Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Боржигон овогт Ю-ийн А-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Тугчин овогт Д-ийн З-т холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.А, хариуцагч Д.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов. 

                                   

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч нь хариуцагч Д.З аас хүү З.Б  ад тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Д.З- тай 2009 оны 07 сарын 14 өдөр Сэлэнгийн Шаамар суманд танилцаж, улмаар 2012 оны намраас бие биенийхээ гэрт ирэн очиж байхдаа 10 сард жирэмсэн   болсон. Бидний дундаас 2013 оны 06 сарын 20 өдөр хүү З.Б   төрсөн. Д.З  хүүгээ төрсөн цагаас хойш 2014-09-25 өдрийг хүртэл хамт амьдарсан. 2015-09-25 өдрөөс салсан. 2 жил гаруй сураггүй болсон. Эхнэр хүүхэдтэй болсныг нь  2018-01-10 өдөр     хадам ээжээс сонссон. Хүү Буянбат эцэг Зоригтбаатараар овоглодог. Эцэг мөн, биш талаар маргаан байхгүй. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон тул хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа:  Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. 2013 оны 06 сарын 20 өдөр бидний дундаас хүү Б төрсөн. З.Б   нь миний хүүхэд мөн    тул маргаан байхгүй болно. 2015 оны 10 сараас бид салсан.  Энэ хугацаанд би хүүхэдтэйгээ холбогдоогүй. Одоо би хамтран амьдрагч болон 6 сартай  хүүхэдтэй болсон тул хүү З.Б- даа тэтгэвэр, тэтгэмжийг хууль журмын дагуу өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан  хаягийн  болон эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,   

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 2012 оноос эр эмийн харилцаатай болж,   зохигчийн дундаас 2013-06-20 өдөр хүү З-ын Б төрсөн    болох нь зохигчийн тайлбар,  хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 Зохигч 2015-09-25 өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш хүүхэд эхийн асрамжинд  байгаа  байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хүүхдээ тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

Шүүх хүүхдийн эцэг тогтоох шаардлагагүй, захиргааны журмаар хүүхдийн эцгийг  тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар  дугаар зүйлийн 63.1.5  дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаах, хариуцагчаас  31 233 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан  2013-06-20 өдөр төрсөн хүү З-ын Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16/суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.З аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар  дугаар зүйлийн 63.1.5  дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцааж нэхэмжлэгчид, хариуцагчаас  31 233 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгосугай.

 

3. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                         

 

           ДАРГАЛАГЧ                                    Д.НАРАНЦЭЦЭГ