| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0037/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/40 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/40
2020 04 09 2020/ШЦТ/40
МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны ******* холбогдох эрүүгийн 2004000000012 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч *******уяндэлгэр
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б
Өсвөр насны шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, :............оны ............дугаар сарын .....................-ны өдөр .............аймгийн ............суманд төрсөн, ............., ............настай, .............боловсролтой, мэргэжилгүй, ........................., ам бүл ....................... нарын хамт Багануур дүүргийн .......дугаар хороо, ............... гудамжны .........тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овгийн Б Б /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар өсвөр насны яллагдагч ******* нь ..............оны .......дугаар сард Багануур дүүргийн ...........дүгээр хороо, *******ургалтын задгайн 6 дугаар гудамжны 8 тоот хашаанд оршин суух ******* гэрийн тооноор нэвтрэн орж “Эл жи” маркийн хар өнгийн гар утас, машины түлхүүрийг авч, хашаанд байрлуулсан байсан “Хюндай *******оната-5” маркийн тээврийн хэрэгслийг уг түлхүүрээр онгойлгож, копутыг сөхөж, 60 амперын хүчтэй аккумлятор зэргийг авч, 170.000 төгрөгийн,
Мөн ............оны ........дугаар сард Багануур дүүргийн ........дүгээр хороо, .............. гудамжны ............тоот хашаанд оршин суух ******* гэрийн тооноор нэвтрэн орж, гэрийн хойморт байрлах жаазны ард байх хайрцагнаас машины түлхүүрийг авч, хашаанд байрлуулсан байсан “Хюндай *******оната-5” маркийн тээврийн хэрэгслийг уг түлхүүрээр онгойлгож, копутыг сөхөж, 60 амперын хүчтэй аккумляторыг авч, 130.000 төгрөгийн эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 300.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэнээр нь ярьсан. Мөнгө хэрэг болоод хулгай хийсэн, манайх хохирогчийн хашаанд амьдардаг байсан. Би 2 аккумляторыг тус бүр 10.000 төгрөгөөр зарж, мөнгөөрөө тоглоом тоглож, идэх юм авсан. Би дахин буруу зүйл хийхгүй, хичээл сургуульдаа анхаарна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Б нь 2019 оны 3 дугаар сард гэрийн тооныг хөшиж ороод LG маркийн гар утас болон машины түлхүүрийг авсан байсан. Улмаар машинаас аккумляторыг салгаж авсан байсан. Мөн 5 дугаар сард гэрийн тооноор ороод машины түлхүүр авч, машинаас аккумлятор салгаж авсан байсан. Манайх Б нэг хашаанд амьдардаг бөгөөд түүний аавтай нь хамт ажилладаг. Б аав Б миний утсыг бариад явж байсан. Хохирол бүрэн төлөгдсөн, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Б мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр цагдаагийн хэлтсээс намайг дуудаад “та Эл жи маркийн гар утас барьдаг уу” гэхээр нь би “барьдаг” гэж хэлсэн чинь “тэр утас чинь таньтай хамт ажилладаг ******* гэрээс алдагдсан утас байна, та авчирч өгөөрэй” гэж хэлсэн. Тухайн өдөр манай хүү ******* нь 2019 онд хоёр удаа ******* гэрийн тооноор орж машинаас нь хоёр аккумлятор, гар утас хулгайлсан” гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,
Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...Гэрт “Эл жи” маркийн гар утас байхаар нь утасгүй болчихоод хэд хоног барьсан. ...Манай дүү уг утсыг авчирсан бөгөөд гаднаас олсон гэж хэлсэн. Би 9 сард утсаа засуулаад уг утсыг гэртээ орхисон, тэрнээс хойш манай аав барьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,
Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтээр “...аккумлятор 60А, хуучин 1 ширхэг 130.000 төгрөг, LG маркийн гар утас 40.000 төгрөг, нийт 170.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 22/,
Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 40 дугаартай дүгнэлтээр “...аккумлятор 60А 130.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 26/,
Хохирогч ******* “миний бие нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдолгүй” гэх хүсэлт /хх-н 101/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлээр “...Н.Б түүний хүү ******* нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******ургалтын задгайн 6 дугаар гудамжны 8 тоотод оршин суух ******* гэрээс хулгайлж авсан гэх хар өнгийн LG маркийн гар утсыг түр хураан авлаа...” гэжээ. /хх-ийн 3/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Эрүүгийн 2004000000012 дугаартай хэрэгт Н.Б хураан авсан Эл жи загварын гар утсыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгч болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 5,7/
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Прокурорын 03 дугаартай тогтоолд “өсвөр насны яллагдагч ******* холбогдох эрүүгийн 2004000000017 дугаартай хэргийг өсвөр насны яллагдагч ******* холбогдох эрүүгийн 2004000000012 дугаартай хэрэгтэй нэгтгэсүгэй” гэжээ. /хх-н 82-83/
Мөрдөгчийн нас тоолсон тухай “ ******* овогт Б Б нь .оны ..дугаар сарын .-ны өдөр .нас .сартай байсан, .оны .дугаар сарын .-ны өдөр .........нас ..........сартай байсан” гэсэн тэмдэглэлүүд /хх-н 56,59/
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар ******* овогт Б Б (РД:) нь 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн” гэжээ. /хх-н 54/
Нийслэлийн ерөнхий боловсролын “............ ” цогцолбор сургуулийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн тодорхойлолтод “Б Б нь............... сургуулийн ...........дугаар....... нь үнэн болно” гэжээ. /хх-н 76/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэжээ, иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регситрийн дугаартай ******* овгийн Б Б...” гэжээ. /хх-н 65, 79/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын ялллагч дүгнэлтээ “Өсвөр насны яллагдагч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, өсвөр насны шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч ******* холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2019 оны 3 дугаар сард Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******ургалтын задгайн 6 дугаар гудамжны 8 тоот хашаанд оршин суух ******* гэрийн тооноор нэвтрэн орж “Эл жи” маркийн хар өнгийн гар утас, машины түлхүүрийг авч, хашаанд байрлуулсан байсан “Хюндай *******оната-5” маркийн тээврийн хэрэгслийг уг түлхүүрээр онгойлгож, копутыг сөхөж, 60 амперын хүчтэй аккумлятор зэргийг авч, 170.000 төгрөгийн,
Мөн 2019 оны 5 дугаар сард Багануур дүүргийн ........дүгээр хороо, .............. дугаар гудамжны .........тоот хашаанд оршин суух ******* гэрийн тооноор нэвтрэн орж, гэрийн хойморт байрлах жаазны ард байх хайрцагнаас машины түлхүүрийг авч, хашаанд байрлуулсан байсан “Хюндай *******оната-5” маркийн тээврийн хэрэгслийг уг түлхүүрээр онгойлгож, копутыг сөхөж, 60 амперын хүчтэй, 130.000 төгрөгийн үнэ бүхий аккумляторыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны ******* хэргээ хүлээн мэдүүлсэн “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгө хэрэг болоод хулгай хийсэн. Тухайн айлын тооноор 2 удаа орсон” гэсэн мэдүүлэг,
-хохирогч ******* “Б нь манай гэрийн тооноор 2 удаа ороод хулгай хийсэн байсан. Хулгайд алдагдсан гар утсыг түүний аав бариад явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,
-гэрч Н.Б “тухайн өдөр манай хүү ******* 2019 онд хоёр удаа ******* гэрийн тооноор орж машинаас нь хоёр аккумлятор, гар утас хулгайлсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-н 11/,
-гэрч ******* “...Гэрт “Эл жи” маркийн гар утас байхаар нь утасгүй болчихоод хэд хоног барьсан. ...Манай дүү уг утсыг авчирсан бөгөөд гаднаас олсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,
-хохирогч ******* нийт 300.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 40, 41 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 22, 26/,
-эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 3, 7/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад гэрч Н.Б, ******* нараас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг нь тайлбарласан мөн хохирогч ******* мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон байна. Дээрх нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг гүйцэд нотолж чадсан ба талуудаас нотлох баримтын талаар маргаж мэтгэлцээгүй болно. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ маш хямдаар борлуулж писи тоглоом тоглосон, худалдан авалт хийсэн нь шунахай сэдэлтээр үйлдсэнийг нотолж байна.
Мөн ******* нь “хохирогчийг машины түлхүүрээ хаана хийдэг” зэрэг мэдээллийг урьдчилан мэдсэн нь үйлдэлдээ шууд санаатай хандсаныг харуулж байна.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг авахдаа хохирогчийн байнга оршин суух гэрийнх нь тооноор нэвтэрсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Монгол улсын иргэний орон байр нь халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, уг эрх нь хуулиар хамгаалагдана” гэсэн заалт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(ХХI) тогтоолоор баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэний ч орон байранд дур мэдэн буюу хууль бусаар халдахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.
******* бусдын орон байранд хүч хэрэглэн нэвтэрсэн нь хууль бус үйлдэл мөн бөгөөд уг үйлдлийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид нийт 300.000 төгрөгийн хохирол учирсан тул хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан хуульд тусгайлан тайлбарласан “энэ үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн тайлбарт хамаарахгүй болно.
Иймд өсвөр насны ******* Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* 300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүх хуралдаанд хохирогч ******* “Миний хохирол бүрэн төлөгдсөн, гомдолгүй” гэж мэдүүлжээ. /хх-н 101/ Иймд шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “өсвөр насны шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн санал гаргав.
Өсвөр насны ******* “Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн 113 дугаар ангид суралцдаг, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.
Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 9 сартай, шүүх хэргийг шийдвэрлэх үед 16 нас 9 сар 13 хоногтой болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр /хх-ийн 54, 65/ тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл ******* нь гэмт хэрэг үйлдэх болон шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрээгүй байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс өсвөр насны ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас болон нийгэмд өөрийн байр суурийг олж, цаашид боловсрол, мэргэжил эзэмших, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгож ухамсарлуулахад чиглүүлсэн бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх өсвөр насны шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, дээр дурдсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Мөн өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулвал зохино.
Хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний төрсөн эцэг Н.Б даалгаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “LG” маркийн гар утсыг хохирогч ******* буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч ******* овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Өсвөр насны ******* хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг ******* хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны ******* авагдсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг мэдэгдэж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эцэг Н.Б даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны ******* гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол болох 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг хохирогч ******* төлснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “LG” (Эл Жи) маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ******* буцаан олгосугай.
8. Өсвөр насны ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны ******* урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******АЙГАЛМАА