Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/з |
Дугаар | 221/МА2014/0053 |
Огноо | 2014-01-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/0053
2014 оны 01 сарын 23 өдөр Дугаар 53 Улаанбаатар хот
“Д.У-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлийн давж заалдах гомдлоор, Д.У-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/56 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн мал эмнэлгийн даргын ажилд эргүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.У 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Зөвлөхийн орон тоон дээр цалин өгч байсан тул цалин хөлс гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хасуулъя. Бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон. Нэхэмжлэгч Д.У нь улсад 34 жил ажиллаж байгаа гэх боловч Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй хүн байх нь тухайн байгууллагыг удирдах мэргэшлийн түвшин хүрэхгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны 3/20 дугаартай зөвлөмжийн 1 дэх хэсэгт ... мэргэжлийн удирдлага мэдээллийн нэгдсэн тогтолцоо, удирдлагатай байхаар зохион байгуулах зэрэг үндэслэлээр Нэхэмжлэгч Д.У нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдолд Төрийн албаны салбар зөвлөлөөс 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/56 дугаар захирамж хуульд нийцэж байна гэж үзсэн.
Нэхэмжлэлийн эхний шаардлага болох Б/56 дугаар захирамж хуульд харшилсан зүйл байхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэргээр тус тус нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн 2, 3, 4 дэх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлийн шаардлага болох
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 465 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримтлан Д.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.У-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Тухайлбал: Хавтаст хэрэгт Мал эмнэлгийн газар болон тус газрын даргаар ажиллаж байсан Урансүрэнгийн алдаатай үйл ажиллагааны талаар:
А\63\,
Тусгай объект болох Мал эмнэлгийн газрын даргаар эмч мэргэжилтэй хүн ажиллах ёстой талаар:
Эдгээр нотлох баримтуудаар Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Д.У-ийн ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар хангалтгүй байснаас нийгэм, хамт олонд учирсан хохирол тодорхойлогдож байгаа. Гэтэл шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхгүйгээр “... хариуцагч тайлбартаа ... Мал эмнэлэг, үржлийн газрын 2013.01,23-ны 38 дугаар албан бичгээр нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар нягтлан бодох мэргэжилтэй хүн ажиллах боломжгүй болсон гэж дурдаад 2013.01.22-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолт шүүхэд ирүүлсэн нь ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулснаас хойш уг албан бичгийг хүлээн авсан байна” гэж дүгнэсэн байна. Энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн нэмэлт тайлбар, холбогдох бусад нотлох баримтуудыг үнэлээгүй, өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолт шинэчлэхээс өмнөх ижил утгатай нотлох баримтуудыг үнэлээгүй мөртлөө ажлын байрны тодорхойлолт баталснаас хойш ирсэн ганцхан баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
дүн муутай ажилласан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж хариуцагч буюу нийслэлийн Засаг даргыг буруутгаж байгаа нь шүүх хэт нэг талыг хамгаалсан гэж үзэхээр байна. Учир нь Төсвийн тухай хуулийн 16.4.18-д зааснаар Мал эмнэлгийн газрын дарга нь төсвийн шууд захирагч бөгөөд тус хуулийн 40.1-д зааснаар харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулах, 16.5.2-т зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч тус газрын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2010-2012 онуудад үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнүүлээгүй, дээр дурдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараа санхүүгийн болон бусад зөрчлүүд гаргаж байсан нь мэргэжлийн байгууллагууд /мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс гэх мэт/-ын шалгалтаар тогтоогдсон байдаг. Д.У шалгалтын акт, дүгнэлтүүдийг үл зөвшөөрч дээд шатны албан тушаалтан болон шүүхэд гомдлоо гаргаж байгаагүй нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байсан, үүрэгт ажлаа зохих ёсоор хэрэгжүүлж байгаагүй гэдгийг нотолж байгаа ба дээрх зөрчил, дутагдлууд нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар ажлаас халах үндэслэл болж байгаа боловч түүнийг олон жил тухайн байгууллагад ажилласан, тэтгэвэрт гартлаа ажиллах хүсэлт гаргасныг нь харгалзан үзэж даргын албан тушаалаас нь чөлөөлж тухайн байгууллагынх нь мэдэлд үлдээж Мал эмнэлгийн газар нь”зөвлөх”-өөр ажиллуулсан.
Гэтэл шүүх нэхэмжлэгч Д.У төрийн жинхэнэ албан хаагч, төсвийн шууд захирагчийнхаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон
байхад “гэрээг дүгнээгүй” гэсэн үндэслэлээр захиргааг буруутгасан нь хэт өрөөсгөл хандаж нэхэмжлэгчийн гаргасан зөрчил дутагдлыг хаацайлж байна. Өөрөөр хэлбэл, үр дүнгийн гэрээ дүгнээгүй нь Д.У гаргасан зөрчил дутагдалдаа хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Тухайн албан тушаал дээр ажлын байрны тодорхойлолт 2012 батлагдсан байх боловч Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт буюу батлагдсан загварыг баримтлаагүй, тухайн тодорхойлолтыг батлах ёстой эрх бүхий этгээд батлаагүй байгаа нь түүнийг хууль ёсны гэж үзэж мөрдөх боломжгүй юм. Тийм учраас энэхүү зөрчилтэй байдлыг засаж Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан загварын дагуу ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, уг албан тушаалд томилох эрх бүхий этгээдээр батлуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр тухайн байгууллага, албан тушаалтны эрх, ашгаар хязгаарлагдахгүй олон нийт, нийт хүн ам, малын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой чиг үүрэг хэрэгжүүлэх тусгай шаардлага тавигддаг, нарийн мэргэжил тухайлбал малын эмчийн мэргэжилтэй хүн ажиллуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.У нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Б/56 дугаар захирамжаар “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Мал эмнэлгийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Нийслэлийн мал эмнэлгийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.
Хариуцагчаас “Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй хүн байх нь тухайн байгууллагыг удирдах мэргэшлийн түвшин хүрэхгүй, нэхэмжлэгч нь удаа дараа зөрчил, дутагдал гаргаж байсан” гэж маргажээ.
Хариуцагч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “мэргэжлийн удирдлагатай байхаар зохион байгуулах” гэсэн зөвлөмж, Мал эмнэлэг, үржлийн газраас ирүүлсэн “Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар малын эмч мэргэжилтэй хүн ажиллах зайлшгүй шаардлагатай” гэсэн албан бичгүүдийг үндэслэн “Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн” тул нэхэмжлэгчийн мэргэшлийн түвшин хүрэхгүй болсон гэжээ. Гэвч захиргаа ийнхүү дүгнэхдээ зөвхөн албан бичгийг үндэслэх биш, харин ямар үйл ажиллагааг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн мэргэшлийн түвшин нь хүрээгүй болохыг, малын эмч мэргэжилтэй хүн ажиллах ямар зайлшгүй шаардлага байгаа, өөр мэргэжлийн хүн ажилласнаар ямар сөрөг үр дагавар үүссэн болохыг шалгаж тогтоох үүрэгтэй.
Тодруулбал, маргаан бүхий 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн захиргааны актын үндэслэл болгосон үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин хангалтгүй болсон эсэхийг үр дүнгийн гэрээг дүгнэж тогтоох байтал Д.У-ийн 2012 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, үнэлгээ өгөөгүй нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасантай нийцээгүй байна.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нэхэмжлэгч Д.У нь удаа дараа зөрчил дутагдал гаргасан нь Мэргэжлийн хяналтын газар, Аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар тогтоогдсон, гоц халдварт өвчин гарч, мал эмнэлэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс иргэдийг хохироосон” зэрэг тайлбар гарган маргажээ.
Хэрэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Мал эмнэлгийн газрын 2008, 2009, 2010 он болон 2005-2009 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн баримт авагдсан байх боловч тэдгээрт дурдсан зөрчлүүд нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоос гадна нэхэмжлэгч Д.У-ийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинтэй холбоогүй байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын 2010, 2011 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн тухай илтгэх хуудас хэрэгт байх боловч ямар байгууллагаас, ямар удирдамжийг үндэслэн тус хяналт шинжилгээг хийсэн нь тодорхойгүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Д.У-ийн буруутай үйл ажиллагааны тухай гэсэн баримт байх боловч эдгээр баримтуудад дурдсан зөрчил, дутагдлууд ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, юунд үндэслэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Хариуцагчийн “Д.У төрийн албан хаагчийн ёс зүйгүйгээс ажилтнуудаа дарамталдаг, чанарын баталгаажилт хийгдээгүй эм тариа худалдан борлуулсан, баталгаажилтгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал худалдан авч мэргэжлийн байгууллагуудад нийлүүлж байсан, нийт ажиллагсдын 30 хувь нь Д.У нарын хамаатан, садны хүмүүс" гэх тайлбарын тухайд эдгээр үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гараагүй байх тул захиргааны хэргийн шүүх маргаан бүхий актын үндэслэл болоогүй нөхцөл байдлыг шалгах, үнэлэх үүрэггүй тул хариуцагч энэ асуудлыг харьяалагдах байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь нээлттэй болно.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.