Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 123/ШШ2020/0012

 

 

 

2020 оны 04 сарын 14 өдөр                   Дугаар                                                  Зуунмод сум

                                                     123/ШШ2020/0012

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Зоригтбаатар би А.Д.О.Б.А.З-наас Төв аймгийн Э сумын З.Д-д холбогдуулан  гаргасан “Төв аймгийн Э сумын З.Д-н 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/166, А/152, А/153 тоот захирамжууд нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн Э сумын З.Д Ө.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төв аймгийн Э сумын З.Д-н 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/166 тоот захирамжаар Ё-Ц-д “Гүнсэн” гэдэг газар, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А/152, А/153 тоот захирамжуудаар Ж.Ё-д “Халиун азаргат”, “Хар үзүүрийн өвөр” гэх өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон газруудыг сумын З.Д-н 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/46, А/47 тоот захирамжуудаар тус тус хүчингүй болгосон учир тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

А.Д.О.Б.А.З-ны нэхэмжлэлтэй Төв аймгийн Э сумын З.Д-д холбогдох захиргааны хэргийн хариуцагч Э сумын З.Д нэхэмжлэгч А.Д.О.Б.А.З-наас гаргасан Төв аймгийн Э сумын З.Д-н 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/166, А/152, А/153 тоот захирамжууд нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт маргаан бүхий захирамжуудыг сумын З.Д-н 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/46, А/47 тоот захирамжуудаар тус тус хүчингүй болгосон учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Д.О.Б.А.З-ны нэхэмжлэлтэй Төв аймгийн Э сумын З.Д-д холбогдох Төв аймгийн Э сумын З.Д-н 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/166, А/152, А/153 тоот захирамжууд нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, А.Д.О.Б.А.З-ны нэхэмжлэлтэй Төв аймгийн Э сумын З.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

  

 

 

ШҮҮГЧ                              Д.ЗОРИГТБААТАР