Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
Хэргийн индекс | 107/2022/0088/Э |
Дугаар | 2019/ШЦТ/97 |
Огноо | 2019-09-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/97
М- УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1904001510092 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Г
Улсын яллагч Д.А
Шүүгдэгч *******- нар оролцов.
М- улсын иргэн, ......... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......төрсөн, эрэгтэй, .. настай, . боловсролтой, мах махан бүтээгдэхүүний мэргэжилтэн, “.............” ...-т жолооч ажилтай, ам бүл . хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаяг: . дугаар хороо, . .дугаар гудамжны .тоот/ одоо ******* дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод оршин суух, М- овгийн Г-н Б- /РД:............../
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар *******- нь ..............оны ...........дугаар сарын ..........-ний шөнө .......цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн урд замд явах үед хохирогч *******- нь “чи хаанахын атаман бэ?” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэж түүний толгойн тус газарт нэг удаа гараараа цохиход хохирогч *******- нь газарт унахдаа замын хажуу талын хашлагыг толгойгоороо мөргөж унасны улмаас зулайн өмнөд хэсэгт 6*0,2 см хэмжээтэй шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан бүх зүйл үнэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би согтуу байсан бөгөөд тэр хүнтэй зодолдож, цус гарч байсныг нь санаж байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг нэг хүн “хаанахын атаман бэ?” гэх шиг болохоор нь *******- гэх хүний нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиход газар уначихсан. Тэр үед К- унахдаа замын хажуу талын ирмэг болох боржурны ирмэг мөргөж унасан бололтой толгойных нь орой хэсгээс цус гарч байхаар нь би айсандаа жаахан сэргэж орчиноо харахад “*******” дэлгүүрийн баруун урд явган хүний зам дээр явж байгаагаа мэдсэн. Тэгээд К- хөдлөхгүй боржур дэрлээд хэвтээд байхаар нь хажуу тийшээ харуулж хэвтүүлчихээд харих гээд ******* дэлгүүрийн зүгт зам дагуу алхаж явахад цагдаагийн машин, түргэний машин 2 ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Хохирогч Б.К-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би ............оны ..............дугаар сарын ..........-ний өдөр ******* байдаг Г- ахынд 4 шил 0,75 граммын “.............” архийг гурвуулаа хувааж уучихаад ганцаараа гэртээ харихаар ******* хэсгийн 1 дүгээр гудамжинд байдаг ******* дэлгүүрийн урдуур зам дагуу явж байснаа санаж байна. Явж байхдаа ямар хүнд, ямар шалтгаанаар, яаж зодуулснаа санахгүй байна. Би 5-6 хоног архи ууж байна. Миний биед өвдөж зовиурласан зүйл алга. Надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 59/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн мэдүүлсэн: “.....................оны ..........дугаар сарын ........-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо ******* хэсгийн 1 дүгээр гудамж, “...........” хүнсний дэлгүүрийн замын эсрэг талд байдаг “Т...........” хүнсний дэлгүүрийн урд явж байсан юм. Тэр үед “.............” ” хүнсний дэлгүүрийн урд явган хүний зам дээр нилээн согтуу хүн буюу Б.К- гэх хүнийг “чи намайг юу гэнээ” гээд шууд явж очоод нүүр хэсэгт нь цохиж газарт унагаасанаа гараараа хэд хэдэн удаа цохиход нь Б.К- гэх хүн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Б.К- гэх хүн нилээн их согтуу байсан болохоор цохиулчихаад газар унаад босч ирж чадахгүй хэвтээд байсан. *******- гэх хүн нь тухайн өдөр *******- нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, газарт унахад нь гараараа цээж рүү нь 2-3 удаа цохиж байсан хүн мөн байна. Зодож байсан *******- нь *******-аас арай дээр гэхдээ нэг их ялгаагүй согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.М-ын мэдүүлсэн: “...........оны ..........дугаар сарын ............-ний өдөр жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэх хугацаанд -аас ******* хэсгийн 1 дүгээр гудамжинд хүн зодуулчихлаа гэсэн дуудлагыг хүлээн авсан. Тухайн үед зодуулсан гэх хүнийг 103-луу хүргэж, зодсон гэх хүнийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
Мөрдөн байцаалтад гэрч *******-ын мэдүүлсэн: “...............оны ..........дугаар сарын .......-ний өдөр хөД-т эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд -аас *******ийн 1 дүгээр гудамжинд хүн зодуулчихсан байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад “*******” дэлгүүрийн урд зам дээр Б-ын К- гэгч нь боржур түшээд хэвтэж байсан ба ойр орчинд нь зодсон шинжтэй хүн байхгүй болохоор нь ******* дэлгүүр лүү чиглээд зам дагуу шалгаж үзэхэд “*******” дэлгүүрээс 200 метр “зайд *******- зодсон байж болзошгүй согтуу эрэгтэй хүн явж байхаар нь саатуулж нэрийг нь асуухад - гэснийг “Б-ын К- хэн зодсон” эсэх талаар асуухад “би зодсон” гэж хариулж байсныг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
Хохирогч *******-ийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4/
Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №09шэ/187 дугаартай дүгнэлтэд: “*******-ийн биед зулайн хэсэгт язарсан шарх, хамар, баруун хацар, цээжний хэсгүүдэд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл. Дээрх зулайн язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20/,
Шүүгдэгч *******-ийн эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлээр “*******- нь дунд зэргийн согтолттой, бусадтай зодолдсон” гэжээ. /хх-ийн 45-48/
******* дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтоор “Багагүний 3-14 тоотод - нь ам бүл дөрвүүлээ, 3 хүүхдийн хамт амьдардаг” гэжээ. /хх-н 38/
...............ын 2019 оны 8 сарын 14-ний өдрийн тодорхойлолтод “ Захирлын жолооч ажилтай ..............Б- нь 600.000 төгрөгийн цалинтай ажилладаг” гэжээ. /хх-н 39/,
“М- овгийн Б-ийн ******* 2014 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн, Б- овгийн Д-ий Т-, Б- овгийн Д-ий Г- нар нь 2016 оны 6 сарын 21-ний өдөр төрсөн талаарх” хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 40-42/,
Шүүгдэгч *******- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 34/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *******- нь согтуугаар ..............оны ..............дугаар сарын ........-ний шөнө .........цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............” хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч *******-ийн “чи хаанахын атаман бэ?” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, түүний толгойн тус газарт нэг удаа гараараа цохиход хохирогч *******- газарт унахдаа замын хажуу талын хашлагыг толгойгоороо мөргөж унасны улмаас зулайн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би хохирогчтой зодолдож, цус гарч байсныг нь санаж байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******-ийн “Би ******* дэлгүүрийн урдуур зам дагуу явж байсан” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 11/, гэрч Б.Б-ийн “Б- гэх залуу нь явган хүний зам дээр Б.К- “чи намайг юу гэнээ” гээд шууд явж очоод нүүр хэсэгт нь цохиж газарт унагаасан. К- гэх хүн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч Б.М-ын мэдүүлсэн: “...Тухайн үед зодуулсан гэх хүнийг 103-луу хүргэж, зодсон гэх хүнийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэсэн. К- нь толгойныхоо орой дээр язарсан шархтай, хамар шалбарч цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч *******-ын мэдүүлсэн: “...******* дэлгүүрийн урд зам дээр Б-ын К- гэгч нь боржур түшээд хэвтэж байсан ба ойр орчинд нь зодсон шинжтэй хүн байхгүй болохоор нь ............. дэлгүүр лүү чиглээд зам дагуу шалгаж үзэхэд ******* дэлгүүрээс 200 метр зайд *******- зодсон байж болзошгүй согтуу эрэгтэй хүн явж байхаар нь саатуулж шалган нэрийг нь асуухад - гэснийг “Б-ын К- хэн зодсон” эсэх талаар асуухад “би зодсон” гэж хариулж байсныг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №09шэ/187 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч *******-, гэрч Б.Б-, Б.М-, *******- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч *******- нь хохирогч *******-ийн “чи хаанахын атаман бэ” гэх үгэнд дургүйцэж, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.
Иймд *******-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед зулайн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******- нь хохирогч *******-ийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр өгчээ. /хх-н 59/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
*******-д “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.
Шүүгдэгч *******- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 530 нэгж буюу 530.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй болно.
*******- нь бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, сард 600.000 төгрөгийн цалин авдаг, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ялыг сонгож оногдуулахдаа, хуульд заасан доод хэмжээг баримтлах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс *******-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2020 оны 9 дүгээр сарын 20-ны дотор торгуулийн ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА