Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1743

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ю.Батсүх

шүүгдэгч *******ын өмгөөлөгч: Д.Жаргал

шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч: Н.Оюунгэрэл

шинжээч эмч: Г.Ханхүү

шинжээч: Ц.Түвшинцэнгэл, Ж.Уртнасан, Н.Гүенбаатар

гэрч: С.Эрдэнэчимэг

шүүгдэгч: *******, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Жаа овогт  Лхамсүрэнгийн Батбаярт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дархан овогт Энхбаярын Баяржаргалд тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1706029540842  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Б,1966  оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 7, эхнэр,  хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 33-27 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,

         2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,1980  оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 4, эмээ, эх,  хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 4-38 тоотод оршин суудаг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгат 1 дүгээр байрны 38 тоотод оршин суудаг хаягын бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

           ******* нь машин өшиглөж, зүүн талын толины нугас гэмтээлээ гэх шалтгаанаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 19.30 цагийн үед хойноос хөөж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимд хотхоны арын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 71-73 УБВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Л.Бын дугуйн араас мөргөж  эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт,

          Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 19.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны арын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 71-73 УБВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлийн жолоочийг дохио өгөхгүй гэнэт зогсох үйлдэл хийсэн гэж улмаар араас нь очиж  машинаар дугуйг санаатай дайрч  эвдэллээ гэж маргалдах явцдаа *******ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Хохирогч, шүүгдэгч *******   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

      Хохирогч, шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Шүүгдэгч  *******   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би өөрийн эзэмшлийн 71-43 УБВ улсын дугаартай машинаараа 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 19.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хорооллоос гараад зүүн гар тийшээгээ дохиогоо өгөөд эргэх гээд харахад машин байхгүй дугуйтай хүн явж байхаар нь зам руу ороод замын хажууд гар өргөөд зогсож байсан хүнийг авах гээд зогстол нөгөө дугуйтай хүн миний машины араас дугуйгаараа мөргөөд цохиод өшиглөхөөр нь би цонхоо буулгаад хүүе чи болиочээ гэхэд миний машины зүүн талаар гарч ирээд чи миний урдуур хөндөлсөдөг хэн юм бэ дохио өгөхгүй зогслоо гээд миний машины зүүн талын толийг маш хүчтэй цохихоор нь чи яагаад цохиод байгаа юм гэхэд намайг элдэв үгээр хэлж байгаад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь чи болиочээ ямар муухай танхай юм гээд би чиний дугуйг эвдлэх үү гээд араас нь давхиад дугуйг нь араас нь мөргөсөн. Тэгэхэд уг хүн дугуйнаасаа бууж ирээд миний машины жолооч талын хаалгыг онгойлгоод миний дээрээс дараад миний машины түлхүүрийг сугалах гээд байсан тэр үед миний толгой дээр байсан нүдний шил хугарсан. Тэгээд миний машины түлхүүрийг аваад чи миний дугуйг ийм болголоо чи хүн алах гэлээ би цагдаа дуудна гэхээр нь би чи яагаад хүнд ингэж халдаж байгаа юм гэж хэлсэн. Намайг 102 дууд гэхээр нь би дуудах гэтэл миний утас ажиллахгүй байсан. Тэгтэл тэр хүн өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн. Би утсаар худлаа хэллээ гэхэд намайг өшиглөж цохисон. Миний баруун гарын хуруунууд 2 дугаар үе хэсэгтээ шалбарсан баруун талын гуя 15 см орчим урттай хөхөрсөн мөн миний бие бүх хэсгээрээ өвдөөд байна гэжээ. /1-р хх-ийн  15/

          Хохирогч *******   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өмнө 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр өөрийн эзэмшлийн 71-43 УБВ улсын дугаартай Приус 11 маркийн машинтайгаа явж байхад миний араас дугуй унасан хүн ирээд мөргөчихөөд миний машины арын гупер болон зүүн арын хаалгыг цохиод өшиглөөд байсан. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод та яаж байгаа юм бэ гэхэд миний цонхон дээр ирээд чиний ямбийсан төмрийг чинь яасан ч яадаг юм гээд миний машины зүүн талын толийг цохиж нугасыг нь эвдэлсэн. Тэгэхээр нь би чи зүгээр явж байсан эмэгтэй хүнийг яагаад ингээд байгаа юм гэхэд намайг элдэв янзаар доромжилсон.  Тэгээд би сүүлдээ цагдаа дуудах гэтэл миний утас ажиллахгүй байсан. Гэтэл Батбаяр өөрөө худлаа хэлж цагдаа дуудсан. Би машинаасаа гарч ирээд Батбаярт та яасан муухай хүн бэ хүний машиныг юу ч үгүй цохиж эвдэлсэн, хүний биед гэмтэл учруулсан, дээрээс нь та худлаа хэлж цагдаа дуудлаа гэж хэлсэн. Замын эсрэг талд явж байсан нэг залуу ирээд таны 100 хувийн буруу ш дээ гэхэд зөвшөөрөхгүй дайраад байсан гэжээ. / хх-н 19-22/   

          Шүүгдэгч  Л.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой би 19-20 цагийн орчимд унадаг дугуйтай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны арын зам дээр явж байтал миний урд Приус 11 маркийн автомашин дохио өгөлгүйгээр гэнэт зогсоход би хажуугаар нь гарахдаа уг автомашины зүүн талаар нь гараараа тулаж гараад цааш явж байтал уг автомашин миний араас гэнэт тулаад мөргөхөд нь би нөгөө автомашинаас зайлаад урагшаа явж байтал уг автомашин миний баруун талаар гүйцэж ирээд жолооч нь цонхоо онгойлгоод нэг юм яриад байсан тэгэхээр нь би зогсох юм бол дохиогоо өгч байл даа гэж хэлчихээд цааш явж байтал миний араас уг машин дахин ирж хүчтэй мөргөөд би дугуйнаасаа унахад уг машин миний унадаг дугуйн дээгүүр ахин дайрч гарсан. Тэгээд нөгөө машин миний дугуйг чирээд хойшоо ухарсан. Тэгэхээр нь би согтуу жолооч юм байна гэж бодоод ямар ч байсан түлхүүрийг нь сугалаад авий гээд жолоочийн талын хаалгыг онгойлготол эмэгтэй хүн байсан. Би түлхүүрийг нь сугалж аваад чи яагаад ийм үйлдэл хийгээд байгаа юм чи хүн алах юм байна гэхэд чамайг дайрах гэж дайрсан дугуйг чинь эвдэх гэж мөргөсөн гэж хэлээд машиндаа ороод суучихсан. Тэгээд би чи цагдаа дууд гэхэд миний утас болохгүй байна гэсэн тэгэхээр нь би утсаараа цагдаа дуудсан. Намайг цагдаатай уулзаж байхад жолооч бүсгүй хэн нэгэнтэй байнга утсаар ярьж байсан. Машинаасаа бууж ирээд юу гэж цагдаа руу залгаад байгаа юм бэ гэж хэлээд миний гар утсыг булаах гэж дайрсан энэ үед нь би чи цаашаа бай цагдаа дуудаж байна битгий саад хийгээд бай гэж хэлээд гараараа тэр хүний цээж рүү 3 удаа түлхсэн. Тэгээд байж байхад цагдаа ирсэн гэжээ.

          Хохирогч Л.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би уг эмэгтэйг цохиж зодох байсан бол анх машинаасаа бууж ирэхэд нь л зодох байсан. Би тийм үйлдэл ерөөсөө хийгээгүй. Намайг цагдаа дуудах гээд утсаараа залгаж байхад миний утсыг булааж авах гээд байхаар нь би 2-3 удаа түлхсэн. Өөр ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй. Миний дугуйг араас нь мөргөж автомашинаараа дээгүүр нь гарсан. Мөн аспалтан зам дээр чирсэн. Миний дугуй бол Бельги улсаас 2016 онд орж ирсэн THOMPSON BIKE POWER маркийн 2500 еврогийн үнэтэй мэргэжлийн уулын дугуйчдын ундаг дугуй байгаа юм. Би Баяржаргалын биед гэмтэл учруулаагүй. Харин миний эд зүйлийг эвдэлсэн явдалд гомдолтой байна гэжээ. / хх-н 23-26/           

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 13248 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.*******ын биед баруун гуя, шилбэ, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  / хх-н 29/ 

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 13253 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 34/                

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 35-36/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37/

          Дамно хөрөнгийн үнэлгээний  тайлан /хх-н 40-42/3.139.600 төгрөгөөр дугуйг үнэлжээ.

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 43-44/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 45/

          Дамно хөрөнгийн үнэлгээний  тайлан /хх-н 40-42/  177000 төгрөгөөр машины эвдэрсэн зүйлсийг үнэлжээ.

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 48-49/     

          *******ын эмчилгээний зардлын талаарх баримт /хх-н 60-64/

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 64-67/ 

          2018.3.26-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 74/  2 ширхэг СД-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ.

          2018.3.26-ны өдөр Хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 75/, Л.Баас гаргаж өгсөн СД-д үзлэг хийхэд нийт 9 секундын хоёр эмэгтэй хүний яриа байх бөгөөд нэг эмэгтэй нь би яахын урд юм байхад гэхэд нөгөө эмэгтэй нь чи мөргөөд хаяж байгаа юм чинь уурлахгүй яадаг юм гэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд нэг эмэгтэй нь энэ ингээд байхад би зугатахын гэнээ, миний машиныг эвдэнгүүтээ гээд бичлэг дуусч байв.

         Мэргэжилтэн оролцуулах тухай мөардөгчийн тогтоолоор кримналистикийн шинжээч оролцуулж машин, дугуй зэрэг хоёрт  хийсэн байна. /хх-н 79-90/

    Гэрч С.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Дүнжингарав худалдааны төв дээр лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Батбаяр манай хажуугийн лангууг ажиллуулдаг юм. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19.30 цагийн орчимд Батбаяр арай эрт хаагаад гарсан. Би араас нь лангуугаа хаагаад гарсан. Тэгээд манай гэр Баянмонгол хороололд байдаг учир харих гээд Олимп хотхоны арын зам дээр өөрийн Алпард маркийн машинтай явж байтал Батбаярын дугуйг Тоёота Приус 11 маркийн машин дайрчихсан Батбаяр утсаар яриад зогсож байсан. Би очоод юу болсон талаар асуухад нөгөө машины жолооч нь бололтой эмэгтэй ирээд та эхнэр нь юм уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь чи тэгвэл нуудгай нь юм уу гэсэн. Тэгэхээр нь би яасан муухай харилцаатай хүүхэн бэ гэж хэлсэн. Тухайн эмэгтэй хэлэхдээ миний машиныг цохихоор нь би албаар дайрах гэж дайрсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний буруу ш дээ гэж хэлсэн. Тухайн эмэгтэй Батбаярыг цагдаа дуудаад утсаараа ярьж байхад утсыг нь булаах гээд дайраад байсан. Батбаяр бид хоёр хамт ажиллаад 10-аад жил болж байна. Гэр бүлийн хүнийг нь танина. Батбаяр дугуйгаараа тэмцээн уралдаанд байнга оролцож байдаг юм гэжээ. /хх-ийн 98/

Гэрч Б.Манлайбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улиастай 114 чиглэлд 71-75 УБҮ улсын дугаартай автомашинтай цагдаа цагдаагийн ахлах ахлагч Т.Мөнхбилэгийн хамт үүрэг гүйцэтгэж байхад Улиастай-10 буюу жижүүрээс 19.33 цагийн орчимд дугуйтай хүн машин цохиж эвдээд байна гэсэн дуудлага 19.54 цагт 99198286 утаснаас авч 20.02 цагт очиход  71-43 УБВ улсын дугаартай ягаан саарал өнгийн Тоёота Приус-11 маркийн машин унадаг дугуй дайрсан дугуйны дээр гарсан байдалтай байсан. Дуудлага өгсөн гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад 71-43 УБВ улсын дугаартай яагаан саарал өнгийн Тоёота Приус 11 маркийн машиныг дугуйтай хүн уулзвар дээр машиных нь толийг цохичихоор нь машинтай эмэгтэй дугуйтай эрэгтэй хүний араас ирээд мөргөсөн гэж хэлж байсан. Тэгээд машиныг хөдөлгөж дугуйг гаргуулаад тэр хоёр хүнийг гомдолтой гэхээр нь цагдаагийн хэлтэст өргөдлөө гарга гэж хэлээд явсан гэжээ. /хх-ийн 101/

Гэрч Н.Цэрэнбадам мөрдөн шалгах ажилагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сард Баянбүрдийн ард талд байрлах кузов засварын газарт 71-43 УБВ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн автомашины зүүн талын 2 хаалга, баруун урд талын крило хонхойсон байсныг гаргаж будаг замаск хийсэн. Мөн хойд талын гупер бага зэрэг хонхойсон байсныг халааж гаргаж өгсөн. Будаг хийгээгүй. Нийт засварт 250.000 төгрөг болсон гэжээ. /хх-ийн 104/

Гэрч С.Гантуул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн унадаг дугуйг үзэж танилцаад шинжээч томилох тогтоолыг үндэслэн хохирогч Л.Бын өргөдөл Атима Ган ХХК-ны тодорхойлолт, уг тодорхойлолтод хавсралтаар ирсэн баримт зэрэгт үндэслэн хөрөнгө үнэлгээний тайланг гаргасан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дугуйг засварлах боломжтой ганц компани нь Никель Ганбаа ХХК юм. Тиймээс уг компани руу хохирогч Л.Бын дугуйг үзүүлж нөхцөл байдлыг танилцуулж тодорхойлолт гаргуулсан. Attila  дугуйн холбооны үгийн тодорхойлолт, WWW.Fhompson.be албан ёсны уг дугуйны үйлдвэрийн интернет сайт, Giang Mongoina mpek Cannobaie Mongoina дугуйны дэлгүүр болон бусад зах зээлийг дугуйны уулын мэргэжлийн үнэ зэргийг судалж гаргасан. Манай компани үнэлгээний чиглэлээр 12 жил үйл ажиллагаа явуулж байна гэжээ. /хх-ийн 107/

 1.Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байх “IMG_6313. Mov”, “IMG_6314.mov гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь хяналтын камерын төхөөрөмжийн дэлгэцнээс дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хуулбарлан бичсэн байх тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй гэжээ. /хх-ийн 118/

    Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 114-115/

          *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 56/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 57/

           Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 51/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 52/

          *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-37/

          *******д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 69/, прокурорын тогтоол /хх-н 31-32/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-35/ зэрэг болно.

           ******* нь машин өшиглөж, зүүн талын толины нугас гэмтээлээ гэх шалтгаанаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 19,30 цагийн орчимд хойноос хөөж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны арын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 71-73 УБВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Л.Бын дугуйн араас мөргөж  эвдэж гэмтээсэн болох нь хохирогч  Л.Бын   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би зогсох юм бол дохиогоо өгч байл даа гэж хэлчихээд цааш явж байтал миний араас уг машин дахин ирж хүчтэй мөргөөд би дугуйнаасаа унахад уг машин миний унадаг дугуйн дээгүүр ахин дайрч гарсан. Тэгээд нөгөө машин миний дугуйг чирээд хойшоо ухарсан. Би түлхүүрийг нь сугалж аваад чи яагаад ийм үйлдэл хийгээд байгаа юм чи хүн алах юм байна гэхэд чамайг дайрах гэж дайрсан дугуйг чинь эвдэх гэж мөргөсөн гэж хэлээд машиндаа ороод суучихсан. Машинаасаа бууж ирээд юу гэж цагдаа руу залгаад байгаа юм бэ гэж хэлээд миний гар утсыг булаах гэж дайрсан энэ үед нь би чи цаашаа бай цагдаа дуудаж байна битгий саад хийгээд бай гэж хэлээд гараараа тэр хүний цээж рүү 3 удаа түлхсэн гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ын өгсөн ... дугуйтай хүн миний машины араас дугуйгаараа мөргөөд цохиод өшиглөхөөр нь би цонхоо буулгаад хүүе чи болиочээ гэхэд миний машины зүүн талаар гарч ирээд чи миний урдуур хөндөлсдөг хэн юм бэ дохио өгөхгүй зогслоо гээд миний машины зүүн талын толийг маш хүчтэй цохихоор нь чи яагаад цохиод байгаа юм гэхэд намайг элдэв үгээр хэлж байгаад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь чи болиочээ ямар муухай танхай юм гээд би чиний дугуйг эвдлэх үү гээд араас нь давхиад дугуйг нь араас нь мөргөсөн гэсэн мэдүүлэг

          Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 19.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны арын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 71-73 УБВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлийн жолоочийг дохио өгөхгүй гэнэт зогсох үйлдэл хийсэн гэж улмаар араас нь очиж  машинаар дугуйг санаатай дайрч  эвдэллээ гэж маргалдах явцдаа *******ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч *******ын өгсөн ...Би утсаар худлаа хэллээ гэхэд намайг өшиглөж цохисон. Миний баруун гарын хуруунууд 2 дугаар үе хэсэгтээ шалбарсан баруун талын гуя 15 см орчим урттай хөхөрсөн мөн миний бие бүх хэсгээрээ өвдөөд байна гэсэн мэдүүлэг,  хохирогч *******ын  биед баруун гуя, шилбэ, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 13248 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Бын өгсөн ... би чи цаашаа бай цагдаа дуудаж байна, битгий саад хийгээд бай гэж хэлээд гараараа тэр хүний цээж рүү 3 удаа түлхсэн гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         *******ыг Л.Б  нь  машинаа зогсоохдоо дохио өгсөнгүй гэсэн  зүйлээр шалтаглан машиныг араас нь мөргөсөнөөс болж ******* нь араас нь очиж Л.Бын дугуйг мөргөж эвдэлсэн, энэ асуудлаас хоорондоо маргалдаж улмаар *******ыг түлхэж унагаж өшиглөсөнөөс эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

         Л.Б, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна.

         Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар  Л.Б, ******* нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн ба түүнээс хойш  нэг жилийн хугацаа өнгөрч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул  Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас, *******ыг 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт , мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасан ял нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял нь нэг жил хүртэл хугацаа байхаар тогтоосон байна.

        Шүүх  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар шийдвэрлэж гэмт хэрэгт хобогдсон хүн гэм буруутай эсэхийг тогтооно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

        Шүүх шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзсэн тул түүний үйлдлийн улмаас  Л.Бын дугуйны эвдэрсэн эд ангийн үнэнд Хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан үнэлгээгээр  гаргасан 1.184.000 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Дамно хөрөнгө үнэлгээний газар нь  дугуйны  эвдэрсэн эд ангийг биш дугуйг бүтнээр үнэлсэн  тул энэ үнэлгээгээр хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно. Хөрөнгийн үнэлгээний төв нь эвдэрсэн дугуйны эд анги Монгол улсад орж ирээд зах дээр зарагддаг дундаж үнэлгээгээр тогтоосон нь үнэнд ойртсон бодитой  үнэлгээ байна гэж  шүүх дүгнэв.

         Хохирогч *******ын эмчилгээний зардалд нэхэмжилсэн баримтыг хэлэлцээд тухайн үед гарсан зардал болох 447.478 төгрөгийг Л.Баас гаргуулж *******д төлүүлэхээр шийдвэрлэв.  Ажилгүй байсан хугацааны зардал, нуруугаа эмчлүүлсэний зардлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.          

          Л.Б, ******* нар нь   энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.      

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн, Дархан овогт Энхбаярын Баяржаргалыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас, *******ыг 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

        3. Л.Б, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Баас 447.478 төгрөгийг гаргуулж *******д, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 1.184.000 төгрөгийг гаргуулж Л.Бт тус тус олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол                     *******, Л.Б нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН