| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00160/И |
| Дугаар | 414 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- И х с ХХК -ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Олхонууд овогт Ц-ын Э-т холбогдох
3 760 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч менежер Э.Алтан-Од, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 760 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ц.Э нь 2013 оны 12 сарын 24 өдөр манай компаниас
Керби цэвэрлэгээний төхөөрөмжийг 5 700 000 төгрөгөөр худалдан авахаар болж, 500 000 төгрөг төлж, үлдсэн 5 200 000 төгрөгийг 18 сарын хугацаанд сар бүр 288 000 төгрөгөөр төлж барагдуулахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч гэрээний дагуу мөнгөө төлөөгүй, 5 сарын хугацаанд 940 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасан хугацаа өнгөрсөн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 3 760 000 төгрөгийг Ц.Эээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тайлбартаа: Би И х с ХХК-иас 5 700 000 төгрөгөөр Керби цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдаж авсан. 1 440 000 төгрөгийг төлсөн. Би хүүхдээ харж байгаа, 2 байгууллага ажиллуулж байсан боловч 2-уул үйл ажиллагаа нь зогссон. 3 760 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Төлсөн төлбөрөө буцааж авахгүйгээр төхөөрөмжийг буцааж өгөх санал тавихад хүлээж аваагүй. Төлбөрийг мөнгөөр төлөх боломжгүй байгаа. 3 760 000 төгрөгийн 50 хувьд нь бартераар төлөх хүсэлтэй байна гэв
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч И х с ХХК нь гэр ахуйн барааны худалдаа эрхэлдэг байх бөгөөд 2013-12-24 өдөр хариуцагч хариуцагч Ц.Э-тэй харилцан тохирч, KIRBY Sentria олон үйлдэлт цэвэрлэгээний төхөөрөмжийг 5 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, хариуцагч урьдчилгаа 500 000 төгрөгийг төлж, үлдсэн 5 200 000 төгрөгийг 18 сарын хугацаанд сар бүр 288 000 төгрөгөөр төлөхөөр худалдах худалдах авах гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч төхөөрөмжийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар зохигч маргахгүй байна.
Хариуцагч гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаанд үүргээ гүйцэтгэж, төхөөрөмжийн үнээс 940 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2014 оны 06 сараас үүргээ хугацаа хэтрүүлж, зөрчиж эхэлсэн байна.
Нэхэмжлэгч үүргийг түүнээс утсаар болон биечлэн шаардаж байсан байх бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 06 сарын 24 өдөр дууссан байна.
Хариуцагч худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн худалдан авсан төхөөрөмжийн үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 3 760 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 75 110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 75 110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-ээс 3 760 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И х с ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 75 110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 75 110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ