Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1701

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

         Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

        нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа

        улсын яллагч: Э.Намуун

        шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Үнэнсайхан, С.Энх-Эрдэнэ

        шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт  *******-т  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806081541837  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

          Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* 1963  оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн  Жаргалант суманд  төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 1, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 37-55 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй,  2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,...............

         Холбогдсон хэргийн талаар:

         ******* нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бобо төвийн 4 дүгээр давхарт байрлах өрөөнөөс Ж.Цогзолмаагийн эзэмшилийн 16 инчийн делл маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 1.881.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

          Хохирогч Ж.Цогзолмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ажил тарахдаа ажлын Делл брендийн 1-7 загвартай зөөврийн компьютерийг гэртээ авч очсон. Яагаад гэртээ авч очсон юм бэ гэхээр хагас сайн өдөр сургалттай байсан учраас уг сургалтанд ашиглахаар авч явсан юм. Тэгээд хагас сайн өдөр сургалт тараад сургалтнаасаа өөр тийшээ явах ажил гарсан тул өөрийн хүү Хайнзанд уг нөөтбүүкийг өгч явуулсан юм. Манай хүү надаас нөөтбүүкийг аваад өөрийн суралцаж байсан гитар хөгжмийн сургалтын төв дээр авч очсон байсан. Тэгээд тэндээсээ хулгайд алдсанаа надад хэлэхгүй нуугаад бүтэн сайн өдөр буюу 10 дугаар сарын 7-ны өдрийн 13.00 цагийн үед над руу утсаар яриад ээж таны нөөтбүүкийг хулгайд алдсан байсан юм хулгайчийг нь олчихлоо гэж хэлсэн. Тэгээд би очлоо гэхэд би хүнээ дагуулаад гэрт нь очих гэж байна гэж хэлсэн. Гэрт нь очоод нөөтбүүкээ хайгаад олоогүй гэсэн. Хулгайч нь архи уучихсан байсан гэсэн. Нөөтбүүкний цүнхэнд нөөтбүүкээс гадна банкны виза карт, түрүүвч, автобусны билет зэрэг зүйл байсан. Уг нөөтбүүкийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Саммит компьютер технологи ХХК-аас манай байгууллага ажлын хэрэгцээнд зориулж 2.419.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ.  / хх-н 3-8/

          Насанд хүрээгүй хохирогч Ж.Хайнзан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 10 дугаар сарын 6-ны 17.30-18.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13-н автобусны буудлын урд талын Бобо төвийн 4 дүгээр давхарын мухарын өрөөнөөс цүнхтэй нөөтбүүкээ алдсан. Өрөөний нөгөө буланд нь ах бид хоёр хөгжмийн сургуулилт хийж байсан. Хаалга онгорхой байхад үл таних хүн орж ирээд аваад явсан байсан. Манай ээж нөөтбүүкээ 2018 оны 5 дугаар сард Саммит дэлгүүрээс 2.000.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Манай ахыг 00-ийн өрөө ороход 4 давхарын коридорт 155 см орчим өндөртэй цэрэг малгайтай, 50 орчим насны онигор нүдтэй, шар царайтай хар куртиктэй таягтай эрэгтэй хүн жаахан амраад авья гээд сууж байсан гэсэн. 00-оос гараад иртэл нөгөө хүн хар цүнхтэй зүйл аваад гарч байсан гэсэн. Тэгээд нөөтбүүкээ алдсанаа мэдээд тэр хавиар хайгаад олоогүй маргааш нь манай ах тэр хавиар явж байхыг нь хараад барьж авсан байсан гэжээ.  / хх-н 11-12/

           Шүүгдэгч  ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой 17.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын урд талын автобусны буудлын урд байдаг нэг байр луу ороод шатаар 4 давхарт гараад нэг өрөөний хаалгыг түлхэж үзсэн чинь шууд онгойсон. Тэр өрөөнд нэг сандал дээр цүнхтэй юм байхаар нь хүн юмаа мартаад явчихсан юм байна гэж бодоод аваад гарсан. Тухайн үед уг өрөөнд хүн байгаагүй. Би тухайн үед архи уучихсан байсан болохоор зарим зүйлийг мэдэхгүй байна. Би гэрлүүгээ явах замдаа 3 автобус дамжиж явсан болохоор аль автобусанд нь юмаа мартсанаа санахгүй байгаа юм. Уг цүнхтэй юмнаас гар даараад байхаар нь нэг бээлий авч өмссөн байсан өөр зүйл аваагүй бусдыг нь хаана тавьсанаа мэдэхгүй байгаа юм. Цүнхэнд өөр юу байсныг би мэдээгүй. Тэгээд 13 дугаар хорооллын хавьд явж байгаад баригдсан. Согтуудаа тэнэг зүйл хийсэн байна. Хохирлыг төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 10/

          Гэрч Ш.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ******* нь миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү 1963 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Айлын 7 дахь хүүхэд. Дээрээ 3 ах, 3 эгчтэй, доороо дүү байхгүй. Одоо нэг ах, 2 эгч нь амьд сэрүүн байна. Миний дүү зан байдлын хувьд түргэн зантай, хүний хэлснийг хүлээж авахдаа муу, хүнтэй гэрлэж байгаагүй, үр хүүхэд байхгүй. Насаараа л миний дэргэд байгаа юм. Миний дүү архийг байнга хэрэглэдэг болчихсон юм. Нэг уухаараа хэд хоногоор ч хамаагүй уугаад алга болчихдог юм. Өмнө нь нэг удаа хулгайн хэргээр шалгагдаж байсан гэжээ. / хх-н 13-15/

           Гэрч Л.Сайнбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хорооллын урд талын автобусны буудлын урд байрлах Бобо төвийн 4 давхарт байрлах мухрын өрөөнд гитар хөгжмийн сургалт явуулдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Жаргалын Хайнзан гэж хүүхдэд хөгжим заасан. Орой нь бид хоёр цүнхтэй нөөтбүүк бусад зүйлсийг хулгайд алдсаныг мэдсэн. Би хөгжим зааж байхдаа бие засахаар гартал коридорт нэг настай эрэгтэй хүнтэй таарсан. Намайг өрөөнөөс гарах үед уг хүн коридорын сандал дээр суух гэж байсан ба жоохон амрах гэсэн юм гэж хэлсэн. Би нойл орчихоод эргээд гараад иртэл нөгөө хүн хар цүнхтэй юм барьчихсан байсан. Би тухайн үед алдсан зүйл гэж бодоогүй. Тэгээд орой нь цүнхээ алдсанаа мэдсэн. Би тухайн хүний нүүрийг сайн харсан байсан болохоор маргааш нь тэр хүнийг олсон. Тэр хүн цүнхтэй юмыг чинь гэртээ үлдээсэн байгаа цагдаад битгий хэлээч гэхээр нь хамт гэрт нь очтол юу ч байгаагүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэжээ. /19-21/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 60,63,/

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд 1.697.900 төгрөгөөр зөөврийн компьютерыг, 183.200 төгрөгөөр үнэртэй ус, малгай, карт, бээлий зэргийг үнэлсэн байна. /хх-н 58-64/

          *******ыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-н 22-26/

          *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 42/,

          *******т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 27/, прокурорын тогтоол /хх-н 28-29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-39/, Даймонд рөүлд ХХК-наас Ж.Цогзолмааг тус компанийг төлөөлж хохирогчоор оролцуулахыг зөвшөөрсөн хүсэлт /хх-н 55/ зэрэг болно.

          ******* нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бобо төвийн 4 дүгээр давхарт байрлах өрөөнөөс Ж.Цогзолмаагийн эзэмшилийн 16 инчийн делл маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 1.881.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч Ж.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... Тэгээд хагас сайн өдөр сургалт тараад сургалтнаасаа өөр тийшээ явах ажил гарсан тул өөрийн хүү Хайнзанд уг нөөтбүүкийг өгч явуулсан юм. Манай хүү надаас нөөтбүүкийг аваад өөрийн суралцаж байсан гитар хөгжмийн сургалтын төв дээр авч очсон байсан. Тэгээд тэндээсээ хулгайд алдсанаа надад хэлэхгүй нуугаад бүтэн сайн өдөр буюу 10 дугаар сарын 7-ны өдрийн 13.00 цагийн үед над руу утсаар яриад ээж таны нөөтбүүкийг хулгайд алдсан байсан юм хулгайчийг нь олчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 3-8/

          Насанд хүрээгүй хохирогч Ж.Хайнзангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Бобо төвийн 4 дүгээр давхарын мухарын өрөөнөөс цүнхтэй нөөтбүүкээ алдсан. Өрөөний нөгөө буланд нь ах бид хоёр хөгжмийн сургуулилт хийж байсан. Хаалга онгорхой байхад үл таних хүн орж ирээд аваад явсан байсан. Манай ахыг 00-ийн өрөө ороход 4 давхарын коридорт 155 см орчим өндөртэй цэрэг малгайтай, 50 орчим насны онигор нүдтэй, шар царайтай хар куртиктэй таягтай эрэгтэй хүн жаахан амраад авья гээд сууж байсан гэсэн. 00-оос гараад иртэл нөгөө хүн хар цүнхтэй зүйл аваад гарч байсан гэсэн мэдүүлэг/ хх-н 11-12/

         Гэрч Л.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Орой нь бид хоёр цүнхтэй нөөтбүүк бусад зүйлсийг хулгайд алдсаныг мэдсэн. Би хөгжим зааж байхдаа бие засахаар гартал коридорт нэг настай эрэгтэй хүнтэй таарсан. Намайг өрөөнөөс гарах үед уг хүн коридорын сандал дээр суух гэж байсан ба жоохон амрах гэсэн юм гэж хэлсэн. Би нойл орчихоод эргээд гараад иртэл нөгөө хүн хар цүнхтэй юм барьчихсан байсан. Би тухайн үед алдсан зүйл гэж бодоогүй. Тэгээд орой нь цүнхээ алдсанаа мэдсэн. Би тухайн хүний нүүрийг сайн харсан байсан болохоор маргааш нь тэр хүнийг олсон. Тэр хүн цүнхтэй юмыг чинь гэртээ үлдээсэн байгаа цагдаад битгий хэлээч гэхээр нь хамт гэрт  нь очтол юу ч байгаагүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /19-21/

           Шүүгдэгч  *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын урд талын автобусны буудлын урд байдаг нэг байр луу ороод шатаар 4 давхарт гараад нэг өрөөний хаалгыг түлхэж үзсэн чинь шууд онгойсон. Тэр өрөөнд нэг сандал дээр цүнхтэй юм байхаар нь хүн юмаа мартаад явчихсан юм байна гэж бодоод аваад гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          *******т холбогдох  хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанаас өмнө хохирогч Ж.Цогзолмаад хохирлын мөнгийг бүрэн төлж баргадуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.      

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан  тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэсэн заалтыг үндэслэн нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    *******ын 2018.10.27-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

          5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

          7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

          8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН