, бие муу намайг хохироож байна. аймгийн Цагдаагийн газарт хандсан боловч иргэд хоорондын эдийн баялагтай холбоотой маргаан байна гээд хэрэг үүсгэхээс татгалзаад шүүхэд ханд гэсэн юм. Миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж Т.*******ээс 1.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч аймаг ******* сумын ******* тосгоны ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:ТД2012168/ - нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Т.******* нь нь тус шүүхэд гаргасан *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 1 жилийн дотор барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******ын нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох “1.100.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 15475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох “1.100.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 15475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН