Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 020/2011/0334/З |
Дугаар | 221/МА2015/1394 |
Огноо | 2015-08-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2015/1394
2015 оны 8 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2015/1394 | Улаанбаатар хот |
Хйн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, гуравдагч этгээд М, Б нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 354 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус анги нь Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргын 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 6/317 тоот тушаалаар орон сууц ашиглалтын 0288 дугаар анги байгуулагдаж 72 дугаар хотхоныг хүлээн авч оршин суугчдын тав тухтай нөхцөлийг ханган Барилга хот байгуулалтын яамны Н дугаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны оршин суугчдыг дулаанаар хангадаг дулаан түгээх төвийн зүүн талд иргэн Б нь тус ангийн эзэмшлийн тусгай тогтоолоор олгогдсон газарт нэвтэрч манай үндсэн хөрөнгө болох төвийн шугам, худаг, бетон хогийн савыг техникээр дайран эвдэж хууль бус ажиллагаа явуулсаар байна. Улсын их хурлын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолоор олгогдсон тусгай хэрэгцээний газар ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлж байгаа үйлдлийг таслан зогсоохыг манай зүгээс удаа дараа шаардан энэ талаар дүүргийн газрын албанд мэдэгдэж газрын албанаас мэдэгдэл өгсөөр байтал Нийслэлийн Газрын албанаас 2010 оны 9 дүгээр сарын 07-ны 628 тоот захирамжаар газар эзэмших 03 тоот гэрчилгээолгосон гэж хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна. Нийслэлийн газрын албанаас иргэн Бад олгосон 03 тоот газар эзэмших гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 31.2, 31.3, 56.9 дүгээр заалтыг зөрчиж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 628 тоот захирамжийгхүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2000 оны А-59 дүгээр захирамжаар Т-д Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 44 дүгээр сургуулийн баруун талд 0.11 га газрыг туслах аж ахуйн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг газарт иргэн Бын хөрөнгө байсан ба компани нь татан буугдахдаа компанийн хөрөнгө оруулагч Бад өөрийнх нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарагдах газрыг шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Үүнийг нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 55 дугаар захирамжаар баталгаажуулан Бад600 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Б нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эзэмшил газрынхаа зориулалтыг өөрчлүүлж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжаар 971 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар,15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Түүнчлэн Б нь манай албанд 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмэгдүүлэх, мөн хамтран эзэмшигчтэй болох хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг судлан үзсэний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 698 дугаар захирамжаар иргэн Б, М нарт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1360 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Манай албанд иргэн Б, М нарын бүрдүүлэн өгсөн материал дотор Хилийнцэргийн ерөнхий газрын 2009 оны 9 дүгээр сарын 25-ны 1-4/2877, Хил хамгаалах ерөнхий газраас Хйн захирагч Н.Жаргалсайханд хандан явуулсан албан бичгүүдийг тус тус хавсаргасан байдаг. Дээрх албан бичгүүдээр иргэн Б, М нарт өөрийн эзэмшлийн газрыгбаруун тийш сунгахад дулааны шугам давхцахгүй, тухайн газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон байна.Иймд дээрх иргэдэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 354 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хилийн цэргийн 0288 дугаар ангийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 628 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Гуравдагч этгээд М гэгч нь удаан хугацаанд шүүх хуралд ирдэггүй, нотлох баримт тайлбараа гаргаж өгдөггүй. Шүүх хурал товлогдсон боловч нэхэмжлэгч болон түүнийг өмгөөлөгчийг оролцуулах боломжоор хангаагүй, өмгөөлөгчийн хамт шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн шүүгчийн туслахыг утсаар ярихад нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүндээр, удаан хугацаагаар өвдсөн, бие муу байна гэж хэлж байсан. Гэсэн ч биеэ муутган байж хүсэлт өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралд оролцож чадаагүйн улмаас зохигчдын мэтгэлцэх боломж олдоогүй, шаардлагатай нотлох баримтыг шинэчлэн судалж чадаагүй. Биднийг оролцуулаагүй хийсэн анхан шатны шүүх хурал дээр зөвхөн Мгийн эрх ашгийг хамгаалж, түүний нотлох баримтыг шинжлэн судалсан. Нэхэмжлэгчид хамааралтай нотлох баримтыг огт судлаагүй. Улсын их хурлын нууц тогтоолыг шүүхийн журмаар гаргуулж авахыг удаа дараа хүссэн боловч шүүх түүнийг хүлээж аваагүй. Мг хүлээж нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулж, биднийг зориуд оролцуулахгүйгээр зөвхөн Мгийн талд шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь шүүх Хйн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 628 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийг оролцуулаагүй шийдвэрлэснээс талуудын мэтгэлцэх зарчим алдагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.1-д заасан ...хэргийн оролцогч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй захиргааны хэрэг шийдвэрлэсэн үндэслэлд хамаарах ба 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг итгэмжлэлийн хугацаа дууссан, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчид шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүй гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тус тус хэргийн материал танилцуулаагүй, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар мэдээгүй, танилцаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэстэй.
Түүнчлэн, анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.
Тодруулбал, маргаан бүхий газар Улсын Их хурлын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар нууц тогтоолын дагуу тусгай хэрэгцээний газарт хамаарч байгаа эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх ба уг тогтоол байгаа эсэх, байгаа тохиолдолд тогтоолд заасан тусгай хэрэгцээний газар нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 628 дугаар захирамжаар нэмэгдүүлж олгосон 1360 м.кв газартай ямар хэмжээний давхцалтай эсэхэд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай байжээ.
Нөгөөтэйгүүр, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4/1705 дугаар албан бичигт Бын барилгын өргөтгөл хэсэг нь дулааны шугаман дээр байралсан болохыг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий газрыг дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст байгаа болохыг тус тус тодорхойлсон байх ба энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасантай нийцсэн эсэхэд анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.
Дээр дурьдсан ажиллагааг хийхгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байхтул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.1, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 274 дүгээр шийдэврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН