| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэндэвийн Батсуурь |
| Хэргийн индекс | 105/2017/0047/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2017-03-26 |
| Зүйл хэсэг | 215.4., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг
шүүгч Д.Батсуурь даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж /ҮД:1767/,
иргэдийн төлөөлөгч П.Энхбаяр,
Хохирогч М.Батчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзориг, М.Батзаяа, Т.Дашням,
Иргэний нэхэмжлэгч У.Чанцалтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Г-д холбогдох 201624000649 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
2 жил 5 сарын хорих ялын зарим болох 7 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоож ял шийтгэсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн урд замд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Зорчигч тээврийн нэгтгэлийн эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 23-01 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тииш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Дашнямын жолоодон явсан Тоёота Креста маркийн 57-29 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Загаржаргал, Б.Лхагвадулам, Б.Дөлгөөн-Од нарын амь насыг хохироосон, зорчигч М.Батчимэгийн биед хүнд, У.Чанцалтогтох, Т.Дашням, Д.Мишээл нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан, Т.Дашнямын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1.935.000 төгрөгийн шууд, 2.586.200 төгрөгийн нийт, Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусанд 1.209.000 төгрөгийн шууд, 1.584.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дүнжингаравын чиглэлд шугаманд явсан. Тэр үед 2301 УБЧ автобус жолоодож явсан юм. Дүнжингаравын зогсоол орох уулзварт зүүн гар талдаа эргэхэд машинтай мөргөлдсөн байсан юм. Тухайн үед ямар машинтай мөргөлдсөнөө мэдээгүй. Хар өнгийн машин миний зүүн гар талд зүүн тийш харсан зогсож байсан юм. Хүмүүс нэлээд бэртсэн байдалтай байсан юм. Цагдаа, эмнэлэг, онцгой байдлыхан ирсэн байсан юм. Миний баруун гар талаас гялгар цаас шиг хар юм өнгөрсөн юм. Ослын улмаас 3 хүн нас барж 5 хүн гэмтэл авсан юм. Би тэр үед 20 гаруй хүнтэй явсан юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан юм. Би криста машины хурдыг тогтоогоогүй гэж үзэж техникийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Миний машины чанх урд хэсгээр уг машин орсон юм. Би замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзориг мэдүүлэхдээ: “Загаржаргал миний төрсөн охин билээ. 2016 оны 7 дугаар сарын 12-нд осолд орж нас барсан юм. Миний хувьд гомдолтой байна. Жолооч 5.190.000 төгрөг төлсөн. Охины маань охин гэртээ байгаа. Мишээл охины нүүр гэмтсэн юм. 2 нас 8 сартай билээ. 1.055.130 төгрөгийн үлдэгдэл хохирлоо нэхэмжилнэ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Дашням мэдүүлэхдээ: “Би шүүх хуралд охин Мишээл болон өөрийгөө төлөөлж оролцож байна. Охины маань нүүр гэмтсэн байгаа юм. Би эхнэр Загаржаргалаа алдсан
юм. Жолооч 1.380.000 төгрөг төлсөн юм. Охиныхоо ирээдүйд хагалгаанд орох зардал нэхэмжилнэ. Машины хохирол 2.586.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Батчимэг мэдүүлэхдээ:”Би нүүрэндээ их бэртэл авсан юм. Миний биед хүнд гэмтэл учирсан юм. Би 2 удаа хагалгаанд орсон юм. Надад 1.050.000 төлсөн. Одоо 900.000 төгрөг нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батзаяа мэдүүлэхдээ: “Хүү Дөлгөөн-Одыг төлөөлж хуралд оролцож байна. Хүү маань нас барсан. Эхнэр Лхагвадулам нас барсан. Бид нар Дашнямын машинд сууж стадион орохоор явж байсан юм. Би ослын талаар тодорхой мэдэхгүй байна. Миний хохиролд 80.000 төгрөг төлсөн. Оршуулгын зардлыг хадам Батмөнхөд 4.320.000 төгрөг төлсөн юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч У.Чанцалтогтох мэдүүлэхдээ: “Надад 80.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Миний биед хөнгөн гэмтэл учирсан юм” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний охин Г.Загаржаргал 1993 оны 10 дугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Баянгол суманд айлын бага охин болж төрсөн, тусгай дунд боловсролтой. Өвөрхангай аймагт 10 дугаар анги төгссөн. УБ хотод жилийн өмнө орж ирсэн, тэгээд АПУ-д нэг ажиллаж байгаад Дашнямтай хамтран амьдраад нэг хүүхэдтэй болоод ажлаасаа гарсан. Үүнээс хойш ажил хийгээгүй байсан. 2016 оны 07 дугаар сарын 12-ны орой 17-18 цагийн орчимд Дашнямаас осолд орсон талаар сонссон. Талийгаач 2 настай эмэгтэй нэг хүүхэдтэй. Дашнямтай гэр бүлийн баталгаа байхгүй, хамтран амьдарч байсан. Талийгаач архаг хууч өвчин байгаагүй, талиийгаачийн охиныг Дашням овогтой Мишээл гэдэг. Тухайн үед осолд орох үед хамтдаа явж байсан биедээ бэртэл гэмтэл аваад эмнэлэгт хэвтсэн. Энэ хэрэг дээр Мишээлийн аав Дашням хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож би охиныхоо хохирогчоор оролцож байгаа юм. Чандарласан , оршуулгын зардлыг нэгтгээгүй байгаа, баримтын хамт нэгтгээд хэрэгт хавсаргана. Жолоочтой уулзаагүй, жолоочоос мөнгө төгрөг өгөөгүй байна. Манай хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэн орох гэж явж байгаад осолд орсон байсан, гомдолтой байна. “…осол гаргасан автобусны жолооч 5,190,000 төгрөг өгсөн. Буяны ажлын баримттай хохирол нь 6,245,130 төгрөг болсон” гэх мэдүүлэг /1xx-34х, 2xx- 69х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “1991 оны 08 дугаар сарын 28-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд айлын 2 дахь охин болж төрсөн. Хайлаастын 64 дүгээр сургуулийн 10 дугаар анги төгсөөд, МҮИС-д сурч байгаад энэ жил төгссөн, дээд боловсролтой, ажил хийж байгаагүй. Маргааш өглөө нь талийгаач дүүгээ, хүүхэд нөхөртэйгээ хамт явж байгаад осолд орсон талаар сонсож мэдсэн. 4,500,000 төгрөгийн оршуулгийн зардал гарсан. Жолоочоос мөнгө төгрөг өгөөгүй, жолоочтой уулзаагүй байна. Гомдолтой байна. Миний ганц дүү байсан, манай ээж тал харвасан хэвтэрт байдаг юм. Аавын ухаан санаа орон гаран байгаа, бичиг үсэг мэддэггүй юм. Би одоо 2 хүн асарч байна. Манай охин аав, ээжээ харж ханддаг байсан юм ... осол гаргасан автобусны жолооч буяны ажилд баримтаар гарсан зардал болох 4.320.000 өгсөн. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /1xx-56х, 2xx-79х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хүү Б.Дөлгөөн-Од 2015 оны 11 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод айлын бага хүү болж төрсөн. 8 сартай, манай эхнэр Баттогтох овогтой Лхагвадулам 1991 оны 08 дугаар сарын 28-нд Өвөрхангай аймагт айлын бага охин болж төрсөн. Өвөрхангай
аймагт 10 дугаар төгсөөд УБ хотод ирж МҮИС-д сурч байгаад энэ жил төгссөн. Ажил хийгээгүй гэртээ хүүхдээ хараад байж байсан. Талийгаач бид хоёр 4 жил хамтдаа амьдарсан, талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Амгалангаас Дашнямын машинд эхнэр хүүхэд, дүү Батчимэг, ахын хүүхэд Чанцалтогтох нарын хамтаар Цэцэрлэгт хүрээлэн орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Дүнжингарав худалдааны төвийн урд замаар явж байгаад осолд орсон. Яг яаж ямар машинтай мөргөлдсөнийг мэдэхгүй байна. Машиныг Дашням жолоодож явсан. Жолоочийн хажуу талын сандалд Дашням эхнэр хүүхэд суугаад бусад нь арын сандалд сууж явсан. Дашням хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Замаар машины хөдөлгөөн гайгүй байсан. Оршуулгын зардлыг гаргаагүй байна. Оршуулгын зардлыг баримтын хамт хэрэгт хавсаргана. Жолоочтой уулзсан, жолоочоос оршуулгын зардалд мөнгө төгрөг өгөөгүй байна. Гомдолтой байна. Оршуулгын гаргасан зардлыг гаргаж өгнө, талийгаачийн нас барсны гэрчилгээ болон бусад бичиг баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргана. ...би өөрийн толгойнд томографикийн шинжилгээ 80,000 төгрөг, талийгаачийн оршуулгын зардалд 4,839,000 төгрөг болсон, осол гаргасан автобусны жолооч баримтаар гарсан зардлыг төлж барагдуулсан, би гомдолтой байна, үр хүүхэд эхнэрээ алдсанд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1xx-65х, 2xx-79х/,
Хохирогч М.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 07 сарын 12-ны өдөр Амгалангаас гэрээсээ ах, дүү нарынхаа хамтаар Цэцэрлэгт хүрээлэн орохоор машинтай гарч явсан. Машиныг Дашням жолоодоод урд сандалд Дашням хүүхэдтэйгээ суугаад арын сандалд бусад нь сууж явсан, нэг ухаан ороход эмнэлэгт ирчихсэн байсан. Яг хаана яаж яваад осолд орсон талаар мэдэхгүй байна. Машинд суугаад арын сандалд дүү Дөлгөөн-Одыг тэвэрчихсэн сууж явсан, гадаа гэгээтэй байсан. Машиныг Дашням жолоодож явсан, хэр хурдтай явж явсныг мэдэхгүй байна, хамар өвчтэй байгаа, хамар, хацарын ясыг хадуулсан эмчилгээн 2 сая гаран төгрөг гарсан, баримтууд нь байгаа, хэрэгт хавсаргана. Гомдолтой байна эгч дүү хоёроо ослоор алдсан, эмчилгээний болон оршуулгын зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ ... миний эмчилгээний зардал 1,950,000 төргөр болсон, автобусны жолооч надад бэлнээр 1,050,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 900,000 төгрөг авмаар байна. Гомдолтой байна, бие өвдөж байна” гэх мэдүүлэг /1xx-75х, 2 xx-71х/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дашням овогтой Мишээл гэдэг 2 настай, эмэгтэй, гэртээ, манай эхнэр Г.Загаржаргал тухайн өдөр зам тээврийн ослоор нас барсан. Охин маань нүүр сорвитой болсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Жолоочтой уулзсан, эмчилгээний зардал өгөөгүй байгаа, гомдолтой байна. Одоо гарч байгаа болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Солонгос улс руу хүүхдээ авч яваад нүүрний хагалгаанд оруулах гээд байгаа. Мөнгө төгрөг олдохгүй байна. Иймд жолоочоос эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү ... би өөрийнхөө толгойны зураг авахуулахад 120,000 төгрөг, мөн миний машины хохирол, охин Мишээлийн эмчилгээний зардал 1.136.000 төгрөг болсон. Үүнээс автобусны жолооч охины маань эмчилгээний зардалд 1.316.000 төгрөг төлсөн байгаа. Би гомдолтой байна. Автомашины хохирол авмаар байна, охины нүүр маш их хэмжээний сорвитой, түүний сорвийг янзлуулах хэрэгтэй байна” гэх мэдүүлэг /1xx-86,87, 2xx-69х/,
Иргэний нэхэмжилэгч У.Чанцалтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Амгалангаас Дашням ахын машинтай Загаржаргал, Мишээл, Лхагвадулам, Батзаяа, Батчимэг, Дөлгөөн-Од нарын хамт Цэцэрлэгт хүрээлэн орохоор хөдлөөд явсан. Дашням ах машинаа жолоодоод Загаржаргал хүүхэдтэйгээ
жолоочийн хажуу талын урд сандалд суугаад бусад нь арын сандалд сууж явсан. Хаана яаж яваад осолд орсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан. Хавиргаар өвдөнө, эгэм өвддөг, эмчилгээ хийлгэсэн, эмчилгээнд гарсан зардлыг манай ээж мэднэ. Баримтыг нэгтгэж хэрэгт хавсаргасан ... тухайн үед толгойдоо томографикийн шинжилгээний 80,000 төгрөг хийлгэсэн, осол гаргасан автобусны жолооч дараа нь 80.000 төгрөг өгсөн. Миний хувьд гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1xx-81х, 2xx-77/,
Иргэний нэхэмжилэгч Т.Дашням мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эмчилгээний зардалд 120,000 төгрөг зарцуулсан, хэрэгт хавсаргасан, машиныг засах боломжгүй болсон, машин журмын хашаанд байгаа, машиныг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр танихгүй хүнээс худалдаж авсан. Дүгэр овогтой Рагчаажав гэдэг хүний утасны дугаар 96624145 нэрээ шилжүүлэх завгүй явсан юм. Энэ машин миний эзэмшлийн автомашин байгаа юм. Машиндаа үнэлгээ хийлгэсэн, машины хохирлыг болон эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ. Машин их хэрэгтэй байна. Хүүхдээ дагуулаад эмнэлэг явах гэхэд машин байхгүй хэцүү байна” гэх мэдүүлэг /1xx-88х/,
Гэрч Н.Пүрэвзагдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…гэнэт ард талд хүчтэй юм мөргөлдөх чимээ гарахаар нь пүүтэгнээсээ гараад харахад автобус хар өнгийн суудлын автомашин хоёр мөргөлдсөн байдалтай байсан. Хар өнгийн суудлын автомашины жолооч залуу орилоод машинаас буугаад ирэхээр нь утсаараа цагдаад мэдэгдсэн. Би осол болсон газарт явж очоогүй, хамт ажилладаг Пүрэвсүрэнг дуудсан. Автобусанд хэр олон хүн байсныг сайн анзаараагүй, би осол хэрэг гарахыг хараагүй, суудлын машиныг жолооч нь 25 орчим настай эрэгтэй байсан, хувцсыг анзаараагүй, машиныхаа баруун урд талаас ганцаараа бууж ирсэн, машинаас өөр хүн буусныг хараагүй, тэр хавьд байсан хүмүүс ослын газар явж очоод овоорсон. Худалдааны төвийн ойр орчимд камер байрлуулсан байсан. Хаашаа харсан байдгийг мэдэхгүй, хяналтын камер ажилладаг эсэхийг мэдэхгүй, хянатын камерыг хариуцсан өөр ажилчин байдаг. Худалдааны төвийн машины зогсоол руу ордог замд осол гарсан байсан“ гэх мэдүүлэг /1xx-97х/,
Гэрч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... уг зам дээр том оврын автобусны нь жижиг суудлын хар өнгийн автомашинтай мөргөлдчихсөн байсан. Онцгой байдлын аврах анги ирчихсэн гэмтсэн хүмүүсийг гаргаад түргэн тусламжийн автомашинд оруулаад хөдлөөд явж байхад би очсон болохоор ослын талаар яг юу болсныг бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1xx-98х/,
Гэрч М.Алтанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 07 сарын 12-ны орой 18 цаг 40 минутын орчим БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр Daewoo BS-106 маркийн 23-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо цайгаа уугаад сууж байтал гэнэт ард түс гэх чимээ гараад эргээд харах хооронд нэг машин ирээд миний автобусны зүүн гар талын урд дугуй хэсэгт мөргөөд наалдаад зогссон, тэгээд буутал манай баазын Daewoo BS-106 маркын 23-01 УБЧ улсын дугаартай автобус уулзвар дээр зогсчихсон мөргөлдсөн машин нь манай автобусыг мөргөөд наалдаад зогссон байсан. Тэгээд хотын тээврийн байцаагч нар цаанаас гүйж ирээд түргэн болон цагдаа дуудсан. Удалгүй түргэн болон цагдаа, онцгой байдлынхан ирсэн. ... автобусны зүүн гар талын бөөр хэсэг зурагдсан байсан” гэх мэдүүлэг /1xx-102х/,
Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дүнжингаравын урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгэ машинтай цэнхэр өнгийн автобусны хойно явж байхад гэнэт түс тас хийгээд их тоос шороо босоод
явчихаар нь зогсоод машинаасаа буугаад харахад хар өнгийн автомашин баруун тийшээ хараад зогсож байсан, цэнхэр өнгийн автобусны хажуу талд нь наалдсан байдалтай зогссон. Машинд олон эмэгтэй, эрэгтэй байсан. Би шууд утсаар 103-т дуудлага өгсөн. Замын цагдаа ирэх хүртэл байж байгаад явсан ... их л хүчтэй дуу чимээ гарсан. Замаар машины хөдөлгөөн дунд зэрэг байсан” гэх мэдүүлэг /1xx-104х/,
Гэрч Д.Рагчаажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Toyota Cresta 57-29 УБЛ улсын дугаартай автомашиныг анх би 2010 онд бусдаас худалдаж аваад, 2015 онд Батбаяр гэх хүнд гурван адуугаар зарсан, зарахдаа аман хэлцэл байгуулаад л зарсан юм. Миний зарсан хүн өөр хүнд дамжуулаад зарсан байна. Өнөөдөр би Toyota cresta 57-29 УБЛ дугаартай автомашины эзэмшигч Дашням гэж залууд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /2xx-82х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 1298 дугаартай актын дүгнэлтэд: “ 1. Талийгаач Г.Загаржаргалын цогцост зулай ясны орой хэсэг, 2 талын чамархай, зүүн нүдний ухархайн дээд ханаар үргэлжилж суурь ясны их далавч хамарсан тойрог хэлбэрийн шугаман хугарал, тархины эдийн няцрал, 2 талын чамархайн булчин, зулай, дух, чамархайн хуйханд цус хуралт, нойр булчирхайн язарсан урагдал, цус хуралт, хэвлийн хөндийд цус хуралт, нүүр, хүзүү, зүүн мөр, баруун шуу, бугалга, сарвуу, зүүн шуу, бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, эрүү, зүүн чихний омог, духанд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош: “Авто ослын хавсарсан гэмтэл: гавал, тархи, цээжний хавсарсан гэмтэл, гавлын дух, суурь ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт. Өвчүүний хөндлөн хугарал, баруун 2-8 дугаар хавирганы шууд хугарал, зүүн 5-7 дугаар хавирганы шууд биш хугарал, баруун дунд чөмөгний далд зөрөөтэй хугарал, гол судасны урагдалт, язралт, улаан хоолойн тасралт, уушгины няцралт, дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх хуралт. Цээжний хөндий дэх цусан хураа 2 уушгины уналт, дотор эрхтнүүдийн цус багадалт. Нүүр мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт” болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1327 тоот актын дүгнэлтэд:
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош: “Авто ослын гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл. Гавлын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай, дагз, суурь ясны хугарал, тархины няцралт, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт. Дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт. Дотор эрхтэнүүдийн цус багадалт” болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1326 тоот Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд:
“1. Б.Дөлгөөн-Одын цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан, амь насыг аврах боломжгүй гавал тархины гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9845 тоот актын дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9846 тоот актын дүгнэлтэд:
“1. Чанцалтогтохын биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт цээжинд цус хуралт, зүүн эгэм орчим зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
139х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн 9843 тоот актын дүгнэлтэд:
“1. Дашнямын биед нүүр хүзүү цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
141х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9844 тоот актын дүгнэлтэд:
“1. Мишээлийн биед зүүн чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цус хуралт, тархи доргилт, 2 тал бөмбөлөгийн таславч хооронд тенториум, шулуун синуст, субарахнойдаль зайнуудад цус харвалт, дух зулайн хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн зовхинд шарх, зүүн хацарт шарх, зүүн хацарт эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10078 тоот актын дүгнэлтэд:
“1. М.Батзаяагийн биед тархи доргилт, нүүр хүзүү нуруу зүүн тохой хэсгийн зүүн чихний дэлбэн, хүзүүний няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
/1xx-155х/,
Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт: “Toyota Cresta загварын 52-29 УБЛ улсын дугаартай автомашин 1.935.000 төгрөгийн шууд, 2.586.200 төгрөгийн нийт хохирол” /1xx-58-159х/,
Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт “Daewoo BUS-106 загварын 23-01 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.209.000 төгрөгийн шууд, 3.750.000 төгрөгийн нийт хохирол” гэжээ /1xx-162-164х/,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үндэсний төвийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 07/08 дугаартай албан бичигт: “Уг хэрэгт холбогдсон жолооч Б.Г-ий жолоодож явсан 23-01 УБЧ улсын дугаартай Daewoo маркийн тээврийн хэрэгсэл нь эвдрэл ихтэй, суурин тоног төхөөрөмж дээр үзүүлэх боломжгүй тул шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6, 16.1.17 дугаар зүйлд зааснаар дүгнэлт гаргах боломжгүй болно” гэжээ /1xx-175х/,
2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“1. 23-01 УБЧ улсын дугаартай Daewoo маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ ( уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон
баруун гар тийш эргэх тааврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-13х/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-5-6х/,
Цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-17, 18-22, 23-24х/,
Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-29х/,
Шинжээч С.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… манай байгууллага тээврийн хэрэгслийг үзэж дүгнэлт гаргахдаа тээврийн хэрэгслийн асааж байж, араанд хийж, тоормос гишгүүлж байж тоног төхөөрөмжөөр оруулж дүгнэлтийг гаргадаг. Уг автобус нь тоног төхөөрөмжинд орох боломжгүй байсан тул дүгнэлт гаргаагүй. Уг автобус нь өөрөө явах боломжгүй эвдрэл гэмтэл ихтэй тул хурд хэмжигч ажиллаж байсан эсэхийг шалгаж тогтоох боломжгүй байсан тул дүгнэлт гаргаагүй” гэжээ /2xx-96х/,
Иргэний хариуцагч Д.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Байгууллагаас жолооч Б. Г-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, автобусуудыг засаж янзлаад ажилд гаргасан байгаа. Б.Г осол аваар гаргаж байгаагүй, 2 жил гаран ажиллаж байна” гэх мэдүүлэг /1xx-ийн 107х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, тушаал, хөдөлмөрийн гэрээ, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-206, 231, 216-220, 232/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-234-250/ зэрэг болно.
Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн урд замд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Зорчигч тээврийн нэгтгэлийн эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 23-01 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Дашнямын жолоодон явсан Тоёота Креста маркийн 57-29 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Загаржаргал, Б.Лхагвадулам, Б.Дөлгөөн-Од нарын амь насыг хохироосон, зорчигч М.Батчимэгийн биед хүнд, У.Чанцалтогтох, Т.Дашням,
Д.Мишээл нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан, Т.Дашнямын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1.935.000 төгрөгийн шууд, 2.586.200 төгрөгийн нийт, Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусанд 1.209.000 төгрөгийн шууд, 1.584.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзориг өгсөн: “Загаржаргал миний төрсөн охин билээ. 2016 оны 7 дугаар сарын 12-нд осолд орж нас барсан юм. Миний хувьд гомдолтой байна. Жолооч 5.190.000 төгрөг төлсөн. Охины маань охин гэртээ байгаа. Мишээл охины нүүр гэмтсэн юм. 2 нас 8 сартай билээ. 1.055.130 төгрөгийн үлдэгдэл хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Дашнямын өгсөн: “Би шүүх хуралд охин Мишээл болон өөрийгөө төлөөлж оролцож байна. Охины маань нүүр гэмтсэн байгаа юм. Би эхнэр Загаржаргалаа алдсан юм. Жолооч 1.380.000 төгрөг төлсөн юм. Охиныхоо ирээдүйд хагалгаанд орох зардал нэхэмжилнэ. Машины хохирол 2.586.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, хохирогч М.Батчимэгийн өгсөн: ”Би нүүрэндээ их бэртэл авсан юм. Миний биед хүнд гэмтэл учирсан юм. Би 2 удаа хагалгаанд орсон юм. Надад 1.050.000 төлсөн. Одоо 900.000 төгрөг нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батзаяагийн өгсөн: “Хүү Дөлгөөн-Одыг төлөөлж хуралд оролцож байна. Хүү маань нас барсан. Эхнэр Лхагвадулам нас барсан. Бид нар Дашнямын машинд сууж стадион орохоор явж байсан юм. Би ослын талаар тодорхой мэдэхгүй байна. Миний хохиролд 80.000 төгрөг төлсөн. Оршуулгын зардлыг хадам Батмөнхөд 4.320.000 төгрөг төлсөн юм” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч У.Чанцалтогтохын өгсөн: “Надад 80.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Миний биед хөнгөн гэмтэл учирсан юм” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “1991 оны 08 дугаар сарын 28-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд айлын 2 дахь охин болж төрсөн. Хайлаастын 64 дүгээр сургуулийн 10 дугаар анги төгсөөд, МҮИС-д сурч байгаад энэ жил төгссөн, дээд боловсролтой, ажил хийж байгаагүй. Маргааш өглөө нь талийгаач дүүгээ, хүүхэд нөхөртэйгээ хамт явж байгаад осолд орсон талаар сонсож мэдсэн. 4,500,000 төгрөгийн оршуулгийн зардал гарсан. Жолоочоос мөнгө төгрөг өгөөгүй, жолоочтой уулзаагүй байна. Гомдолтой байна. Миний ганц дүү байсан, манай ээж тал харвасан хэвтэрт байдаг юм. Аавын ухаан санаа орон гаран байгаа, бичиг үсэг мэддэггүй юм. Би одоо 2 хүн асарч байна. Манай охин аав, ээжээ харж ханддаг байсан юм ... осол гаргасан автобусны жолооч буяны ажилд баримтаар гарсан зардал болох 4.320.000 өгсөн. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /1xx-56х, 2xx-79х/,
Гэрч Н.Пүрэвзагдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…гэнэт ард талд хүчтэй юм мөргөлдөх чимээ гарахаар нь пүүтэгнээсээ гараад харахад автобус хар өнгийн суудлын автомашин хоёр мөргөлдсөн байдалтай байсан. Хар өнгийн суудлын автомашины жолооч залуу орилоод машинаас буугаад ирэхээр нь утсаараа цагдаад мэдэгдсэн. Би осол болсон газарт явж очоогүй, хамт ажилладаг Пүрэвсүрэнг дуудсан. Автобусанд хэр олон хүн байсныг сайн анзаараагүй, би осол хэрэг гарахыг хараагүй, суудлын машиныг жолооч нь 25 орчим настай эрэгтэй байсан, хувцсыг анзаараагүй, машиныхаа баруун урд талаас ганцаараа бууж ирсэн, машинаас өөр хүн буусныг хараагүй, тэр хавьд байсан хүмүүс ослын газар явж очоод овоорсон. Худалдааны төвийн ойр орчимд камер байрлуулсан байсан. Хаашаа харсан байдгийг мэдэхгүй, хяналтын камер ажилладаг эсэхийг мэдэхгүй, хянатын камерыг хариуцсан өөр ажилчин байдаг. Худалдааны төвийн машины зогсоол руу ордог замд осол гарсан байсан“ гэх мэдүүлэг /1xx-97х/,
Гэрч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... уг зам дээр том оврын автобусны нь жижиг суудлын хар өнгийн автомашинтай мөргөлдчихсөн байсан. Онцгой байдлын аврах анги ирчихсэн гэмтсэн хүмүүсийг гаргаад түргэн тусламжийн автомашинд оруулаад хөдлөөд явж байхад би очсон болохоор ослын талаар яг юу болсныг бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1xx-98х/, Гэрч М.Алтанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 07 сарын 12-ны орой 18 цаг 40 минутын орчим БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр Daewoo BS-106 маркийн 23-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо цайгаа уугаад сууж байтал гэнэт ард түс гэх чимээ гараад эргээд харах хооронд нэг машин ирээд миний автобусны зүүн гар талын урд дугуй хэсэгт мөргөөд наалдаад зогссон, тэгээд буутал манай баазын Daewoo BS-106 маркын 23-01 УБЧ улсын дугаартай автобус уулзвар дээр зогсчихсон мөргөлдсөн машин нь манай автобусыг мөргөөд наалдаад зогссон байсан. Тэгээд хотын тээврийн байцаагч нар цаанаас гүйж ирээд түргэн болон цагдаа дуудсан. Удалгүй түргэн болон цагдаа, онцгой байдлынхан ирсэн. ... автобусны зүүн гар талын бөөр хэсэг зурагдсан байсан” гэх мэдүүлэг /1xx-102х/,
Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дүнжингаравын урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ машинтай цэнхэр өнгийн автобусны хойно явж байхад гэнэт түс тас хийгээд их тоос шороо босоод явчихаар нь зогсоод машинаасаа буугаад харахад хар өнгийн автомашин баруун тийшээ хараад зогсож байсан, цэнхэр өнгийн автобусны хажуу талд нь наалдсан байдалтай зогссон. Машинд олон эмэгтэй, эрэгтэй байсан. Би шууд утсаар 103-т дуудлага өгсөн. Замын цагдаа ирэх хүртэл байж байгаад явсан ... их л хүчтэй дуу чимээ гарсан. Замаар машины хөдөлгөөн дунд зэрэг байсан” гэх мэдүүлэг /1xx-104х/,
Гэрч Д.Рагчаажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Toyota Cresta 57-29 УБЛ улсын дугаартай автомашиныг анх би 2010 онд бусдаас худалдаж аваад, 2015 онд Батбаяр гэх хүнд гурван адуугаар зарсан, зарахдаа аман хэлцэл байгуулаад л зарсан юм. Миний зарсан хүн өөр хүнд дамжуулаад зарсан байна. Өнөөдөр би Toyota cresta 57-29 УБЛ дугаартай автомашины эзэмшигч Дашням гэж залууд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /2xx-82х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 1298 дугаартай актын дүгнэлт /1хх-110-111х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1327 тоот актын дүгнэлт /1хх-116-118х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1326 тоот Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт /1хх-123-124х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9845 тоот актын дүгнэлт /1xx-137х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9846 тоот актын дүгнэлт /1xx-139х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн 9843 тоот актын дүгнэлт /1xx-141х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9844 тоот актын дүгнэлт /1xx-143х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10078 тоот актын дүгнэлт /1xx-155х/,
Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт: “Toyota Cresta загварын 52-29 УБЛ улсын дугаартай автомашин 1.935.000 төгрөгийн шууд, 2.586.200 төгрөгийн нийт хохирол” /1xx-58-159х/, Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт “Daewoo BUS-106 загварын 23-01 УБЧ улсын дугаартай
тээврийн хэрэгсэлд 1.209.000 төгрөгийн шууд, 375000 төгрөгийн шууд бус, нийт
1.584.000 төгрөгийн хохирол” гэжээ /1xx-162-164х/, Нийслэлийн Сонгинохайрхан
дүүргийн техникийн хяналтын үндэсний төвийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн
07/08 дугаартай албан бичигт: “Уг хэрэгт холбогдсон жолооч Б.Г-ийн жолоодож
явсан 23-01 УБЧ улсын дугаартай Daewoo маркийн тээврийн хэрэгсэл нь эвдрэл ихтэй,
суурин тоног төхөөрөмж дээр үзүүлэх боломжгүй тул шүүхийн шинжилгээний тухай
хуулийн 16.1.6, 16.1.17 дугаар зүйлд зааснаар дүгнэлт гаргах боломжгүй болно” гэжээ
/1xx-175х/, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлт
/1xx-177-178х/, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн
газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-13х/, Зам тээврийн осол,
хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн
бүдүүвч /1хх-5-6х/, Цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт /1хх-14-17, 18-22, 23-24х/, Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-
29х/,
Шинжээч С.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… манай байгууллага
тээврийн хэрэгслийг үзэж дүгнэлт гаргахдаа тээврийн хэрэгслийн асааж байж, араанд
хийж, тоормос гишгүүлж байж тоног төхөөрөмжөөр оруулж дүгнэлтийг гаргадаг. Уг
автобус нь тоног төхөөрөмжинд орох боломжгүй байсан тул дүгнэлт гаргаагүй. Уг
автобус нь өөрөө явах боломжгүй эвдрэл гэмтэл ихтэй тул хурд хэмжигч ажиллаж
байсан эсэхийг шалгаж тогтоох боломжгүй байсан тул дүгнэлт гаргаагүй” гэжээ /2xx-
96х/,
Иргэний хариуцагч Д.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Байгууллагаас жолооч Б. Гс нэхэмжлэх зүйл байхгүй, автобусуудыг засаж янзлаад ажилд гаргасан байгаа. Б.Г осол аваар гаргаж байгаагүй, 2 жил гаран ажиллаж байна” гэх мэдүүлэг /1xx-ийн 107х/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, тушаал, хөдөлмөрийн гэрээ, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-206, 231, 216-220, 232/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-234-250/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Тээврийн прокурорын газраас Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Г хохирогч нарт оршуулгын зардал болон эмчилгээний зардалд нийт 12.100.000 төгрөг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзориг, Б.Батмөнх, М.Батчимэг, Т.Дашням нарт хохирлын дутуу төлбөрийг шүүгдэгч Б.Г-эс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дашням, М.Батзаяа, хохирогч М.Батчимэг нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Б.Г-ийн 839763 тоот жолооны үнэмлэх, 0027922 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар
дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-эс оршуулгын зардал болон эмчилгээний зардал 1.055.130 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзоригт, 180.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмөнхөд, 900.000 төгрөгийг хохирогч М.Батчимэгт, машины хохирол болон эмчилгээний зардал 2.722.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Дашнямд гаргуулан тус тус олгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Дашням, М.Батзаяа, хохирогч М.Батчимэг нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Б.Г-ийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосоноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
С.ПҮРЭВСҮРЭН