Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар   2022/ШЦТ/448

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бямбажавын Тад холбогдох эрүүгийн 2211 00000 0814 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Бямбажавын Т, /РД:./,

Монгол улсын иргэн, 2000 оны 03 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 22 настай халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто угаалгын газарт зохион байгуулагч ажилтай, ам бүл 5 эгч дүү нарын хамт Багахангай дүүргийн 2 дугаар хороо нуурын 2-2 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 693 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 хэдэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 450,000 төгрөгийн хорих ял шийтгүүлж

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 411 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 450,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 9 cap 06 хоногийн буюу 276 хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хасах ялаар дүйцүүлэн сольсон.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 08 дугаар хорооны нутаг “Тамир” авто угаалгын үүдэнд Б.Баяндэлгэртэй харилцан маргалдаж Б.Баяндэлгэрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 308 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Т нь.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Т нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 08 дугаар хорооны нутаг “Тамир” авто угаалгын үүдэнд Б.Баяндэлгэртэй харилцан маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Б.Баяндэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би өнөөдөр найз Цогтсайхан, Болорцэцэг, Мягмаржаргал нарын хамт Болорцэцэгийн “66-81” УНЗ улсын дугаартай “приус-41” маркийн машинтай гадуур явж байгаад 15 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 8-р хороонд байрлах “Тамир” угаалгын газрын гадаа машинаа орхиод хажуу талд нь байдаг цайны газар ороод хоол идээд суусан. Сууж байхад машин угаалгын угаагч гээд нэг залуу орж ирээд “машинаа үүднээс холдуул” гэсэн тэгэхээр нь хоолоо идчихээд гарна гэтэл удалгүй бас нэг залуу орж ирээд машинаа гарга ална шүү гээд уурласан. Ингээд хэрүүл маргаан болсон ба гадаа гараад бид нар машиндаа суух гэтэл “Тамир” авто угаалгад ажилладаг залуучууд гарч ирээд бид нараас уучлалт гуй гэсэн. Тэгэхээр нь бид нар архи уучихсан болохоор өөдөөс нь чадахгүй гэж хэлсэн чинь тэр залуучууд манай найз Цогтсайханыг барьж аваад газар унагааж байгаа харагдсан ба зохион байгуулагч гээд нэг өндөр залуу нь ирээд миний хамар луу нэг удаа гараараа цохиж намайг газар унагаасан. Тэгээд би цагдаа дуудсан. /хавтаст хэргийн 06 дугаар тал/,

Гэрч Э.Мягмаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тэгээд уг “Тамир” нэртэй машин угаалгын газрын гадна машинаа байрлуулаад хоолны газар ороод хоол захиалаад идэж байхад гаднаас “Тамир” машин угаалгад угаагч хийдэг бололтой нэг хүүхэд орж ирээд машинаа гарга гээд байсан. Тэгэхээр нь гаргана гээд хоолоо идээд байж байтал дахин орж ирээд уурлаад хэрүүл өдөөд байсан гэнэт маргалдаад барьцалдаад эхэлсэн юм. ...Тэгээд манай нөхөр Цогтсайхан угаагч хүүхдүүдтэй маргалдаж барьцалдаад байж байтал зохион байгуулагч гээд нэг өндөр залуу гарч ирээд Баяндэлгэрийн нүд рүү нь нэг удаа толгойгоороо мөргөөд дараа нь баруун гараараа нэг удаа нүүр рүү цохисон. Тэгээд би машинаас буугаад очиход зодолдохоо болсон ба манай нөхөр цагдаа дуудсан. Манай нөхөр угаагч хүүхдүүдтэй зодолдоогүй, харин Баяндэлгэрийг тэр угаалгын газрын зохион байгуулагч гээд өндөр залуу нүүр рүү нь нэг удаа мөргөөд бас баруун гараараа нэг удаа цохисон юм. /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Гэрч Ж.Цогтсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: : “...угаагч хүүхэд ирээд намайг заамдаад авсан тэгсэн чинь Баяндэлгэр машинаас буугаад ирсэн ба угаалгын газраас зохион байгуулагч нь гээд нэг өндөр залуу гарч ирээд Баяндэлгэрийг толгойгоороо нэг удаа мөргөөд дараа нь гараараа нэг удаа цохиод унагаасан. Тэгэхээр нь би намайг барьж байсан хүүхдийн гарыг нь болиулаад утсаа гаргаад цагдаа дуудсан. Надад учирсан гэмтэл байхгүй. /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн №3701 дугаартай дүгнэлтэд:

Б.Баяндэлгэрийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”/хавтаст хэргийн 18 дугаар тал/,  

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд Баяндэлгэр гэх залуугийн хамар руу нь мөргөөд хамрыг нь гэмтээсэн асуудалдаа гэмшиж байна...” гэх /хавтаст хэргийн 49-р тал/,

шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хавтаст хэргийн 52-53 дугаар талд авагдсан нотлох баримт болон яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар шүүгдэгч Б.Т нь хохирогчид хохирол төлбөр барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овгийн Бямбажавын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.Тад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×             П.АРИУНБОЛД