Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 123/ШШ2020/0010

2020 оны 02 сарын 18 өдөр                 Дугаар                                                 Зуунмод сум

                                            123/ШШ2020/0010

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.З даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т ХХК

Хариуцагч: Төв аймгийн С сумын З.Д-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн С сумын З.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т ХХК  нь Төв аймгийн С сумын нутаг дэвсгэрт байрлах 10 га газрыг тус сумын З.Д-н 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/199 тоот захирамжаар эзэмшиж байсан. Гэтэл тус сумын З.Д-н 2018 оны 04 сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд ийнхүү хүчингүй болгосон гэдгийг 2019 оны 10 сарын сүүлээр мэдсэн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр гардаж аваад Төв аймгийн З.Д Ж.Батжаргалд хандаж гомдол гаргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэж байна гэсэн хариуг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2187 тоот албан бичгээр хүргүүлсэн. Төв аймгийн С сумын З.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40.2, 42, 43, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа учраас тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд тухайн газрыг хүчингүй болгосон байдаг. Манай компани нь 2019 оны 10 дугаар сард хүчингүй болгосон талаар мэдсэн. Манай зүгээс энэ хугацаанд газрын төлбөрийг төлсөөр явсан. Газрыг хүчингүй болгох талаар нээлттэй сонсгол явуулаагүй. Хоёрдугаарт албан ёсоор мэдэгдэл хийгээгүй учраас гомдолтой байна. Тухайн захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

   Хариуцагч Төв аймгийн С сумын З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянбараатын тал ХХК-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь: 1. Баянбараатын тал ХХК-ын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/199 тоот захирамжаар тус сумын нутаг 4-р багийн Эрдэнэтолгой гэх газар агуулах тээвэр жуулчлалын төмөр замын зогсоолын зориулалтаар газар эзэмшиж эхэлсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болно. 2. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолын дагуу Олон улсын нисэх онгоцны зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд орсон. 3. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 “ хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн  хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дахь дугаарт зарлуулсан болно. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-т “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу газрын даамал Б.Ууганцэцэгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ажлын тайланд үлдсэн 72 аж ахуй нэгжид мэдэгдэл хүргүүлэхээр явсан боловч тухайн хаяг дээрээ байхгүй бүртгэлтэй утасны дугаарууд нь холбогдохгүй байсан гэх зүйл заалтыг үндэслээд тухайн байгууллагад мэдэгдэх боломжгүй байсан байна. Үүгээр Захиргааны ерөнхий хуулийн 43.2-т заасны дагуу мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй гэдэг нь няцаагдаж байна. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 113 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болсон. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу нөхөн олговор хүссэн байсан нь хамаагүй. Газрын гэрчилгээг хүчингүй болгохдоо 42 дугаар зүйлийг бариагүй, 40.1.6 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон учраас энэ нөхөн олговорт хамааралгүй гэж үзэж байгаа. Газар эзэмших захирамж дээр тухайн хуулийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэж хүчингүй болгосон нь хоёр жил болон түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй гэдэг үндэслэл юм. Зориулалтын дагуу зам талбай объектыг бий болгоогүй байхыг ойлгоно. Баянбараатын тал ХХК нь тухайн газар дээрээ ямар нэгэн барилга бариагүй байгаа. Тийм учраас 2018 оны 113 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Төв аймгийн С сумын З.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбаруудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтаар “Баянбараатын тал ХХК-д Эрдэнэ толгой гэх газарт 10 га газрыг тээвэр жуулчлал, төмөр замын ачаа буулгах агуулах терминалын аж ахуйн зориулалтаар Төв аймгийн С сумын З.Д-н 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 000297565 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, мөн өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. [1]

Улмаар хариуцагч нь Төв аймгийн С сумын нутагт орших Хөшигтийн хөндий (Олон улсын нисэх онгоцны буудал)-ын тусгай хэрэгцээний газартай давхацсан, холбодох хууль тогтоомж зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болон газар эзэмших талаар хуулиар хүлээсэн  үүргээ биелүүлээгүй иргэн хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох, давхцалыг арилга арга хэмжээг зохион байгуулах талаар даалгасан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар тогтоолын дагуу тус орчны газрыг зохион байгуулах ажлын үндсэн дээр Төв аймгийн С сумын З.Д 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамж[2] -аар нэхэмжлэгч аж ахуй нэгжийн  тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Баянбараатын тал ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүх хуралдаанд “Манай байгууллага нь газрын төлбөрийг төлж байсан. Газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгуулах талаар манай компанид Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа явуулаагүй. Тухайн үедээ мэдэгдсэн бол манай байгууллага нь газрыг ашиглах арга хэмжээ авах байсан. Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нөхөн олговор авах, өөр газарт шилжүүлэхээр тохиролцох эрхтэй байсан гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгч Баянбараатын тал ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан нөхцөл байдал байсан учраас газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон, мөн гэрээний 4.4 дэх хэсэгт заасан “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь жил бүр гэрээгээ дүгнүүлж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн  27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  232 дугаарт хэвлүүлж иргэн, аж ахуй нэгжид мэдэгдсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-т “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу мэдэгдэх арга хэмжээ хийгдсэн гэх тайлбарыг гарган маргажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа явуулаагүй гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд авч үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... хаяг улсын бүртгэлд өөрчлөгдөөгүй, харин үйл ажиллагаа явуулж байгаа хаяг өөрчлөгдсөн байсан” гэсэн тайлбараар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрийн оршин байгаа хаягийн өөрчлөлтийг зохих ёсоор бүртгүүлж, хариуцагч захиргааны байгууллагад мэдэгдээгүй байсан болох нь нотлогдож байх тул  хариуцагч нь Монгол улсын Засгийн газрын 2017 оны 105 дугаар тогтоол[3] -ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1494 дугаартай албан бичгээр холбогдох иргэн, аж ахуйн нэгжийн хаягийн лавлагааг[4]  гаргуулан мэдэгдэх ажиллагааг зохион байгуулж, улмаар тухайн аж ахуйн нэгж бүртгэгдсэн хаягтаа байгаагүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-т “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу мэдэгдэх арга хэмжээг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  232 дугаарт газрын давхардал бий болсон талаар мэдэгдэн хэвлүүлж [5]  иргэн, аж ахуй нэгжид мэдэгдэх ажиллагаа явуулсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч аж ахуй нэгж байгууллага 2013 онд байгуулагдсан газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу  газраа 2 жил болон түүнээс дээш 2018 оны маргаан бүхий акт гартал 5 жилийн хугацаанд огт ашиглаагүй, хууль болон гэрээнд зааснаар тус гэрээг жил бүр дүгнүүлж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Санхүүгийн байдлаас болж газар дээрээ юм хийгээгүй. Хөшигтийн хөндийн нисэх буудлын асуудлыг хүлээж байсан. Одоо газар дээр хийсэн юмгүй хоосон байгаа. Тэнд техникийн нөхцөл аваагүй, нисэх буудлын төлөвлөлтөөс  шалтгаалж юм хийхээр төлөвлөж байсан. 2013 оноос хойш газар эзэмших гэрээг шинэчлээгүй, газрын бүсчлэлд өөрчлөлт ороогүй учир дахин гэрээ хийх шаардлагагүй гэж үзсэн” гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”,  40.2. “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн З.Д эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ...” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн маргаан бүхий акт нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 Тодруулбал, нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс хариуцагчийг маргаан бүхий актыг гаргахдаа мэдэгдээгүйн улмаас тухайн газраа ашиглах, газрыг өөр газарт шилжүүлэн авах, эсхүл газрыг тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж нөхөн олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тайлбарлах боловч газар эзэмшигчийн хувьд 2013 оноос хойш тухайн газраа зориулалтын дагуу 2 жил болон түүнээс дээш хугацаанд ямар нэгэн байдлаар ашиглаагүй болох нь нэгэнт нотлогдож, энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байх тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар зөвхөн мэдэгдээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй болж байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан мэдэгдэх үүргийн харилцааны тухайд авч үзвэл захиргааны байгууллагаас тухайн маргаан бүхий актыг гаргахын өмнө мэдэгдэж, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тайлбарлан нотлох боломжийг олгох зорилготой зохицуулалт байх бөгөөд энэхүү маргааны хувьд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэх баримт, тайлбар нотолгоогүй, хууль болон гэрээнд заасан газар эзэмшигчийн үүргээ өөрөө зөрчсөн болох нь нотлогдож байна.

Дээрхээс нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тухайн газрын төлбөрийг төлж байсан боловч газрыг 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээгээ жил бүр дүгнүүлээгүй болох, мөн хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид хуульд заасан арга журмын дагуу мэдэгдэх ажиллагааг явуулсан болох  нь нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтаар нотлогдож,  маргаан бүхий акт хуульд нийцсэн шийдвэр болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар тус актыг гаргахад болон гарсны дараа мэдээгүйн улмаас газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу тухайн газраа ашиглах, газрыг өөр газарт шилжүүлэн авах, эсхүл газрыг тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж нөхөн олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.Т ХХК-иас Төв аймгийн С сумын З.Д-д холбогдуулан гаргасан  “Төв аймгийн С сумын З.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьсугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР.

[1] Хавтаст хэргийн 26 дугаар хуудасны ар тал, 37-38 дахь тал

[2] Хавтаст хэргийн 39 дэх тал

3 Хавтаст хэргийн 47 дахь тал

4 Хавтаст хэргийн 40-45 дахь тал

5Хавтаст хэргийн 21-23 дахь тал