Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 52

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан 186 толгой 8,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг Ш.Б, 435 толгой 61,930,000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг Д.Н тус тус үлдээн, Д.Н-с 38,393,333 төгрөг гаргуулан Ш.Б олгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-1018003443 дугаартай хувийн сууцны зориулалттай 87.4 м.кв үл хөдлөх хөрөнгө, Г-1018003460 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 516.35 м.кв газар, 39-63 ӨВА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцуулан, хуваалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Б нь Ланд Круйзер-80 маркийн 79-76 ӨВР улсын дугаартай автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцуулан хуваалгах нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799,540 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,450 төгрөгийг, Д.Н-с улсын тэмдэгтийн хураамж 349,917 төгрөгийг тус тус гаргуулж Ш.Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахьхэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ