| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/12 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/12
2020 02 03 2020/ШЦТ/12
МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2004000030002 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.*******
Улсын яллагч Ж.*******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, .............оны ..........дүгээр сарын ..........-ний өдөр .............төрсөн, .........настай, ........й, ..........боловсролтой, . мэргэжилтэй, хувиараа модны тээвэр хийдэг, ам бүл ., . .хамт *******агануур дүүргийн 4.дүгээр хороо, . .дүгээр гудамжны ..тоотод оршин суух, урьд аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овгийн Ц ******* /РД./
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* .оны .дүгээр сарын .-ны орой .цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ...дүүргийн .дүгээр хороо, . дүгээр гудамжны .тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр ******* “архи уулаа” гэсэн үгэнд уурлаж зуухны хажууд байсан 35х11 см хэмжээтэй ширмэн тогоог авч түүн рүү шидсэний улмаас түүний биед зулайн зүүн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Тухайн үед би архи уусан байсан бөгөөд манай эхнэр намайг “архи уулаа, гадуур тэнэлээ, оройтлоо” гэснээс болж уурлаж эхнэр лүүгээ тогоо авч шидсэн. Энэ бол миний буруу. *******и эхнэрээсээ уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч ******* мэдүүлсэн: “2020 оны 1 дүгээр сарын 2-ны орой 21 цагийн үед гэртээ байж байхад гаднаас нөхөр ******* найз ******* архи уучихсан орж ирсэн. Тэгээд орон дээр хэвтчихсэн байж байснаа уурлаж босч ирээд намайг гараараа хүзүүнээс боогоод орон дээр унагаасан тэр үед би тавиулах гээд гэдэс хэсэг рүү нь хөлөөрөө жийсэн тэгээд ******* арагшаа унасан. Тэгээд ******* түлж аллаа гэж хэлээд түлээний саван дээр байсан жижиг ширмэн тогоог над руу шидсэн. Тэр нь миний толгойг оноод хагалсан. ******* урьд нь намайг зодож дарамталж байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40/
Мөрдөн байцаалтад гэрч С.******* мэдүүлсэн: “...Манай найз ******* бид хоёр манай гэрт нэг шил архи уугаад ******* очиж унтах санаатай ороход эхнэр нь ******* “гадуур тэнэлээ, гэр орондоо байсангүй” гээд уурлаад загнаад байсан. *******анболд гэрээ тойроод зүүн талын орны урдуур явахад А орон дээр байж байгаад ******* түлхэхэд *******анболд зуухан дээгүүр даваад унасан. Тэгээд шууд тэнд нь тогоо байхад аваад эхнэр лүүгээ шидсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,
Мөрдөн байцаалтад гэрч *******.Н мэдүүлсэн: “...Орой 21 цаг өнгөрч байхад ******* гэртээ орж ирсэн. *******и гэр лүүгээ ортол чимээ гараад хүн орилохоор нь би гэр лүү нь ороход манай охины толгой хагарсан цус гарч байсан. *******и А юугаар хагалсан юм бэ? гэж асуухад тогоо шидсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.******* мэдүүлсэн: “...А гэдэг хүн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны шөнө 1 цаг 30 минутын үед эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэр хүний биеийн байдал дунд зэрэг зөвхөн толгой нь хагарсан гэмтэлтэй байсан. Тэр эмэгтэй архи хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 49-50/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн №09шэ/021 дугаартай дүгнэлтэд: “******* биед зулайн зүүн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна..” шинжээч эмч ******* гэжээ. /хх-ийн 52/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 9 дүгээр гудамжны 8 тоот хашаа байв. Хэргийн газрын үзлэгээр ******* цохьсон гэх ширмэн тогоог түр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/,
Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “******* драггер багажаар согтуурлыг шалгахад 0.107% согтолттой, байсан...” гэжээ. /хх-ийн 11-12/
Хохирогч ******* толгойн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/
*******агануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн “Яаралтай тусламжийн хуудас”-т “...2020 оны 1 сарын 3-ны шөнө 01 цаг 30 минутад ******* толгойны зүүн хажуу талын зүсэгдсэн шархыг цэвэрлэв” гэжээ /хх-н 16-17/,
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “200400003 дугаартай хэрэгт ширмэн метал тогоо, тогооны диаметр нь 35 см байх ба тогооны амсарт 2 бариултай, гадна тал нь бүхэлдээ хөө тортог болсон, тогооны бариулаас 11 см зайд амсарнаас ёроол хэсэг рүү 8 см орчим цуурсан, хуучирсан, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй тогоог эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-н 33-35/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “.... регистрийн дугаартай Ө овгийн Ц *******...” гэжээ. /хх-н 78/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэжээ. /хх-н 71/
Оршин суугаа газрын тодорхойлолтоор “******* . аймгийн . сумын .дугаар баг, ., ......... дүгээр гудамжны .тоотод оршин суудаг” талаарх тодорхойлолт /хх-н 79/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийнх хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.*******эм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ******* нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 2-ны орой 21 цагийн үед гэртээ эхнэр А “архи ууж гадуур тэнэлээ” гэсэн үгэнд уурлаж, улмаар тогоо авч шидсэний улмаас түүний зулайн тус газарт язарсан шарх бүхий нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 109/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******* холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 2-ны орой 21 цагийн үед *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 9 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр ******* “архи уулаа” гэсэн үгэнд уурлаж зуухны хажууд байсан ширмэн тогоог авч түүн рүү шидсэний улмаас түүний зулайн зүүн хэсэгт язарсан шарх бүхий хохирол учруулсан үйл баримт нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би эхнэр лүүгээ тогоо авч шидсэн” гэсэн мэдүүлэг,
-мөрдөн байцаалтад хохирогч ******* “******* уурлаж босч ирээд түлээний саван дээр байсан жижиг ширмэн тогоог над руу шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-40/,
-гэрч С.******* “******* тогоо аваад эхнэр лүүгээ шидсэн чинь толгойг нь оноод хагалчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,
-гэрч *******.Н “...*******анболд орж ирсэн. *******и гэр лүүгээ ороод байж байтал чимээ гараад хүн орилохоор нь буцаад ортол манай охины толгой нь хагарсан цус гарч байсан. ******* тогоо шидсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,
-гэрч Ч.******* “...А гэдэг хүн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны шөнө 1 цаг 30 минутын үед эмнэлэгт ирж үзүүлсэн. Толгой нь хагарсан гэмтэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,
-хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн №09шэ/021 дугаартай дүгнэлт /хх-ийн 52/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч *******, гэрч С.*******, *******.Н, Ч.******* нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл тус гэмт хэрэг нь шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын үл ойлголцлын улмаас гарсан байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. *******эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Ц.******* хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогч ******* бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-н 37-40/
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ******* нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
******* “ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Ц.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Ц.******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу тээвэрт явдаг зэргийг харгалзан түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ширмэн тогоог тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8-9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТО*******ТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Ц ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө овгийн Ц ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг ширмэн тогоог тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч, ШҮҮ*******Ч *******.*******