Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

 

улсын яллагч Д.Агар,

 

шүүгдэгч С.С, М.М, тэдний өмгөөлөгч М.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.С, М.М нарт холбогдох эрүүгийн 2017 2501 0310 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 0000 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн А суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, С дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 000 айл гудамжны 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 0, эх, ахын хамт Б дүүргийн 0 дугаар хороо, 000-00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С.С.
  2. Монгол улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Ө аймгийн А суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Ө аймгийн А сумын 0 дүгээр баг, 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт С дүүргийн 00 дүгээр хороо, 000-000 тоотод түр оршин суух,

 

Б дүүргийн шүүхийн 000 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Д овогт М.М.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.С, М.М нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 05-02 тоотоос иргэн Э.Дын эзэмшлийн 69-52 ӨВА “Тоёото премио” маркийн тээврийн хэрэгслийг “Дархан-Уул аймаг руу 1 өдөр унаж яваад ирье” гэж залилан мэхэлж авч бага бус хэмжээний буюу 4.800.000 төгрөгийн,

 

мөн давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Мын эзэмшлийн 27-14 ӨВА улсын дугаартай автомашиныг “хөдөө эвдэрсэн байгаа машинаа чирч авч ирчихээд өгье” гэж хууран мэхэлж авч бага бус хэмжээний буюу 3.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

2

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн өгсөн тул нэмж ярих зүйлгүй…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн өгсөн тул нэмж ярих зүйлгүй…Би их гэмшиж байна. Надад тэнсэн харгалзах ял оноож өгнө үү. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс хураан авсан тухай тэмдэглэл /хх-8/, авто машин хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-10, 11/, иргэний нэхэмжлэгч Ш.Цогбадрахын мэдүүлэг /хх-21-22/, гэрч Д.Баасанхүүгийн мэдүүлэг /хх-23/, хохирогч Э.Дын мэдүүлэг /хх-15-16/, хохирогч Л.Мын мэдүүлэг /хх-17-18/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54, 56/, шинээр “Дөлгөөн интерком” ХХК-ны тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.С, М.М нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 05-02 тоотоос иргэн Э.Дын эзэмшлийн 69-52 ӨВА “Тоёото премио” маркийн тээврийн хэрэгслийг “Дархан-Уул аймаг руу 1 өдөр унаж яваад ирье” гэж залилан мэхэлж авч бага бус хэмжээний буюу 4.800.000 төгрөгийн,

 

мөн давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Мын эзэмшлийн 27-14 ӨВА улсын дугаартай автомашиныг “хөдөө эвдэрсэн байгаа машинаа чирч авч ирчихээд өгье” гэж хууран мэхэлж авч бага бус хэмжээний буюу 3.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Дын өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 5-2 тоот гэрт багын найз С.С ирээд миний машиныг Дархан руу нэг шөнө унаж яваад ирье гэхээр нь өөрийн эзэмшлийн “69-52 ӨВА улсын дугаартай Тоёото премио” маркийн сувдан цагаан өнгийн машиныг минь гуйхаар нь өгөөд явуулсан чинь өнөөдрийг хүртэл машин авч яваад алга болчихсон юм….Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоогоор надад ямар нэгэн

 

гомдол санал байхгүй бөгөөд С.С, М.М нарын ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэн хянан харгалзахыг хүсье” /хх-16, 151/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Мын өгсөн: “...Миний ээжийн төрсөн эгч Баасанхүүгийн хүү С.С нь 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр намайг найз охины хамт гэрт байхад ирээд "Булган аймгийн Рашаант суманд машин эвдэрсэн байгаа, эндээс машиныхаа сэлбэгийг тавиад машинтай чинь яваад ирье, 2 хоногийн дараа машиныг авчирч өгнө" гэж хэлээд миний эзэмшлийн “27-14 ӨВА дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото карина” маркийн машиныг авч явсан…С.Стэй уулзахад "манай найз машиныг чинь барьцаанд тавиад тоглосон, хороололд хувь хүнд барьцаанд өгсөн байгаа" гэж хэлсэн. Рагчаа гэдэг нь С.Сын найз гээд хамт явдаг залуу. Надаас машин авахад хамт манайд ирсэн юм….Шүүгдэгч С.С, М.М нар нь үйлдсэн хэргээ чин

 

сэтгэлээсээ гэмшиж хохирогч надаас уучлал гуйж төлбөр бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй учир ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Цаашид

 

3

 

С.Стэй ах дүүсийн холбоотой, М.Мтай найз нөхдийн холбоотой байна” /хх-18, 150/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Цогбадрахын өгсөн: “... 2017 оны 1 дүгээр сарын эхээр М.М надтай уулзаж “мөнгөний хэрэг байна, мөнгө байвал өгөөч, барьцаанд энэ автомашиныг авчих, манай найзын машин” гээд цагаан өнгийн “69-52 ӨВА” улсын дугаартай машинтай С.С гэх залуугийн хамт ирсэн. Тэгэхээр нь би мөнгө өгвөл 1.000.000 төгрөг л өгнөө тэгээд ч энэ машин чинь хэний машин юм бэ гэж асуухад манай энэ найзын машин гээд С.С рүү заасан. Тэгэхээр нь би С.Сээс “энэ чиний машин мөн юм уу” гэхэд С.С “тиймээ энэ мииий машин, бид 2 мөнгө олж ирээд маргааш авчихнаа” гээд эхлээд 1.000.000 төгрөг авсан. Тэгээд дахин “1.000.000 төгрөг өгчихөөч” гээд гуйгаад байхаар нь би дахин 1 сая төгрөг өгсөн. Тэгээд би “69-52 ӨВА” улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг аваад үлдсэн….Барьцаад хоёр хөөрөг тавьсан” /хх-21, 153/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Баасанхүүгийн өгсөн: “...С.С өөрөө “Соната-6” автомашинтай юм. Үүнийгээ унаж явахад нь М.М 1.400.000 төрөгөөр барьцаанд тавьсан гэсэн. Үүнийгээ М.Мгаас салгаж авахаар араас нь хөөцөлдөж явахад М.М “хоёулаа Дархан яваад манай эхнэрийг аваад ирье, машин олох хэрэгтэй байна” гэж хэлээд Л.Дэлгэрбаяраас автомашиныг нь гуйж аваад явах гэтэл бензиний мөнгө хэрэгтэй болоод хүнээс мөнгө зээлж тоглоод алдаж Л.Дэлгэрбаярын автомашиныг 1.000.000 төгрөгөнд барьцаалсан гэсэн” /хх-23/ гэх мэдүүлэг,

 

-2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ хийсэн хуудас “Тоёота карина маркийн 2001 онд үйлдвэрлэсэн 1.4 ампер мотортой автоамашиныг 5.200.000 төгрөгөөр үнэлэв. /хх-10/,

 

-2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хураан авах тогтоол, Автомашин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-8-9/,

 

-2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний хуудас /хх-10/,

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53, 55/,

 

-Шүүгдэгч  С.С,  М.Мөнхагчаа  нарын  урьд  ял  шийтгэгдсэн  эсэхийг  шалгах

 

хуудас /хх-54, 56/,

 

-Хохирогч Л.М, Э.Д нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй

 

гэх баримт /хх-150-151/,

 

-Шинээр “Дөлгөөн интерком” ХХК-ны тодорхойлолтод С.С, М.Мөнхагчаа нар нь хамт олны дунд нэр хүндтэй, компаниас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хамт олондоо эвсэг, найрсаг, аливаа асуудалд ухаалаг ханддаг, хамт олны зүгээс ялыг нь тэнсэж өгөхийг шүүхэд уламжилж байна. Манай компаний тэргүүний ажилчид болохыг тодорхойлов зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх С.С, М.М нарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Иймд шүүгдэгч С.С, М.М нарыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4

 

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 150-151 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.М нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч С.С, М.М нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.С, М.М нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасанд нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.С, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувьд ноогдох хөрөнгөгүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт С.С, Дархан овогт М.М нарыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр бүлэглэж залилан мэхэлж авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. С.С, М.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.С, М.М нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, С.С, М.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
 

5

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.С, М.М нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.С, М.М нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.С, М.М нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС