| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0362/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/279 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2017/ШЦТ/279
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Х.Б,
шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ганзоригт холбогдох эрүүгийн 2017 2501 0339 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Х аймгийн Д суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х аймгийн Д, 0 дүгээр баг, Д булагт оршин суух бүртгэлтэй, ам бүл 0, эцэг эхийн хамт Ч дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамжны 0000 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х.Г.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.Г нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 25 дугаар гудамжны 642 тоотод оршин суух Х.Бийн гэрт нэвтэрч 40 инчийн “Самсунг” загварын зурагт, 32 инчийн “Фунай” загварын зурагт, ВСВ загварын хагас автомат угаалгын машин, жижиг оврын хөлдөөгч, хивс зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1.070.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: “….Мөрдөн байцаалтад
бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б мэдүүлэхдээ: “Манай гэр 14 хоног хүнгүй байсан. Гэртээ орой ирэхэд цоож эвдэрсэн байсан. Цагдаад дуудлага өгсөн. Тэр үед дүүгээ авсан гэж мэдээгүй. Дараа нь дүүгээ авсаныг мэдээд байцаагчид хэлэхэд хохирлыг барагдуул гэсэн. Хохирлыг бүгдийг нь барагдуулсан. Гомдол санал байхгүй” гэв.
Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8, 25, 67-68/, хохирогч Х.Бийн мэдүүлэг /хх-12-16/, иргэний нэхэмжлэгч Н.Батлхагвын мэдүүлэг /хх-18-20/, барьцаат зээрийн гэрээ /хх-21/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-23-24/, иргэний нэхэмжлэгч Н.Батлхагвын гомдол саналгүй
гэх баримт /хх-26/, иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн мэдүүлэг /хх-28-30/, барьцаат зээлийн гэрээ /хх-31/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-33-34/, иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн хохиролгүй болсон гэх баримт /хх-35/, иргэний нэхэмжлэгч Д.Батсайханы мэдүүлэг /хх-38-40/, барьцаат үйлчилгээний тасалбар /хх41/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-43-44/, иргэний нэхэмжлэгч Д.Батсайханы гомдол саналгүй гэх баримт /хх-45/, гэрч О.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-47-49/, шүүгдэгч Х.Гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-53-54, 56-57/, ял шалгах хуудас /хх-58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-61/, эд зүйлийн үнэлгээ /хх-62/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-65-66/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-70/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Г нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 25 дугаар гудамжны 642 тоотод оршин суух Х.Бийн гэрт нэвтэрч 40 инчийн “Самсунг” загварын зурагт, 32 инчийн “Фунай” загварын зурагт, ВСВ загварын хагас автомат угаалгын машин, жижиг оврын хөлдөөгч, хивс зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1.070.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад гэрч О.Болор-Эрдэний өгсөн: “….Х.Гийг Чингэлтэй дүүргийн
цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгөөд эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн…Ломбардны бичгийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өглөө эрүүлжүүлэх байрнаас гараад надад өгсөн. Ломбарданд эд зүйл барьцаалсан талаар мэдэх зүйл байхгүй байсан”… гэх мэдүүлэг /хх-47/,
Иргэний нэхэмжлэгч Н.Батлхагвын өгсөн:…”Манай ломбарданд 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Самсунг” маркийн 40 инчийн лед зурагт 260.000 төгрөгрөөр барьцаанд тавьсан….Хохирол болох 283.500 төгрөгийг барагдуулсан учир ямар нэгэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-19-20, 26/,
Иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэнгийн өгсөн:…“2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
BSB брендийн угаалгын машин, цагаан өнгийн жижиг хятад хөлдөөгч 1 ширхэг нийт 2 ширхэг эд зүйл барьцаанд тавьж нийт 170.000 төгрөг авсан…Д.Хандсүрэн би хохирол болох 183.600 төгрөгийг авч хохиролгүй болсон…” гэх мэдүүлэг /хх-29-30, 35/,
Иргэний нэхэмжлэгч Д.Батсайханы өгсөн:…“2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Фунай” маркийн 32 инчийн зурагтыг барьцаанд тавьж нийт 100.000 төгрөг авсан… Хохиролгүй болсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-38-40, 45/,
-Шүүгдэгч Х.Гийн ял шалгах хуудас /хх-58/, -Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/, -Эд зүйлийн үнэлгээ /хх-62/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-65-66/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох
баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд Х.Гийг бусдын эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсаны улмаас нийт 1.070.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэдэг нь хэргийн 26, 35, 45, 65 дугаар талд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Гт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д заасан “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Х.Гийг бусдын эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ганзоригт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гт урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС